БАТ ТУР

БАТ ТУР Дэлхийд тавтай морил

Манай баг 20 жилийн турш мэргэжли?
(12)

The Waterlily in Vietnam 🌷🌷🌷Гоо сайхан, шаргуу хөдөлмөрийн гайхалтай үзэгдэл болох Вьетнамын сараана цэцгийн жилийн урга...
15/09/2021

The Waterlily in Vietnam 🌷🌷🌷

Гоо сайхан, шаргуу хөдөлмөрийн гайхалтай үзэгдэл болох Вьетнамын сараана цэцгийн жилийн ургац нь жил бүрийн намар 9-р сарын эхнээс 11-р сарын дунд хүртэл үргэлжилдэг.
Лонг Ан мужийн тариаланчидын ихэнх нь эдгээр урт цэцэгсийг түүж амьдралаа залгуулдаг бөгөөд түүсэн цэцэгсээр гоёл чимэглэлийн зүйл хийх, хоол хүнс болон цайны ханданд ашигладаг юм байна даа.

07/10/2020
🌸𝐊𝐈𝐌𝐎𝐍𝐎 𝐅𝐎𝐑𝐄𝐒𝐓👘
06/10/2020

🌸𝐊𝐈𝐌𝐎𝐍𝐎 𝐅𝐎𝐑𝐄𝐒𝐓👘

25/09/2020
25/09/2020
06/08/2020

Алдарт Харри Поттер цувралын зураг авалт хийсэн газруудтай танилцана уу.

01/05/2020

Дэлхийн 7 гайхамшиг цуврал контентийн Жорданы алдарт Петра дугаарыг та бүхэн үзээрэй. Бас л сонирхолтой шүү.

16/04/2020
Дэлхийн хамгийн цөөхөн жуулчин очдог улс Тувалу. Тувалу гэх энэхүү жижиг арал нь өмнөд номхон далайд Хавайн арал болон А...
21/02/2020

Дэлхийн хамгийн цөөхөн жуулчин очдог улс Тувалу.

Тувалу гэх энэхүү жижиг арал нь өмнөд номхон далайд Хавайн арал болон Австрали улсуудын дунд байрладаг. Тувалуг тойроод Санта Крузын арал, Науру, Крибати, Фижи болон Самао арлууд байрлана. Нийт газар нутгийн хамрах хүрээ нь 26км/кв (Монгол улс 1,566,000 км байдаг). 11 мянган хүн амтай бөгөөд Тувалу доллар болон Австрали доллар гэсэн хоёр мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийнэ. Английн колони байсан Тувалу нь 1978 онд тусгаар тогтнолоо зарласан. Нийслэл Фунафутид онгоц буух боломжтой байдаг ба 2017 оны байдлаар энэхүү улсад 2000 жуулчин иржээ. Голлох хүнсний бүтээгдэхүүн нь кокос, усны шувуу, загас болон банана. Дэлгүүрт нь ихэвчлэн нутгийн иргэдийн гар аргаар хийсэн зүүлт, чимэглэл, лаазалсан бүтээгдэхүүн, будаа, загас зэрэг байдаг. Тайван амгалан, бүх иргэд бие биенээ таньдаг учир гэмт хэрэг бараг гардаггүй. 1978 оноос хойш одоог хүртэл ердөө хоёрхон удаа хүн амины хэрэг гарчээ. Хүн төрөлхтөн байгалтайгаа хэрхэн зохицон амьдарч буйг харъя гэвэл Тувалуг зориход хамгийн тохиромжтой. Тувалуд "киликити" хэмээх үндэсний спорт байдаг ба дүрмийн хувьд крикеттэй нэлээн төстэй. 2016 оноос Тувалуг зорих жуулчдын тоо нэмэгдэж жилдээ 2000 орчим жуулчин хүлээн авдаг болжээ. Гэвч тэдний 20% нь л аялахаар ирдэг бол үлдсэн хувь нь НҮБ, болон бусад байгууллагаас ирдэг ажилчид, бизнесменүүд байдаг ажээ. Энэхүү улсад нийт 8 км урт машин зам байдаг ба 512 килобайт хурдаар интернет орох боломжтой. Гэхдээ ийм халуун, найрсаг, аюулгүй арал дээр танд интернет сэлт хэрэг болно гэж бодохгүй байна.

2019 онд "Угсаатан зүй" сэтгүүлд дэлхийн хамгийн олон хүн ярьж чаддаг хэлний жагсаалт гаргажээ. Энэхүү жагсаалтыг Англи ...
20/02/2020

2019 онд "Угсаатан зүй" сэтгүүлд дэлхийн хамгийн олон хүн ярьж чаддаг хэлний жагсаалт гаргажээ. Энэхүү жагсаалтыг Англи хэл тэргүүлсэн бол Хятадын Мандарин аялга удаалсан байна. Энэхүү жагсаалтыг та бүхэндээ дэлгэрэнгүй танилцуулъя.

1. Англи
Хэлтэй хүн хөлтэй гэж англи хэлгүй хүн гэж дэлхийд байтугай монголд ч ховорджээ. Дэлхий даяар англи хэлээр 1 тэрбум 132 сая хүн ярьж чаддаг бол тэдний ердөө 379 саяынх нь хувьд төрөлх хэл нь ажээ. Тэгэхээр үлдсэн 753 сая хүн өөрийн төрөлх хэлний хажуугаар англи хэлийг эзэмшжээ гэсэн үг. Хэлний язгуурын хувьд Энэтхэг-Европ (Индо-Герман ч гэж нэрлэж болно) хэлний язгуурын бүлэг ба энэхүү хэлний язгуурт Англи, Франц, Герман, Итали, Энэтхэг, Урду, Латин, Санскрит, Хорезм хэлүүд багтдаг байна. Их британы нэгдсэн вант улсын эзэрхийлэл, түрэмгийлэл дараа нь АНУ-ын эдийн засаг, соёлын дэлхийг хамарсан довтолгоо зэрэг нь Англи хэлийг дэлхийн хэл болгожээ. МЭ 1-р зууны үед Их Британид суурьшсан герман хүмүүсээс англи гэх энэхүү нэршил үүдэлтэй. Германы хойд хэсэгт байрлах "Англен" гэх газар нутгийн нэрээс үүдэлтэй гэж үздэг. Хэлний дүрэм, өгүүлбэрийн бүтэц зэргээр орчин цагийн Герман болон Голланд хэлүүдтэй маш ижилхэн. Гэхдээ олон зуун жилийн түүхээр бусад хэлний нөлөөнд автаж өөрчлөгдсөөр өнөөгийн энэ цагт эл хэв шинжээрээ иржээ. Сонирхолтой баримт дурдахад Англи хэл нь тэнгэрийн хэл гэж нэрлэдэг бөгөөд агаарын тээврийн албан ёсны хэл юм. Ямар ч үед нисгэгч нар англи хэлээр ярьж чаддаг байх ёстой гэсэн үг юм. Мөн Английн алдарт зохиолч Виллиам Шексфир нь нэрсийг үйл үг болгож, үйл үгийг нэр үг болгон заримдаа холбоо үг бүтээх замаар нийт 1700 орчим шинэ үгийг англи хэлэнд нэмсэн байдаг. "Horde" буюу орд, "Hurray" буюу хурай, "Gobi" буюу говь зэрэг Монгол хэлнээс зээлж авсан үг ч англи хэлэнд бий.

2. Хятад
Хэдий ерөнхийд нь хятад гэж нэрлэх авч энэхүү хэл нь дотроо маш олон бүлэг хэл болон сална. Тэдний дотроос Мандарин буюу эх газрын Хятадын баримжаа аялгаар 1 тэрбум 116 сая хүн ярьж чаддаг ажээ. Тэдний 917 сая хүний хувьд энэхүү хэл нь төрөлх хэл нь юм. Мандарины дараа Ву аялгаар 90 сая, Юэ буюу Кантон аялгаар 70 сая хүн, Мин аялгаар 50 сая зэрэг нийт 10 гаруй хэл, аялга болгон хуваан авч үздэг. Хэлний язгуурын хувьд Хятад- Төвд язгуурт хамаардаг бөгөөд энэхүү язгуурт Хятад, Төвд-Бирм болон 200 гаруй хэл, аялга багтдаг гэж үздэг. Хятад хэлэнд дуудлага маш чухал бөгөөд ижил үг байсан ч хэрхэн дуудахаас хамаарч утга нь өөр өөр болдог. 50,000 орчим ханз үсгээс бүтэх эл хэл нь дэлхийн сурахад хамгийн хэцүү хэлнүүдийн нэг яах аргагүй мөн юм. Гэхдээ та сонин уншаад ойлгох хэмжээний болъё гэвэл 2-3 мянган ханз сурах хэрэгтэй ба дээд боловсролтой хятад иргэн дунджаар найман мянган ханз л мэддэг гэсэн судалгаа байдаг. Гэхдээ хэцүү гээд санаа зовоод байх зүйлгүй. Учир нь энэ хэлэнд холбоо үйл үг, цагийн дүрэм мөн хүйс дээр хувирах нэр үг гэж байдаггүй.

3. Хинди
615 сая хүн энэхүү хэлээр ярьдагаас 341 сая нь төрөлх хэл болон эзэмшжээ. Энэтхэг улс 23 албан ёсны хэлтэй ба хинди нь ердөө тэдний нэг. Тэдэн дунд хинди болон урду гэх хоёр гол төлөөлөгч байх агаад тэднийг нэг хэл үү? эсвэл хоёр өөр аялга уу? гэсэн сэдэв одоог хүртэл маргаантай хэвээр байна. Хинди хэлэнд девнагри үсгийг ашигладаг бол урду хэлэнд перс үсэг ашигладаг. Хинди гэдэг үгийн утгыг тайлж үзвэл Перс хэлний "hind" буюу утгачилбал Инд мөрний сав газар гэсэн утгатай үг ажээ. Хинди хэлээр ганц энэтхэгчүүд ч бус Непал, Фижи, Мавритиус арал зэрэг улсууд ч ярьдаг. Мөн англи хэлэнд хинди хэлээс зээлсэн "cheetah", "yoga", "jungle", "bungalow", "karma" зэрэг хэд хэдэн үг бий.

4. Испани хэл
534 сая хэрэглэгчтэй Испани хэл энэ жагсаалтын дөрөвдүгээр байранд оржээ. Дэлхий дээр хамгийн олон хэл дээр орчуулагдсан ном бол "Библи". Харин библийн араас испани хэл дээр бичигдсэн Мигель Сервантесийн алдарт Дон Кихот жагсдаг юм. Дөрвөн тивийн 22 улсад энэхүү хэлийг албан ёсоор сургалтын хөтөлбөрт багтаасан байдаг нь дэлхийн хамгийн их судлагддаг хэлэнд англи хэлний араас ордог юм. Энэхүү сургалт үргэлжилсээр байх аваас 30 жилийн дараа гэхэд дэлхийн хүн амын 10% нь испани хэлээр ярьж чаддаг болох юм. Испани хэл нь англи хэлтэй маш адилхан бөгөөд хэрэв та англи хэлтэй бол испани хэлийг төвөггүй сурч чадна. Унаган англи хэлтэй хүн испани хэлийг мэргэжлийн түвшинд эзэмшихэд хагас жил л шаардлагатай болдог байна. Энэхүү хэл нь испаний кастилийн бүс нутагт үүссэн гэж үздэг ба "кастилиан" хэл ч гэж нэрлэдэг. Испани хэл нь Мексик, Испани, Колумб, Аргентин, Перу, Венесуел, Чиль, Экуадор, Куба, Болив, Уругвай гээд 20 орны албан ёсны хэл юм. Сонирхолтой баримт дуулгахад АНУ-д испаниар ярьж чаддаг хүмүүсийн тоо нь испани улс дахь испани хэлээр ярьж чаддаг хүмүүсийн тооноос ч их. Мексик улсад 121 сая хүн эл хэлээр ярьдаг бол АНУ-д 52 сая хүн ярьж чаддаг байна. Харин испани улсад 46 сая хүн ярьдаг. Энэ нь АНУ-ын боловсрлын систем болон цагаач иргэдтэй шууд хамааралтай юм.

5. Франц
Хайрын тухай ярих гэж байгаа бол франц хэлээр, шинжлэх ухаан ярих гэж байгаа бол герман хэлээр, харин хоёуланг нь ярих гэж байгаа бол орос хэлээр ярь гэсэн явган шог яриа байдаг. Дэлхийн хамгийн романтик хэл гэгдэх франц хэлээр нийт 279 сая хүн ярьж чаддаг. Тэдний ихэнхи хувийг африкийн улс орнууд эзэлнэ. Энэхүү хэл нь 29 оронд албан ёсны хэл гэж явдаг ба жишээ нь франц улсад энэ хэлээр 67 сая хүн ярьдаг бол Бүгд найрамдах ардчилсан Конго улсад гэхэд 84 сая хүн францаар ярьдаг. Мөн Канад улсад англи хэлний дараа орох хэл нь франц бөгөөд нийт 38 сая канадууд франц хэлээр ярьж чадна. Түүхийн хувьд франц хэл нь ромын эзэнт гүрнээс гаралтай ба түүхэн хөгжлийнхөө явцад герман болон кельт хэлний нөлөө их оржээ. Дундад зууны үед овог аймгуудын цуглуулга байсан Франкчууд гэх үндэстнээс үүсэлтэй гэж үздэг. Хэдий франкчууд нь одоо устаж алга болсон үндэстэн хэдий ч орчин цагийн франц хэлэнд маш их нөлөө үзүүлсэн байдаг. Сонирхолтой баримт дуулгахад орчин цагийн англи хэлний үгсийн сангийн 45% нь франц хэлнээс гаралтай үгс байдаг.

АНУ-ын Оюутан, залуучуудын аялал жуулчлалын холбооноос багш нарын дунд явуулсан нэгэн шинэ судалгаанд хүүхдүүд эцэг эхтэ...
19/02/2020

АНУ-ын Оюутан, залуучуудын аялал жуулчлалын холбооноос багш нарын дунд явуулсан нэгэн шинэ судалгаанд хүүхдүүд эцэг эхтэйгээ хамт аялснаар сурлага нь сайжирдаг болохыг нотоллоо. Тодруулбал судалгаанд оролцсон багш, сурган хүмүүжүүлэгчдийн 74 хувь нь хүүхдүүд аялалд явах нь тэдний сурлага, амжилтад эерэг нөлөө үзүүлж, бие даасан байдал, өөртөө итгэх итгэл, шинийг сурах эрмэлзлийг нэмэгдүүлдэг хэмээсэн байна. Түүнчлэн аялал нь хүүхдийн дээд боловсрол, карьерт эерэг нөлөөтэй болохыг нэмж дурдсан ба цаашлаад зөвхөн сурлага төдийгүй бусадтай харилцах харилцаа, дасан зохицох чадвар, мэдрэмжтэй байдалд нь өндөр ач холбогдол үзүүлдэг болохыг онцолжээ.

Cонирхуулахад өөр нэгэн судалгаанд хүүхдүүд ууланд явган алхах, үүргэвчтэй аялалд тогтмол явах нь байгальд хайртай нэгэн болгож, стрессээс ангижруулдаг болохыг дурдсан байна.

Элсний ширхэгийг 250 дахин томруулахад
18/02/2020

Элсний ширхэгийг 250 дахин томруулахад

Гадаад орнуудад суугаа Монгол Улсын Элчин сайдын                      яамдуудын хаяг1 АнкараБүгд Найрамдах Турк Улс Монг...
14/02/2020

Гадаад орнуудад суугаа Монгол Улсын Элчин сайдын
яамдуудын хаяг
1 Анкара
Бүгд Найрамдах Турк Улс Монгол Улсаас БНТУ-д суугаа ЭСЯ
Элчин сайд Р.Болд
Mogolistan Buyukelciligi
A.Fethi Okyar Sokak No.4, Oran Diplomatik Sitesi, Cankaya, 06450 AnkaraУтас: 90 (312) 4921027, 90 (312) 4921028
Факс: 90 (312) 4921064
Имэйл: [email protected]

2 Бангкок
Тайландын Хаант Улс Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа ЭСЯ
Элчин сайд T.Төгсбилгүүн
Embassy of Mongolia in the Kingdom of Thailand
100/3 Soi Ekkamai 22, Sukhumvit 63 Road, Klongton Nua, Wattana, Bangkok 10110Утас: 66 (2) 381 1400, 66 (02) 392 1011
Факс: 66 (2) 392 4199
Имэйл: [email protected]

3 Берлин
Холбооны Бүгд Найрамдах Герман Улс Монгол Улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ
Элчин сайд Д.Ганбат
Botschaft der Mongolei
Hausvogteiplatz 14, 10117 BerlinУтас: 49 (30) 47480611
Факс: 49 (30) 47480616
Имэйл: [email protected]
Цахим хуудас: www.berlin.embassy.mn

4 Брюссель
Бельгийн Хаант Улс Бельгийн Хаант Улсад суугаа ЭСЯ
Элчин сайд О.Оч Ambassade de Mongolie
Avenue Besme 18, 1190 Forest Bruxelles
Утас: 32 (2) 344 6974
Факс: 32 (2) 344 3215
Имэйл: [email protected]
Цахим хуудас: www.brussels.embassy.mn

5 Бишкек
Бүгд Найрамдах Киргиз Улс Бүгд Найрамдах Киргиз Улсад суугаа ЭСЯ
Түр хамаарагч Т.Ганболд
Embassy of Mongolia in Bishkek
Av, Erkindik 73, city 720040, Republic of KyrgyzУтас: 996 (312) 660-113
Факс: 996 (312) 660-411
Имэйл: [email protected]

6 Будапешт
Унгар Улс Монгол Улсаас Унгар Улсад суугаа ЭСЯ
Элчин сайд З.Батбаяр
Mongol Nagykovetseg
Bogar Utca 14/c, Budapest 1022, HungaryУтас: +36 3268558
Факс: +36 2125731
Имэйл: [email protected]
Цахим хуудас: www.budapest.embassy.mn

7 Бээжин
Бүгд Найрамдах Хятад Ард Улс Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ
Элчин сайд Д.Ганхуяг No 2, Xiu Shui Bei Jie, Jian Guo Men Wai, Beijing 100600
Утас: 86 (10) 6532 6512
86 (10) 6532 6513, 86 (10) 6532 1203
Факс: 86-10-6532-6216
Имэйл: [email protected]
Цахим хуудас: www.beijing.embassy.mn

8 Варшав
Бүгд Найрамдах Польш Улс Монгол Улсаас БНПУ-д суугаа ЭСЯ
Элчин сайд Н.Батаа
Ambasada Mongolii
ul.Rejtana 15 m.16, 02516 Warszawa, PolskaУтас: 48 (22) 849 9391
Факс: 48 (22) 848 2063
Имэйл: [email protected]Цахим хуудас: www.ambasadamongolii.pl

9 Вашингтон
Америкийн Нэгдсэн Улс Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ
Элчин сайд Ё.Отгонбаяр
Embassy of Mongolia
2833 M Street, NW Washington DC 20007Утас: 1 (202) 333 7117
Факс: 1 (202) 298 9227
Имэйл: [email protected]
[email protected]
Цахим хуудас: www.mongolianembassy.us

10 Вена
Бүгд Найрамдах Австри Улс Монгол Улсаас БНАУ-д суугаа ЭСЯ
Элчин сайд Г.Баттунгалаг
Botschaft der Mongolei
Fasangartengasse 45, 1130 Vienna, AustriaУтас: 43 (1) 5352807-0
Факс: 43 (1) 5352807-20
Имэйл: [email protected]
Цахим хуудас: www.vienna.embassy.mn

11 Вьентьян
Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс Монгол Улсаас БНАЛАУ-д суугаа ЭСЯ
Элчин сайд Л.Галбадрах
Embassy of Mongolia in the Lao People’s Democratic Republic
Q.Wat Nak Km.3 P.O.Box 370, VientianeУтас: 856 (21) 315220
Факс: 856 (21) 315221
Имэйл: [email protected]

12 Хавана
Бүгд Найрамдах Куба Улс Монгол Улсаас БНКубаУ-д суугаа ЭСЯ
Элчин сайд Ш.Батцэцэг
Embajada de Mongolia
Calle 66 No.505, esquina a 5ta.A, Miramar, La HabanaУтас: 53 (7) 2042763
Факс: 53 (7) 2040639
Имэйл: [email protected]

13 Дели
Бүгд Найрамдах Энэтхэг Улс Монгол Улсаас БНЭУ-д суугаа ЭСЯ
Элчин сайд Г.Ганболд
Embassy of Mongolia in the Republic of India
34, Archbishop Macarios Marg, New Delhi 110003Утас: 91 (11) 2461 7989
Факс: 91 (11) 2463 3240
Имэйл: [email protected]

14 Каир
Арабын Бүгд Найрамдах Египет Улс Монгол Улсаас АБНЕУ-д суугаа ЭСЯ
Элчин сайд Ч.Баярмөнх
Embassy of Mongolia in the Arab Republic of Egypt
No.14, str 152, MAADI, CairoУтас: 20 (2) 235 86012
Факс: 20 (2) 235 91670
Имэйл: [email protected]

15 Канберра
Австралийн Холбооны Улс Монгол Улсаас АХУ-д суугаа ЭСЯ
Элчин сайд Б.Чулуунхүү Embassy of Mongolia in the Commonwealth of Australia
23 Culgoa circuit, O’Malley, Canberra ACT 2606Утас: 61-2-628 629 47
Факс: 61-2-62866381
Имэйл: [email protected]
Цахим хуудас: www.mongolianembassy.org.au

16 Лондон
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа ЭСЯ
Элчин сайд Н.Тулга
Embassy of Mongolia in the United Kingdom
7-8 Kensington Court, London, W8 5DLУтас: 44 (207) 937 0150, 7252
Факс: 44 (207) 937 1117
Имэйл: [email protected]Цахим хуудас: www.embassyofmongolia.co.uk

17 Москва
Оросын Холбооны Улс Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ
Элчин сайд Д.Даваа
Посольство Монголии в РФ
Борисоглебский пер.11, Москва, РФ 115127Утас: 7-495-690-67-92
7-495-691-46-36 (Офис менежер)
7 (495) 695 43 70 (Элчин зөвлөх)
7 (495) 690 02 45 (Ёслол)
Факс: 7 (495) 691 46 36
Имэйл: [email protected]
Consulate: [email protected]
7 (499) 252 78 67
Факс: 7 (499) 241 15 57
18 Нурсултан
Бүгд Найрамдах Казахстан Улс Монгол Улсаас БНКУ-д суугаа ЭСЯ
Элчин сайд Л.Баттулга
Посольство Монголии в Республике Казахстан
Ул.Дарабоз 35, 010010 АстанаУтас: 7 (727) 269 35 70
Факс: 7 (727) 229 37 90
8 (7172) 96 51 56
Имэйл: [email protected]
Цахим хуудас: www.astana-embassy.mn

19 Ром
Бүгд Найрамдах Итали Улс Монгол Улсаас БНИУ-д суугаа ЭСЯ
Элчин сайд Ц.Жамбалдорж Embassy of Mongolia to the Italian Republic
Via Vincenzo Bellini 4, 00198 Rome
Утас: 39 (06) 8540536
Факс: 39 (06) 8540536
Имэйл: [email protected]
Цахим хуудас: www.monembrome.mn

20 Оттава
Канад Улс Монгол Улсаас Канад Улсад суугаа ЭСЯ
Элчин сайд Я.Ариунболд
132 Stanley Avenue, ON, Canada K1M 1N9
Утас: (613) 569 3830
Факс: (613) 569 3916
Имэйл: [email protected]
Цахим хуудас: www.ottawa.embassy.mn

21 Парис
Бүгд Найрамдах Франц Улс Монгол Улсаас БНФУ-д суугаа ЭСЯ
Элчин сайд А.Баттөр
Ambassade de Mongolie
5, Avenue Robert Schuman, 92100 Boulogne-BillancourtУтас: 33 (1) 46052812, 33 (1) 4605 23 18 (Консул)
Факс: 33 (1) 46053016
Имэйл: [email protected]
Цахим хуудас: www.ambassademongolie.fr

22 Пхеньян
Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс Монгол Улсаас БНАСАУ-д суугаа ЭСЯ
Элчин сайд С.Цоггэрэл
Embassy of Mongolia in the DPRK
Munsu dong-19, Taedonggang District, PyongyangУтас: 850 (2) 381 7321
Факс: 850 (2) 381 7616
Имэйл: [email protected]

23 Прага
Бүгд Найрамдах Чех Улс Монгол Улсаас БНЧУ-д суугаа ЭСЯ
Элчин сайд Н.Наранбат
Velvyslanectvi Mongolska
Na Marne 5, Praha 6, 160 00 Ceska RepublikaУтас: 420 (2) 24311198,
Факс:420 (2) 24314827
Имэйл: [email protected]
Цахим хуудас: www.prague.embassy.mn

24 Софи
Бүгд Найрамдах Болгар Улс Монгол Улсаас БНБолгарУ-д суугаа ЭСЯ
Элчин сайд Д.Батсайхан
Embassy of Mongolia in the Republic of Bulgaria
52 Frederic Joliot Curie, Sofia -1113Утас: +359 2 865 90 12
Факс: +359 2 963 07 45
Имэйл: [email protected], [email protected]
Цахим хуудас: www.sofia.mfa.gov.mn

25 Сөүл
Бүгд Найрамдах Солонгос Улс Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ
Түр хамаарагч Д.Эрдэнэтуяа
Embassy of Mongolia in the Republic of Korea
95, Dokseodang-ro, Yongsan-gu, Seoul 140-885Утас: 82 (2) 798 3464, 82 (2) 795 1950
Факс: 82 (2) 794 7605 (ЭСЯ)
82 (2) 798 3465 (Консулын газар)
Имэйл: [email protected]
Цахим хуудас: www.mongolembassy.com

26 Сингапур
Бүгд Найрамдах Сингапур Улс Монгол Улсаас БНСингапурУ-д суугаа ЭСЯ
Элчин сайд Т.Лхагвадорж
Embassy of Mongolia in the Republic of Singapore
600 North Bridge Road, #24-08 Parkview Square, Singapore188778Утас: 65 63480745
Факс: 65 63481753
Имэйл: [email protected]
Цахим хуудас: www.mongolianembassy.sg

27 Токио
Япон Улс Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ
Элчин сайд Д.Батжаргал
Embassy of Mongolia in Japan
21-4 Kamiyama-Cho, Shibuya- Ku, Tokyo 150-0047Утас: 81 (3) 3469-2088
81 (3) 3469 2195, 81 (3) 3469 2179 (Консулын газар)
81 (3) 3469 2162 (Ёслол)
9868-2299 (гар утас)
Факс: 81 (3) 3469 2216
Имэйл: [email protected]
Цахим хуудас: www.tokyo.embassy.mn

28 Ханой
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс Монгол Улсаас БНСВУ-д суугаа ЭСЯ
Элчин сайд Д.Билэгдорж
Embassy of Mongolia in Socialist Republic of VietnamVilla No 6/44 Van Bao, Van P**c Diplomatic Quarter, Ba Dinh, Hanoi, Vietnam
Утас: 84 (24) 384 53009
Факс: 84 (24) 384 54954
Имэйл: [email protected]

29 Стокгольм
Шведийн Хаант Улс Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суугаа ЭСЯ
Түр хамаарагч З.Шүрэнцэцэг
Embassy of Mongolia in the Kingdom of Sweden
Svardvagen 25B, 182 33 Danderyd StockholmУтас: 46 (08) 7531135, 46 (08) 7531136
Факс: 46 (08) 7531138
Имэйл: [email protected]

30 Кувейт
Кувейт Улс Монгол Улсаас Кувейт Улсад суугаа ЭСЯ
Элчин сайд З.Чинтүшиг
Embassy of Mongolia to the State of Kuwait
Kuwait, Salwa area, Moutaz Street, villa 35Утас: +965 25640208 / 25646020 / 25642262
Факс: +965 25648030
Имэйл: [email protected]
Цахим хуудас: www.kuwait.embassy.mn

Эх сурвалж: consul.mn

13/02/2020

Монгол Улсын иргэд визгүй зорчих орны жагсаалт
/2019 оны 01-р сарын байдлаар 23 улс руу бүх төрлийн, 32 улс руу дипломат болон албан паспорттой монгол иргэд визгүй зорчих боломжтой байна/

1 Беларусь Бүх төрлийн паспорт 90 хүртэл хоног 2013.09.04
2 Бразил Бүх төрлийн паспорт 90 хүртэл хоног 2015.09.21
3 Хонконг /БНХАУ/ Бүх төрлийн паспорт 14 хүртэл хоног 1998.06.18
4 Израйль Бүх төрлийн паспорт 30 хүртэл хоног 1996.03.12
5 Казахстан Бүх төрлийн паспорт 90 хүртэл хоног 1994.12.02
6 Киргиз Бүх төрлийн паспорт 90 хүртэл хоног 1999.12.04
7 Куба Бүх төрлийн паспорт 30 хүртэл хоног 2001.10.08
8 Макао /БНХАУ/ Бүх төрлийн паспорт 90 хүртэл хоног 2004.07.03
9 Малайз Бүх төрлийн паспорт 30 хүртэл хоног 1994.06.06
10 Сингапур Бүх төрлийн паспорт 30 хүртэл хоног 2017.06.08
11 Украин* Бүх төрлийн паспорт 90 хүртэл хоног /Албан ёсны урилгатай тохиолдолд/ 1979 онд.
12 Филиппин Бүх төрлийн паспорт 21 хүртэл хоног 1994.05.13
13 Хятад Бүх төрлийн паспорт 30 хүртэл хоног 1989.03.30
14 Турк Бүх төрлийн паспорт 30 хүртэл хоног 2013.10.10
15 Лаос Бүх төрлийн паспорт 30 хүртэл хоног 2007.10.14
16 Tайланд Бүх төрлийн паспорт 30 хүртэл хоног 2008.01.13
17 Серби Бүх төрлийн паспорт 90 хүртэл хоног 2013.11.08
18 ОХУ Бүх төрлийн паспорт 30 хүртэл хоног 2014.09.03
19 Индонез Бүх төрлийн паспорт 30 хүртэл хоног 2016.03.22
20 Аргентин Бүх төрлийн паспорт 90 хүртэл хоног 2018.02.19
21 Эквадор Бүх төрлийн паспорт 90 хүртэл хоног
22 Уругвай Бүх төрлийн паспорт 30 хүртэл хоног 2018.06.10
23 Албани Цахим Дипломат, Цахим албан паспорт 90 хүртэл хоног 2017.03.30
24 Азербайжан Дипломат, албан/ сервис паспорт 90 хүртэл хоног 2019.02.07-ноос мөрдөж эхэлнэ.
25 БНАСАУ Дипломат паспорт, албан паспорт 90 хүртэл хоног 1986.11.14
26 Болгар Дипломат паспорт, албан паспорт 90 хүртэл хоног 2011.01.18
27 Вьетнам Дипломат паспорт, албан паспорт 90 хүртэл хоног 2000.01.07
28 Мексик Дипломат паспорт, албан паспорт 90 хүртэл хоног 2001.11.09
29 Румын Дипломат паспорт, албан паспорт 30 хүртэл хоног 1974.10.14
30 Словак Дипломат паспорт, албан паспорт 90 хүртэл хоног 1992.06.26
31 БНСУ Дипломат паспорт, албан паспорт 90 хүртэл хоног 2012.05.31
32 Унгар Дипломат паспорт, албан паспорт 90 хүртэл хоног 2016.05.18
33 Чех Дипломат паспорт 90 хүртэл хоног /зөвхөн дипломат паспорт/ 1992.06.26
2011.07.29
34 Чили Бүх төрлийн паспорт 90 хүртэл хоног 2018.12.29-ний өдрөөс мөрдөнө
35 Энэтхэг Дипломат паспорт, албан паспорт 90 хүртэл хоног 2005.12.23
36 Польш Дипломат паспорт, албан паспорт 90 хүртэл хоног 2011.06.29
37 Кипр Дипломат паспорт, албан паспорт 90 хүртэл хоног 2011.03.30
38 Камбож Дипломат паспорт, албан паспорт 30 хүртэл хоног 2012.08.27
39 Бруней Дипломат паспорт, албан паспорт 14 хүртэл хоног 2013.07.01
40 Кувейт Дипломат паспорт, албан паспорт 90 хүртэл хоног 2013.04.16
41 Перу Дипломат паспорт, албан паспорт 90 хүртэл хоног 2013.04.30
42 ХБНГУ Цахим дипломат паспорт 90 хүртэл хоног /зөвхөн цахим дипломат паспорт/ 2013.05.08
43 Колумб Дипломат паспорт, албан паспорт 30 хүртэл хоног 2013.09.23
44 Франц Дипломат паспорт 90 хүртэл хоног /зөвхөн дипломат паспорт/ 2013.10.26
45 Мьянмар Дипломат паспорт, албан паспорт 30 хүртэл хоног 2013.11.18
46 Эстони Цахим дипломат паспорт 90 хүртэл хоног /зөвхөн цахим дипломат паспорт/ 2014.04.28
47 Итали Дипломат паспорт 90 хүртэл хоног 2014.07.14
48 Латви Дипломат паспорт, албан паспорт 90 хүртэл хоног 2014.06.12
49 Туркменистан Дипломат паспорт, албан паспорт 30 хүртэл хоног 2015.06.03
50 Япон Дипломат паспорт 30 хүртэл хоног /зөвхөн дипломат паспорт/ 2016.11.15-наас эхлэн мөрдөнө.
51 Балба Дипломат паспорт, албан паспорт 90 хүртэл хоног 2016.12.19
2017.01.18-наас эхлэн мөрдөнө.
52 Хорват Дипломат паспорт, албан паспорт 30 хүртэл хоног 2017.04.26
53 Мальта Дипломат паспорт, албан паспорт 30 хүртэл хоног 2018.02.08
54 Литва Дипломат паспорт, албан паспорт 30 хүртэл хоног 2018.04.29
55 Швейцар Дипломат паспорт, албан паспорт 90 хүртэл хоног 2018.06.16
БУСАД ХӨНГӨЛӨЛТ
56 АНУ Монгол Улсын иргэдэд 3-10 жилийн хугацаанд олон удаа зорчих виз олгоно. 2001.07.06
57 ИБУИНВУ Монгол Улсын иргэдэд 1 удаа 6 сар хүртэл хугацаагаар суурьших эрхтэй, 6 сараас 10 жилийн хугацаатай олон удаа зорчих виз олгохоор, Их Британийн дипломат паспорт эзэмшигч иргэд Монгол Улсад 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчихоор харилцан тохиролцсон. 2009.06.29
58 Канад Монгол Улсын энгийн паспорттай иргэдэд 10 жил хүртэлх, дипломат болон албан паспорттай иргэдэд 4 жил хүртэлх хугацааны олон удаагийн виз олгоно. 2013.06.04
59 Япон Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын иргэдэд 3 хүртэлх жилийн хугацаатай /нэг удаа 15 хүртэлх хоног/ "Богино хугацааны олон удаагийн виз" олгох шийдвэр гаргасан. 2015.08.10-аас эхлэн мөрдөнө
60 Швейцар Монгол Улсын энгийн паспорттай иргэдэд 3-5 жилийн хугацаатай олон удаа зорчих виз олгоно. 2018.06.16-аас эхлэн мөрдөнө
Бусад оронд визтэй зорчино
Эх сурвалж: counsul.mn

Индиана Жөүнс Монголд ирж байсан уу?Хмм... товч хариулт нь “магадгүй”. Та Рой Чепмэн Эндрюс гэх хүний талаар сонсож байс...
12/02/2020

Индиана Жөүнс Монголд ирж байсан уу?

Хмм... товч хариулт нь “магадгүй”. Та Рой Чепмэн Эндрюс гэх хүний талаар сонсож байсан уу? Эндрюсийн хувьд дэлхийн түүхэнд хамгийн анх удаа динозаврын өндөгийг олж, динозаврууд өндөглөх замаар үрждэг байжээ гэдгийг олж тогтоосон хүн юм. Харин энэхүү өндөгийг Монголын говиос олсон байдаг. АНУ-ын археологич Рой Чепмэн Эндрюс 1918 онд анх Монголд ирж, нийт гурван ч удаагийн экспедицээр нийтдээ нэг жил дөрвөн сарын хугацааг Монголд өнгөрөөхдөө говиор явж, олон олон нээлт хийсний нэг нь динозаврын өндөг юм. Түүний энэхүү аяллын тэмдэглэл Америкийн “Harper’s magazine” сэтгүүл, дорно дахин судлалын “Ази” сэтгүүлүүдэд нийтлэгдэж Эндрюсийг ч Монголыг ч дэлхийд таниулахад үнэтэй хувь нэмэр оруулжээ. Товчоор хэлвэл Монголын говийг дэлхий дахинд “gobi” гэх нэршилтэй болгосон гэсэн үг юм л даа. Ороо бусгаа байсан Монгол улс түүнийг тагнуул гэж үзэж байсан, Хятад Монголын хилийн зөрчил, нутгийн дээрэмчидтэй хийсэн тулаан, зэрлэг амьтдаас амиа хамгаалах гээд адал явдлаар дүүрэн аяллыг манай оронд хийсэн нь Жорж Лукасын зохиолоор Стивен Спилбергийн найруулгаар Харрисон Фордын гол дүрд нь тоглож 4 цуврал гаргасан “Indiana Jones” кино болсон гэж үздэг. Индиана Жөүнс киног Эндрюсийн байнга өмсдөг бүрх малгай, нууцлаг ертөнцийг нээх, нээхэд тохиолдох адал явдлууд, гайхамшигийн эрэлд гарах зэргээс нь үндэслэж Эндрюсийн амьдралаас санаа авчээ гэх тодорхойлолтыг “Америкийн үндэсний түүхийн музей”-н сэтгүүлч, зохиогч Дуглас Престон тодорхойлжээ. Олон судлаачид, мэдээллийн хэрэгслүүдээр Эндрюсийг Индиана Жонс гэж үздэг ч зохиолч Жорж Лукас энэхүү түүхийг Чепмэнээс санаа авсан гэж баталдаггүй ч бас үгүйсгэдэггүй юм. Тэгэхээр жинхэнэ Индиана Жөүнс Монголд ирж байсан уу гэвэл тийм бас үгүй.

(Рой Чепмэн Эндрюс болон түүний Хубилай хаан нэртэй морь)

Таны аяллын хөтөч "Бат Тур".

11/02/2020

Та ямар төрлийн аялагч вэ? Танд хаашаа аялвал илүү тохиромжтой вэ?

1. Зурагчид 📸

Хэрэв та аялалд явахдаа үзэхээсээ илүү зурагийг нь авах илүү сонирхолтой бол та энэ ангилалд багтана. Ер нь ч гайхалтай аяллын дараа зураг л түүх болж үлддэгээс хойш. Үзэсгэлэнт байгаль, сонирхолтой барилгууд, амттай хоолныхоо зургийг авч сторидоо хийхийг хүсвэл Турк, Канад, Щвейцарь, Чиль, Морокко зэрэг улсууд хамгийн тохиромжтой. Гэхдээ мэдээж зарим газруудад зураг авах хориотой байдаг учир тухайн газрынхаа дүрэм журмыг сахин биелүүлэхээ мартуузай.

2. Амралтын аялал 🏠

Энэ төрлийн аялагчид нь гүйж харайж, үүргэвчээ үүрч алхахаас илүү амрах, стрессээ тайлах илүү дуртай хүмүүс юм. Энэхүү аялагчдад газар дундын тэнгисийн Грек, Итали, Испани зэрэг газруудыг санал болгож байна. Эсвэл бүр Щвейцарт цанаар гулгаж, Францад дарс шимэх ч давгүй санаа. Энэхүү орнууд нь жилийн аль ч улиралд жуулчдын очих дуртай газрууд байдаг.

3. Backpacker буюу үүргэвчтэй аялагчид 🎒🕵️‍♂️

Жинхэнэ адал явдлыг өөрийн биеэр мэдэрч, аль болох олон газар, олон соёлыг үүргэвчийн хамтаар таньж мэдэх сонирхолтой аялагчид. Энэхүү төрлийн аялалд бие болоод сэтгэл зүй, мэдлэг чадварыг ихээр шаарддаг, сорьдог тул хэн дуртай нь үүргэвчтэй аялалд гарахад хэцүү. Санал болгох улс гэвэл Тайланд, Вьетнам, Малайз, Индонез. Учир нь зардал бага, виз авахад амархан, аюул багатай байдаг ба хамгийн чухал нь ихэнхи иргэд нь англиар ярьдаггүй юмаа гэхэд ядаж л ойлголцоод байх хэмжээний. Хэрэв та үүргэвчтэй аялах гэж байгаа бол бие махбод болоод сэтгэл зүйн бэлтгэлээ сайтар хийх хэрэгтэй гэж зөвлөж байна.

4. Шоучин 💃🕺

Хөгжмийн фестивальд, клубд бүжиглэх, шоудах дуртай, очсон орныхоо клубыг заавал нэг шалгаж үздэг хүн бол та энэ төрлийн аялагч. Энэхүү төрлийн аялагчдад АНУ-ын Лас Вегас, Нью-Йорк, Нью-Орлеан хотууд таалагдах нь гарцаагүй. Эсвэл Голландын ягааны гудмаараа алдартай Амстердам хот, жил болгон 1 гаруй сая жуулчдыг татдаг Бразилын Рио Де Жанейрогийн карнивал, шилдэг DJ нар цугладаг нарлаг Испаний Ибиза арал, техно хөгжмийн өлгий Берлин хот, хөл хөдөлгөөн ихтэй ч клуб үдэшлэгүүд бүр ихтэй Тайландын Бангкок хот зэргийг санал болгож байна. Та ямар шоунд, ямар хөгжмөнд илүү дуртай зэргээсээ шалтгаалж хотоо сонгоорой.

5. Тайван амгалан байдлыг эрхэмлэгч 🧘‍♂️🧘‍♀️

Хотын чимээ шуугианаас хол тайван амгалан байгальд бясалгал хийж, стрессээс хол байх дуртай аялагчид. Энэхүү төрлийн аялагчдад хамгийн түрүүнд Монголийн говийг санал болгоё. Амар амгалан байдлыг та говийн аялалаас мэдэрч болох ба ядаж л аялахад хөрөнгө мөнгө, хэл усны асуудал гарахгүй шүү дээ. Мөн өндөр уул, тунгалаг нуур, ногоон модоор хүрээлэгдсэн Канадын Луйсе нуурт очиж амар амгаланг мэдэрч, ууланд авирч, нууранд завиар аялсан ч болно. Исландын “Blue lagoon” нь тус улсад аялах жуулчдын дунд хамгийн алдартай газар. Галт уулын хайлмагт байгалийн өвөрмөц тогтоцоор тогтсон халуун рашаан нь өвлийн улиралд ч хэмээ алдахгүй. Вьетнамын Халонгийн булан, Японы Исэ Жингу, Индонезийн Бали, Францын “Provence”, Грекийн Навагио арал, Норвегийн Нордфёорд зэрэг ч тун давгүй маршрутууд шүү.

Таны аяллын хөтөч "Бат Тур".

Барселона хотын супер-блок буюу стрессгүй орчинТа бүхэн Испани улсын Барселона хотын хот төлөвлөлтийн уг зургийг хаа нэг...
10/02/2020

Барселона хотын супер-блок буюу стрессгүй орчин

Та бүхэн Испани улсын Барселона хотын хот төлөвлөлтийн уг зургийг хаа нэгтээ харж байсан байх. Энэхүү төлөвлөлтийн түүх 1850-аад оноос эхтэй бөгөөд тухайн үеийн Барселона хотод хүн амын нягтаршил эрс ихсэж, хүн амын төвлөрөл ихсэхтэй зэрэгцээд стресс, түгжрэл шүдний өвчин болов. 1859 онд Ildefons Cerda энэхүү асуудлыг шийдэхийн тулд зураг төслийг гаргаж суперблок буюу “Súperilles”-ийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Харин сүүлд 2014 онд Барселона хотод агаарын бохирдол ихсэж, түгжрэл нэмэгдснээр ахин энэхүү суперблокыг ашиглах шийдвэр гаргасан нь маш олон эерэг үр дагаварыг авч ирсэн. Супер блокыг ойлгоход их энгийн. Орон сууцыг ес есөөр нь багцлан нэг блок болгох бөгөөд блок бүрийн дунд дахь зам зөвхөн явган хүний зам, унадаг дугуйн замаас бүтнэ. Хэрэв машин явах тохиолдолд дээд хурд нь 10км байхаар тусгасан ба ил зогсоолгүй, зөвхөн газар доорхи зогсоолд л машинаа тавих юм. Блок хоорондын машинаар зорчих дээд хурд 50 км цаг ба блокны дундуур хөндлөн зам татаж түүндээ автобус нийтийн тээврээ шийдэж өгчээ. Ийм шийдэл гаргаж, хэрэгжүүлснээр Барселона хотын машин замын 60% нь зөвхөн явган алхах, дугуйгаар зорчих замууд болж, түгжрэл 21 хувиар буурснаас гадна, агаарын бохирдлыг 24 хувиар бууруулсан байна. Ингэж стрессгүй, ногоон байгууламж ихтэй, явган алхах талбайтай, машингүй хотыг байгуулж буй нь энэхүү хотын оршин суугчдын нэг жил дэх нас баралтын тоог 12,000-аар бууруулна гэдгийг судалгаагаар тогтоожээ.

Таны аяллын хөтөч "Бат Тур".

Дэлхийн улс орнууд өөр өөрийн онцлогоор Шинэ оныг угтан гаргадаг ба өнөөдөр Үндэсний хэмжээнд томоохон тэмдэглэж өнгөрүү...
28/12/2018

Дэлхийн улс орнууд өөр өөрийн онцлогоор Шинэ оныг угтан гаргадаг ба өнөөдөр Үндэсний хэмжээнд томоохон тэмдэглэж өнгөрүүлдэг Испани улсыг онцолж байна.
Тэдний онцлог юу гээч?
Шинэ жилийн шөнө хотын оршин суугчид усан үзэм идэхийн тулд төв талбайг зорьдог. Цагийн зүү 12-ыг заамагц испан хүн бүр 12 ширхэг усан үзэм идэх ёстой байдаг гэнэ. Ингэж 12 ширхэг усан үзэм идэж амжсан бол гарч буй онд бүх хүсэл нь биелнэ гэж үздэг байна. Түүнчлэн испани хүмүүс шинэ жилээр айлд зочлохдоо заавал шампансктай очдог уламжлалтай. Тэд шинэ жилийн баярын ширээндээ хонь, цацагт хяруул, тооройн шарсан мах зэрэг ямбатай хоол шүүс заавал тавьдаг юм.
ТАНЫ АЯЛЛЫГ ТАНЫ ХҮССЭНЭЭР.

Address

5th Floor, TST Building 3th Khoroo, Bayangol District
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97677000313

Alerts

Be the first to know and let us send you an email when БАТ ТУР posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to БАТ ТУР:

Share

Category

Nearby travel agencies


Other Travel Companies in Ulaanbaatar

Show All