Tourism Marketing Agency / Mongolia

Tourism Marketing Agency / Mongolia Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын сошиал медиа маркетингийн цогц үйлчилгээ, вебсайт програм хангамж үйлдвэрлэл

Цагаан лавай чуулгын 16:00 цагийн  тоглолт зарлагдаж эхэллээ.👉Долоо хоног бүрийн Лхагва, Бямба, Ням гаригуудад нэмэлт 16...
03/06/2024

Цагаан лавай чуулгын 16:00 цагийн тоглолт зарлагдаж эхэллээ.

👉Долоо хоног бүрийн Лхагва, Бямба, Ням гаригуудад нэмэлт 16.00 цагийн тоглолтууд гаргаж байна.
👉 Бусад өдрүүдэд хуваарийн дагуу өдөр бүр 18.00 цагтаа тоглоно.
Захиалгын утас: 72720011, 91616641

Цагаан Лавай Чуулга / Tsagaan Lavai Ensemble 👍

24/05/2024

Монголын ахмадын холбооноос 2024 онд даатгалаар үйлчлэх амралт, рашаан сувилалыг танилцууллаа.

"Улаанбаатар травэл экспо 2024" үзэсгэлэн энэ өдөр эхэлж байна Үзэсгэлэн 2024 оны 5-р сарын 24, 25, 26-ны өдрүүдэд үргэл...
24/05/2024

"Улаанбаатар травэл экспо 2024" үзэсгэлэн энэ өдөр эхэлж байна

Үзэсгэлэн 2024 оны 5-р сарын 24, 25, 26-ны өдрүүдэд үргэлжилнэ. Тус 3 өдрийн ХӨТӨЛБӨР-ийг нь хүргэж байна.

Ерөнхий зохион байгуулагч
☆ Улаанбаатар Аялал Жуулчлалын Холбоо

Хамтран зохион байгуулагч
☆ Байгаль орчин, аялал жуулчлалын яам
☆ Нийслэлийн аялал жуулчлалын газар
☆ Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо НЭЗХЭ

24/05/2024

Дэлхийн хамгийн том гэр хэмээн нэрлэгдэж буй Тэрэлжийн Глори ресортод байрлалтай "ИХ МОНГОЛ ӨРГӨӨ" -д Цагаан лавай чуулгын 2 дугаар салбар "НҮҮДЛИЙН ТЕАТР"-ын тоглолт 2024 оны 06 сарын 06-с нээлтээ хийх гэж байна.
Нүүдэлчдийн соёл уламжлал, язгуур өв , үндэсний урлагийн гайхамшигт тоглолтыг шинэлэг орчинд хүргэх гэж байна. 🤗

Утас: 72720011, 91616641

Завхан аймгаас ...  "АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХӨГЖИЛД НУТГИЙН ИРГЭДИЙН ОРОЛЦОО" зөвлөгөөн Завхан аймгийн Улиастай хотод болж бай...
22/05/2024

Завхан аймгаас ...

"АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХӨГЖИЛД НУТГИЙН ИРГЭДИЙН ОРОЛЦОО" зөвлөгөөн Завхан аймгийн Улиастай хотод болж байна.

Тус аймгийн аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарт ажилладаг нийт 300 орчим төлөөлөгч цугларчээ.

Зохион байгуулагч
• Завхан аймгийн ЗДТГ
• Завхан аймгийн БОАЖГ
• Завхан аймгийн АЖХ

Дэмжигч байгууллага
• Байгаль орчин, аялал жуулчлалын яам
• Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо НЭЗХЭ

АЯЛЛЫН НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ 2024.05.24, 25, 26 нб өдрүүдэд Мишээл экспо төвд болно. 😉
18/05/2024

АЯЛЛЫН НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ 2024.05.24, 25, 26 нб өдрүүдэд Мишээл экспо төвд болно. 😉

УРИАЛГА! Салбарын учир мэдэх хүмүүсээс удаа дараа нэгэн мэдээлэл ирж байгааг үндэслэн нэгэн уриалгыг нийт аялал жуулчлал...
14/05/2024

УРИАЛГА!

Салбарын учир мэдэх хүмүүсээс удаа дараа нэгэн мэдээлэл ирж байгааг үндэслэн нэгэн уриалгыг нийт аялал жуулчлалын салбарынхандаа хүргэж байна.

Гадна, дотны жуулчдынхаа дэргэд ЯНЖУУР ТАМХИ тэр дундаа аяллын замд машин дотроо, үйлчилгээний газар явж байхдаа ЭЛЕКТРОН ТАМХИ татахгүй байхыг уриалж байна. 😉

Уриалгыг түгээж өгнө үү!

УРИАЛГА!

Салбарын учир мэдэх хүмүүсээс удаа дараа нэгэн мэдээлэл ирж байгааг үндэслэн нэгэн уриалгыг нийт аялал жуулчлалын салбарынхандаа хүргэж байна.

Гадна, дотны жуулчдынхаа дэргэд ЯНЖУУР ТАМХИ тэр дундаа аяллын замд машин дотроо, үйлчилгээний газар явж байхдаа ЭЛЕКТРОН ТАМХИ татахгүй байхыг уриалж байна. 😉

Уриалгыг түгээж өгнө үү!

Mongolia Tourism Organization

07/05/2024
29/04/2024

5-р сарын 1-ний өдрийн УРИЛГА

Жуулчдад зориулсан ардын урлагийн тогтмол тоглолттой Цагаан Лавай Чуулга / Tsagaan Lavai Ensemble энэ зуны нээлтийн тоглолтоо хийх гэж байна.

ТУР ОПЕРАТОР, ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧ нарыг урьжээ. Энэхүү тоглолт үнэ төлбөргүй болох бөгөөд шинээр тур оператор үүсгэн байгуулах болон шинээр энэ жил хөтөч хийхээр төлөвлөж буй хүн бүхэнд нээлттэй юм.

2024.05.01-ний өдөр Ган зам палас (Баруун 4 зам - Андууд) -т 17:00 цагт болно.

СУРГАЛТЫН МЭДЭЭЛЭЛЖУУЛЧНЫ УЛИРЛЫГ УГТАН БНСУ-ЫН СЭЖУН ИХ СУРГУУЛИЙН “ЗОЧЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ”-НИЙ ЭКСПЕРТ БАГШ НАРТАЙ 4 ӨДРИЙН ...
23/04/2024

СУРГАЛТЫН МЭДЭЭЛЭЛ

ЖУУЛЧНЫ УЛИРЛЫГ УГТАН БНСУ-ЫН СЭЖУН ИХ СУРГУУЛИЙН “ЗОЧЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ”-НИЙ ЭКСПЕРТ БАГШ НАРТАЙ 4 ӨДРИЙН СУРГАЛТ 2024 ОНЫ 05 САРЫН 06,07,08,09 ӨДРҮҮДЭД ЯВАГДАНА

ХОЛБОГДОХ УТАС: 99115851, 80119788
Мэйл хаяг: [email protected]

Хаана: HOLIDAY INN ЗОЧИД БУУДАЛД

16/04/2024

Аялал жуулчлалын бизнес уулзалт В2B маргааш болно
📍 The Corporate Hotel and Convention Centre
📅 2024.04.17-ны 08:30 цагт бүртгэл эхэлнэ.

Tourism Week 2024 -ийн эхний арга хэмжээ Төрийн ордонд болно. Эхний өдрийн арга хэмжээний бүртгэл ЛХАГВА ГАРАГ-ийн 17:00...
09/04/2024

Tourism Week 2024 -ийн эхний арга хэмжээ Төрийн ордонд болно. Эхний өдрийн арга хэмжээний бүртгэл ЛХАГВА ГАРАГ-ийн 17:00 цагт хаагдана. АМЖИЖ БҮРТГҮҮЛЭЭРЭЙ

/Жич: Төрийн ордны хамгаалалтын албанд бүртгэлийг ажлын 3 хоногийн өмнө өгөх журамтай холбоотой болно/

Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо Хугацаа: 2024.04.15 - 04.21 04.15 Аялал жуулчлалын нэгдсэн чуулган | Tourism forum | @Төрийн ордон Салбар хуралдаан: 1. Зочлох үйлчилгээний салбары...

08/04/2024

✈️Нислэгийн тийзийн АЗТАН болох уу? ✈️

🤩Ердөө доорх 4 алхмыг хийгээд Улаанбаатар - Эрхүү чиглэлийн нислэгийн тийзийн азтан болоорой.

📌 Уралдаанд хэрхэн оролцох вэ? 👇🏻
✅ Airstar.mn Page дээр Like дарах
✅ Энэ постыг Public тохиргоотой Share хийх
✅ Уг линк байгаа постыг Public тохиргоотой Share хийх 👉 https://www.facebook.com/photo/?fbid=762106966056998&set=a.515163464084684
✅ Comment хэсэгт өөрийн 3 найзаа Mention хийх

🎁🎁🎁Шагнал: Улаанбаатар - Эрхүү чиглэлийн нислэгийн тийз

❗️Азтаныг Random-р шалгаруулах бөгөөд дээрх болзлуудыг бүгдийг хангасан хүмүүс уралдаанд оролцох боломжтойг анхаарна уу.

📆Уралдааны азтаныг 05-р сарын 01-нд шалгаруулна.

🤩Танд амжилт хүсье.

Хархоринд ийм ХАРХОРИН нэртэй Хостел байдаг юм байна. Өрөөнүүд нь экономи ба стандарт гэсэн 2 янз байх ба өрөөний үнэд ө...
07/04/2024

Хархоринд ийм ХАРХОРИН нэртэй Хостел байдаг юм байна.

Өрөөнүүд нь экономи ба стандарт гэсэн 2 янз байх ба өрөөний үнэд өглөөний цай багтсан байдаг аж. Нэг ээлжиндээ 40 хүний суудалтай ресторантай л гэнэ. Удирдлага нь аялал жуулчлалын хүн байдаг учраас үйлчилгээний чанар, ажилчдын харилцаа хандага нь овоо байдаг сурагтай.

Жич: Саяхан хэн нь ч билээ Хархоринд хостел асуугаад байсан. Тэр хүн нь үүнийг нэг хараарай. Далимаар нь салбарынхандаа бас дуулгачихъя. Хэрэг болж юуны магад.

Жичийн жич: Ер нь тэр утасны дугаарыг нь ХАРХОРИН ХОСТЕЛ гээд утсан дээрээ хадгалаад авсан байхад нэгэн цагт хэрэг болж мэдэхээр л газар байна шүү.

Холбогдох утас: 8084-6969

Эрдэнэзуу хийдээс Их Хорум орох зам дагуу

🙋🏻‍♂️“Улаанбаатар Травэл Экспо- 2024” аялал жуулчлалын үзэсгэлэн 2024 оны 05 дугаар сарын 24, 25 болон 26-ны өдрүүдэд 10...
04/04/2024

🙋🏻‍♂️“Улаанбаатар Травэл Экспо- 2024” аялал жуулчлалын үзэсгэлэн 2024 оны 05 дугаар сарын 24, 25 болон 26-ны өдрүүдэд 10 дахь жилдээ “Мишээл Экспо” ОУҮХТанхимд зохион байгуулагдах гэж байна.

🤝Үзэсгэлэнд оролцох боломжтой байгууллагууд:

✅Аялал зохион байгуулагч мэргэжлийн байгууллагууд
✅Зочид буудал, жуулчны бааз, гэст хаус, сувиллын газар
✅Аяллын мото, машин түрээс, аяллын тоноглосон машин танилцуулга, худалдаа
✅Аяллын даатгалын үйлчилгээ
✅Нислэгийн тийзийн агент, авиа компани
✅Аяны хэрэгслийн худалдаа
✅Аяллын клуб
✅Аяллын газрын зураг, номын худалдаа, аяллын программ /app/ танилцуулга
✅21 аймгийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн сурталчилгаа
✅Музей, үзвэрийн газар, Шинжлэх ухааны академи, хүрээлэн

☎️Дэлгэрэнгүй мэдээллийг 9716 9747, 9714 9747 утсаар авна уу.

“TOURISM CUP-2024” цомын төлөөх тэмцээний хүрээнд BОЛЕЙБОЛЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭНИЙ  #УДИРДАМЖ Монголын Аялал Жуулчлалын Хол...
03/04/2024

“TOURISM CUP-2024” цомын төлөөх тэмцээний хүрээнд BОЛЕЙБОЛЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭНИЙ #УДИРДАМЖ

Монголын Аялал Жуулчлалын Холбоо

✅ 🇲🇳 МАЖХОЛБОО, МОНГОЛД ЗОЧЛОХ ЖИЛИЙН ХҮРЭЭНД ЗАВХАН АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЙЛЧИЛГ...
11/03/2024

✅ 🇲🇳 МАЖХОЛБОО, МОНГОЛД ЗОЧЛОХ ЖИЛИЙН ХҮРЭЭНД ЗАВХАН АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ШИНЭЭР ЭРХЭЛЖ БУЙ БАЙГУУЛЛАГУУДЫГ ДЭМЖИХ ЗОРИЛГООР
“АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ - ШИНЭЛЭГ, ЧАНАРТАЙ ҮЙЛЧИЛГЭЭ” СЭДВИЙН ДОР B2B ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

📍B2B ӨДӨРЛӨГИЙН ХҮРЭЭНД:🤝
✅ Аялал жуулчлалын салбар дундын хамтрагчдын хамтын ажиллагааны цар хүрээг тэлэх, харилцан мэдээлэл солилцох, түншлэлийн гэрээ хийхэд чиглэсэн бөгөөд үйлчилгээ шинээр эрхэлж буй байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, сурталчлан таниулах ач холбогдолтой арга хэмжээ болно.

👏Уг өдөрлөгт 100 орчим шинээр үйлчилгээ эрхлэгч байгууллагын төлөөлөл оролцоно.

👇Оролцогчоор орох хувь хүмүүс, аж ахуй нэгж байгууллага дараах холбоосоор дарж бүртгүүлнэ үү: https://forms.gle/AQZxcRDEgAvwBjf38

👇Зочноор оролцох бол дараах холбоосоор дарж бүртгүүлнэ үү: https://forms.gle/DatjbXjrtWNaAq3c6
✅ Хэзээ: 2024 оны 3-р сарын 29, 30-ны өдрүүдэд 10:00-17:00
✅Хаана: Байршил удахгүй тодорхой болно.

Холбогдох утас: 9910-9816, 8888-0636
Завхан аймгийн Аялал жуулчлалын холбоо

Хөвсгөлийн ХӨХ СУВД Мөсний баяраар Khuvsgul Eco Tour жуулчны бааз ажиллахаар захиалгаа аваад эхэлсэн байна шүү. Ийм тийм...
21/02/2024

Хөвсгөлийн ХӨХ СУВД Мөсний баяраар Khuvsgul Eco Tour жуулчны бааз ажиллахаар захиалгаа аваад эхэлсэн байна шүү.

Ийм тийм газар гэхээс илүү хоёр давуу талыг нь бичье. Эхнийх нь 20 орчим жилийн туршлагатай бааз бол нөгөөх нь мөсний баяраас ердөө 2 км зайд оршдог. Бусад мэдээллийг нь утсаар нь лавлана бизээ.

Утас нь: 98389494 юм байна.

20/02/2024

🤔Тийзээ хаанаас захиалах вэ? гэж санаа зоволгүйгээр хүссэн чиглэлийн тийзээ 𝗔𝗶𝗿𝗦𝘁𝗮𝗿-с лавлаарай.

Тийз захиалах болон тийзтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг:
☎️77558585 дугаараас болон 💬Фэйсбүүк чатаар холбогдож авна уу.

Хөх Сувд мөсний баярт очихдоо хонох амралтын газраа сонгож амжаагүй бол ГРАНД ТУР Хөвсгөл бааз захиалгаа аваад эхэлсэн б...
15/02/2024

Хөх Сувд мөсний баярт очихдоо хонох амралтын газраа сонгож амжаагүй бол ГРАНД ТУР Хөвсгөл бааз захиалгаа аваад эхэлсэн байна шүү!

Багц үнийн санал гаргасан юм байна. Утас нь 99734300

14/01/2024

Аялал жуулчлалын салбарын улирлын хамаарлыг бууруулах, өвлийн улирлыг уртасгах, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор “Мазаалай” олон Улсын мөсний наадмыг зо...

12/01/2024

“МАЗААЛАЙ МӨСӨН ХОТХОН” энэ ирэх ням гарагт нээгдэнэ.

The Mazaalai International Ice and Snow Festival нь Скай Резорт цанын баазын талбайд байрлаж байгаа бөгөөд 2023 онд бүртгэгдсэн 52 мазаалай, мөсөн гулгалтын талбай, 50 метрийн урттай мөсөн гулсуур болон Гиннесийн дээд амжилтыг Монгол Улсаас тогтоох 12м өргөнтэй 22м урттай нэг цагт хамгийн олон хүн гулгах мөсөн гулсуур, 56.4 метр урттай Монгол цас мөсөн баримал гэх мэт бусад бүтээл байрлах юм.

400-500 хүн нэг доор хүлээн авах хүчин чадалтай, 4000 м.кв талбайг хамарсан шинэлэг өвлийн наадам юм. Наадмын гол үзмэр нь эх Мазаалай ба түүний бамбаруушуудыг дүрсэлсэн 5 метр өндөртэй цас мөсөн баримлыг бүтээж мөн нэг цагт хамгийн олон хүн мөсөн гулсуураар гулгасан Гиннесийн дээд амжилтыг Монгол Улсаас тогтоох юм.

Цас, мөсөн цогцолбор байгуулж жуулчдын урсгалыг татаж буй олон жишээ бий. Та бидний хамгийн сайн мэдэхээр Харбины мөсөн цогцолборыг нэрлэж болох юм.

Түүнчлэн олон улсын цас мөсөн урлалын тэмцээнүүдэд монголын уран бүтээлчид үргэлж дээгүүр байр эзлэсэн амжилттай байгаа. Эх орондоо бүтээлээ хийж, эх орныхоо болон уран бүтээлчдийнхээ нэрийг гаргах нөхцөл бололцоог бүрдүүлж байгаагаараа энэхүү мөсөн хотхоны нэг онцлог болж байна.

Мазаалай мөсөн цогцолборыг бий болгосноор дотоодын амрагч иргэд, жуулчид өвлийн амралтаараа гэр бүл, үр хүүхдүүдтэйгээ цагийг зөв боловсон, сонирхолтой өнгөрүүлэх, цаашид жил бүр хийж, тогтмолжуулснаар гадаадын жуулчид өвлийн улирлыг Монгол улсад л мэдрэх боломжийг бүрдүүлэх, уран бүтээлчдээ дэмжих арга хэмжээ болгон өргөжүүлнэ.

Мазаалай мөсөн хотхоны нээлтийг 01 дүгээрсарын 14-ний өдөр хийх бөгөөд олон төрлийн урлаг, соёлын арга хэмжээг зохион байгуулагдахаас гадна иргэдийн аюулгүй байдал, байгаль орчныг бохирдуулахгүй байх талаас бүрэн анхаарч ажиллах болно.

Мөсөн хотхон Скай резорт цанын баазад байршиж байгаа ба хоёр төлийн мөсөн гулсуур, гулгалтын талбай болон бусад зүйлс бүтээгдсэн болно.

Та бүхэн гэр бүл, найз нөхдөөрөө зочлон ирж тухлан саатаарай.

Зохион байгуулагч
Байгаль орчин, аялал жуулчлалын яам
Соёлын яам
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
Mongolia Tourism Organization

Хамтран зохион байгуулагч:
Mongolian National Ice Carving Association
Sky Resort
AIC STEPPE ARENA

Ивээн тэтгэгч:
Tavan Bogd Group
MCS Property LLC
MCS Estates
Жуулчин компани - Аялахад алс хязгаар үгүй
Juulchin Terelj Resort
Гранд Хөлөг Девелопмент ХХК

08/01/2024


Guide боловсролын төвөөс санаачлан МАЖХ-той хамтран Монголын аялал жуулчлалын салбарт 5-аас дээш жил ажилласан мэргэжилтнүүд, захирлуудад зориулж “Аялал жуулчлалын менежмент” сэдвээр VIP сургалт зохион байгуулах гэж байна. Магадгүй зарим нэгэнд сэдвийн гарчиг танил санагдаж мэдэх ч өгүүлэх агуулгын хувьд шинэлэг байх учраас таны хувьд мэдээ мэдээллээр баялаг сургалт болно гэдэгт итгэлтэй байна.

Монголын АЖ-ын салбарт мэргэжилтнүүдэд зориулсан чадавхижуулах сургалт тун ховор бөгөөд өмнө нь манай төвөөс “Tour leader” сургалтыг 2 удаа зохион байгуулах үед эрэлт хэрэгцээ байгааг мэдэрсэн билээ. Энэ удаагийн сургалт оролцох хүний тоо хязгаартайгаар нээгдэх гэж байна.

Зөвхөн Бямба гарагт нэг л удаа явагдах бөгөөд хичээл тус бүр 45 минутаар үргэлжилнэ. Өдөр ба оройн хоол, цай кофены үйлчилгээтэйгээр хотын төвийн зочид буудлын хурлын танхимд явагдана. Мөн хоёр байгууллагын тамга бүхий сертификат олгоно.

:
1. Аялал жуулчлалын бизнес харилцааны соёл
2. Адал явдалт аялал жуулчлалын өсөлт, чиг хандлага
3. Дижитал маркетинг таны бизнест нөлөөлөх нь
4. Аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн төлөвлөлт
5. Guide line – боловсруулах аргачлал
6. Үлэг гүрвэлийн нууц ертөнц рүү - VIP тур
7. Аялал жуулчлалын ирээдүйн маршрут Марс V
8. Будда тур – бэлгэдэл зүйн харьцуулсан тайлбар
9. Гэрлийн бохирдолгүй одот тэнгэр - VIP тур
10. Монголчуудын гэрийн найр ба хүндэтгэлийн зоог – ArtGer VIP төсөл

:
- Монголиан Гаид Тур ХХК-ийн захирал Ч.Буянбадрах
- ETI групп ХХК-ийн захирал Б.Индраа
- Translation ХХК-ийн захирал Б.Эрдэнэчимэг
- МАЖХ-ны УЗ-ийн гишүүн Г.Гантулга
- ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн сан хөмрөгийн тасгийн эрхлэгч С.Өлзийцэрэн
- Марс V төслийн санаачлагч С.Эрдэнэболд
- Dark Sky Mongolia ХХК-ийн захирал Б.Энхтүвшин
- ArtGer expedition & Beyond компанийн ерөнхий менежер П.Хулан

Утас: 70101011, 91913166, 99072779 (Мөн сургалтын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг 1 сарын 10-нд Tourism time #15 дээр хүргэх болно.)

Бүртгүүлэх: https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScDTMCyOUbue6BxGSXWV0cSbE6EAYLV9qQBS9tHLBZeGwnecA/viewform

21/10/2023
19/09/2023

Цаашид жуулчдыг чинь ҮНЭГҮЙ бие засуулж чадахгүй!

Засгийн газраас жорлон хүртлэх 350км
1. Оршил
Яасан урт юм бэ гэж бодож байна уу? Уншихгүй ч байж болно. Гэхдээ миний 72 цаг дугуйгаар явж энд ирсэнийг бодвол гайгүй.
90-ээд оны сүүлээр уртаашаа 1кг ноолуур, 5000 төгрөгтэйгээр хот орж оюутан болохоор фургонд суув. 24 хүн нэг мал ачсан фургон замдаа 3 хоног эвдэрч Хархорин дээр ирлээ. Гурав хоногт таван мянган төгрөгөө яаж ч хэмнэсэн дуусах дөхөв. Хархориноос хот ойрхон гэхэд нь сүүлчийн мөнгөөрөө хоол авч идтэл машин ахиад хоёр хоног эвдрэв. Хүмүүст гэдэс гүйлгээд л гэнэ. Энийг уучих нам болгоно гээд надад эм өгнө. Эмээрээ хоолоод байгаа мэт. Эм ууж ааруул хүлхсээр хот орсон юмдаг.
Оюутны ширээнээсээ эхлээд дунд нь бага сага завсарласантайгаа 20 жил бизнесийн салбарт ажиллажээ. Туулж болох бүхнийг л гүйцээж. 20 жил дотроо бодож явсан зүйл маань хоолны газар хийх байв. 3 жилийн өмнө Англид очиж 20 жил тэнд ажиллаж хөдөлмөрлөсөн найз нар аа энэ бизнес дээр хамтрахыг санал болгов. Орон нутагт хийж болох бүхнийг хийж эрхэлсэн найздаа ч саналаа тавив. Товчхондоо зөвхөн өөрсдийн улаан гараараа хөдөлмөрлөсөн найзууд нэгдсэн. Ингээд бид бүхэн ковидын хүнд жилүүд, бараа материалын үнийн өсөлтийн шуурган дундуур нэгэн бүтээн байгуулалт хийсэн нь Гэр комплекс билээ. Багагүй дүнтэй бүтээн байгуулалт хийсний тал нь банкны зээл юм.

2. Үзэл санаа
Эрэгтэй, эмэгтэй хүүхдийн 00, хөгжлийн бэрхшээлтэй иргэний 00, хүүхэд хооллох хэсэг, хоёр давхартаа 40 хүний буудал гээд олон улсын замын үйлчилгээний төвийн стандартруу бүхнээ дөхүүлэхийг хичээв. Нүүрс түлэхгүйгээр газан халаалт шийдэв. Буудалд хэн хэзээ ч усанд ороход халуун устай. 98%-ийн цэвэршүүлдэг хамгийн орчин үеийн бохирын септик тавив. 100 машин хангалттай зогсох талбайг асфальтаар хучлаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүн, автобус, том машины зогсоолыг тэмдэгжүүлэв. Гал тогооны халуун ажиллагаа хоол хийх процесс бусдын нүдэн дээр ил. Ингээд бид шинэ хамт олон болж ажлаа эхэлсэн. Хүмүүс ажил хийх сонирхолгүй болсон энэ үед хэдэн сайхан залуучууд ирсэн. Хавар зуны туршид бүгд л хичээлээ. Бүгд л шинэ сорилттой тулсан. Мэргэжлийн чадварлаг ажилтан хаана хаанаа хомсдолтой цаг үед бид хэн нэгнийг цалингаар зодож албан байгууллагаас нь салгахыг хүсээгүй. Ингээд бид энэ зуны туршид сайн, муугаараа хэлүүлж анхны томхон ачааллынхаа ард гарсан билээ.

3. Хүндрэл
Анх бид рестораны хоол хийнэ гэж хаягаа тавьсан. Бүтэн 4 сар хүлээхэд тэр хоолнуудыг авч идэх хүн олдоогүй. Замын хүмүүс ямар нэгэн юмыг гялс идээд цаашаа хөдлөх сонирхолтой. Бид яаралтай өөрчлөлт хийж менюн дээрээ ажиллах шаардлага гарсан. Нэг хоолыг нэвтрүүлэхэд багадаа 14 хоногийн хугацаа орно. Бид нэг л мэдэхэд наадмын ачааллуудтай золгов. Гэрээний дагуу хаяг сольж өгөх ёстой газар маань утсаа салгаад алга болов. Бид яаж ч чадалгүй их ажилтай тулсан. 35 хоногийн оргил ачааллын үед 12 хоног тог тасарсан. 8 хоног цэвэр усны худаг, цэвэрлэх байгууламж үерт автсан. 50Квт-ын мотор худалдаж авч амь аргацаана. Цэвэрлэх байгууламж үерт орлоо бие засах боломжгүй гэхэд л үүдэн дээр шээнэ. Бид хэн нэгний чинэрсэн давсгийн төлөө эзэнд нь загнуулна. Амтай болгон энийгээ янзлахгүй яасан юм гэж хараана. Хоёр хүн өдөрт 15 машин хог ачаад ч дийлэхгүй. Манайхыг яг хогийн цэг мэт санаж багаж, кабинаа суллаж байсан. Боловсон 00-д 3 хүн яс зогсоод ч цэвэрхэн байлгах боломжгүй. 00 руу хийсэн тамхины хайрцаг, даамсаг бусад бүхэл зүйл авах хайч хүртэл хийсэн. Аргаа ядахдаа "Эх хүн цэвэрлэдэг" гэсэн жендерийн алдаатай үг хаа сайгүй хадав. Энэ их олны хэл ам, дарамт, асуудал проблемийг тэсэхгүй зарим хүмүүс ажлаа шууд хаяад зугтсан. Буруутгаж чадаагүй.

4. Хоол
Хоол уу? Бас чадлаараа л хичээсэн. Алдсан, оносон олон ч юм бий. Манай ахлах Амараа өөрөө сайнаас нь цуглуулж ирсэн нарийн ногоог олонх нь иддэгүй. Өвс гэж үзэх нь олон. Манай ард түмний 80% нь мах, гурил, будаа л иддэг юм байна лээ. Мах. Үхрийн мах 18-22,000 төгрөг хүрч солиорч байхад бид үхрийн махаараа л хоолоо хийсэн. Бид хамгийн сайн будаа, хамгийн сайн гурил, хамгийн сайн бүтээгдэхүүн сонгодог. 70 хувь үхэр, 30 хувь хонины мах. Ясаа буцалгаж шөлөө хийдэг. Хараал идсэн дашидаг чинь хэзээ ч ашигладаггүй. Тог цахилгаан, хүнээсээ шалтгаалаад бид хоолны амтан дээр алдаж болно. Хэзээч муу мах, муу материал ашиглаж болохгүй гэсэн философитой. Нэр нь "Гэр" комплекс. Шулуухан хэлэхэд хямдхан тэмээ, ямааны махаар хоол хийснээ хонь, үхэр гэж бусдыг хуурч чадахгүй. Тэмээ, ямааны мах муу биш. Тэмээ, ямааны махандаа дуртай бүтэн аймгууд ч бий. Бид цаашдаа хийх бол зарлаж байгаад хийнэ. Жишээлбэл тэмээний махан бууз, ямааны махан хуушуур гэж байгаад хийнэ. Бусдыг хуурч ашиг олж лав чадахгүй. Гурван хөрөнгө оруулагч үүн дээр 100% санал нэгддэг нь сайхан.

5. Амьдрал дээр
Гэр комплекс ихэнхдээ алдагдалтай л яваа. Орлого сайнгүй байлаа гээд бид ажилласан хүмүүсийн цалингаас хасаж болохгүй. Хэн нэгний цалинг нэг хоногоор ч хоцроож болохгүй. Илүү орлого олъё гээд ямаа, тэмээр рүү орж болохгүй. Хот хоорондын автобусныхан, эрх бүхий дарга нарт нь хандаж үзсэн. Амаргүй юм билээ. Бид ямар авлига өгөх биш. 45 хүнтэй автобусны жолооч нэг газар хүмүүсээ хооллуулсан гэж бодьё. Тэндээсээ хүн бүрийн тоогоор 2-3 мянган төгрөг авдаг юм билээ. Энэ бүр тогтчихсон систем. Бид тэрийг өгөхгүй ээ гэдэг учраас манайд автобус зогсдоггүй юм. Энэ буруу хандлага энэ буруу жишгийг сөрөх л ёстой. Хэзээ ч тогтсон буруу юм руу эргэж хутгалдаж болохгүй. Шударга сайхан жолооч залуучууд хааяа зогсдог юм.

6. Жуулчин
Бид өнгөрсөн хавар романтик, сэтгэлгээгээр жуулчдад зориулсан гахай, тахиа хийсэн. Иддэггүй, авдаггүй юм билээ. МИАТ нь билетийн төлбөрөө, жуулчны компаниуд нь сервис ээ, кемпүүд нь хоногийн төлбөрөө авчхаж байгаа юм. Жуулчдыг авч яваа газар хаана хооллуулахаа бас л тохирчихсон. Аль эрт шийдчихсэн. Эртхэн яриагүй нь бидний алдаа л байх. Гэхдээ хандлагын хувьд нөгөө л надад хэдийг өгөх вэ гэсэн харц!!! Бид энэ зун жуулчдын жорлон болсон. Жуулчдын компаниуд төлөвлөгөөндөө хамгийн цэвэрхэн нойлтой "Гэр комплекс"-т жуулчдаа бие засуулна гээд бичсэн. Бие засуулсан. Бохир эвдрэлтэй үед ч Монголын нэр төр нтр хэмээн загнаж, зандарч байгаад бие засуулсан. Бид буудлын өрөөгөө өглөөний цайтай хүний 50 доллараар үнэлсэн. Цэвэрхэн цагаан хэрэглэл, тухтай ор, өрөөндөө халуун дүш гээд бүгд л байсан. Багагүй газруудад хандсан. Нөгөө л үйлчилгээ тааруу гэр, байгаль жорлонгоо л бараадах шив. Олон улсын сүлжээ аппуудаар л хэдэн хүн ирэв.

7. Манай зорилго
Бид цахилгаан машины цэнэглэгч суурьлуулна. 2030 он гэхэд дэлхий дээрх авто машины 80% нь цахилгаан болно гэж байхад манай улсад нефтийн үйлдвэрээс илүү эрчим хүчний эх үүсвэр хэрэгтэй юм. Цахилгаан машин оруулж ирдэг Leaf Center, BYD Mongolia 🇲🇳 газруудад хандсан. Зарим нь нааштай л байна. Цахилгаан цэнэглэгч тавих талаар Бямбацогт Сандаг анхаарч өнө үү.

SKYtel, Unitel, mobicom сүлжээ сайжруулаад өгөөч ээ гэж аль хавар л бичиг өгсөн. Таг дүлий. Мобиком магадгүй гэх янзтай. Аян замдаа уужуу тайван яваа жуулчид, бусад хүмүүст зориулсан пивоны, хөгжмийн асар хийнэ. Орой бүр амьд тоглолт зохион байгуулна. Дугуй хийлэгч, сэргээгдэх эрчим хүчээр цахилгаан хэрэгслийн цэнэглэгчүүд тавьна. Эерэг хандлага, ирээдүй, зохистой хэрэглээ, сайн сайхны төлөө бидний төлөвлөсөн ажлуудад зөндөө бий.
8. ЗГ-аас зарласан хөдөөг чиглэсэн бодлогууд одоогоор бидэнд тусаагүй. Өнгөрсөн хавар ирээд явсан Байгаль орчны сайдын багийнхны гоё амлалтуудаас одоогоор юу ч хэрэгжээгүй. Манайхаар их олон том дарга нар хооллоод гарсан. Учирч буй бэрхшээл, цаашид юугаар дэмжвэл зүгээр вэ гэдэг юм. Яг тэгж хэлж байх үед нь за даа та нар ч худлаа даа л гэж бодогддог. Ер нь итгэхээ байсан. Зарим жуулчдын компанийн захирлууд хөтөчүүд бидэнд талархлаа илэрхийлсээн. Танайд л бие засуулж жуулчиддаа нүүр тахаллаа гэж. Эрхэм Oyunerdene Luvsannamsrai ерөнхий сайдаа, Бат-Өлзийн Бат-Эрдэнэ аялал жуулчлалын сайдаа!!!.
Манай дээр жуулчдаа авчирч бие засуулдаг салбарынхаан!!! Монголд ирсэн сая жуулчныг чинь цаашид үнэгүй бие засуулаад байж чадахгүй!!!

Энд ажиллаж байгаа хүмүүс цалингаа авч бид зээлээ төлөх ёстой. Монголын нүүр тахалж байна гээд бид субботник хийж чадахгүй. Зардлыг нь дийлэхгүй. Бохироо урсгаад, хогоо салхинд хийсгээд, нойлоо заваан байлгаад, ямаа, тэмээний махаар хоол хийвэл харин чадна. Тэгэхийг хүсэхгүй.

Төгсгөлийн үг
Замын үйлчилгээний төвийн ажилруу том компаниуд ордоггүй. Яагаад гэвэл тэд ашиггүй гэж үздэг. Хэл ам, хусам хоёрт дургүй. Зарим компани нь төрийн тендерээ, эзэд нь гишүүдээ дагаж явдаг. Цөөвөр чоно мэт давхидаг.
Уг нь 3,2 тэрбум төгрөгийг 30%-ийн хүүтэй хүүлээд байх боломж бидэнд байсан. Тэгээгүй. Манай Ерөнхий тогооч Амараа надтай үертэй ноцолдож байхдаа ахаа хоол зарах чинь ийм хэцүү юм уу гэж асууж билээ. Бид зөвхөн хоол зараагүй юм. Бид үзэл санаа, хандлага, эерэг зорилгоо санал болгож байгаа.
20 жилийн өмнөх хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөж, хоёр найзынхаа 20 жилийн хөдөлмөрөөр нь хөрөнгө оруулалт хийлцэж, банкны зээл, хамт олныхоо өмнө хариуцлага хүлээх ёстой хүний хувьд надад бодох хэрэгцээ байсан юм. Энэ Ger Complex Mongolia гэдэг жорлон хүртэл Монгол улсын засгийн газрын ордноос 350км.

Та нэг хүрээд ирээч. Чи нэг яваач. Нэг л болохгүй байна. Засах юмнууд байна. Сайжруулах юмнууд байна. Өвлийн менюгээ гаргамаар байна, борцтой банштай цай хиймээр байна, борцтой лавшаа, цуйван хиймээр байна. Одоогоос борцоо бэлдэх хэрэгтэй. Үхрийн тойгны шөл, үхрийн хэлний салат, гүзээний салат гаргамаар байна. Яг л ээжийнх шиг атгын чинээ том буузыг үхрийн гуяны махаараа хиймээр байна. Монголынхоо хамаг гоё хоолыг энд л хиймээр байна гэх өлсгөлөн залуучууд намайг дуудсан юм аа.

Хамгийн чанартай материалаар, хамгийн хурднаараа, хамгийн оновчтрй порцтой хоол хийцгээеэ. Хоол бол уран бүтээл мөн биз. Мөн. Шагж ах аа та найз нөхдийнхөө юмыг рекламддаг шүү дээ. Бидэнд ирж нэг туслаач гэсэн юм. Үзэл санаа л бий.
Тэгээд би 350км дугуйгаар 3 хоног явахдаа ердөө үнэнээ л бичье гэж шийдсэн нь энэ. Төр түмний минь нүдэнд хүргээд өгөөрэй.

Эх сурвалж: Шагж Гэлэн

29/08/2023

МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн Спорт, аялал жуулчлалын танхимын эрхлэгч Д.Батболдтой ярилцлаа.

17/07/2023

- Манай улсад долдугаар сарын 16-нд 3,151 жуулчин ирсэн болохыг Аялал жуулчлалын хөгжлийн төвөөс мэдээлэв.

Address

Ulaanbaatar
15030

Telephone

+97698888803

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Tourism Marketing Agency / Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Share

Аялал жуулчлалын маркетинг & зөвлөгөө

Аялал жуулчлалын салбарын маркетингийн болон зөвлөх үйлчилгээ үзүүлнэ. Мөн бид цахим хуудас хөтлөх, вебсайт хийх үйлчилгээ болон боршур, танилцуулга, нэрийн хуудсыг хийж гүйцэтгэнэ. Утас: 70110700, 98888803