Сэцэн Академи

Сэцэн Академи Сургалт-Зөвлөгөө🌟 Их Дээд сургуулиудын зуучлал.🌟 Хөдөлмөрийн гэрээний зуучлал

12/11/2024

Бизнесээ амжилттай эхлүүлэх 10 арга
1. Дуртай зүйлээсээ эхэл. Энд бизнесээ босгох зарчим нь хоёр хуваагдаж байгаа юм. Гэрийн бизнесээр эхлэх үү эсвэл гадуур оффисоор эхлэх үү? гэсэн асуултанд хамаарна. Гэрийн бизнесээс эхэлсэн алдартангууд амьдрал дээр их байдаг бөгөөд дуртай зүйлээ хийж эхэлсэнтэй ч холбоотой байх (Facebook, Microsoft, Apple). Хэрэв гадуур оффислон ажлаа эхлэх гэж байгаа бол заавал сонирходог зүйл байх ёсгүй учир нь та тэнд амьдрахгүй учраас. Нэгэнт хүч, цаг ба хөрөнгө заран өөрийн гараагаа эхлэн цаашид үргэлжлүүлэн бүтээж хөгжүүлэх зорилготой байгаа бол энэ нь жижиг, том, гэрийн эсвэл гадуур байрлах нь үнэндээ ялгаа байхгүй.
Хэрэв жаахан амарчлан хялбар аргаар бизнес хийх гэж байгаа бол хуучин Япон автомашин ширхэглэн импортлож болох юм (залуус их сонирхож байгаа зүйл үүний далимд эдгээр нь бизнес гэж хэлэхэд хэцүү өөр үгээр хэлбэл дамын наймаа юмуу даа). Иймд өөрийн сонирхолын дагуу сонголтоо хийгээрээ, энэ их чухал шүү. Өмнө хэвлэгдсэн дугаарт АНУ-д өргөн тархсан жижиг дунд үйлдэврлэл, гэрийн бизнесүүдийн жагсаалтыг хүргэсэн байгаа билээ. Та тэндээс боломж юу байна гээд хайж болох юм. Хэдийгээр АНУ нь техник технологи, бизнесийн үйл ажиллагаа эрхлэх ууль эрх зүй, татварын тогтолцооны үндэс нь сайн бэхлэгдсэн байдаг боловч тэд манай улс шиг л зах зээлээс эхэлсэн байх нь лавтай гэж үзсэний үүднээс толилуулсан гэдгийг ойлгоороо.
2. Хүлээх хэрэггүй. Эхлэлд бүх зүйлийг төгс бүрдэхийг хүлээх хэрэггүй. Энэ нь бас яар гэсэн үг биш шүү. Хэрэв танд санаа болоод өөрөөсөө хамаарах хийж чадах зүйл байгаа бол аажуухнаар эхэлж байх хэрэгтэй. Судалгаанаас харахад хэтэрхий яаравчилснаас үүдэн гарч ирээд буцаад унасан тохиолдол их байна. Гэвч ерөөсөө гарч ч ирээгүй хаягдсан зүйлүүд түүнээс их байдаг бололтой.
3. Ганцаараа хийхээс зайлсхийх. Танд өөрийн эсүүл хамтарсан бизнесээ эхлүүлэх явцад таныг дэмждэг хамтрагч хэрэг болох болно. Ах, дүү, найз нараас байвал зүйгээр. Учир нь илүү хурдан ойлголцох ба хамгийн чухал нь үнэнч байх. Яагаад зөвхөн дамждэг гэж, ямар нэгэн сөрөг талыг хэлэх хүн хэрэгтэй шүү дээ гэж бодож байгаа бол би дурдаагүй юмаа. Учир нь буцах зам олон боловч тийшээ хүрэх гарц магадгүй ганц эсвэл гарцаагүй түүнээс бага байдаг болохоор дэмжлэг урам өгөх хүн л хэрэгтэй юм уу гэж бодсон минь ийн учиртай.
4. Эхлээд үйлчлүүлэгч, харилцагчаа татах. Энэ хоёр талтай. Зарим компаниуд үйл ажиллагаагаа битүү сойсон морь адил олонд цацдаггүй ба компаний үйл ажиллагаа жигдрэх цагт зэрэг үйл ажиллагаа болон бүтээгдэхүүний сурталчилгааг түгээдэг. Бусад нь компаний үйл ажиллагаа бүрэн явагдаж эхлээгүй байсан ч холбоо сүлжээ, маркетинг, сурталчилгааг эхлэн явуулдаг билээ.
5. Бизнес төлөвлөгөө гаргах. Эхлээд дэвтэрт зурагдаж тооцоо хийгдээгүй онгоц хэзээ ч нисэхгүй байх. Бизнес төлөвлөгөө таны цаашдын зорилтууд дээр тулгуурлан явуулах тодорхой тооцоотой үйл ажил гэсэн үг. Үүнийг хүндээр тусгах хэрэггүй. Танд эргээд хархад ойлгомжтой дэс дараатай юу хийх гэж байгаа, яаж хийх зэрэг ихэвчлэн ойрын 3 жилийн хугацаанд гүйцэтгэж хийх ажил түүний хүрэх зорилт зэргийг буулгаж тэмдэглэсэн цаас (.doc .xls файлууд, сүүлийн үед тусгай программ хангамжууд зохиогдсон) гэсэн үг.
6. Судлах. Бизнесээ эхлэхээр шийдсэн бол таныг том хэмжээний судалгааны ажил хүлээж байгаа гэсэн үг. Ямар нэгэн чиглэлээр үйл ажиллагаа явуулах гэж байгаа хүн тухайн салбар, талбартаа мэргэжилтэн шиг л байхгүй бол их зүйл алдахаас гадна . Магадгүй танд маш шинэлэг санаа байгаа бол түүнийгээ патентжуулах хэрэгтэй өөрөөр хэлбэл таны нэг ёсны бүтээл болж байгаа юм, биетээр хийгээгүйг эс тооцвол, зарим нь ч туршаад үзсэн байдаг. Энэхүү бүтээлээ хамгаалахын тулд л патент буюу оюуны өмчийн хамгаалалт (оюуны өмчийн баталгаажуулалт нь ямар төрлөөс хамаараад 4 хэсэгт хуваагддаг. Энэ талаар дараа дараагийн дугаарт тодорхой нийтлэх учраас зогсъё) хийлгэх хэрэгтэй үүний тулд урд нь ижил агуулгатай бүтээл бүртгэгдсэн байна уу? үгүй юу? эсэх (патент хайхын тулд та өөрийн санаагаа аль бүс нутагт баталгаажуулахыг хүсэж байгаагаа тодорхойлох ёстой болно. Монгол улс - Ази - Зүүн өмнөд Ази - Европ - АНУ гэх мэт өөр олон бүсүүдэд үйлчлэх хүрээнд) дахин судалгаа хэрэгтэй.
7. Мэргэжлийн туслалцаа авах. Нөгөөтэйгүүр та бүх зүйлд мэргэжилтэн болох ёстой гэсэн үг би бөгөөд хамаг цагаа бүтэх үгүй бизнес санаанд үрэн тарах хийх вий гэдгээс сэрэмжлүүлэн танд мэргэжлийн хүнээс зөвлөгөө аваарай гэж хүсье. Жишээ нь: Та нягтлан бодох эсвэл нярвын мэргэжилтэй биш бол хоёуланг нь ажилд авна гэсэн үг. Хэрэв гэрээ бичих гэж байгаа бол хуульчийн туслалцаа бас авах болно.
8. Мөнгийг аюулгүй хэмжээнд нь барих. Хэрэв шаардлагатай бол хадгал. Бодит хөрөнгө оруулаг болон зээлдүүлэгчидтэй уулзаж ярилцах. Тэдэнтэй уулзахдаа хоосон бодолтой байж болохгүй дээр хэлснээр бизнес төлөвлөгөөтэй байх. Бизнес эхэлнэ гэдэг нь банк руу ороод бизнесийн зээл гэдэг өндөр хүүтэй зээл авах ёстой гэж төсөөлөх хэрэггүй. Үүнээс гадна кредит картын зээл хэрэггүй зүйл шүү ихэвчлэн 20% ба түүнээс дээш хувийн сонирхлын хүүтэй байдаг. Ашигтай бизнес эхний хоёр гурван жилд зарцуулсан зээлээ дарж болдгийг бүү мартаарай. Гэхдээ хэтэрхий ашиг сонирхолд автан улайрах үзэгдэл нь олон зохисгүй зүйлсийг дагуулдаг бөгөөд жинхэнэ бизнесмений дүрэм нь хэн хэндээ ашигтай шудрага бизнес эрхэлдэг гэдгийг бүү мартаарай.
9. Хууль, журам ба татвар. Чухал зүйл. Таны бизнес бүртэгүүлэх ёстой юу? Ямар аж ахуйн нэгж болох? Хэдэн ажилчин байх вэ? Тэд нарт ямар даатгал, нөхөн олговор байх? гэх мэт зүйлсийг нэг бүрчлэн судалвал зохино.
10. Ирээдүйгээ хар. Нэгэнт хөл дээрээ боссон бизнес нь хоёр болоод гурван түүнээс цааш жилийн дараа танаас тийм ч их ажил шаардахгүй болдог. Иймд та бизнесээ өргөжүүлэх хэрхэн шинэлэг зүйлийг нэвтрүүлэх талаар бодох, төлөвлөх шаардлагатай болно. Гадуур оффис хайж гэрийн оффисоо нүүлгэх талыг ч бодох хэрэгтэй.
Хамтдаа бизнесээ эхлүүлэх хүнээ mention хийгээрэй😉

12/11/2024
Боломжгүй юм гэж байдаггүй..
11/11/2024

Боломжгүй юм гэж байдаггүй..

12/08/2024

Швед улс 🇸🇪🇸🇪🇸🇪
📌Энд нэг зүйлийг маш тодорхой хэлэхэд орогнол хүссэн болгон ЦАГААЧ БИШ. Цагаачаар орох нь улмаар ажил олж ажлын гэрээ хийх, гэрээгээ сунгаж урт хугацааны визтэй болохын тулд заавал дамжих ёстой нэг шат дамжлага гэж ойлгож болно.
2015 оноос өмнө Migrationsverket буюу бидний ярьж заншсанаар цагаачын албанд \ Шилжих хөдөлгөөн хариуцсан хороо гэж утгачилан орчуулагддаг\ ямар нэгэн шалтгаан ярин очихдоо өчигдөр ирлээ, хэцүү зам туулж ирлээ гэж ярихад тэгж ирээгүй гэж нотлох боломж цагаачын албаны байцаагч нарт байдаггүй байсан. Хурууны хээ өгдөг болсоноор тэгэх боломжгүй болсон.
1-Р дАМЖЛАГА буюу MIGRATIONSVERKET
Яг одоогийн нөхцөл байдлыг ярьж байгаа учраас өмнө нь яадаг байсан тухай биш, одоогийн нөхцөл байдлаар бичье. Та зөвхөн Шведийн урилгаар ирээд харлаж үлдээд орогнол хүсэх гэж байгаа бол визээ дуусангуут ч орж болно. Харин Шенгений өөр орны визээр ирээд заавал шведэд орогнол хүсэх гэж байгаа бол 1 жил 6 сар хүлээгээд ороход анхны виз мэдүүлсэн орон луу гаргахгүйгээр хүлээж авч , ярьсан асуудлыг шалгах болно. Энэ талаар өмнөх нийтлэлдээ тодорхой дурдсан байгаа.
Энэ байгууллагад хандсанаар эхлээд та өөрийгөө хэн гэдгийг нотлох гадаад паспорт өгнө. Гадаад паспорт заавал хүчинтэй хугацаатай, шинэ байх албагүй. Бас өмнө өгөөд харлаад, 4 жилээ хүлээгээд орж байгаа хүмүүс шинээр ахин өгөх хэрэггүй.
2015 оноос хойш орсон хүмүүс заавал визтэй паспортаа өгнө. Өөрөө гадаадад байсан нь тодорхой байхад монголоос авахуулсан гадаад паспортыг өгвөл найдваргүй бичиг баримтанд тооцдог, цаашлаад таны асуудал хурдан шйидэгдэхэд нөлөөлнө. Орогнол хүссэн өдөр
хаагуур хэрхэн ирсэн, хэнтэйгээ амьдардаг байсан, мөн орогнол хүсэх шалтгааны товч агуулгыг асуудаг. Товч агуулгыг сонсож байгаад цагаачаас өмгөөлөгч томилох эсэхээ шийддэг. Хэрвээ өмгөөлөгч томилсон бол таны асуудал ганц сарын дотор дуусчихгүй, ойролцоогоо 6-12 сар үргэлжилнэ гэдгийг ойлгох хэрэгтэй.
тэгээд LMA KORT өгнө, энэ нь таны ярьсан асуудлыг шалгах хооронд \ хэр ярьсанаасаа шалтгаалаад 1 сараас-1 жил, түүнээс ч урт байж болно\ хугацаанд өөртөө авч явах бичиг баримт юм. Гадаад паспортаа өгч хаанахын хэн гэдгээ нотолсон учраас LMA дээр AT-UND буюу ажиллах эрх дарж өгдөг. Уг картан дээр. Овог нэр, хүйс, төрсөн он сар өдөр, өндөр байх бөгөөд дээд буланд нь beteckning nummer буюу бүртгэлийн дугаар байдаг. Гадуур цагдаагийн шалгалт таараад тэр дугаарыг хйихэд л таны хараар амьдардаг, эсвэл цагаанаар амьдардаг тодорхой болдог. Тэр дугаарт бүх мэдээлэл хадгалагддаг. Цагаачын байгууллагаас өөрийнхөө талаар тодруулах зүйл асуух бол тэр дугаараа хэлдэг.
AT-UND буюу ажиллах эрхтэй болсон манай ажилсаг дайчин монгол хүн нэг хором ч зүгээр суухыг хүсдэггүй нь тодорхой. Ажил эрчимтэй хайж улмаар ажлын гэрээ хийх газар олдог. Эхлээд ажиллах газар олж, өөрийгөө ажиллах, итгэл даах чадвартайгаа нотолсоны дараа ажил олгогчдоо гэрээ хийх санал тавьдаг , эсвэл анх орохдоо гэрээ хийх боломжтой эсэхийг асууж болно. Цагаачын асуудал тийм ч удаан явахгүй тул гэрээ хийхгүй газар цаг хугацаа алдахгүй байх нь чухал .
Нэн түрүүнд ажил хийхэд хэл шаардагдана. Доор ХЭЛ гээд тусгай бүлэг бичих тул ингээд орхиё. Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр цагаачын байгууллагаас эхний шийдвэр гаргах хугацаа 3 сар болсон. 3 сарын дотор цагаачын алба таныг буцаах шийдвэр гаргана\ голдуу амьдрах эрх авахгүй\ Та тэр шйидвэрийг Цагаачын шүүх гэдэг байгууллагад давж заалдана. Тэр байгууллагын ачаалал их байдгаас шалтгаалан дундажаар 6 сар орчим таны асуудлыг хүлээлгэнэ, Цагаачын гаргасан шийдвэрийг шүүх нь хэвээр баталдаг тул танд ахиж давж заалдах нэг шат байгаа. Тэр бол Улсын дээд шүүх. Улсын дээд шүүхээс ярилцлагаараа амьдрах, оршин суух эрхтэй болох боломж бүр бага, бараг байхгүй. Ингээд 3 шатны байгууллага дамжиж хугацаа явах хооронд та хэдийнэ гэрээ хийх газар олсон, хэл гадарладаг болчихсон, заавал төлөх ёстой 4-н төрлийн даатгал төлчихсөн, татвараа зүй ёсоор нь төлсөөр яваа бол визтэй болоход асуудалгүй. Харамсалтай нь хүн бүрт ийм боломж тохиохгүй.
Цагаачын байгууллагад орогнол хүссэн насанд хүрсэн хүн нэг өдрийн 60 крон буюу сарын 1800 крон, Хүүхэд 1000 орчим крон авдаг. Орогнол хүссэн өдөр Kontant kort буюу бэлэн мөнгөний карт өгч, тэр карт руу сар бүрийн 11, зарим хүнд хоёр хуваагаад 11 болон 27 нд мөнгө ордог.Мөнгөө авахгйүгээр тэндээ хадгалж болохгүй, заавал авах ёстой. Ажил хйигээд татвар төлөөд эхэлсэн цагаасаа тэр тэтгэжмийн мөнгөө хаалгах ёстой, эс бөгөөс өр төлөх баримт орж ирнэ.
ВИЗ ГАРГАГЧ САЙХАНЫГ Л НЬ ХЭЛНЭ
Цагаачын байгууллагаас өгдөг 1800 крон \1 крон 270 төгрөг\ 486000 төгрөг. ВиЗ гаргадаг хүмүүс мэдээлэл дутмаг, энгийн иргэд голдуу виз гаргуулдаг учир "Чи жуулчин, эсвэл сургалтаар гэж гараад, очих газраа очоод богино хугцааны визээ дуусахаар харлаад цагаачид л очно. Цагаачаас байр, хоол үнэгүй, бас монгол мөнгөөр сарын 500 мянган төгрөг авна" гэдэг. Энэ үнэн боловч энэ мөнгөөр амьдарна гэдэг бол хyдaл.
Швед дэлхийд өртөг өндөртэй орнуудын тоонд багтдаг, нэг ширхэг тамхи гэхэд дундажаар 65 крон.
2000 кроноор ганц бие хүн айлын хажуу өрөө хүнтэй нйилж хөлслөөд л дуусна. Хоёр хүнд хажуу өрөө хөлслөх өртөг одоо 4000-4500 крон болсон. Энэ нь сая гаруй төгрөг. юм. Цагаачаас байр хоолоор хангадагийн тухайд монголчуудад энэ нөхцөл боломжгүй. Орогнол хамгаалал хүсэхээр очсон хүн гадуур байрлахгүй Шведийн алслагдмал хотуудад голдуу байдаг цагаачын байр буюу дотуур байр шиг тусгай байранд байрлах болно. Нэгэнт тийм байранд очсон бол гарч явах, ажил хийх боломжгүй, тийм байранд байрласан тохиолдолд өдрйин тэтгэжмийн мөнгө 10 кроноор илүү байж болох юм. Ажил хийх, улмаар гэр бүлээ авах , гэрээ хийх зорилготой монголчууд цагаачын байраар амьдрах нь маш цөөхөн байх нь тодорхой. Өмнө нь Шенгений орон луу богино хугацааны виз гаргахад 2000 орчим доллар байсан. Одоо долларын ханш нэлээд өссөн бас визний ханш ч өссөн. Очоод харлана гэвэл виз гардаггүй учир мэдээж хоёр талын тийзээ захиалдаг. Ингээд виз гаргагчид өгөх мөнгө, даатгалууд, хоёр талын зардал, бас гадаадад очоод төрсөн ах дүүгүй бол хэсэгтээ байр хөлслөх мөнгө, хоол болон бусад ахуйн хэрэглээний мөнгө зэргээ тооцохоор элбэг 10 сая даваад явчихаж байгаа юм. Байраа зарж ирээд байр авахад ахиад10 жилийг зарцуулна, ахиад авч чадахгүй ч байж мэднэ. . Жил ирэх тусам хуулийн нэмэлт өөрчлөлтийн нөхцөл чангарч байгаа тул эхлээд бичиг баримттай болохын тулд ойролцоогоор 3-аас дээш жилийг зарцуулна. Тэгээд амьжиргааны өртөгөө төлөөд, ар гэрлүүгээ бас гуйвуулаад тийм ч амархан байрны мөнгө хураахгүй. Эндхийн оршин суух эрхтэй иргэд насанд хүрмэгц улсаас түрээсийн байр өгдөг, дунд нь элдэв асуудал гарагхгүй бол насан эцэслэтлээ тэндээ харьцангуй бага түрээс төлөөд амьдарч болно, өөрийн эзэмшлийн байшинтай ч болж болно. Эх оронд маань байртай л бол баян гэж зүтгэж байхад, энд баяууд нь байрнаас нүүж байх жишээний. Хүмүүс нь байр машинд толгойгоо гашилгахгүй, хуурамч мэт санагдавч үргэлж инээмсэглэн, метрондоо номоо уншин, халаасны хулгай, лизингийн дарамтгүй, зунжин аялаад, өвөл бага цагаар ажиллаад тайван явж байна. Монголын төрд ийм муухай сэтгэлгүй хүмүүс үүрлээгүй бол бид ч бас эдний амьдарлын хэв маягийг далдхан атаархангуй хараад шүүрс алдаж явахгүй өөрийн эх орнодоо тайван чөлөөтэй хөдөлмөрлөөд явах л байсан даа.
АМЬДРАХ ЭРХ.
Цагаачын байгууллагад орогнол хсүээд амьдарх эрх буюу оршин суух эрх авах боломжгйүг дээр дурдсан. Тэгвэл ямар шалтгаанаар амьдрах эрх авч болохыг товч дурдая.
Нэгдүгээрт өвчний шалтгаанаар. Монголчууд маань өвчиний шалтгаанаар амьдрах эрх авдаг гэж дуулаад энэ орныг зорьж ирдэг. Маш зузаан өвчтөний түүхтэй, монголд эмчлэх боломжгүй гэсэн оноштой. Гэвч урт хугацааны амьдрах эрх өгдөггүй. Байнга эмчийн хяналтанд байлгадаг, эдгэх боломжгүй бол хэлдэг. Ямар тохиолдолд өгдөг вэ гэхээр Шведийн газар нутагт хөл тавихдаа эрүүл саруул байж байгаад ирсэнийхэ эдараа цуснаас, эснээс арилдаггйү өвчин авсан тохиолдолд. Анхлан ирэгчдийг эмнэлэгт дуудаж дөрвөн төрлийн өвчний шинжилгээ авдаг. ДОХ, Тэмбүү, Гепатит, Сүрьеэ. Судалгаагаар монголоос ирж байгаа ихэнхи хүмүүс сүүлийн хоёр өвчний тээгч байдаг. Эдгээр шинжилгээг авахад эрүүл байсан атлаа Шведэд байх хугацаандаа ийм төрлийн өвчин авсан бол оршин суух эрх авдаг. Гэхдээ ШВедээс өөр оронл уу дунд нь гарч яваагүй байх нөхцөлтэй. Тэгэхээр угаасаа өвчтэй ирсэн бол амьдрах эрх авах нөхцөлгүй гэсэн үг юм. ямар нэгэн эмгэг, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, Аутизмтай хүүхдүүдэд бол Швед амьдрах эрх өгөхгүй ч маш сайн хандаж, бүхий л боломжоор тусалдаг гэдгийг энд дурдсан нь дээр байх.
Амьдрах эрх авах дараагийн боломж бол мэдээж тухайн орны бичиг баримттай хүнтэй суух. Энд багадаа ирээд оршин суух эрхтэй болсон монгол, эсвэл эндхийн уугуул иргэнтэй гэр бүл болж оршин суух эрхтэй болсон хүмүүс цөөнгүй бий. Энд мэдээллийг нэмж хэлэхэд хэрвээ та өөрийн орны боловч эндхийн бичиг баримттай хүнтэй гэрлэх болсон бол эх орон луугаа явж визээ хүлээх шаардлагагүй, эндээ цагаанаар байгаа үедээ гэрлэлтээ батлуулж болно. Харин гадаад хүнтэй суухаар болсон , дундаасаа хүүхэдтэй байлаа ч заавал эх орондоо очиж визний хариугаа хүлээнэ. Хүүхэдтэй тохиолдолд визний хариу хурдан гарах магдал мэдээж өндөр. Бас Унгар, Чех гэх мэт өөр орны визтэй монгол хүнтэй сууж байгаа бол бас эх орнодоо очиж хариу хүлээх шаардлагагүй
ХЭЛ
За тэгээд гол сэдэврүүгээ дахиад орьё. Нэн түрүүнд энэ улсад ажиллаж амьдрахад хэл бас дахин хэл. Шведэд бүх хүн шахуу англиар ярьдаг ч швед хэлийг тодорхой хэмжээгээр сурч байж илүү нөхцөлтэй, илүү цалинтай ажиллах боломжтой. Гэрээ хийх эсэхээ ажил олгогчтойгоо яриад ойлголцчихдог, амралтаа хэзээ авахаа ч асуучихдаг хэжмээний байх хэрэгтэй.Швед улсад цэцэрлэгийн наснаас эхлээд гимназын оюутнуудад хүртэл боловсролын газрын бодлогоор эх хэлийг нь тодорхой хэмжээгээр заадаг. Энд цөөнгүй тооны эх хэл заадаг Mödermålslärare буюу эх хэлний багш нар байдаг.. Тухайн багш нар хэд хэдэн дүүргүүдэд харьяалагдаж ажилладаг бөгөөд ихэнхи нь багш мэргэжилтэй, хүмүүс байдаг. Эх хэлний багш болох шалгуурын хувьд юуны түрүүнд бичиг баримттай, Швед хэлний мэдлэгтэй, бас монголдоо академик боловсрол зэмшсэн байх ёстой байдаг. Одоогоор Шведэд эх хэлнйи багш нараас гадна "Төгс билэгт", "Хос жигүүр" гэх мэт бие даасан сургалт явуулдаг, дан ганц хэл бус монгол өв соёл, зан заншил, ардын урлагтай хослуулан заадаг төвүүд үйл ажиллагаа явуулж байгаа. Уг төвүүдийн талаар өөрсдийнх нь албан ёсны хуудас руу орж танилцах боломжтой. Бас Стокгольмын их сургуулийг төгссөн, хэлзүйн ухааны доктoрант Б.Өлзийсайхан тэргүүтэй мэргэжлийн багш нар хүүхэд гэлтгүй насанд хүрэгчдэд зориулсан шат шатны сургалт явуулж байгаа.
Монголоос шилжин ирж буй гэр бүлийн айдастай нэг асуудал бол хүүхдээ хэрхэн хэл сургах уу гэсэн асуудал байдаг. Шведийн боловсролын систем монголынхтой харьцуулахад төдийлөн шахуу явагддаггүй, хүүхдэд сурах дасах боломж олгож алгуур явагддаг.
Өөрийн чадвар, онцлогоос шалтгаалаа ирсэн хүүхдүүд швед хэлийг нэг жил болон түүнээс их бага янз бүрийн хугацаанд сайн сурдаг. Ер нь эх хэлээ бүрэн дүүрэн эзэмшсэн монгол хүүхэд гадаад хэлийг эзэмшихэд төдийлөн бэрхшээл байхгүй, хэлний гол асуудал нь сэтгэлгээний ялгаанд оршдог гэж боддог.
Хүүхдийн тухайд хэлний асуудал ийм байна.
Харин ажиллахаар ирэгсэд, насанд хүрэгчдийн тухайд хэл сурах нь орчин гэхээсээ илүү тухайн хүний арга барилаас шалтгаална . Хэл хэрхэн сурах тухай олон төрлийн арга байдаг хүн бүрийн арга барил өөр, монголчуудад зориулсан ярианы дэвтэр, мөн толь бичиг энд худалдаалагддаг тул хэл сурах нь таны зуун хувийн хичээл зүтгэлээс шалтгаална.Юутай ч та гадаадад ажиллахын тулд тухайн орныг хэлийг сурах л ёстой.
ОРОН БАЙР
Гэр бүлээрээ ирж байгаа хүмүүсийн нэн түрүүнд бүр хэлнээс, бичиг баримтнаас түрүүнд тулгардаг асуудал бол нүүж орох орон байр. Шведэд жилд маш олон айл бүл нэмж байна. Нэг айл дундажаар 2-3 хүүхэдтэй байна. Тийм шалтгааны улмаас хажуу өрөөгөө хүүхэдтэй айлд түрээслэх боломж муу байдаг.Энэ хэсэг Шведэд бичиг баримтаа хэдийнэ авсан, өөрийн эзэмшлийн орнон сууцтай хүмүүст хамаарахгүй гэдгийг энд хэлье.
Байр түрээслэхдээ första hand болон andra hand гэсэн хоёр янзаар түрээслэж болдог. Бичиг баримттай хүний хувьд\LMA-тай хүн хамаарахгүй\ тухайн kommunaas \монголоор бол дүүрэг, СӨХ юм уу даа\ гэрээ хйигээд шууд түрээслэж болдог. тийм тохиолдолд байрны үндсэн түрээс, тог цахилгаан, интернетийн мөнгөө л төлнө. Ойролцоогоор 3 өрөө байр гэхэд 7200 орчим крон, тог цахилгаан, халаалт, интернет ороод 8500 орчим швед крон болно.
Харин andra hand буюу дам түрээслэдэг айлууд улсаас байр түрээслэдэг оршин суух эрхтэй хүнээс дам түрээслэдэг. Тэгэхээр дам түрээслэх мөнгө 3 өрөө байр байлаа гэхэд 13000\ одоо үүнээс ч өндөр байгаа\ бусад зардлаа нэмээд 15000 орчим Швед кроноор түрээсэлдэг. Цөөхөн ам бүлтэй тохиолдолд ингэж түрээслдэг айлууд зардалаа багасгахын тулд нэг өрөөгөө 4000-4500 кроноор гэр бүл юм уу, хоёр хүнд түрээсэлдэг. хоёр хүүхэдтэй айлд ерөнхийдөө хажуу өрөө олдох хэцүү, нэг хүүхэдтэй айл хажуу өрөө түрээслэж болдог. Мэдээж өөр өөр зан араншинтай, амьдралын хэв маягтай хүмүүс нэг байранд, нэг гал тогоо, нэг ариун цэврйин өрөө хэрэглээд ирэхээр асуудал гардагийг ч үгүйсгэхгүй, айлууд хажуу өрөөгөө өөр хүнд түрээслүүлэх, хүмүүс нь өөр байр хайх асуудал сар бүрийн 25 нд болдог. 25 нд Швед улсад цалин картанд орохоос гадна, айлууд нааш цаашаа нүүж багахан хэмжээний шилжих хөдөлгөөн явагддаг.
Энэ зориуд дурдахад байр тойрсон асуудлууд цөөнгүй гардаг. Энд голдуу Турк, Курд, Араб, Энэтхэг, гэх мэт орны иргэд олон жилийн өмнө ирсэн, хэдийнэ оршин суух эрх авсан, насанд хүрсэн хүнийхээ тоогоор улсаас түрээсийн байртай болсон байдаг. Миний олж мэдсэнээр ихэнхи ийм хүмүүс гэр бүл болоод гэрлэлтээ батлуулахгүйгээр нэгнийхээ байранд нүүж ороод нөгөө байраа түрээсэлдэг. Ингэж түрээсэлж байгааг нь дүүргээс мэдвэл байрыг хураадаг. Тиймээс байраа түрээслэгчид хөршүүдтэйгээ маргалдахгүй байх, архи дарс хэрэглэж үймээн дэгдээхгүй байхыг анхааруулдаг. Асуудлын гол нь түрээслэх , түрээслүүлэх асуудлыг дагасан луйвар багагүй газар авсан. Энд ийм төрлийн ч байр тэр бүр олддоггүй, цахим орчин тавигдсан янз бүрийн зарын дагуу аман гэрээ байгуулаад ийм төрлийн байранд орохдоо 1-2 сарын Deposition буюу барьцаа мөнгө давхар өгдөг.Ихэнхи луйварчид байранд орсоны дараа удалгүй ямар нэг шалтгаан зориуд гарган барьцаа мөнгийг өгөхгүйгээр луйварддаг. Бүр хараар амьдарч байгааг мэдэх юм бол цагдаад ханд гэж тавладаг. Бичиг баримттай байгаад цагдаад хандлаа ч алдсан мөнгөө олж авах хэцүү. учир нь эндхийн цагдаа монголын цагдаа шиг бүх асуудлыг нэг сууринаас шийддэг биш зөвхөн таслан зогсоох, цагдан сэргийлэх л үүрэгтэй. Цагдаад барьцаа мөнгөө алдсан тухай өргөдөл гаргаж, өөрийн зүгээс нотлох баримтууд өгсөөр байхад урдаас өргөдлийг хэвлэж өгөөд хуульчид хандахыг зөвлөдөг. Хуульчид хандахад мэдээж өртөг маш өндөр бас цаш зав их зарцуулна. шүүх хурал боллоо гэхэд ялах магадлал өндөр байлаа ч энд ажлаа орхин байж хуульчтай орооцолдоод явах завтай хүн тэр бүр байдаггүй. Мэдээж ялсан тохиололд хуульч хөлсөлсөн болон бусад зардалыг яллагдагч тал гаргадаг.
Тиймээс байр түрээслэх гэж буй гэр бүл тухайн байрны эзний бичиг баримтыг нарийн шалгах, аман гэрээ хийхгүй байх, орохдоо байрны хана, шал тааз бусад эвдрэл элэгдлийг баримтжуулаж авах, хамгийн гол нь албан ёсны бичгэн гэрээ үйлдэх шаардлагатай байдаг.
АЖЛЫН ГЭРЭЭ
Бидний ярьж заншсан ажлын гэрээ буюу хөдөлмөрийн гэрээг хэрхэн байгуулдаг вэ гэхээр энд ирсэн хүн\ монголооч бөглөж болдог ч цалин нөхцөл маш муу\ дараах шат дамжлагыг дамжина.
Ажлын эрхтэй LMA аваад ойр зуурын хэлээ тэр хоорондоо сураад, боломжын ажилд орно. Ажилд орсон бол улсад татвар төлөх ёстой, татвар төлүүлэхгүйгээр ажилуулдаг газрууд \ голдуу хятад ресторанууд\ байдаг ч татвар төлөхгүй байна гэдэг бол бичиг баримттай болох боломжгүй гэсэн үг. Татвар төлөхийн тулд Skattverket гэдэг байгууллагад татвар төлөх дугаар хүснэ. \Sammordningsnummer \ Хүсэхдээ ажлын эрхтэй LMA болон ажиллахаар болсон газрынхаа тодорхойлолтыг аваачна. Ойролцоогоор 6 долоо хоногийн дараа ийм номер гарах бөгөөд татвар төлөгдөж эхэлсэн цагаас цагаачын байгууллагаас авдаг өдрийн тэтгэмжийг мөнгөө заавал хаалгах ёстой.Өмнө 6 сар татвар төлсөн бол гэрээ хийх нөхцөл бүрддэг бас цагаачын асуудлаа дундаас нь зогсоогоод гэрээ бөглөж болдог байсан бол одоо төлөх хугацаа 4 сар болж наашилсан. мөн цагаачын асуудлаа бүрэн дуусгаад ерөнхийдөө 3 шатны байгууллагаас эх орон луу гаа буцах шийдвэр авсанаасаа хойш 3 долоо хоногийн дотор хөдөлмөрийн гэрээний анкет бөглөж болдог болсон. Энэ хугацаандаа мэдээж хөдөлмөрийн гэрээнд орох гол шалгуур болох татвар төлөлт бүрэн, дөрвөн төрлийн даатгал төлөлт бүрэн байх ёстой. гэхдээ гэрээ зөвшөөрсөн хариу авахад маш том нэг саад бий болсон.
Яагаад 2015 оноос хойш монгочлуудад нөхцөл байдал хэцүү болсоныг ахиад бичье. ХОРИГ гээд зүйл ойролцоогоор 4 жилийн өмнөөс хэрэгжиж эхэлсэн.
ХОРИГ-ийг өмнө нь цагаач хүсээд буц гэхэд нь буцахгүй харлаж үлдээд хуулийн дагуу 4 жилээ хүлээж байгаад ахин орогнол хүссэн хүнд
Мөн хурууны хээтэй буюу Дублинтай хүн 1 жил 6 сараа хүлээхгүйгээр хэн нэгний зөвлөгөөгөөр 6 сар болж байхад цагаачын байгууллагад хандаад татгалсзан шийдвэр аваад\ ийм тохиолдолд ярицлага авахгүй, ажлын эрх олгохгүй, өдрйин тэтгэмжийн мөнгө өгнө, ажлын эрхгүй LMA өгнө, анх виз хүссэн орон луу явуулах шйидвэр гарна, цөөн тохиолдолд шведэд хүлээж авахаар болно\ харлаж үлдээд, ахин 1 жил 6 сараа болохоор орсон хүнд, за мөн сүүлийн үеийн нэмэлт өөрчлөлтөөр удаан хугацаанд хараар явсан хүнд ХОРИГ дарж байгаа. Гол шалтгаан Шведийн цагаачын байгууллагатай хамтарч ажиллаагүй, шаардалгыг биелүүлээгүй.
Цагаачын байгууллагаас эхний буцах шийдвэр хоригтой ирсэн л бол хориг цуцлагдах магадлал 1 хувь, Хоригтой хүнд гэрээний хариу эерэг гарах магадлал 0 хувь.
Та Шведийн урилгаар ирсэн, шууд визээ дуусахаар цагаач хүссэн, цагаачын байгууллага, цагаачын шүүх, улсын дээд шүүх гэсэн гурван шатнаас хоригтой шийдвэр аваагүй, гэрээ бөглөсөн бол Ажлын гэрээний хоёр жилийн визтэй болох нь тодорхой. Бас 1 жил 6 сараа хүлээ байгаад орсон бол энэ боломж бүрдэнэ. \Хориг дарахгүй байх магадал өндөр\
ажлын гэрээ 2 удаа сунгагдаад 3 дахиасаа 5 жилийн хугацаатай болдог. \Цаашид ч саадгүй сунгагдана, ажлаа ч сольж болно\ үүнйиг манайхан "Уртаа авах" гэж ярьдаг. Уртаа авсан хүн Тэнгэрийн умдаг атгаснаас ялгаа юун , тйим ээ 😜🤔
Ажлын гэрээнд дагалдах тухайд нөхөр эсвэл эхнэрийн виз гарсан бол гэр бүлийн гишүүд шууд дагалдаж авна. Эхнэр хоригтой байсан ч Гэр бүлийг салгаж болохгүй журмаар хоригоо дуусангуут визээ авах боломжтой, тэр хүртэл хүндэтгэх шалтгаанаа бичээд эх орондоо очихгүйгээр хүлээнэ. Гэрлэлтийн баталгаагүй ч дундаасаа хүүхэдтэй бол бас хүндэтгэх шалтгаанаа бичээд SKattverket-д өгнө, гэхдээ эндхийн сүм юм уу дүүрэгтээ гэрлэлтээ батлуулж ёсолно. Азтай нэг тохиолдлыг дурдахад эхнэр нөхөр хоёр өмнөх амьдралаасаа алв аль нь гэрлэлтээ салгуулаагүй, тэгсэн мөртлөө цагаачын байгууллагад хамтдаа нэг асуудал дундаа ярьж орсон тохиолдолд нэгнийхээ ажлын гэрээнд дагалдаж болдог.
Энэ удаад, ХЭЛ, ЦАГААЧЛАЛ, ОРОН БАЙР, АЖЛЫН ГЭРЭЭ, ХОРИГ-ийн талаар боломжынхоо хэмжээнд ирэх гэж байгаа болон шинээр ирсэн хүмүүст

12/08/2024

Франц улс 🇫🇷 🇫🇷 🇫🇷
Цагаачийн үндэсний давж заалдах шатны шүүх буюу CNDA.
CNDA-ын цагаачийн асуудал хариуцсан мэргэжилтэнтэй уулзаж, шүүх хурлуудад биечлэн оролцоод, олж мэдсэн зүйлүүдээсээ та бүхэнтэй хуваалцмаар санагдлаа ☺️ :
🔹CNDA бол хамгийн өндөр санхүүжилттэй, францын хамгийн том шүүх.
🔹CNDA жилд 70 000 гаруй орогнолын хүсэлт хүлээн авч, шалган шийдвэрлэдэг.
🔹2021 онд нийт хүсэлтийн 26 % ийг хүлээн авч хамгаалалт, цагаачийн статус олгосон.
🔹Одоогоор хамгийн их цагаачийн статус авч буй хүмүүс Бангладеш, Нигер, Турк улсуудаас ирж байна.
🔹Европын холбооны орнууд дайнаас зугтаж ирсэн Украин иргэдэд автоматаар түр оршин суух бичиг олгохоор тохиролцсон (ярилцлагад дуудахгүйгээр).
🔹Орогнол хүсэх гэж ирсэн гадны иргэн, Францын нутаг дэвсгэр дээр ирсэн өдрөөсөө 90 хоногийн дотор байгаа хотынхоо харьяа Префектурт хандах ёстой.
🔹Префектур нь OFPRA байгууллага руу чиглүүлж өгдөг. Орогнол хүсэгч нь материалуудаа бүрдүүлээд, орогнол хүсэж буй шалтгаанаа тайлбарлан өргөдлөө илгээдэг.
🔹OFPRA нь Францын төрийн байгууллага = орогнолын хүсэлтүүдийг хэлэлцдэг анхан шатны байгууллага.
🔹OFPRA-ийн гаргадаг шийдвэрийг шүүхийн шийдвэр биш захиргааны шийдвэр гэж үздэг.
🔹OFPRA орогнолын хүсэлт хүлээж аваад, материалтай танилцаж судалсны эцэст, цаг өгч, 45 мин - 1 цагийн ярилцлагад дууддаг.
🔹ОFPRA байгууллага орогнол хүсэх үндэслэл байна гэж үзвэл тус хүнийг хамгаалалтдаа авч 4 / 10 жилийн оршин суух бичиг олгодог.
🔹OFPRA байгууллага хүсэлтийг хүлээж аваагүй тохиолдолд, тус гадны иргэн хүсвэл давж заалдах шатны шүүхэд хандах боломжтой (CNDA-д). 2 дох боломж олгож байна гэсэг үг.
30 хоногийн дотор давж заалдах ёстой. Энэ хугацаа хэтэрсэн тохиолдолд давж заалдах эрхээсээ татгалзсан гэж үздэг.
🔹 CNDA орогнол хүссэн хүний хүсэлтийг дахин эхнээс нь шинээр шалгадаг.
🔹OFPRA байгууллага татгалзсан хариу өгсөн тохиолдолд давж заалдахгүйгээр, хүсэлтийн дахин шалгахыг хүсэж болдог. Энэ хүсэлтийг “Réexamen du dossier” гэж нэрлэнэ. Заавал шинэ баримт хангаж, шинэ үйл явдал сөхөж байж OFPRA байгууллага дахиж хэлэлцдэг. Анх хангах боломжгүй байснаа мөн тайлбарлах хэрэгтэй.
🔹CNDA шүүхийн гаргасан шийдвэрт сэтгэл ханамжгүй, түүнийг хүлээн зөвшөөрөхгүй байвал захиргааны дээд шүүх буюу Conseil d’État д хандаж шийдвэрээ эсэргүүцэж болдог, 1 сарын дотор.
🔹Бодит амьдрал дээр CNDA ийн гаргасан нийт шийдвэрийн 1%-ийг л Дээд шүүхийн өмнө давж заалддаг.
🔹OFPRA, CNDA байгууллагууд орогнол хүсэгчийн хүсэлтийг хүлээн авах эсэх шийдвэрээ 1951 оны Женевийн Конвенц дээр тулгуурлаж гаргадаг (бусад европын орнууд ч мөн адил). Ямар тохиолдолд, аль нөхцөлөөр хүсэлтийг зөвшөөрөх г.м энэ бүхнийг тус конвенцод тусгасан байдаг.
🔹Хэрэв өөрийн улсдаа аюулд орсон ч нөхцөл байдал нь 1951 оны Женевийн конвенцод заасан шаардлагуудтай нийцэхгүй бол “protection subsidiaire” процедураар шийддэг.
🔹OFPRA, CNDA цагаачийн бичиг баримт олгоход, тус цагаач ямар нэгэн хэрэг төвөгт холбогдсон тохиолдолд, Префектүр бичиг олгосон байгууллага OFPRA / CNDA руу мэдэгдэж, тус байгууллага олгосон хамгаалалтыг эргэн татах процедур явуулдаг, ингэснээр цагаач нар бичиг баримтаа хураалгах боломжтой. Цагаач нарт насан туршийн хамгаалалт олгоно гэж байдаггүй.
🔹OFPRA байгууллагын гаргасан нийт шийдвэрийн 90 хувийн CNDA ийн дэргэд давж заалддаг. Нийт давж заалдсан шийдвэрийн 75% д OFPRA байгууллагын шийдвэрийг зөвтгөж адилхан шийдвэр гаргадаг. 26 хувьд нь CNDA эсрэг шийдвэр гаргаж, уг цагаачийг хамгаалалтдаа авдаг.
🔹Хамгаалалт хүсэж буй хүн өөрийн нутагтаа аюулд байгаагаа батлах ёстой, орогнол хүсэж буй тэр цаг мөчид хүртэл аюул буй гэдгээ давхар батлах хэрэгтэй.
🔹CNDA бол шүүхийн байгууллага тул бие даасан, хараат бус байгууллага, Засгийн газраас ямар нэгэн баримтлах тоо, заавар, зааварчилгаа авдаггүй. Хэний ч талд ордоггүй.
🔹CNDA, ОFPRA нь орогнолын хүсэлтийг шинжиж байх үедээ, тухайн иргэний улстай холбоо тогтоодоггүй, дотооддоо өөрсдийн хэлтсүүдээрээ дамжуулан судалгаагаа явуулдаг. Орогнол хүсэгчийн хэлсэн зүйлс, хангасан баримтууд дээр тулгуурладаг.
🔹Анх авсан цагаачийн бичгийн хугацаа нь дууссан тохиолдолд дахиж CNDA, OFPRA д хандах биш префектурдээ хандах ёстой. Цаашдаа энгийн оршин суух бичиг хүсдэг.
🔹CNDA дээрх шүүх хурал дээрээ хүсэлт гаргаад, ямар нэгэн байгууллага, холбооны төлөөлөгч, сайн дурын ажилтан, гэрчийг оролцуулж болдог, шүүгч асуултууд асууж адилхан.

Бельги улс 🇧🇪🇧🇪🇧🇪Доорхи эх сурвалжаас орчуулав https://www.fedasil.be/.../opva.../heropstart-asielaanvragenЦагаачлалын а...
12/08/2024

Бельги улс 🇧🇪🇧🇪🇧🇪

Доорхи эх сурвалжаас орчуулав https://www.fedasil.be/.../opva.../heropstart-asielaanvragen
Цагаачлалын алба нь Брюссель дахь бүртгэлийн төвийн үйлчилгээ нь цаг авах журмаар орогнол хүссэн өргөдөл, бүртгэлийг эхэллээ.
Орогнол, шилжилт хөдөлгөөний яамны сайд Магги Дэ Блок зөвлөлдсөний дагуу Цагаачлалын алба шинээр цагаачлал (орогнол) хүсэх бүртгэлийг гарган дахин эхлүүлэхээр шийдвэрлэжээ.
Эрүүл мэндийн байдлаас /corona/шалтгаалж бүртгэлийг 3-р сарын 17-нд зогсоосон. Тиймээс Федасил цагаачлалын албанаас шинэ хүмүүс бүртгэх бүртгэлийн төвийг (Брусель дахь бяцхан цайз) хаажээ.
Цагаач хүлээн авах журам өөрчлөгдсөн
Орогнол хүссэн хүмүүс зөвхөн онлайн хэлбэрээр цаг товлож явагдана. Энэхүү систем нь тухайн газарт гарах дараалал үүсэхээс зайлсхийх, зай барих дүрмийг хүндэтгэх боломжийг олгож байна. Тиймээс цагаачлах хүсэлтэй хүмүүс бүртгэлийн төвд бүртгүүлэх боломжгүй болсон.
Цагаач хүссэн өргөдлийг хэрхэн бүртгүүлэх вэ? Цагаачлалын албаны шинэ журмыг тэдний вэб сайтад тавигдсан байна. https://dofi.ibz.be/sites/dvzoe/NL/Pages/home.aspx https://arrivalcenterappointment.ibz.be/nl
Хүлээн авах
Эхний бүртгэл 4-р сарын 6 наас эхлэн товлогджээ. Орогнол хүсэх өргөдлөө бүртгүүлсэн хүлээн авах эрхтэй хүмүүс Федасилаас хүлээн авах байраа хүлээн авна. Эхний өдрүүдэд Федасил нийгэм, эмнэлгийн үзлэгт хийх ба энэ нь Бяцхан цайзад явагдана. Үүний дараа тэдний цагаачийн үйл явц явагдах тул тэд хуваарилагдсан газар руугаа явна.
Асран хамгаалагчгүй болон насанд хүрээгүй хүүхдүүд ийг (NBMV) нь тэднийг хүлээн авах тохиромжтой төв болох ( OOS) рүү илгээдэг.
Энэхүү шинэ дүрэм нь Covid-19 тархсан хувьслын үйл явцтай холбоотой юм Федасил компани хэд хэдэн шинэ төвүүдийн нээлтийг ( Herbemout Sijsele Marcinelle ) бэлтгэн хүлээн авах байруудын хүчин чадлаа нэмэгдүүлж байна .

Sinds 17 maart zijn de aanvragen om een verzoek tot internationale bescherming in te dienen in het Aanmeldcentrum tijdelijk opgeschort. Deze maatregel werd genomen in uitvoering van de maatregelen van de Belgische regering om maximaal de verspreiding van het Covid-19 virus tegen te gaan. Asielzoeker...

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Сэцэн Академи posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Сэцэн Академи:

Videos

Share