30/10/2024
Аялахад хамгийн бэст нь Япон
Хамгийн хямд олон улсын сайн боловсрол үнэгүй авах газар Герман
Хамгийн бохир, бид ямар азтайг мэдрүүлсэн улс Бангладеш
Хамгийн хямд, сайхан байгаль өндөр ууланд авирах дуртай бол Непал
Хамгийн өртөг өндөртэй Англи
Дайраад өнгөрхөд хөөрхөн хоёр хоноход гэмгүй нь Серби
Хамгийн төсөөллөөс өөр сонин таагүй мэдрэмж авъя гэвэл Франц
Үлгэрийн мэт эртний ертөнцөд орсон мэт мэдрэмж авъя гэвэл Камбож
Аялж үзэх харах юмгүй ч хамаагүй мөрийтэй тоглоомд л дуртай бол Макао
Наймаа бизнес хийе эхлүүлье гэвэл Гуанжү
Хамгийн үнэтэй буудалтай Хонгконг Макао
Монгол л биш бол онцгүй байсан ч хамаагүй гэж бодвол Турк
Виз энэ тэр гэж цаг сүртэй үрэхгүй , хэцүү бэрхийг үзэж европ соёлыг дунд нь орж үзэж хар шар хамаагүй олуулаа нэг гэрт чихэлдэж амьдарч чадна гэвэл Ирланд
Хамгийн дотор давчдуулам гудамд тайван суучхаж болохгүй урдуур хойгуур харх, мотоциклтэй хүмүүс давхих Вьетнам
Хамгийн романтик сайхан далайтай гэвэл Мальдив
Хүн алттай баян ч гэлээ халуун бас усгүй бол хэн ч биш гэдгийг ойлгуулсан Дубай
Хамгийн тайван цэмцгэр нь Шотланд
Олон улсын бизнесийг тогоон дотор орж харья улс орноо яаж хөгжүүлдгийг мэдэрье гэвэл Сингапур
Аялал жуулчлалаас яаж мөнгө олдгийг харья гэвэл Тайланд
Хамгийн тайван уйтгартай нь Швед
Айлын хүүхдүүд усан дээр яаж зам гүүр тавьдгийг харья гэвэл Хонгконг-Макао
Хамгийн бэст дажгүй бүх юм тэнцүүхэн амьдарлаа хэнийг ч царай алдахгүй өөрөө хичээж босгоё мөнгө хураая гэвэл Солонгос
Хөөрхөн мөнгөтэй нэг хөлөө олчихсон байхад бүхнийг хийх боломжтой нь Монгол байна.
Муухай улс гэж байхгүй бүх л улс сайхан. Муухай амьдруулдаг улс төр удирдлага л гэж байгаа. Суурьшиж сурч ажиллаж амьдрахад өгөөж дэвшил хэр боломжтой гэдгээрээ л өөр хоорондоо өөр юм.
Хуулбар Incrdbl India