ALTAI TAVAN BOGD Travel / Алтай таван богд /

  • Home
  • ALTAI TAVAN BOGD Travel / Алтай таван богд /

ALTAI TAVAN BOGD Travel / Алтай таван богд / Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ALTAI TAVAN BOGD Travel / Алтай таван богд /, Travel Agency, Баян-Өлгий аймаг Өлгий сум 5 дугаар баг, .

02/05/2024
23/04/2024

Найзууд болгоны дунд:
-Ярьдаг бизнес
-Явдаггүй аялал байдаг 😆😆😆
-Энэ зун хаашаа явна гэж ярицгаав даа 🤭

18/05/2023

БАГА ТҮРГЭНИЙ ХҮРХРЭЭ

Аялагчдын анхаарлыг зүй ёсоор татдаг Баян-Өлгий аймгийн үзэсгэлэнт газруудын нэг бол Цэнгэл сумын нутаг дэвсгэрт оршдог Бага Түргэний хүрхрээ юм.

Алтайн нурууны хадан хавцлаас эхэлсэн хоёр том хөндий нь үзэсгэлэнт Хотон, Хурган нуур хүртэл үргэлжилдэг. Эдгээр хөндийнүүдийг Их, Бага Түргэн хэмээн нэрлэдэг. Хөндийн эргэн тойрон битүү шинэс, нарс, хонин аарцаар хучигдсан ба дундуур нь Их, Бага Түргэний гол урсан Хурган нуурт цутгадаг. Бага Түргэний голын адагт Түрэгийн үеийн сонирхолтой хүн чулууд, мөн төмөр зэвсгийн түрүү үед холбогдох пазырык булшнуудыг үзэж харж болно.

Бага Түргэний хавцалд оршдог уг хүрхрээ мөнх цаст уулсаас эх авч урсаж байгалийн үзэсгэлэнт гайхамшгийг цогцлоосон онгон зэрлэг байгаль дунд оршдогоороо онцлог юм. Эргэн тойрон нь мөнх цастай уулс, уул хад, зүлэг ногоо, ой мод, булаг шанд, уулын түргэн урсгалтай голуудтай. Хүрхрээ нь 36 метрийн өндөр эгц цавчим хаднаас 2 шатлалтайгаар их, бага хоёр хүрхрээ үүсгэн унадаг. Их хүрхрээний өндөр нь 23 метр, Бага хүрхрээний өндөр 13 метр байна.

Хүрхрээ оршиж байгаа газар Алтай Таван Богдын байгалийн цогцолборт газарт харьяалагдаж, улсын тусгай хамгаалалтад байдаг. Хойд талаараа БНХАУ-ын Шинжаан Уйгарын Өөртөө Засах Орны Алтай аймгийн Ханасын дархан цаазат газартай хиллэнэ.

Хүрхрээ орчмын Сумдайрых уул, Хөндлөнгийн уул, Дээд ууланд халиун буга, янгир ямаа, аргаль хонь, цоохор ирвэс, хүрэн баавгай, шилүүс мий, нохой зээх зэрэг зэрлэг ан амьтад идээшин нутагладаг. Мөн алтан гагнуур, Алтайн сонгино зэрэг ховор ургамал элбэг тархаж ургасан байдаг. Дээд уулын хонхорт мөнх цас, мөсөн голын гаралтай хэд хэдэн цэнгэг устай нуур, цөөрөм бий.

Бага Түргэний хүрхрээ нь аймгийн төвөөс 180 км, Цэнгэл сумын төвөөс 110 орчим км зайд оршдог.

26/04/2023
11/04/2023

Баян-Өлгий аймгийн үзэсгэлэнт газруудаар аялах 3 шөнө 4 өдрийн сонирхолтой аялалд АЯЛАГЧ таныг урьж байна😊 найдвартай туршлагатай найрсаг жолооч нар таньд үйлчлэх болно.

Өлгий> Алтай Таван Богд> Цагаан гол> Хотон, Хурган нуур> Бүргэдтэй айл > Бага Түргэний Хүрхрээ> Хадны сүг зураг

Манайхаар аялсанаар:
✅АлтайТаван Богд
✅Потанин мөсөн гол
✅Цагаан гол
✅Хотон, Хурган нуур
✅Бага Түргэний Хүрхрээ
✅Хүн чулуу
✅ Бүргэдтэй айлд зочлох
✅Казак үндэсний хоол ✅Бесбармаг_Каз
✅Өлгийн төвд музей үзэх Казак үндэстний бэлэг дурсгалын дэлгүүрүүд болон ОХУ- Казакстан улсаас орж ирдэг чихэр жимс худалдаж авах шоппинг хийх
Аяллын дэлгэрэнгүй мэдээллийг чатаар болон утсаар холбогдож авна уу.
БАЯРЛАЛАА
Аялалын тээврийн хэрэгсэл land 200, 100, 80,
УАЗ469, УАЗ ПУРГОН зэрэг машинууд үйлчлэх болно.
Утас: 86427777. 94409099

Address

Баян-Өлгий аймаг Өлгий сум 5 дугаар баг

Telephone

+97686427777

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ALTAI TAVAN BOGD Travel / Алтай таван богд / posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to ALTAI TAVAN BOGD Travel / Алтай таван богд /:

Videos

Shortcuts

  • Address
  • Telephone
  • Alerts
  • Contact The Business
  • Videos
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Travel Agency?

Share