Өнөөдрийн H2H буюу хосоороо уралдах тэмцээн дээр манай баг Англи улсын багтай уралдсан юм. Гэтэл Англи улсын багийг хадан дээр тээглэсэн үед эргийн хамгаалалт түлхэн дэм өгч уралдуулснаас болж манай баг түрүүлэх боломжоо алдсан будлиантай хэрэг боллоо. Уг нь тэмцээнд оролцож байгаа баг гадны ямар нэг дэмжлэг авах ёсгүй билээ. Бид шүүгчид гомдол гаргасан боловч авч хэлэлцсэнгүй харамсалтай хэрэг боллоо. Хэрэв тэмцээнийг шударгаар шүүсэн бол Хатула баг хүрэл медаль авах байлаа. Тун харамсалтай!
#IRF
#WorldRafting
#WorldRaftingChampionship2024
#greatbritainrafting
Тамирчид маань Малайзад. Өнөөдөр тэмцээн эхлэнэ. Хатула, Альфа багууддаа амжилт хүсье
Монголын рафтингын холбооны 10 жилийн ойн хүрээнд зохиогдсон Улсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай, маш сайхан болж өнгөрлөө. Тэмцээн зохион байгуулахад туслаж дэмжсэн Зинамэдэр, Энхцэцэг, Сүхбаяр, Батсүх, Пүрэвсүрэн, Хануй болон гэр бүлдээ талархал илэрхийлье.
12 км зайн холын уралдаанд:
Эрэгтэй нээлттэй ангилалд:
1 цаг 4 мин 10 сек амжилтаар Хадран баг 1-р байр.
1 цаг 4 мин 24 сек ээр АК баг 2-р байр
1 цаг 5 мин 45 сек ээр Дельфин баг 3-р байр
1 цаг 8 мин 9 сек ээр Эрүүл Монгол баг 4-р байр
1 цаг 14 мин 37 сек ээр Андууд баг 5-р байр тус тус эзлэв.
Эмэгтэй нээлттэй ангилалд:
1 цаг 3 мин 17 сек ээр Мандал баг 1-р байр
1 цаг 5 мин 00 сек ээр Хатула баг 2-р байр
1 цаг 9 мин 34 сек ээр Мандала баг 3-р байр
1 цаг 12 мин 43 сек ээр Найес баг 4-р байр тус тус эзлэв.
Энэ тэмцээний онцлого сайхан нь 12-16 насны өсвөр насны хүүхдүүдийн 2 баг тамирчид оролцсон нь маш сонирхолтой бөгөөд гэгээлэг байлаа. Тэд бол манай гэрэлт ирээдүй, ирээдүйн тив дэлхийн аваргууд болох нь дамжиггүй юм.
Great Altai их наадмын холын зайн ”Down River тэмцээн