07/05/2023
АВСТРАЛИ РУУ МАШ ОЛОН ЗАЛУУС ЯВЦГААЖ БАЙНА!
-с #Австралид очиж #амьдрахад хэр вэ? #Яаж Австрали явах вэ? гэсэн асуултуудад зөвлөгөө өгч байна.
Одоогоор Австралид 13000 Монгол иргэн амьдарч байгаа ба шинээр ирсэн хүмүүстээ мөн амжилт хүсье 👏👏👏. Танай влогийг үзсээр, мөрөөдсөөр Австралид ирлээ гэсэн олон сайхан сэтгэгдэл хүлээж авч байгаа 😍. Магадгүй зарим хүнд төсөөлсөнөөс өөр амьдрал санагдаж байгаа бол эхний 1-2 жилээ давчихвал УЧИРТАЙ. Битгий шантраарай ☺️😉.
Бид 2 ийн хувьд хамтдаа амьдраад 18н жил болохдоо 50%ийг Монголд 50%ийг Австралид амьдарсан байна.
2 удаа амьдралаа 00-с нь эхэлсэн гэсэн үг.
Австралид улсад амьдрах хугацаандаа мастерын зэрэг хамгаалж 🧑🎓👩🎓, мэргэжлээрээ ажиллаж👩💻, өөрсдийн компаниа байгуулж 🏦, хүүхэддээ Австрали боловсрол эзэмшүүлж📚, мөн Австралид сагсан бөмбөгөөр хичээллүүлж⛹️♀️🏀, бага охиноо төрүүлж 🤱👼, сургалтын визээс авахуулаад төгссөний дараа виз, ажиллах эрхийн спонсор виз👷♂️ хүртэл олон төрлийн виз авсан гээд Австрали улсад амьдрах амьдралын туршлага арвин их болжээ 🙏👏.
Эргээд бодоход Австралид анх ирээд амаргүй даваануудыг зөндөө давсан байна☺️. Монголд 4н өрөө байранд тарвалзаж амьдардаг байсан бол Австралид буугаад л айлын том өрөөнд шэйрлэж амьдарч эхэлж байж.
10 гаруй жил Монголын шигшээг төлөөлж тоглодог сагсны од барилга дээр хог шүүрдээд л ажиллаж эхэлж байлаа. Монголын томоохон компанийн, мөн 16 давхарт байрладаг оффист ерөнхий нягтлан бодогч байсан хүн оройн цагаар тоос сорогч үүрээд л оффис цэвэрлэгээ хийгээд эхэлж байлаа. Айл цэвэрлэгээ хийхэд манай нохойнд хоол өгөөд үз, чамруу хуцахгүй байвал чи ажиллаж болно гэж хүртэл хэлүүлж л явлаа 😂😊.Энэ ажлуудыг олох гэж бас их хичээл зүтгэл шаарданаа ☺️. Монголд цагаан гартан байсан бидэнд ажил хийхэд сэтгэлийн тэнхээ бас их шалгана 🤣. Гэхдээ Австралид ямар ч ажил хийсэн бай хөдөлмөрлөж байгаа хүн бүр ГОЁ 👏.
Юу хийгээд энд ингэж хүний нутагт зовно вэ гээд нөхөртөө хэлэхэд 2 лаа чаднаа, түр зуурынх, чи минь сургуулиа төгсөөд удахгүй мэргэжлээрээ ажиллана гээд урам өгнө. Үнэхээр л сургуулиа төгсөөд Австралид мэргэжлээрээ ажлаад эхэлсэн. Одгий маань Австрали компаниасаа ажиллах эрхийн спонсор виз авсан, мөн Сагсны дасгалжуулагчаар ажиллаж байгаа гээд алхам алхамаар Австрали дах амьдрал жигдрээд л байна.
18жилд бид 2 бүхий л зүйлээ хамт хийгээд, жинхэнэ нэгэн биеийн нөгөө тал шиг 2 биендээ урам өгч, 2 биенээ нөхөн амьдарч байна 👩❤️👨.
Гадаадад амьдрахад туслаад өгөх аав, ээж хамаатан садан байхгүй. Гэхдээ Австралид танилцсан найз нөхөд, ах дүү нар бие биенээ гэсэн сэтгэлтэй, зарим үед төрөл садангаас илүү манай гэр бүлд тус болж байсан хүмүүс зөндөө их 🙏🙏🙏.
Хэдий олны тус дэмжлэг байх ч мэдээж бүх зүйл зөвхөн өөрсдөө л шалтгаална. Одгий маань 10цаг ажиллаж орж ирээд, өдөржин хүүхдээ хараад ядарсан амарч бай гээд өөрөө оройн хоолоо хийгээд, хүүхдүүдээ авч гаран салхилуулаад, охиноо усанд оруулаад өгдөг өдрүүд олон😍. Хог асгахад хийморь унадаг бол унахаар л болтлоо өглөө ажилдаа явахдаа хогоо аваад гарна ☺️. Ингэж л ар гэрийн ажлаа хувааж хийн, зохицуулдаг 1000, 1000 н залуу хосууд Австралид амжилттай амьдарч байгаа олон бий 👏👏👏.
Австралид сэтгэлээсээ ажиллаж, хүний итгэлийг дааж чадвал боломж мааш их сайхан орон. Австралийн виз шалгуур өндөр тул дэлхийн өнцөг булан бүрээс мундаг хүмүүсийг шигшээд улсдаа амьдруулдаг гайхалтай засаглалтай улс. Амжилттай мундаг явдаг олон Монгол залуус бий. Шантраад буцсан хүмүүс ч олон бий. Дахин хэлэхэд бүх зүйл өөрсдөөс чинь л шалтгаална. Австрали улс өртөг үнэхээр өндөр. Мөн завгүй амьдралын хэмнэлтэй. Монголд хүмүүс эрт босч нар мандахыг харсанаа гайхуулан стори хийдэг бол Австралид хүмүүс амьдралын шаардлагаар өдөр бүр үүрээр ажилдаа яван 10н цаг ажиллаад ирнэ. 5нас хүртэл хүүхдийн цэцэрлэг өдрийн $110 с эхэлдэг тул эмэгтэйчүүд хүүхдээ харангаа гэртээ байх, гэрээсээ ажиллах нь элбэг.
Гэхдээ өөрсдөө л ажил, амралтын балансаа зохицуулж чадвал амьдрах орчингоор дэлхийд тод 10т багтдаг улс 🙏👏👏. 30минут машинаар яваад л цэнгэг далайн эрэг, цэвэр агаар, гэрээс гараад л чанартай хүнс, янз янзын жимс, ногоо, хувцас гээд хүнд хэрэгтэй бүхий л зүйлстэй худалдааны төвүүд, нийтийн тээвэр, ногоон зүлэг талбай, хүүхдийн тоглоомын талбай, алхах газар. Хүүхдийн тоглоомын талбай битгий хэл нохой, муурны салхилуулах тоглох талбайг хүртэл бэлдээд өгсөн үнэхээр л дэлхийд хөгжлөөрөө тэргүүлсэн, ард иргэдээ хэрхэн тухтай байлгахыг чухалчилдаг улсын нэг.
Монголд амьдрахдаа бид 2-ын хувьд илүү кареер талдаа анхааран дэндүү завгүй жилүүдийг өнгөрөөсөн бол Австралид амьдарсан хугацаандаа ажиллахын хажуугаар гэр бүл, хүүхэддээ маш их цаг зарцуулж, ажил, амралтын балансаа тохируулж бие даан амьдрах чадвар, тэвчээр, туршлага, хамаатнаас дутуугүй найзууд гээд мөнгө, боловсролоос гадна олон үнэт зүйлс олж авч, амьдралын чанар сайжирсан. Аан гэхдээ бусдын л адил Монгол дах байрныхаа лизингийг төлсөөр л байгаа 🤣
Эцэст нь хэлэхэд үнэхээр Австралид ирэхээр зорьж байгаа бол эхнээсээ сайн бодож, одоогоор визний нөхцөлийг хангахаар материалгүй бол эртнээс бэлдэн өөрийнхөө болон гэр бүлийнхээ төлөө ямар нэгэн үйлдэл хийгээрэй 😀☺️. Англи хэлээ яг одооноос сурч эхлээрэй. Амжилт хүсье 👏.
vlog youtube channel: https://youtu.be/gX1_WLWTcuo
,paste
🎂ТӨРСӨН ӨДРИЙН АЯЛАЛ🎂Хамтдаа амьдраад 16н жил болсон ч яг хоёулахнаа ер аялж байгаагүй юм байна ☺️. Энэ жилийн төрсөн өдрөөрөө Австралийн далайн эрэг дага...