Амьтан сонирхогчид

Амьтан сонирхогчид Араатан амьтан
Гэрийн тэжээмэл амьтан
Байгаль

04/10/2024
English below Шар түрүүт цэгцгийCitrine wagtail /Motacilla citreola/.Шар түрүүт цэгцгий нь дунджаар 15.5-аас 17см урттай...
06/05/2024

English below
Шар түрүүт цэгцгий
Citrine wagtail /Motacilla citreola/.
Шар түрүүт цэгцгий нь дунджаар 15.5-аас 17см урттай нүүдлийн шувуу. Хурдан шалмаг хөдөлгөөнтэй. Газар дээгүүр хурдан гүйж элдэв шавьж, дун зэргээр хооллоно. Эр нь шар толгой болон цээжтэй учир бусад шувуудаас ялгахад нэн хялбар. Эм нь арай бүдэг шар өнгөтэй. Гол, горхи, намаг, чийглэг нуга хөндий даган амьдардаг. 4-р сарын сүүлээр Монголд нүүдлэн ирж 8 сарын сүүл, 9 сарын эхээр өмнө зүг рүү нүүдлэнэ.

Citrine wagtail /Motacilla citreola/
This bird is a slender body, average length around 15.5–17 cm migratory bird.
It has a fast and agile movement. It runs quickly on the ground and feeds on insects and snails. Males are easy to distinguish from other birds because of their spectacular and unmistakable yellow head and chest. Females less conspicuous, dull yellow in color.
It lives along rivers, streams, marshes, moist meadows and valleys and nests on the ground, laying 4–5 speckled eggs.
Yellow head wagtail is widespread and fairly common over much of Mongolia when it is migrating. It comes in Mongolia at the end of April and migrates to the south at the end of August and the beginning of September.

English below Хондон ангир нь Монгол орны гол, мөрөн, нуур, цөөрөм бүхий нутагт түгээмэл амьдардаг усны шувуу. Энэхүү шу...
20/04/2024

English below
Хондон ангир нь Монгол орны гол, мөрөн, нуур, цөөрөм бүхий нутагт түгээмэл амьдардаг усны шувуу. Энэхүү шувууны биеийн дундаж урт 58-70 см. Их бие нь улбар шар ба толгой нь цайвардуу зүстэй. Хондон ангир нь нүүдлийн шувуу бөгөөд Монголд 3 сарын сүүл 4 сар орчимд ирээд 9 сард өмнө зүг рүү нүүдэлдэг. Холимог идэштэй шувуу бөгөөд шинэхэн өвс, үр тариа, усны ургамал ургамал идэхээс гадна усны болон хуурай газрын сээр нуруугүй амьтнаар хооллоно.
Ruddy shelduck is one of the most abundant migrating waterfowl in Mongolia. You may encounter many places in Mongolia from late march to september.
The average body length is around 58 to 70 cm.
It has orange-brown body plumage with a paler head.
The ruddy shelduck mostly inhabits inland water bodies such as lakes, ponds, reservoirs, streams and rivers.
This bird is a mainly nocturnal bird. But it's quite active in daytime.
It is omnivorous and feeds on grasses, the young shoots of plants, grain and water plants as well as both aquatic and terrestrial invertebrates.
The ruddy shelduck is usually found in pairs or small groups and rarely forms large flocks.

Хэрвээ та хүүхдээ илүү өндөр болгохыг хүсэж байвал, эсвэл та өсөлтийн насны хүүхэд байгаад илүү өндөр болох сонирхолтой ...
05/05/2023

Хэрвээ та хүүхдээ илүү өндөр болгохыг хүсэж байвал, эсвэл та өсөлтийн насны хүүхэд байгаад илүү өндөр болох сонирхолтой бол "Боломжит өндрийг нэмэгдүүлэх аргууд" хэмээх өсөлтийн насны хүүхдийн өндрийг нэмэгдүүлэх аргын талаар бичсэн энэ номыг авч уншаарай. Хүн хэр өндөр болох нь генээс хамгийн их хамааралтай. Генийг бид хянах боломжгүй. Гэсэн ч хүүхэд хэр өндөр болох нь 100% генээс хамаардаггүй аж. Хүн хэр өндөр болох нь:
1. Генээс - 80%
2. Бусад хүчин зүйлээс - 20% хамаардаг
Иймээс л өсөлтийн насны хүүхдэд өндрөө нэмэгдүүлэх 20% хүртэлх хувийн боломж байдаг. Хүн өөрөө тодорхой хэмжээнд хянах боломжтой 20% гэдэг бол багагүй тоо шүү.
Жишээ нь эцэг эхийн генээс хамааралтайгаар ойролцоогоор 160 см орчим өндөр болох нь бараг тодорхой байсан эмэгтэй хүүхэд өндөр болох аргуудыг судалж амьдралдаа нэвтрүүлснээр өндрөө ядаж 5% нэмэгдүүлж чадвал 168 см өндөртэй болно гэсэн үг. Хэрэв өндрөө 10% нэмэгдүүлж чадвал 176 см. Тэгэхээр өндрөө ядаж 5-аас 10% нэмэгдүүлэхэд л хүүхэд илүү өндөр болох боломжтой гэсэн үг.
Сонирхуулахад хүний өсөлтийг дэмждэг зүйлс хөгшрөлтийн эсрэг үйлчлэлттэй байдаг. Тиймээс энэ ном бүх насны хүмүүст зориулагдсан ном гэж ойлгож болно. Хүний өсөлтийг дэмждэг зүйлсгүйгээр хөгшрөлтийг удаашруулж залуу насаа удаан хадгалах боломжгүй. Мөн түүнчлэн хүний өсөлтийн дэмждэг хүний өсөлтийн даавар нь хүний хэвийн жинтэй байхад маш чухал үүрэгтэй. Тиймээс энэ ном фитнессээр хичээллэж байгаа хүн бүрт бас л хэрэгтэй.

Хүүхдийг өндөр болгодог өнчин тархинаас ялгардаг хүний өсөлтийн даавар оройн 21.30-аас эхлэн идэвхтэй ялгарч эхэлдэг. Ор...
19/11/2022

Хүүхдийг өндөр болгодог өнчин тархинаас ялгардаг хүний өсөлтийн даавар оройн 21.30-аас эхлэн идэвхтэй ялгарч эхэлдэг. Оргил үе нь 23.00-оос 01.30-н хооронд тохиодог. Өглөө 7 нь цаг хүртэл идэвхтэй ялгарч л байдаг. Зарим хүүхдийн өсөлтийн даавар өглөөний 8, 9 цаг хүртэл идэвхтэй ялгарах нь ч бий. Тиймээс энэ үедээ сайн унтдаг хүүхэд илүү өндөр болох боломжтой.
Жич: Хүүхэд хэр өндөр болох нь100% генээс хамаардаггүй. 80% нь генээс, 20% нь бусад хүчин зүйлээс хамаардаг. Энэ 20%-ын талаар энэ ном өгүүлэх болно.

Tachina feraӨндөгөө бусад шавьжны ялангуяа цагаан эрвээхэйн төөлүүрийн бие дотор гаргадаг паразит ялаа. Tachina fera чий...
05/10/2022

Tachina fera
Өндөгөө бусад шавьжны ялангуяа цагаан эрвээхэйн төөлүүрийн бие дотор гаргадаг паразит ялаа. Tachina fera чийглэг орчинд амьдрах дуртай. Ой, ойн зах, цэцэрлэгт хүрээлэн, нуга хөндийд амьдардаг ойролцоогоор 1 см орчим урттай шавьж. Хэвлий нь улбар шар өнгөтэй, ар нуруугаараа хар судалтай учир танихад амархан. Бие гүйцсэн tachina fera ялаа цэцгийн балаар хооллодог учир зөгий шиг тоос хүртээдэг ашигтай шавьж юм. Манай орны ойн багагүй хэсэг жил бүр сибирийн цагаан эрвээхэйн төөлүүрт идэгддэг. Эрвээхэйн төөлүүрийн тоо толгойг хянахад tachina fera ялаа ашиг тустай

Өсөлтийн насны хүүхэд өндрөө 10% хүртэл нэмэгдүүлэх боломж байдаг юм. 160 см-ийн 10% нь 16 см. 5% нь 8 см
25/08/2022

Өсөлтийн насны хүүхэд өндрөө 10% хүртэл нэмэгдүүлэх боломж байдаг юм.
160 см-ийн 10% нь 16 см. 5% нь 8 см

Час улаан долоогоно буюу сrataegus sanguinea. Манайд зэрлэгээр ургадаг хоёр зүйл долоогоны нэг. Монголоос гадна хойд Хят...
25/08/2022

Час улаан долоогоно буюу сrataegus sanguinea. Манайд зэрлэгээр ургадаг хоёр зүйл долоогоны нэг. Монголоос гадна хойд Хятад, өмнөд Сибирьт зэрлэгээр ургадаг. Голын эрэг орчим, ойн захаар тааралдана. Өтгөн ойд муу ургадаг. 6 метр хүртэл өндөр ургадаг ч ихэвчлэн 2-оос 3,5 метр өндөр ургана. 5 сарын сүүл 6 эхээр цэцэглэж 8, 9 сард жимс нь бүрэн боловсордог. Хүчтэй салхи, агаарын бохирдолд харьцангуй тэсвэртэй. Хэлбэржүүлэлт маш сайн даадаг. Чимэглэлийн зориулалтаар тарихаас гадна ургамлан хашлага хийхэд тохиромжтой. Жимс нь зүрхний өвчинд сайн.

Буриад хонин зажлуур буюу linaria buriatica.Монгол оронд ургадаг 4 нь зүйлийн хонин зажлуурын нэг. Ихэвчлэн 10-аас 20 см...
18/08/2022

Буриад хонин зажлуур буюу linaria buriatica.
Монгол оронд ургадаг 4 нь зүйлийн хонин зажлуурын нэг. Ихэвчлэн 10-аас 20 см өндөр ургадаг голлосон иштэй олон наст өвслөг ургамал. Уулын энгэр, голын нуурын элс хайргатай эрэгт ургана. 7, 8 нь сард цэцэглэж 8 сар, 9 сарын эхээр үрлэнэ. Хангай, Хэнтий, Хөвсгөл, Хянганы нуруу, төв болон дорнодын тал нутгаар ургадаг.

Татар гол гэсэр /Aster tataricus/.Уулын урд энгэрийн нар сайн тусдаг газар сайн ургадаг олон наст балт ургамал. Ихэвчлэн...
17/08/2022

Татар гол гэсэр /Aster tataricus/.
Уулын урд энгэрийн нар сайн тусдаг газар сайн ургадаг олон наст балт ургамал. Ихэвчлэн 30-аас 70 см өндөр ургадаг ч 2 метр хүрэх нь ч бий. Тархац нутаг нь зүүн болон зүүн хойд Ази буюу Гималайгаас зүүн Сибирь хүртэл тархан ургадаг.

Хэвтээ дэгд буюу gentiana decumbens.Хэвтээ дэгд нь уул толгодын хажуу энгэр, голын эрэг орчим, ойн цоорхойд ургадаг олон...
17/08/2022

Хэвтээ дэгд буюу gentiana decumbens.
Хэвтээ дэгд нь уул толгодын хажуу энгэр, голын эрэг орчим, ойн цоорхойд ургадаг олон наст өвслөг ургамал юм. Дунджаар 20-оос 30 см өндөр ургадаг. 7, 8 нь сард цэцэглэж 8, 9 сард үр нь боловсордог.

17/08/2022
Голио
07/08/2022

Голио

Голио
07/08/2022

Голио

Царцаа
07/08/2022

Царцаа

Address

Chingunjav
Ulaanbaatar
976

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Амьтан сонирхогчид posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Share

Category