29/06/2021
ATB - АЛТАЙ ТАВАН БОГД Edition
Bharmoney x Nomadize
Нар хур тэгширсэн энэ сайхан зун та бүхэн минь хотоос гарч Монголынхоо үзэсгэлэнт байгалиар аялж, амарч ирэхийг төлөвлөж байна уу ? Bharmoney гэр бүлийн зүгээс хотдоо ямар нэг байдлаар энэхүү өвчин намдаж сайхан цаг ирэх хүртэл олон хүний арга хэмжээ зохион байгуулж эрсдэл үүсгэхгүй байхаар шийдсэн байгаа. Харин энэ зун Монголынхоо үзэсгэлэнт байгалийг түшиглэсэн Коктейл, Байгаль, Хөгжим хослуулсан маш цөөхөн хүний бүртгэлтэй эвентийг хийж түүнийгээ баримтжуулан түгээж Монголынхоо аялал жуулчлалд хувь нэмэр оруулах хүсэлтэй байна.
Хэзээ: 07/09-12, 3 шөнө 4 өдрийн цогц аялал
Бүртгэл хийх хүний тоо: 55
Бүртгүүлэх: Манай инстаграм болон фейсбүүк хуудсаар дамжуулан нарийн мэдээлэлтэй танилцаж бүртгүүлэх боломжтой.
Хүлээлгийн жагсаалтад урьдчилсан байдлаар бүртгүүлэхийг хүсвэл: Нэр, Утас, Регистрийн дугаар чатаар явуулах
Энэхүү аялалд юу юу багтсан бэ ?
- Аеро Монголиа 2 талын онгоцны билет
- Аялалын Хоол /Yes Chef Club/
- Майхан, Мишок
- Bharmoney special cocktails, Бусад уух зүйлс
- Байгалийн үзэсгэлэнт газар үзэх хөтөлбөр
- Deez /Majesty Label/
- JIK
- Billy
- Amrashk
- Зурагчин аяллын турш
- Гарын авлага
- Даатгал
- Pcr шинжилгээ
Гэх мэт бүхий л зүйлсийг багтаасан байх болно.
Pre Party -ны мэдээлэл эндээс үзэх:
Манай аяллын хамтрагчид:
Campari Club Mongolia, Aero Mongolia LL, Flames Mongolian brand, Simple, The Majesty Mongolia, Ariun Brand
Гурван улсын дунд Дэлхийн гайхамшиг болсон Алтай Таван Богдод хэзээ ч мартагдахгүй дурсамжийг хамтдаа бүтээцгээе.
🇲🇳