등산과 대화 Ууланд алхангаа Солонгосоор Аялая

  • Home
  • South Korea
  • Seoul
  • 등산과 대화 Ууланд алхангаа Солонгосоор Аялая

등산과 대화 Ууланд алхангаа Солонгосоор Аялая Солонгос улсад амьдардаг Монголчуудтайгаа Ням гариг бүр аялаж, ууланд гарч, эрүүл амьдарцгаая.
(1)

Сайн байна уу гуравдугаар сар минь.Хаврын алхалт, аялалууд маань эхэллээ.  #солонгос  #аялал  #уул    #солонгосаялал  #у...
01/03/2024

Сайн байна уу гуравдугаар сар минь.
Хаврын алхалт, аялалууд маань эхэллээ.
#солонгос #аялал #уул #солонгосаялал #ууландалхангаа
등산과 대화 Ууланд алхангаа Солонгосоор аялах клуб

 #100대명산: 서울, 경기, 인천 지역 #Алдарт100уул: Сөүл, Гёнгги, Инчон
29/02/2024

#100대명산: 서울, 경기, 인천 지역
#Алдарт100уул: Сөүл, Гёнгги, Инчон

Өнөөдрөөс эхлээд энэ оныг дуустал хөдөө орон нутгийн сургуульд сурдаг, D2 визтэй оюутны эцэг эх, улирлын чанартай ажилла...
26/02/2024

Өнөөдрөөс эхлээд энэ оныг дуустал хөдөө орон нутгийн сургуульд сурдаг, D2 визтэй оюутны эцэг эх, улирлын чанартай ажиллах виз авах боломжтой болж байгаан байна.

55 хүртэлх насны, Солонгосын хууль зөрчиж байгаагүй, хүүхэд нь Сөүл, Гёнгги, Инчон-с бусад бүсийн итгэмжлэгдсэн их сургуульд D2 визаар суралцдаг, суралцах хугацаа 2-с дээш улирал үлдсэн байх гэх мэт шалгууруудыг хангаж байвал хүүхдийнхээ сурч буй бүсэд 3-8 сар хөдөлмөр эрхлэх боломжтой болж байгаан байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 1345 руу залгаад 7 # дээр дарж Монгол зөвлөхөөс лавлаж асуугаарай.

Шинийн 15-д Солонгосчууд наадам хийдэг уламжлалтай юм байна. Маргааш буюу 24.02.24 шинийн 15 -д наадам болох газрыг хаяг...
23/02/2024

Шинийн 15-д Солонгосчууд наадам хийдэг уламжлалтай юм байна.
Маргааш буюу 24.02.24 шинийн 15 -д наадам болох газрыг хаяг орууллаа.
Хаяг: 서울 중구 퇴계로34길 28 남산골한옥마을

🔝🔟 ⛰️Та Солонгосын хамгийн өндөр 10 уулын хэдэд нь гарсан бэ? Хариулаад байгаарай.Цуврал 1.1️⃣ 한라산 백록담   Халла уул   195...
16/02/2024

🔝🔟 ⛰️
Та Солонгосын хамгийн өндөр 10 уулын хэдэд нь гарсан бэ? Хариулаад байгаарай.

Цуврал 1.

1️⃣ 한라산 백록담 Халла уул 1950м
2️⃣ 지리산 천왕봉 Жири уул 1915м
3️⃣ 설악산 대청봉 Сораг уул 1708м
4️⃣ 덕유산 향적봉 Догю уул 1614м
5️⃣ 계방산 Гебан уул 1577м

Зурагт тайлбартай.

등산과 대화 Ууланд алхангаа Солонгосоор аялах клуб

Захиалгат экстрим аялалд маань цөөн суудал үлдлээ. 80-90м өндөр 🌁 шилэн тавцан дээр алхахад хөл чичирч айдас төрөх ч 🏞️ ...
15/02/2024

Захиалгат экстрим аялалд маань цөөн суудал үлдлээ.

80-90м өндөр 🌁 шилэн тавцан дээр алхахад хөл чичирч айдас төрөх ч 🏞️ өмнөд хан мөрний үзэсгэлэнг дээрээс хараад сэтгэл баясна. Нэг дор олон мэдрэмж төрж догдлуулна. Бууж ирээд жинхэнэ галзуу 🔥🔥 мэдрэмж авах Солонгосын хамгийн анхны, хамгийн урт гулсуураар 30км/ц хурдтай гулсаж бууна. Хүсвэл зиплайн, уулын галзуу хулганад сууж болох олон экстрим активити хийх боломжтой газар байгаа.
Оройн хоол төрөл бүрийн хоолтой Солонгос хоолны буфетэд иднэ.

🗓 Хэзээ: 2 сарын 18 (Ням)

🕖 Уулзах газар, цаг:

Илсан Дэхуа 06.50 мин
Монгол таун үүдэнд 07.50 мин

🎟 Төлбөр: 75,000 вон

Төлбөрт багтсан зүйлс:

🚌 2 талын унааны зардал
🌁 Sky walk- 80-90м өндөр шилэн тавцан дээр гарах тасалбар
🛝 264м урт гулсуураар гулгах
🍲 Оройн хоол-Солонгос хоолны буфет

❌ Төлбөрт багтаагүй зүйлс:
➖Дээр дурьдсан хөтөлбөрт багтаагүй бусад зүйлс
➖Зиплайн
➖ Уулын галзуу хулгана
➖Өдрийн хоол
➖Хувийн зардал
➖Аялагчийн даатгал

🔖 Төлбөрийн нөхцөл:

Төлбөрөө 100% төлсөн тохиолдолд суудал баталгаажна. Суудал дүүрвэл бүртгэл шууд хаагдана.

🧢🥾 Бэлтгэх зүйлс:
Аялахад тохиромжтой хувцас, гутал, өдрийн хоол, дэвсгэр, уух зүйл.

Хувь чатаар бүртгүүлээрэй.

Олон хоногийн амралттай байгаа дээрээ одоо л эхлэлээ тавиарай. Ирэх жилийн өвлийг хүлээх хайран биз дээ. Хамгийн алдарта...
07/02/2024

Олон хоногийн амралттай байгаа дээрээ одоо л эхлэлээ тавиарай. Ирэх жилийн өвлийг хүлээх хайран биз дээ.

Хамгийн алдартай, онцгой үзэсгэлэнт Сораг уул (설악산 1708) нь авиралт, алхалт, аялалын маш олон маршруттай. Өчигдөрхөн цас ороод үлгэрийн байгаа дээр нь АЯЛААД ирнээ.

Сонголт 1:
🏞️💧 육담, 비룡, 토왕성폭포
Уулын хавцлаар өгсөж, 3 өөр хүрхрээг үзнэ. Хөнгөн алхах боломжтой, анхлан ууланд алхах гэж байгаа хүмүүст тохиромжтой гоё гараа болно. 5.6 км замыг 1-2 цагт туулна.

Сонголт 2:
⛰️🚡 Квонгем оргилд кабль караар гарах
Ядрахгүй, богино хугацаанд өндөрт гарч цасанд дарагдсан өндөр уулыг харж мэдрэх болно. Би 4 удаа гарсан. Гарах бүртээ гайхалтай таашаал авдаг.

Уулнаас буугаад далайн эргийн дэргэд саяхан нээгдсэн “Музей Экс” орно. Харах, сонсох, үнэрлэх, хүрэлцэх бүхий л мэдэрхүйгээрээ таашаал авч, 🤖🦾 хиймэл оюун ухаантай ярилцаж, зургаа зуруулж, өөрийн мөрөөдлийн ертөнцөд зургаа авхуулна.

За тэгээд сар шинэ болж байгаа юм чинь хүссэн хэмжээгээрээ сайхан мах шарж иднээ.

🗓 Хэзээ: 2 сарын 11 (Ням)

🕖 Уулзах газар, цаг:

Илсан Дэхуа 05.50 мин

Монгол таун. 06.50 мин

🎟 Төлбөр: 99000 вон
(2.9, 10-д бүртгүүлбэл 105000 вон)

Төлбөрт багтсан зүйлс:

🚌 Унааны зардал
🖼️🎨 “Музей Х” тасалбар+Хиймэл Оюун ухаанаар зургаа зуруулах
🎫 Сорагсан үндэсний цэцэрлэгт хүрээлэн, 🥾Сораг уулын 3 хүрхрээ үзэх явган аялал (Кабль Кар үнэ багтаагүй)
🥓 Оройн хоол мах шарж ирнэ.

❌ Төлбөрт багтаагүй зүйлс:
➖Дээр дурьдсан хөтөлбөрт багтаагүй бусад зүйлс
➖Өдрийн хоол
➖Кабль Кар 15000 вон (Зөвхөн сонголт 2-р явах хүмүшст хамааралтай)
➖Хувийн зардал
➖Аялагчийн даатгал

🔖 Төлбөрийн нөхцөл:

Төлбөрөө 100% төлсөн тохиолдолд суудал баталгаажна. Суудал хурдан дүүрдэг ба дүүрвэл бүртгэл шууд хаагдана.

🧢🥾 Бэлтгэх зүйлс:
Аялахад тохиромжтой хувцас, гутал, өдрийн хоол, дэвсгэр, уух зүйл. (Алхах хүмүүс, хадаас, түрийтэй бол авчраарай)

Хувь чатаар бүртгүүлээрэй.

❄️🏔️ Солонгосын алдарт 100 уулын нэг 오대산 1563м. 5 өндөр оргилтой тул ингэж нэрлэсэн ба өндрөөрөө 8-т ордог.  Хэдий өндөр...
18/01/2024

❄️🏔️ Солонгосын алдарт 100 уулын нэг 오대산 1563м. 5 өндөр оргилтой тул ингэж нэрлэсэн ба өндрөөрөө 8-т ордог.

Хэдий өндөр уул ч алхах зам нь хэцүү биш. Цасанд дарагдсан буддын сүм, хонхны чимээ, хүжийн үнэр тайвшрал авчирж, нүд баясгана. Бүтэн сайн хүртэл цастай болохоор маш гоё байх нь ойлгомжтой.
(Жич: Хэт их цас орох, шуургатай үед уул руу гарах замыг хаадаг болохоор тухайн өглөө зам хаагдсан эсэхийг шалгаад хаагдсан байвал 태백산 д.т.д 1,566м руу явна. Алхах замын урт, уулын өндөр ойролцоо)

🗓 01 сарын 21 ням гариг

🕗 Уулзах цаг: 06.50 цаг

🗺 Хаяг: 동대문역사문화공원역 8-р гарц

🥾🧢 Бэлтгэх зүйлс
Ус цас нэвтрэхгүй гутал, гутлын хадаас, гутлын түрий, биед эвтэйхэн хөлс хатаадаг олон давхар хувцас, бээлий, ороолт, малгай, халуун ус, уулан дээр идэх хүнс, таяг

⌚ Замын урт, зарцуулах цаг
8-9 км орчим замыг 4-5 цагт туулна.

Цагаа сайн барьж, бэлтгэлээ базаан ирэхийг хүсье.

Унааны зардал 40000 вон.
(01.20-с хойш бүртгүүлбэл 45000 вон)
Илсаны хүмүүс 1 цагийн өмнө хөдөлнө.

Гутлын хадаас, түрийний зөвлөгөө:
https://www.facebook.com/groups/1506315836207024/permalink/2239948882843712/?mibextid=W9rl1R

Намар 🍁агнанаӨвөл ❄️ агнанаТэр хэнүүс вэ? 😄😂Цастай ууланд гаръя гэвэл д.т.д 1000м-с өндөр уулыг сонгоорой. Бид 1,261м өн...
10/01/2024

Намар 🍁агнана
Өвөл ❄️ агнана
Тэр хэнүүс вэ? 😄😂

Цастай ууланд гаръя гэвэл д.т.д 1000м-с өндөр уулыг сонгоорой. Бид 1,261м өндөр 태기산 -г сонголоо. Зам нь бага зэрэг урт ч амархан замтай болохоор анхлан алхагчид явахад ч ядрахгүй. Чаргатай хүмүүс чаргаа авчраад гулгаарай.

🗓 01 сарын 14 ням гариг

🕗 Уулзах цаг: 07.00 цаг

🗺 Хаяг: 동대문역사문화공원역 8-р гарц

🥾🧢 Бэлтгэх зүйлс
Ус цас нэвтрэхгүй гутал, гутлын хадаас, гутлын түрий, биед эвтэйхэн хөлс хатаадаг олон давхар хувцас, бээлий, ороолт, малгай, халуун ус, уулан дээр идэх хүнс, таяг(хөнгөн чарга)

⌚ Замын урт, зарцуулах цаг
10 км орчим замыг 4-5 цагт туулна.

Цагаа сайн барьж, бэлтгэлээ базаан ирэхийг хүсье.

Унааны зардал 38000 вон.
(1.13-д бүртгүүлбэл 43000 вон)
Илсаны хүмүүс 1 цагийн өмнө хөдөлнө.

Төлбөр орж ирсэн дарааллаар суудал баталгаажна.

Гутлын хадаас, түрийний зөвлөгөө:
https://www.facebook.com/groups/1506315836207024/permalink/2239948882843712/?mibextid=W9rl1R

2024 оны анхны уулын алхалтаа зарлая.  Цастай уул 🗻, нартай уул 🌄Цан хүүрэг савсуулсан уул ❄️🥶Д.т.д 1,439 м өндөр 🏔️소백산 ...
05/01/2024

2024 оны анхны уулын алхалтаа зарлая.
Цастай уул 🗻, нартай уул 🌄
Цан хүүрэг савсуулсан уул ❄️🥶

Д.т.д 1,439 м өндөр 🏔️소백산 шүү дээ. Шөнө Сөүлээс хөдөлж үүрээр ууландаа алхаж эхэлнэ.

🗓 01 сарын 07 ням гариг
🕗 Уулзах цаг: 00 цаг (01.06~01.07 шилжих шөнийн 12 цаг)

🗺 Хаяг: 동대문역사문화공원역 8-р гарц

🥾🧢 Бэлтгэх зүйлс
Ус цас нэвтрэхгүй гутал, гутлын хадаас, гутлын түрий, биед эвтэйхэн хөлс хатаадаг олон давхар хувцас, бээлий, ороолт, малгай, халуун ус, уулан дээр идэх хүнс, таяг, духны гэрэл

⌚ Замын урт, зарцуулах цаг
11 км орчим замыг 7-8 цагт туулна.

Цагаа сайн барьж, бэлтгэлээ базаан ирэхийг хүсье.

Унааны зардал 45000 вон.
Илсаны хүмүүс 1 цагийн өмнө хөдөлнө.

Нодлин явсан бичлэг:
https://www.facebook.com/groups/1506315836207024/permalink/2239844762854124/?mibextid=W9rl1R

Гутлын хадаас, түрийний зөвлөгөө:
https://www.facebook.com/groups/1506315836207024/permalink/2239948882843712/?mibextid=W9rl1R

03/01/2024

❤️🇲🇳
2023▶️2024 шилжих торгон мөч. Монголчуудаараа автобусанд шинэ оноо гаргалаа. Давтагдашгүй сайхан мөч. Ёстой л нөгөө самсаа шархирч омогшихгүй байхын аргагүй байлаа.
Морин хуурч 대동
Би хаана төрөө вэ? Яруу уншигч Shijree Datushin

31/12/2023

Аялагч, уулчиддаа шинэ оны мэнд хүргэе. Манай баяр, наадмын ахлах тогооч ахын маань мэндчилгээг хүлээн авна уу. 2024 онд олон газраар аялаж, олон уулын оргилыг эзэлцгээе. # #

💯 ‼️ Суудал дүүрсэн. Данс аваад шилжүүлээгүй хүмүүс битгий шилжүүлээрэй. ⛔️2️⃣0️⃣2️⃣3️⃣ ▶️ 4️⃣🎄🌊🌞🛕🎄Маргаашийн нар луу ха...
26/12/2023

💯 ‼️ Суудал дүүрсэн. Данс аваад шилжүүлээгүй хүмүүс битгий шилжүүлээрэй. ⛔️

2️⃣0️⃣2️⃣3️⃣ ▶️ 4️⃣
🎄🌊🌞🛕🎄

Маргаашийн нар луу хамт аялах уу?
Шинэ оноо яаж угтах гэж байна даа. Ерөнхийлөгчийн үг сонсоод, шампанск буудуулж гэртээ он гаргадаг уламжлалаа өөрчлөөд, далайн эрэг дээр мандах наранд 2024 оны хүсэл мөрөөдлөө шивнэж, шинэ оны шинэхэн нарыг харахаар хамтдаа аялъя.
Далайн эргийн хавцал дээр байрлах буддын сүм, бурханы хөшөөнд мөргөж, далай ширтэн суунгаа шинэхэн барьсан талх, бялуутай өглөөний кофе уугаад л…Шинэлэг, бас романтик биш гэж үү.

🗓 Хэзээ: 12 сарын 31 (Ням)

🕖 Уулзах газар, цаг:

Илсан Дэхуа 22.00 мин

Монгол таун үүдэнд 23.00 мин

🎟 Төлбөр: 50,000 вон (12.29-с хойш бүртгүүлбэл 55,000 вон)

Төлбөрт багтсан зүйлс:

🚌 2 талын унааны зардал
🌅 Нагсан сүм, далайн эрэг дээр нар харах аялал
🍾 Оргилуун дарс

❌ Төлбөрт багтаагүй зүйлс:
➖Дээр дурьдсан хөтөлбөрт багтаагүй бусад зүйлс
➖Өглөө, өдөр, оройн хоол
➖Хувийн зардал
➖Аялагчийн даатгал

🔖 Төлбөрийн нөхцөл:

Төлбөрөө 100% төлсөн тохиолдолд суудал баталгаажна. 12.29 хүртэл бүртгэл хийх ба суудал дүүрвэл бүртгэл хаагдана.

🧢🥾 Бэлтгэх зүйлс:
Дулаан гутал хувцас, ороолт малгай, бээлий.

Над руу чат бичиж бүртгүүлээрэй.

Нэг өдөр хоёр уул. Энэ оны сүүлийн алхалт. 🗓 12 сарын 17 ням гариг⛰용마산 д.т.д 348 м⛰아차산 д.т.д 295.7 м🥾🧢 Бэлтгэх зүйлсБиед...
16/12/2023

Нэг өдөр хоёр уул. Энэ оны сүүлийн алхалт.

🗓 12 сарын 17 ням гариг

⛰용마산 д.т.д 348 м
⛰아차산 д.т.д 295.7 м

🥾🧢 Бэлтгэх зүйлс

Биед эвтэйхэн хувцас, дулаан куртка, солих хувцас оймс, хальтрахгүй арзгар ултай гутал, бээлий, халуун ус, уулан дээр идэх хүнсээ аваад ирэхэд болно. (Таяг, гутлын хадаас байвал сайн.)

⌚ Замын урт, зарцуулах цаг
5 км орчим замыг 3 цагт алхана.

🕖 Уулзах газар, цаг:

09.00 мин 용마산역 1-р гарцаар гараад 350 м яваад Юнма Хүрхрээ
서울 중랑구 용마산로 250-12 용마폭포공원관리사무소

Буддын хад нэртэй, маш олон маршруттай үзэсгэлэнт хайрханд гарна.🗓 12 сарын 10 ням гариг⛰ Алдарт 100 уулын нэг 불암산 д.т.д...
07/12/2023

Буддын хад нэртэй, маш олон маршруттай үзэсгэлэнт хайрханд гарна.

🗓 12 сарын 10 ням гариг

⛰ Алдарт 100 уулын нэг 불암산 д.т.д 509.7м өндөр, Орой дээрх хад нь малгай өмссөн буддын дүрстэй ижил харагддаг тул (불-Будда 암-Хад 산-уул) ингэж нэрлэжээ.

🥾🧢 Бэлтгэх зүйлс
Хальтрахгүй гутал, биед эвтэйхэн хувцас, бээлий, халуун ус, уулан дээр идэх хүнс.

⌚ Замын урт, зарцуулах цаг
5 км орчим замыг 3 цагт туулна.

🗺 Хаяг: 상계역 역 1-р гарц

Уулзах цаг: 9 цаг

 ,  ,  #бизнес  #аялал,  #эрүүл  #мэндийн  #аялал бүгдийг даатга.
07/12/2023

, , #бизнес #аялал, #эрүүл #мэндийн #аялал бүгдийг даатга.

Сөүлд хамгийн олон хүн гардаг үзэсгэлэнтэй хайрхан ⛰ Солонгосын алдарт 100 уулын нэг Дубун уулын Шинсондэ оргил д.т.д 72...
01/12/2023

Сөүлд хамгийн олон хүн гардаг үзэсгэлэнтэй хайрхан ⛰ Солонгосын алдарт 100 уулын нэг Дубун уулын Шинсондэ оргил д.т.д 726 м. Уул нь ч гоё уулын доорх худалдааны гудамж ч гоё. Уулын гутал хувцас, хэрэгсэл төрөл бүрээрээ байдаг болохоор бууж ирээд тухтай шоппингдож болно.

📆 Хэзээ: 12 сарын 03 (Ням),
08 цаг 00 мин

🪧 Уулзах газар: 도봉산역 1-р гарц

🧢🥾 Бэлтгэх зүйлс:
Биед эвтэйхэн, хөдөлгөөнд саадгүй хувцас, дулаан куртка, бээлий, хальтрахгүй арзгар ултай гутал, халуун ус, уулан дээр идэх хүнсээ аваад ирэхэд болно. (Таяг байвал сайн.)

⌚ Замын урт, зарцуулах цаг
2 талдаа 7 км орчим замыг 5 цаг орчим туулна.

💃🕺❤️🇲🇳 Авьяаслаг дүү нарын маань бүжгийн хамтлаг шинэ жилийн баярын захиалга авч байна. Латин бүжгийн дэлхийн аварга шал...
30/11/2023

💃🕺❤️🇲🇳 Авьяаслаг дүү нарын маань бүжгийн хамтлаг шинэ жилийн баярын захиалга авч байна.

Латин бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд олон удаа амжилттай оролцож байсан бүжгийн спортын мастер цолтой бүжигчдээс бүрдсэн ДИАМОНД хамтлаг бүжгийн гайхамшгийг мэдрүүлнэ.
Вальс болон Латин 💃🕺
Цасан охин 🎄🎅
Карнивал 🎊👠🦚
📲 010-3040-4644

Чулуу, хад ихтэй, өгсүүр хэцүү замтай уулын нэрэнд 악 орсон байдаг. Сөүлд байдаг 2 악산-ы нэг 수락산-д гарцгаая. ⛰ Солонгосын ...
24/11/2023

Чулуу, хад ихтэй, өгсүүр хэцүү замтай уулын нэрэнд 악 орсон байдаг. Сөүлд байдаг 2 악산-ы нэг 수락산-д гарцгаая.

⛰ Солонгосын алдарт 100 уулын нэг Сүраг уулын Жүбун оргил д.т.д 637 м.

📆 Хэзээ: 11 сарын 26 (Ням),
08 цаг 00 мин

🪧 Уулзах газар: 수락산역 1-р гарц

🧢🥾 Бэлтгэх зүйлс:
Биед эвтэйхэн, хөдөлгөөнд саадгүй хувцас, дулаан куртка, бээлий, хальтрахгүй арзгар ултай гутал, халуун ус, уулан дээр идэх хүнсээ аваад ирэхэд болно. (Таяг байвал сайн.)

⌚ Замын урт, зарцуулах цаг
2 талдаа 8 км орчим замыг 5 цаг орчим туулна.

Илсанаас унаа явна. 5000 вон.

Холын уулсыг дайлаар мордоод ирсэн хүмүүсийг метрогоор очдог ойрхон ууланд дууднаа. 🗓 11 сарын 19 ням гариг⛰ 북한산 Бүгхан ...
16/11/2023

Холын уулсыг дайлаар мордоод ирсэн хүмүүсийг метрогоор очдог ойрхон ууланд дууднаа.

🗓 11 сарын 19 ням гариг

⛰ 북한산 Бүгхан уул д.т.д 836м өндөр.

🥾🧢 Бэлтгэх зүйлс
Хальтрахгүй гутал, биед эвтэйхэн олон давхар хувцас, халуун ус, уулан дээр идэх хүнсээ аваад ирэхэд болно. (Таяг, бээлий, малгайтай байвал сайн.

⌚ Замын урт, зарцуулах цаг
4.5 км орчим замыг 4-5 цагт туулна.

🕖 Уулзах газар, цаг:

서울 강북구 도선사길 234 탐방지원센터
⌚️08 цаг 00 мин

북한산 우이역 2-р гарцаар гараад 30 мин алхаад энэ хаяг дээр ирэх
(Ёг дээр 7.30 цагт цуглаад ирж болно)

Ууландаа гарлаа, буулаа. Хөлийн мөрнөөс өөр үлдээх зүйлгүй, гоё мэдрэмжээ тээгээд, хогоо үүрээд буудагдаа. Байгальд хайр...
06/11/2023

Ууландаа гарлаа, буулаа. Хөлийн мөрнөөс өөр үлдээх зүйлгүй, гоё мэдрэмжээ тээгээд, хогоо үүрээд буудагдаа. Байгальд хайртай, өөртөө хайртай. Эко амьдрал ❤️
Stage Ganbold

🍁🏞️ Намар болохоор 7 хоногт 2 бүтэн сайн өдөр байдаг ч болоосой гэж хүсэх юм. 😂 🌙 Сар өнжөөд буцдаг үзэсгэлэнт хайрхан 월...
01/11/2023

🍁🏞️ Намар болохоор 7 хоногт 2 бүтэн сайн өдөр байдаг ч болоосой гэж хүсэх юм. 😂
🌙 Сар өнжөөд буцдаг үзэсгэлэнт хайрхан 월류봉 Воллюүбун д.т.д 400.7 м өндөр. 6 оргил дамжиж өгсөж уруудахаа Солонгосын хойгийн газрын зураг шиг тогтцыг харах сонирхолтой алхалт болно.

🗓 11 сарын 05 ням гариг

⛰월류봉 д.т.д 400.7м

🥾🧢 Бэлтгэх зүйлс

Биед эвтэйхэн хувцас, дулаан куртка, солих хувцас оймс, хальтрахгүй арзгар ултай гутал, халуун ус, уулан дээр идэх хүнсээ аваад ирэхэд болно. (Таяг, бээлий байвал сайн.)

⌚ Замын урт, зарцуулах цаг
5 км замыг 3-4 цагт алхана.

🕖 Уулзах газар, цаг:

Сөүл (Ёгийн нэрийг бүртгүүлсэний дараа хэлж өгнө)

07.00 минутад уулзана.

Унааны зардал 37000 вон.
Илсанаас суух хүмүүс надад хэлээрэй.

Жич: 11.03-ны 19 цагаас өмнө бүртгэлээ хийж 30 хүний баг бүрдүүлнэ. Хувь чат бичиж суудлаа баталгаажуулаарай.

Бүх зургийн тайлбарыг уншвал танд гоё үг хэлье.

31/10/2023
Маргааш ажлаа бариагүй ганц хүн байна уу? Нами арал явах аялалд нэг суудал байна. Өглөө 7.30-д хөдөлнө.
30/10/2023

Маргааш ажлаа бариагүй ганц хүн байна уу?

Нами арал явах аялалд нэг суудал байна.

Өглөө 7.30-д хөдөлнө.

Өндрөөрөө 3-т ордог Сорагсан уулын оргилд өлхөөн гарчдаг уулчид байхад 2 дахь өндөр оргил санаанд багтаад байдгийн байна...
26/10/2023

Өндрөөрөө 3-т ордог Сорагсан уулын оргилд өлхөөн гарчдаг уулчид байхад 2 дахь өндөр оргил санаанд багтаад байдгийн байна. (Гэхдээ би өмнө нь гарчихсан л даа 😀) Энэ бүтэн сайнд Жирисаны ноён оргил Чонуанбун гарнаа. Дунд хэсэгт нар мандахыг харах боломжтой амралтын газартай.

🗓 10 сарын 29 ням гариг

⛰ 지리산 д.т.д 1915м

🥾🧢 Бэлтгэх зүйлс

Биед эвтэйхэн хувцас, дулаан куртка, солих хувцас оймс, хальтрахгүй арзгар ултай гутал, халуун ус, уулан дээр идэх хүнсээ аваад ирэхэд болно. (Таяг, бээлий, гэрэл байвал сайн.)

⌚ Замын урт, зарцуулах цаг
14 гаруй км замыг 14 орчим цагт алхана. (Алхагчийн хурдаас хамаарах ба хамгийн урт цагаар тооцсон)

🕖 Уулзах газар, цаг:

Сөүл (Ёгийн нэрийг бүртгүүлсэний дараа хэлж өгнө)
10.28~29 шилжих шөнийн 23.30 минутад уулзана.

Унааны зардал 49000 вон.

Илсанаас суух хүмүүс надад хэлээрэй.

Жич: 10.27-ны 19 цагаас өмнө бүртгэлээ хийгээд 30 хүн бүрдвэл алхнаа. Явах хүмүүс хурдаг суудлаа баталгаажуулаарай.

Аяллаас хэн ч эргэж ирдэггүй. Аяллаас дандаа өөр хүн ирдэг. Яагаад гэвэл жинхэнэ аяллын гол зорилго нь газрын зураг дээр...
21/10/2023

Аяллаас хэн ч эргэж ирдэггүй. Аяллаас дандаа өөр хүн ирдэг. Яагаад гэвэл жинхэнэ аяллын гол зорилго нь газрын зураг дээрх тэмдэг биш, сэтгэл доторх цоо шинэ газрын нээлт байдаг.

Генри Миллер

Уулын оргил үе болоод автобус унаа олоход мөн ч хэцүү байна шүү. Тэгэх тусам нь гоё ууланд гармаар болоод байхын. (За ху...
20/10/2023

Уулын оргил үе болоод автобус унаа олоход мөн ч хэцүү байна шүү. Тэгэх тусам нь гоё ууланд гармаар болоод байхын. (За худлаа шүү. Хүмүүс л Сорагсан гаргахгүй бол чамайг уулын группын админ гэж нэрлэж яадын гээд байхаар нь л.. 😂😅)

Сораг уул д.т.д 1708м-Солонгосын 3 дахь өндөр уулын оргилд хамгийн богино замаар нь өгсөж гарна. Шөнө нэгдсэн унаагаар Сөүлээс хөдлөөд үүрээр уул руугаа өгсөж эхлэнэ. Орой дээр нар мандахыг харах боломжтой (Өөрийн хурдаас хамаарна)

🗓 10 сарын 22 ням гариг

⛰ 설악산 д.т.д 1708м

🥾🧢 Бэлтгэх зүйлс

Биед эвтэйхэн хувцас, дулаан куртка, солих хувцас оймс, хальтрахгүй арзгар ултай гутал, халуун ус, уулан дээр идэх хүнсээ аваад ирэхэд болно. (Таяг, бээлий, гэрэл байвал сайн.)

⌚ Замын урт, зарцуулах цаг
10 гаруй км замыг 10 орчим цагт алхана.

🕖 Уулзах газар, цаг:

Сөүл (Ёгийн нэрийг бүртгүүлсэний дараа хэлж өгнө)
10.21~22 шилжих шөнийн 00.00 цагт уулзана.

Унааны зардал 37000 вон.

Илсанаас суух хүмүүс надад хэлээрэй.

Address

Seoul

Alerts

Be the first to know and let us send you an email when 등산과 대화 Ууланд алхангаа Солонгосоор Аялая posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Share


Other Eco Tours in Seoul

Show All

You may also like