25/01/2023
ТА АЯЛАЛД ЯВАХАД БЭЛЭН ҮҮ? 💚💚
Хэрэв та аялалд явахаар төлөвлөсөн бол танд аялал жуулчлалын сэтгэл зүйн дараахь 4 хүчин зүйл бүрдсэн эсэхийг өөрөөсөө асууж аялалд гархад бэлэн байгаа эсэхээ шалгаарай. Учир нь таны аялал хэр хөгжилтэй дурсамжтай сэтгэл ханамжтай болох нь дараахь 4 хүчин зүйлсээс ихээхэн хамаардаг. Үүнд:
1. Эрүүл мэнд ✅️
Хэрэв таны бие мах бодид ямар нэг өвчин зовиур байвал, эсвэл та эмчилгээгээ дутуу хийлгээд аялалд гарах гэж байгаа бол танд аялалаа түр хойшлуулахыг зөвлөе. Учир нь Аялал жуулчлал хаана, хэзээ, ямар төрлийн, хэдүүлээ гэдгээс шалтгаалан янз бүрийн нөхцөл байдалд явагддаг таны эрүүл мэндийн асуудал таньд болон хамтран аялагчдыг хүндрэлтэй байдалд оруулж удаан төлөвлөсөн аялалыг тань хормын дотор цэглэж болох юм.
2. Чөлөөт цаг ✅️
Хэрэв та тодорхой хугацаа заасан яаралтай ажил, биелүүлэх ёстой үүрэг даалгавар байгаа ч түүнийгээ хойш тавиад аялалд гарах гэж байгаа бол танд энэ ажлаа дуусгалгүйгээр аялалд гарахгүй байхыг зөвлөе. Аялал жуулчлал нь өөр өөр орон зайд явагддаг тул аялагчаас тодорхой хугацаа чөлөөт цаг шаарддаг. Аялалын явцад таны дуусгаагүй ажлаас үүдсэн асуудал, хэт давчуу чөлөөт цаг таныг болон хамтран аялагчдыг сэтгэлзүйг тогтворгүй байдалд оруулж аялалаас авах таашаал, тайвшрал, сэтгэл ханамж, хөгжилтэй мөч дурсамж, танин мэдэхүй хүсэл эрмэлзлийг үгүй хийж таны аялалыг сүйтгэж болох юм.
3. Эдийн засаг ✅️
Хэрэв та өөрийгөө санхүүгийн хүндрэлд оруулан байж аялалд явахаар төлөвлөж байгаа бол мөн л танд аялалд зарцуулах хангалттай хуримтлал үүсгэх хүртлээ аялалаа түр хойшлуулахыг зөвлөе.
Зарим хүмүүс аялалдаа хэмнэлт гаргах гэж хямд гэсэн болгоныг хайж толгойгоо гашилгах нь бий. ( Гэтэл хэмнэж болох зүйл, хэмнэж болохгүй зүйл гэж байдагыг сана ) үнэндээ аялал жуулчлал бол танин мэдэхүйд суурилсан бие сэтгэлийн таашаал авах тансаг хэрэгцээ тул аялагчаас тодорхой хэмжээний мөнгөн зарлага шаарддаг. Хэрэв та үрэх ёсгүй мөнгөөрөө аялаж байгаа бол аялалаасаа таашаал авна гэдэг хүндрэлтэй юм.
4. Аялагчын сэтгэлзүй ✅️
Хэрэв танд нэгэнт дээрхи 3 хүчин зүйл бүрдсэн бол одоо ганц аялагчын сэтгэлзүй болон аялагчын соёл хэрэгтэй. Энэ нь маш энгийн дүрэмтэй .
Үз. сонс. амс. хүр, мэдэр, таашаа.
Таны аялаж буй улс орон бүрийн газарзүй, цаг агаар, нийгэм эдийн засаг, улс төрийн байдал, хүн ам, ард иргэдийн уламжлал, соёл, ёс заншил, ахуй нөхцөл, хоол унд аялал жуулчлалын нөөц боломж нөхцөл бүгд өөр тул хэзээ ч юуг ч бүү харьцуулж байгаарай.
(Мэдээж дотроо болно)
🌐Сүүлд нь хэлхэд нийгмийн гарал үүсэл, нас, хүйс, мэргэжил боловсрол, ажил бизнес, эдийн засгийн чадавхи зэргээс үл хамааран бүх хүн аялагч жуулчин болдог. бөгөөд та хаана ч аялж байсан бусад аялагчдаа хүндэлж, адил эрх үүрэг хүлээж, соёлтой, боловсон нийтэч, хөгжилтэй дурсамж дүүрэн аялаж байгаарай. 🌍🌎🌏
ТАНЫ АЯЛАЛ БҮРТ АЗ ЖАРГАЛ ХҮСЭЕ❤