25/02/2021
2021. 02. 25-ны өдөр. Монгол улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ Аялал жуулчлалын салбарынхантай хийсэн уулзалтын үеэр салбарын төлөөллүүд дараах хүсэлтүүдийг тавьсныг тоймлон хүргэж байна.
✅Тур оператор /С.Барсболд МАЖХ-ны УЗ-н гишүүн/
1️⃣Санхүүгийн дэмжлэг
2️⃣Хууль тогтоомжийг тодорхой болгож хилээ нээх хугацааг эртнээс мэдэгдэх
3️⃣Туризм Тэрбум ам доллар хөтөлбөрийг дэмжих
✅Зочид буудал /С.Мөнхбат Монголын зочид буудлын холбоо/
1️⃣2020 онд газар, үл хөдлөх хөрөнгийн татварыг чөлөөлөх /Ашиглалтын төлбөрийг 0-лсэн./
2️⃣Хүний нөөц, ажлын байрыг хадгалах тал дээр анхаарах /46хувийн цомхтгол хийсэн/
3️⃣40 зочид буудал тусгаарлах байрны зориулалтаар ажиллаж байгаа. Эдгээр буудлыг НӨАТ болон татвараас чөлөөлж өгнө үү.
4️⃣Экспортын тусламж дэмжлэгт хамруулж өгөх
5️⃣Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр хийх гэсэн хуулийн заалтыг өөрчлөх.
6️⃣Аялал жуулчлалын сан байгуулах
7️⃣MICE аяллыг дэмжих 9-5-р сард хурал уулзалтаа хийх /Жуулчны улиралтай аль болох давхцуулахгүй байх/
8️⃣Service Export хөнгөлөлт урамшуулалд хамрагдах
9️⃣Цахим захиалга
🔟Stay Safe шошгыг гаргаад ирвэл эртнээс гадаад сурталчилгаагаа хийж эхлэх
✅Жуулчны бааз С.Алтантуяа /Жуулчны баазуудын зөвлөл/
▶️2019 онд 450 бааз 20,000 ор хоногийн нөөцтэй. 11000 ажилтан, 90 тэрбум төгрөгийн орлоготой байсан.
▶️2020 онд баазууд ажилласан хэмээн амралтын газруудтай андуураад байна. Баазын орлого 96 хувийн бууралттай.
1️⃣Уян хатан нөхцөлтэйгээр зээлд хамрагдах
2️⃣2023 он хүртэл газрын, үл хөдлөхийн, ашиглалтын төлбөрийг хөнгөлөх
3️⃣Жуулчны бааз ашиглалтын хугацааг 5 жилээс 10 жил болгож өгөх
4️⃣Бүсчлэл, даацын хэтрэлтийн асуудлыг шийдэх
5️⃣Баазуудтай хэлэлцүүлэг хийх цагийн Ерөнхий сайдад тавьж байна.
6️⃣Болзол харгалзахгүйгээр зээл өгөх боломжтой эсэх?
7️⃣Нэгэнт авсан байгаа зээлийн төлөлтийн хугацааг хойшлуулах хүсэлт гаргаж байна.
✅Хүний нөөцийн талаар М.Нарангэрэл /МХТҮХ/
1️⃣Ихэнх хүмүүс сайн дурын даатгалтай байдаг. Аялал жуулчлалын салбарт ажиллаж буй 88700 хүний НД-н асуудлыг шийдэж өгөх
✅Зорих газрын чиглэл Д.Гэрэлтөв /УБАЖХ/
1️⃣Тусгай хамгаалалттай газар нутгийн тэмдэг, тэмдэглэгээжүүлэлт, зорин очих газар, үзэх газрын арчилгаа тордолгоо хийх
2️⃣ТХГН-н хамгаалалтын захиргаадын хүчин чадлыг сайжруулах
3️⃣ТХГН-н нэвтрэх хураамжийг нэмэгдүүлэх
4️⃣Төр хүрч ажиллаж чадахгүй байгаа газар орон нутгийн иргэдийг ажиллуулах
✅Цахимжуулалт ба маркетинг Б.Золбадрал /ihotel/
1️⃣Цахим дэд бүтэцийг сайжруулах
2️⃣Үндэсний брендийг тогтвортой байдлаар сурталчилж, мэргэжлийн байгууллагаар хийлгэх
3️⃣Монголын нээлттэй контентуудыг бий болгох. Чанартай зургуудыг төр худалдан авч нээлттэй болгох
4️⃣Маркетингийн сурталчилгаа хийж үндэсний хэмжээний контентуудыг гаргах
5️⃣MICE зах зээл дээр анхаарах
✅Агаарын тээврийн либеральчлал Ц.Баатарсайхан /Таванбогд ХХК/
1️⃣Шууд нислэгтэй газруудын хүн амын 1 хувийг л авахад л бидэнд хангалттай юм.
2️⃣Өвөрмонголын аялал маш амжилттай явж байна.
3️⃣Аялал жуулчлалын хөгжлийн ихэнх хувь АГААРЫН ТЭЭВРЭЭС хамаардаг. Үүнийг шийдэх
✔️✅Дүгнэлт
Д.Гантөмөр /МАЖХ-ны Ерөнхийлөгч/
1️⃣Аялал жуулчлалын хүчин чадлыг тооцох /7,5 сая жуулчны боломж байна гэж үзэж байна./
2️⃣Монголын аялал жуулчлалыг оновчтой зөв дүгнэх
3️⃣Аялал жуулчлалын өгөөжийн тэнцлийг хангах
4️⃣Өрхийн үйлдвэрлэл хангалттай хэмжээнд аялал жуулчлалтай холбогдож чадахгүй байна.
5️⃣Жуулчин Монголд ирэх итгэлийг нэмэгдүүлэх
5️⃣Хил нээх хугацааг тодорхой болгох
7️⃣Жуулчин ирэх дүрэм журмыг тодорхой болгох, мэдээллээр хангах
8️⃣Шинэ нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг нээх
9️⃣Салбарыг дунд хугацаанд тогтвортой хөгжүүлэх
🔟Засаглалын менежментийг яаж явуулах вэ? гэдэг дээр анхаарах
1️⃣1️⃣Маркетинг, хүний нөөцийн бодлого
1️⃣2️⃣Хилээ 5-р сарын 1 гэхэд нээвэл бид нийт жуулчдынхаа 40 хувийг авах боломжтой
Дэлгэрэнгүйг https://fb.watch/3SME8vcEdk/