07/02/2022
Ханхар сайхан өргөө гэртээ халгиж цалгин шинэлж, ах дүү амраг саднаараа амар мэндээ айлтгаж, хийсэн бүтээсэн зүтгэл хийгээд санасан бодсон хүслээ талбиж, ерөөл баяраар сэтгэлээ гийгүүлж суугаа монгол түмэн зон олондоо хүчирхэг бар жилийн сар шинийн мэнд дэвшүүлье. Мандах наран, манхайх саран, манхан хөх тэнгэр, мяралзаа цайдам тал хөндий минь түшиглэн байгаа цагт үндэс нэгт монголчууд минь үргэлжийн зөв тэмүүлэлтэй байж, улс орноо төвхөтгөн хөгжүүлж, урд ирээдүйгээ цэгнэн тунгалагшуулж, улам төгөлдөржиж, бас чац даруй оюуныг эрхэмлэн дээдэлж, орчлонгийн улс түмэнтэй эн зэрэгцэн урагшилж, эрэлхэг бардам үзтэл цог хиймортой байхыг хүсэн ерөөе өө. Энх золтой монгол улс минь, ирээдүй үр хойч минь, өргөмжит өвгөд буурлууд минь, элэнц хуланцын ариун сүнс минь, ивээлт гал голомт минь, элгэн халуун удам угсаа минь, эд баялаг газар шороо минь, эрх чөлөө тусгаар тогтнол минь, өв уламжлал үндэсний бахархал минь бүгдийнх нь зүрхээ гүн оршиж буйг санан санан уужирч, бахдан бахдан биширч омогшил дүүрэнтэй шинэлээрэй. Та бүхэндээ аз жаргал хүсье.