Нандин Тур

  • Home
  • Нандин Тур

Нандин Тур Дурсамж үлдээж амьдар НАНДИН ТУР

04/09/2021

Өсвөр насны хүүхдүүдийг ялгаварлан гадуурхдаг ажилтануудтай үйлчилгээний байгуулагуудаар дахиж үйлчлүүлэхгүй байхыг уриалж байна‼️
Өсвөр насны хүүхдүүд нийгмийн харилцаанд орох эрхтэй‼️‼️‼️
М Март дэлгүүрээр үйлчлүүлэх хүүхдүүд бүтэн
1 цаг хүлээх ёстой юу??? өөр хүмүүсийг урдуур нь оруулж үйлчилсэн байгаам Ковидын халдвар тархалт их энэ үед ийм үйлчилгээ үзүүлдэг газар танайхаас өөр байхгүй‼️
Холбогдох утсанд санал гомдол хэлтэл ажилтанаа өмөөрсөн худал зүйл ярьсан буруугаа хүлээдэггүй бүдүүлэг газар дахиж танайхаар үйлчлүүлэхгүй‼️‼️

💕 "ТАНЫ ЗАМД"
💕 "ТАНАЙ ХӨРШ"
💕 "ТАНЫ ХЭРЭГЦЭЭНД"
💕" БҮХНИЙГ БҮГДЭД"
💕 Үндэсний сүлжээ М-МАRT дэлгүүр

19/01/2021

H&M хямдрал дотуур хувцас
Uniqlo бэлэн хувцас

18/01/2021

Солонгосоос LIVE COSTCO гэр ахуй хүнс цаг

15/01/2021

H&M brand хүүхдийн хувцасны ХЯМДРАЛ

🗾Улаагчны хар нуур🗾. Улаанбаатар хотоос 1100км, Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын төвөөс хойш 80км зайд орших бөгөөд хо...
04/08/2020

🗾Улаагчны хар нуур🗾.
Улаанбаатар хотоос 1100км, Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын төвөөс хойш 80км зайд орших бөгөөд хойд талаараа элсэн манханаар хүрээлэгдсэн, урд талаараа зэгстэй мөн Товхошийн сүрлэг уулаар хүрээлэгдсэн байдаг.
Уртаараа 30км, өргөн нь 5-10км сунаж тогтсон нуурын гүн нь 48м нуурын голд далайн түвшинээс 2600м өргөгдсөн 2авшгай байдаг. Энд омоль, пельд загас үрждэг бөгөөд 13төрлийн нүүдлийн шувууд ирдэг. Нуурын ус баруун өмнөөс хүрээлсэн элсэн манхан доогуур шурган, 10гаруй булаг болон ундран шүүрч, Хүнгүйн голд нийлэр учраас дасгүй, хужиргүй байдаг юм гэнэ.

Хуулав

03/08/2020
🇲🇳🇲🇳🇲🇳❤️❤️❤️
22/07/2020

🇲🇳🇲🇳🇲🇳❤️❤️❤️

АЙМГИЙН ТӨВҮҮДИЙН ХООРОНДЫН ЗАЙ1. Улаанбаатар - Зуунмод (43 км)2. Улаанбаатар - Дархан (219 км)3. Улаанбаатар - Чойр (23...
21/05/2020

АЙМГИЙН ТӨВҮҮДИЙН ХООРОНДЫН ЗАЙ

1. Улаанбаатар - Зуунмод (43 км)
2. Улаанбаатар - Дархан (219 км)
3. Улаанбаатар - Чойр (238 км)
4. Улаанбаатар - Мандалговь (260 км)
5. Улаанбаатар - Сүхбаатар (311 км)
6. Улаанбаатар - Булган (318 км / 326 км)
7. Улаанбаатар - Өндөрхаан (331 км)
8. Улаанбаатар - Эрдэнэт (351 км)
9. Улаанбаатар - Арвайхээр (430 км)
10. Улаанбаатар - Цэцэрлэг (430 км)
11. Улаанбаатар - Сайншанд (463 км)
12. Улаанбаатар - Даланзадгад (553 км)
13. Улаанбаатар - Баруун Урт (560 км)
14. Улаанбаатар - Баянхонгор (630 км)
15. Улаанбаатар - Чойбалсан (655 км)
16. Улаанбаатар - Мөрөн (671 км)
17. Улаанбаатар - Улиастай (984 км)
18. Улаанбаатар - Алтай (1001 км)
19. Улаанбаатар - Улаангом (1336 км)
20. Улаанбаатар - Ховд (1425 км)
21. Улаанбаатар - Өлгий (1636 км)

1. Зуунмод - Улаанбаатар (43 км)
2. Зуунмод - Чойр (224 км)
3. Зуунмод - Мандалговь (225 км)
4. Зуунмод - Дархан (262 км)
5. Зуунмод - Өндөрхаан (337 км)
6. Зуунмод - Сүхбаатар (354 км)
7. Зуунмод - Булган (361 км)
8. Зуунмод - Арвайхээр (385 км)
9. Зуунмод - Эрдэнэт (414 км)
10. Зуунмод - Сайншанд (449 км)
11. Зуунмод - Цэцэрлэг (496 км)
12. Зуунмод - Даланзадгад (518 км)
13. Зуунмод - Баруун Урт (536 км)
14. Зуунмод - Баянхонгор (585 км)
15. Зуунмод - Чойбалсан (661 км)
16. Зуунмод - Мөрөн (714 км)
17. Зуунмод - Алтай (956 км)
18. Зуунмод - Улиастай (1027 км)
19. Зуунмод - Улаангом (1379 км)
20. Зуунмод - Ховд (1380 км)
21. Зуунмод - Өлгий (1591 км)

1. Дархан - Сүхбаатар (92 км)
2. Дархан - Эрдэнэт (180 км)
3. Дархан - Улаанбаатар (219 км)
4. Дархан - Булган (248 км)
5. Дархан - Зуунмод (262 км)
6. Дархан - Чойр (457 км)
7. Дархан - Мандалговь (479 км)
8. Дархан - Өндөрхаан (550 км)
9. Дархан - Арвайхээр (596 км)
10. Дархан - Мөрөн (601 км)
11. Дархан - Сайншанд (682 км)
12. Дархан - Даланзадгад (772 км)
13. Дархан - Баруун Урт (779 км)
14. Дархан - Чойбалсан (874 км)
15. Дархан - Улиастай (989 км)
16. Дархан - Баянхонгор (751 км)
17. Дархан - Алтай (1122 км)
18. Дархан - Цэцэрлэг (537 км)
19. Дархан - Улаангом (1281 км)
20. Дархан - Өлгий (1402 км)
21. Дархан - Ховд (1582 км)

1. Чойр - Мандалговь (186 км)
2. Чойр - Зуунмод (224 км)
3. Чойр - Сайншанд (225 км)
4. Чойр - Өндөрхаан (235 км)
5. Чойр - Улаанбаатар (238 км)
6. Чойр - Чойбалсан (439 км)
7. Чойр - Дархан (457 км)
8. Чойр - Баруун Урт (462 км)
9. Чойр - Даланзадгад (479 км)
10. Чойр - Сүхбаатар (549 км)
11. Чойр - Булган (456 км)
12. Чойр - Эрдэнэт (509 км)
13. Чойр - Арвайхээр (494 км)
14. Чойр - Баянхонгор (638 км)
15. Чойр - Цэцэрлэг (630 км)
16. Чойр - Мөрөн (909 км)
17. Чойр - Алтай (1009 км)
18. Чойр - Улиастай (1153 км)
19. Чойр - Улаангом (1569 км)
20. Чойр - Ховд (1489 км)
21. Чойр - Өлгий (1644 км)

1. Мандалговь - Чойр (186 км)
2. Мандалговь - Зуунмод (225 км)
3. Мандалговь - Улаанбаатар (260 км)
4. Мандалговь - Даланзадгад (293 км)
5. Мандалговь - Арвайхээр (308 км)
6. Мандалговь - Сайншанд (355 км)
7. Мандалговь - Өндөрхаан (417 км)
8. Мандалговь - Дархан (479 км)
9. Мандалговь - Цэцэрлэг (500 км)
10. Мандалговь - Баянхонгор (508 км)
11. Мандалговь - Сүхбаатар (571 км)
12. Мандалговь - Булган (611 км)
13. Мандалговь - Баруун Урт (613 км)
14. Мандалговь - Эрдэнэт (631 км)
15. Мандалговь - Чойбалсан (741 км)
16. Мандалговь - Алтай (879 км)
17. Мандалговь - Мөрөн (913 км)
18. Мандалговь - Улиастай (967 км)
19. Мандалговь - Ховд (1303 км)
20. Мандалговь - Улаангом (1383 км)
21. Мандалговь - Өлгий (1314 км)

1. Сүхбаатар - Дархан (92 км)
2. Сүхбаатар - Эрдэнэт (272 км)
3. Сүхбаатар - Улаанбаатар (311 км)
4. Сүхбаатар - Булган (340 км)
5. Сүхбаатар - Зуунмод (354 км)
6. Сүхбаатар - Чойр (549 км)
7. Сүхбаатар - Мандалговь (571 км)
8. Сүхбаатар - Цэцэрлэг (629 км)
9. Сүхбаатар - Өндөрхаан (642 км)
10. Сүхбаатар - Арвайхээр (688 км)
11. Сүхбаатар - Мөрөн (693 км)
12. Сүхбаатар - Сайншанд (744 км)
13. Сүхбаатар - Баянхонгор (843 км / 830 км)
14. Сүхбаатар – Даланзадгад (688 км)
15. Сүхбаатар - Баруун Урт (871 км)
16. Сүхбаатар - Чойбалсан (966 км)
17. Сүхбаатар - Улиастай (1147 км)
18. Сүхбаатар - Алтай (1214 км)
19. Сүхбаатар - Улаангом (1373 км)
20. Сүхбаатар - Өлгий (1702 км)
21. Сүхбаатар - Ховд (1612 км)

1. Булган - Эрдэнэт (68 км)
2. Булган - Дархан (248 км)
3. Булган - Цэцэрлэг (289 км)
4. Булган - Улаанбаатар (318 км / 326 км)
5. Булган - Сүхбаатар (340 км)
6. Булган - Арвайхээр (348 км / 373 км)
7. Булган - Мөрөн (353 км/ 718 км)
8. Булган - Зуунмод (361 км)
9. Булган - Баянхонгор (503 км)
10. Булган - Чойр (456 км)
11. Булган - Мандалговь (611 км)
12. Булган - Өндөрхаан (649 км)
13. Булган - Даланзадгад (725 км)
14. Булган - Сайншанд (781 км)
15. Булган - Улиастай (807 км)
16. Булган - Алтай (874 км)
17. Булган - Баруун Урт (878 км)
18. Булган - Чойбалсан (973 км)
19. Булган - Улаангом (1033 км)
20. Булган - Ховд (1328 км)
21. Булган - Өлгий (1334 км / 1344 км)

1. Өндөрхаан - Баруун Урт (229 км)
2. Өндөрхаан - Чойр (235 км)
3. Өндөрхаан - Сайншанд (302 км)
4. Өндөрхаан - Чойбалсан (324 км)
5. Өндөрхаан - Улаанбаатар (331 км)
6. Өндөрхаан - Зуунмод (337 км)
7. Өндөрхаан - Мандалговь (417 км)
8. Өндөрхаан - Дархан (550 км)
9. Өндөрхаан - Сүхбаатар (642 км)
10. Өндөрхаан - Булган (649 км)
11. Өндөрхаан - Эрдэнэт (702 км)
12. Өндөрхаан - Даланзадгад (710 км)
13. Өндөрхаан - Арвайхээр (761 км)
14. Өндөрхаан - Цэцэрлэг (784 км)
15. Өндөрхаан - Баянхонгор (961 км)
16. Өндөрхаан - Мөрөн (1022 км)
17. Өндөрхаан - Улиастай (1315 км)
18. Өндөрхаан - Алтай (1339 км)
19. Өндөрхаан - Улаангом (1667 км)
20. Өндөрхаан - Ховд (1756 км)
21. Өндөрхаан - Өлгий (1967 км)

1. Эрдэнэт - Булган (68 км)
2. Эрдэнэт - Дархан (180 км)
3. Эрдэнэт - Сүхбаатар (272 км)
4. Эрдэнэт - Цэцэрлэг (357 км)
5. Эрдэнэт - Улаанбаатар (351 км)
6. Эрдэнэт - Зуунмод (414 км)
7. Эрдэнэт - Арвайхээр (416 км)
8. Эрдэнэт - Мөрөн (421 км)
9. Эрдэнэт - Баянхонгор (571 км)
10. Эрдэнэт - Чойр (509 км)
11. Эрдэнэт - Мандалговь (631 км)
12. Эрдэнэт - Өндөрхаан (702 км
13. Эрдэнэт - Даланзадгад (793 км)
14. Эрдэнэт - Улиастай (809 км)
15. Эрдэнэт - Сайншанд (834 км)
16. Эрдэнэт - Баруун Урт (931 км)
17. Эрдэнэт - Алтай (942 км)
18. Эрдэнэт - Чойбалсан (1026 км)
19. Эрдэнэт - Улаангом (1101 км)
20. Эрдэнэт - Ховд (1339 км)
21. Эрдэнэт - Өлгий (1402 км)

1. Арвайхээр - Баянхонгор (200 км)
2. Арвайхээр - Цэцэрлэг (266 км)
3. Арвайхээр - Мандалговь (308 км)
4. Арвайхээр - Булган (348 км/ 373 км)
5. Арвайхээр - Даланзадгад (377 км)
6. Арвайхээр - Зуунмод (385 км)
7. Арвайхээр – Эрдэнэт (416 км)
8. Арвайхээр – Улаанбаатар (430 км)
9. Арвайхээр - Алтай (571 км)
10. Арвайхээр – Дархан (596 км)
11. Арвайхээр - Чойр (494 км)
12. Арвайхээр - Улиастай (659 км)
13. Арвайхээр - Сайншанд (663 км)
14. Арвайхээр - Мөрөн (679 км)
15. Арвайхээр - Сүхбаатар (688 км)
16. Арвайхээр – Өндөрхаан (761 км)
17. Арвайхээр - Ховд (995 км)
18. Арвайхээр - Баруун Урт (990 км)
19. Арвайхээр - Чойбалсан (1085 км)
20. Арвайхээр - Улаангом (1188 км)
21. Арвайхээр - Өлгий (1206 км)

1. Цэцэрлэг - Баянхонгор (214 км / 218 км)
2. Цэцэрлэг - Арвайхээр (266 км)
3. Цэцэрлэг - Булган (289 км)
4. Цэцэрлэг - Эрдэнэт (357 км)
5. Цэцэрлэг - Мөрөн (413 км)
6. Цэцэрлэг - Улаанбаатар (430 км)
7. Цэцэрлэг - Зуун мод (496 км)
8. Цэцэрлэг - Мандалговь (500 км)
9. Цэцэрлэг - Улиастай (531 км)
10. Цэцэрлэг - Дархан (537 км)
11. Цэцэрлэг - Алтай (589 км)
12. Цэцэрлэг - Сүхбаатар (629 км)
13. Цэцэрлэг - Даланзадгад (643 км)
14. Цэцэрлэг - Чойр (630 км)
15. Цэцэрлэг - Өндөрхаан (784 км)
16. Цэцэрлэг - Сайншанд (855 км)
17. Цэцэрлэг - Улаангом (883 км)
18. Цэцэрлэг - Баруун Урт (1013 км)
19. Цэцэрлэг - Ховд (1039 км)
20. Цэцэрлэг - Чойбалсан (1108 км)
21. Цэцэрлэг - Өлгий (1220 км)

1. Сайншанд - Чойр (225 км)
2. Сайншанд - Өндөрхаан (302 км)
3. Сайншанд - Баруун Урт (340 км)
4. Сайншанд - Мандалговь (355 км)
5. Сайншанд - Зуунмод (449 км)
6. Сайншанд - Улаанбаатар (463 км)
7. Сайншанд - Даланзадгад (516 км)
8. Сайншанд - Чойбалсан (531 км)
9. Сайншанд - Арвайхээр (663 км)
10. Сайншанд - Дархан (682 км)
11. Сайншанд – Сүхбаатар (744 км)
12. Сайншанд - Булган (781 км)
13. Сайншанд - Эрдэнэт (834 км)
14. Сайншанд - Цэцэрлэг (855 км)
15. Сайншанд - Баянхонгор (863 км)
16. Сайншанд - Мөрөн (1134 км)
17. Сайншанд – Улаангом (1738 км)
18. Сайншанд - Алтай (1234 км)
19. Сайншанд - Улиастай (1322 км / 1355 км)
20. Сайншанд - Ховд (1658 км)
21. Сайншанд - Өлгий (1869 км)

1. Даланзадгад - Мандалговь (293 км)
2. Даланзадгад - Арвайхээр (377 км)
3. Даланзадгад - Чойр (479 км)
4. Даланзадгад - Сайншанд (516 км)
5. Даланзадгад - Зуунмод (518 км)
6. Даланзадгад - Улаанбаатар (553 км)
7. Даланзадгад - Баянхонгор (577 км)
8. Даланзадгад - Цэцэрлэг (643 км)
9. Даланзадгад - Улаангом (1585 км)
10. Даланзадгад - Өндөрхаан (710 км)
11. Даланзадгад - Булган (725 км)
12. Даланзадгад - Дархан (772 км)
13. Даланзадгад - Эрдэнэт (793 км)
14. Даланзадгад - Баруун Урт (856 км)
15. Даланзадгад - Сүхбаатар (864 км)
16. Даланзадгад - Алтай (948 км)
17. Даланзадгад - Улиастай (1036 км / 1104 км)
18. Даланзадгад - Мөрөн (1056 км)
19. Даланзадгад - Чойбалсан (1074 км)
20. Даланзадгад - Ховд (1372 км)
21. Даланзадгад - Өлгий (1583 км)

1. Баруун Урт - Чойбалсан (191 км)
2. Баруун Урт - Өндөрхаан (229 км)
3. Баруун Урт - Сайншанд (340 км)
4. Баруун Урт - Чойр (462 км)
5. Баруун Урт - Улаанбаатар (553 км)
6. Баруун Урт - Зуунмод (536 км)
7. Баруун Урт - Мандалговь (613 км)
8. Баруун Урт - Дархан (779 км)
9. Баруун Урт - Даланзадгад (856 км)
10. Баруун Урт - Сүхбаатар (871 км)
11. Баруун Урт - Булган (878 км)
12. Баруун Урт - Эрдэнэт (931 км)
13. Баруун Урт - Арвайхээр (990 км)
14. Баруун Урт - Цэцэрлэг (1013 км)
15. Баруун Урт - Баянхонгор (1205 км)
16. Баруун Урт - Мөрөн (1231 км)
17. Баруун Урт - Улиастай (1544 км)
18. Баруун Урт - Алтай (1602 км)
19. Баруун Урт - Улаангом (1896 км)
20. Баруун Урт - Ховд (2053 км)
21. Баруун Урт - Өлгий (2274 км)

1. Баянхонгор - Арвайхээр (200 км)
2. Баянхонгор - Цэцэрлэг (214 км / 218 км)
3. Баянхонгор - Алтай (371 км)
4. Баянхонгор - Улиастай (459 км / 497 км)
5. Баянхонгор - Булган (503 км)
6. Баянхонгор - Мандалговь (508 км)
7. Баянхонгор - Эрдэнэт (571 км)
8. Баянхонгор - Даланзадгад (577 км)
9. Баянхонгор - Зуунмод (585 км)
10. Баянхонгор - Мөрөн (627 км / 617 км)
11. Баянхонгор - Улаанбаатар (630 км)
12. Баянхонгор - Чойр (638 км)
13. Баянхонгор - Дархан (751 км)
14. Баянхонгор - Ховд (795 км)
15. Баянхонгор - Сүхбаатар (843 км / 830 км)
16. Баянхонгор - Сайншанд (863 км)
17. Баянхонгор - Өндөрхаан (961 км)
18. Баянхонгор - Улаангом (988 км)
19. Баянхонгор - Өлгий (1005 км)
20. Баянхонгор - Баруун Урт (1205 км)
21. Баянхонгор - Чойбалсан (1285 км)

1. Чойбалсан - Баруун Урт (191 км)
2. Чойбалсан – Өндөрхаан (324 км)
3. Чойбалсан - Чойр (439 км)
4. Чойбалсан - Сайншанд (531 км)
5. Чойбалсан – Улаанбаатар (655 км)
6. Чойбалсан - Зуунмод (661 км)
7. Чойбалсан - Мандалговь (741 км)
8. Чойбалсан – Дархан (874 км)
9. Чойбалсан - Сүхбаатар (966 км)
10. Чойбалсан - Булган (973 км)
11. Чойбалсан – Эрдэнэт (1026 км)
12. Чойбалсан - Даланзадгад (1074 км)
13. Чойбалсан - Арвайхээр (1085 км)
14. Чойбалсан - Цэцэрлэг (1108 км)
15. Чойбалсан - Баянхонгор (1285 км)
16. Чойбалсан - Мөрөн (1326 км)
17. Чойбалсан - Улиастай (1369 км)
18. Чойбалсан - Алтай (1656 км)
19. Чойбалсан - Улаангом (1991 км)
20. Чойбалсан - Ховд (2080 км)
21. Чойбалсан - Өлгий (2291 км)

1. Мөрөн - Булган (353 км / 718 км)
2. Мөрөн - Улиастай (388 км)
3. Мөрөн - Цэцэрлэг (413 км)
4. Мөрөн - Эрдэнэт (421 км)
5. Мөрөн - Алтай (583 км)
6. Мөрөн - Дархан (601 км)
7. Мөрөн - Баянхонгор (627 км / 617 км)
8. Мөрөн - Улаанбаатар (671 км)
9. Мөрөн - Арвайхээр (679 км)
10. Мөрөн - Улаангом (680 км)
11. Мөрөн - Сүхбаатар (693 км)
12. Мөрөн - Зуунмод (714 км)
13. Мөрөн - Ховд (853 км)
14. Мөрөн - Мандалговь (913 км)
15. Мөрөн - Өлгий (981 км / 991 км)
16. Мөрөн - Чойр (909 км)
17. Мөрөн - Өндөрхаан (1022 км)
18. Мөрөн - Даланзадгад (1056 км)
19. Мөрөн - Сайншанд (1134 км)
20. Мөрөн - Баруун Урт (1231 км)
21. Мөрөн - Чойбалсан (1326 км)

1. Улиастай - Алтай (195 км / 218 км)
2. Улиастай - Мөрөн (388 км)
3. Улиастай - Ховд (465 км)
4. Улиастай - Баянхонгор (459 км / 497 км)
5. Улиастай - Улаангом (529 км)
6. Улиастай - Цэцэрлэг (531 км)
7. Улиастай - Арвайхээр (659 км)
8. Улиастай – Өлгий (869 км)
9. Улиастай - Эрдэнэт (809 км)
10. Улиастай - Булган (807 км)
11. Улиастай - Улаанбаатар (984 км)
12. Улиастай - Мандалговь (967 км)
13. Улиастай - Дархан (989 км)
14. Улиастай - Зуунмод (1027 км)
15. Улиастай - Даланзадгад (1036 км / 1104 км)
16. Улиастай - Сүхбаатар (1147 км)
17. Улиастай - Чойр (1153 км)
18. Улиастай - Өндөрхаан (1315 км)
19. Улиастай - Сайншанд (1322 км / 1355 км)
20. Улиастай - Баруун Урт (1544 км)
21. Улиастай - Чойбалсан (1369 км)

1. Алтай - Улиастай (195 км / 218 км)
2. Алтай - Баянхонгор (371 км)
3. Алтай - Ховд (424 км)
4. Алтай - Арвайхээр (571 км)
5. Алтай - Мөрөн (583 км)
6. Алтай - Өлгий (635 км)
7. Алтай - Улаангом (662 км)
8. Алтай - Цэцэрлэг (589 км)
9. Алтай - Булган (874 км)
10. Алтай - Мандалговь (879 км)
11. Алтай - Эрдэнэт (942 км)
12. Алтай - Даланзадгад (948 км)
13. Алтай - Зуунмод (956 км)
14. Алтай - Улаанбаатар (1001 км)
15. Алтай - Чойр (1009 км)
16. Алтай - Дархан (1122 км)
17. Алтай - Сайншанд (1234 км)
18. Алтай - Өндөрхаан (1339 км)
19. Алтай - Сүхбаатар (1214 км)
20. Алтай - Баруун Урт (1602 км)
21. Алтай - Чойбалсан (1656 км)

1. Улаангом - Ховд (238 км)
2. Улаангом - Өлгий (301 км / 311 км)
3. Улаангом - Улиастай (529 км)
4. Улаангом - Алтай (662 км)
5. Улаангом - Мөрөн (680 км)
6. Улаангом - Цэцэрлэг (883 км)
7. Улаангом - Баянхонгор (988 км)
8. Улаангом - Булган (1033 км)
9. Улаангом - Эрдэнэт (1101 км)
10. Улаангом - Арвайхээр (1188 км)
11. Улаангом - Дархан (1281 км)
12. Улаангом - Улаанбаатар (1336 км)
13. Улаангом - Сүхбаатар (1373 км)
14. Улаангом - Мандалговь (1383 км)
15. Улаангом - Зуунмод (1379 км)
16. Улаангом - Даланзадгад (1585 км)
17. Улаангом - Чойр (1569 км)
18. Улаангом - Өндөрхаан (1667 км)
19. Улаангом - Сайншанд (1738 км)
20. Улаангом - Баруун Урт (1896 км)
21. Улаангом - Чойбалсан (1991 км)

1. Ховд - Улаангом (238 км)
2. Ховд - Алтай (424 км)
3. Ховд - Улиастай (465 км)
4. Ховд - Мөрөн (853 км)
5. Ховд - Баянхонгор (795 км)
6. Ховд - Өлгий (211 км)
7. Ховд - Арвайхээр (995 км)
8. Ховд - Цэцэрлэг (1039 км)
9. Ховд - Мандалговь (1303 км)
10. Ховд - Булган (1328 км)
11. Ховд - Эрдэнэт (1339 км)
12. Ховд - Даланзадгад (1372 км)
13. Ховд - Зуунмод (1380 км)
14. Ховд - Улаанбаатар (1425 км)
15. Ховд - Дархан (1519 км)
16. Ховд - Сайншанд (1568 км)
17. Ховд - Чойр (1489 км)
18. Ховд - Өндөрхаан (1756 км)
19. Ховд - Сүхбаатар (1612 км)
20. Ховд - Баруун Урт (2053 км)
21. Ховд - Чойбалсан (2080 км)

1. Өлгий - Ховд (211 км)
2. Өлгий - Улаангом (301 км / 311 км)
3. Өлгий - Алтай (635 км)
4. Өлгий - Улиастай (869 км)
5. Өлгий - Мөрөн (981 км / 991 км)
6. Өлгий - Баянхонгор (1006 км)
7. Өлгий - Арвайхээр (1206 км)
8. Өлгий - Цэцэрлэг (1220 км)
9. Өлгий - Булган (1334 км / 1344 км)
10. Өлгий - Эрдэнэт (1402 км)
11. Өлгий - Мандалговь (1314 км)
12. Өлгий - Дархан (1582 км)
13. Өлгий - Даланзадгад (1583 км)
14. Өлгий - Зуунмод (1591 км)
15. Өлгий - Улаанбаатар (1636 км)
16. Өлгий - Сүхбаатар (1702 км)
17. Өлгий - Чойр (1644 км)
18. Өлгий - Сайншанд (1869 км)
19. Өлгий - Өндөрхаан (1967 км)
20. Өлгий - Баруун Урт (2274 км)
21. Өлгий - Чойбалсан (2291 км)

 ДУУРЛИГ НАРСНЫ ХҮННҮГИЙН БУЛШДуурлиг нарсны Хүннүгийн булш : Баян-Адрага сумын урдах нарсан ойг Дуурлиг нарс гэх ба сум...
06/05/2020


ДУУРЛИГ НАРСНЫ ХҮННҮГИЙН БУЛШ
Дуурлиг нарсны Хүннүгийн булш : Баян-Адрага сумын урдах нарсан ойг Дуурлиг нарс гэх ба сумын төвөөс 1 км зайд модон дотор эртний Хүннүгийн үеийн 200 гаруй булшнууд дөрвөлжин болон дугуй хэлбэртэй чулуун дараастай өмнө талдаа үүдэвчтэй дунджаар 20-30 м, голчтой бөгөөд зарим нь 40:40 м хүртэл хэмжээтэй дөрвөлжин хүрээтэй ба эдгээрийг язгууртны булш бунхан гэж үздэг.

 БИНДЭР ОВООХэнтий аймгийн Батширээт сумын нутагт байх овоо бөгөөд шургааг модоор барьж дээр нь чулуун овоо босгосон бай...
06/05/2020


БИНДЭР ОВОО
Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт байх овоо бөгөөд шургааг модоор барьж дээр нь чулуун овоо босгосон байдаг нь өвөрмөц билээ. Энэ овооны зүүн урд талд эртний сүг зураг, элдэв янзын тамганы бичиг дардас бүхий Рашаан хад байдаг. Рашаан хаднаа сийлсэн хэдэн зуун тамга тэмдэг, хүн амьтны дүрс нь түүхийн өөр өөр үед хамаарах ажээ. Үүнд хөхтөн амьтны хамгийн анхны хэлбэр савагт хирс, хүн төрөлхтөнтэй хамгийн удаан амьдарсан аварга том хөхтөн арслан заан зэрэг амьтанг дүрсэлсэн байдаг. Одоогоос 40-14 мянган жилийн өмнө Хэнтийн нуруугаар амьдарч байсан эртний хүмүүс цахиураар зэвсэг хийж хулан, арслан заан, савагт хирс зэргийг агнаж амьдардаг байсныг уг Рашаан хадны зурагнууд гэрчлэх ажээ.

 ӨГЛӨГЧИЙН ХЭРЭМХэнтий аймгийн Батширээт сумын төвөөс баруун урагш 45 километр, Баянгол Өглөгчийн голын бэлчирээс 8-10 к...
06/05/2020


ӨГЛӨГЧИЙН ХЭРЭМ
Хэнтий аймгийн Батширээт сумын төвөөс баруун урагш 45 километр, Баянгол Өглөгчийн голын бэлчирээс 8-10 километр зайд Дайчин уул хэмээх нарс, шинэсэн ойтой уулын аманд байдаг. Дан чулууг нямбайлан өрж уул түшүүлэн барьсан хэрмийг Өглөгчийн хэрэм гэдэг. Ханын өндөр 2.5-3 метр, зузаан нь 2.5 метр. Ойролцоогоор 3 километр урт үргэлжилдэг бөгөөд өмнө талдаа хоёр хаалгатай байсан болов уу гэхээр оромтой. Хэрмийн дотор талд жижиг шороон далангийн үлдцүүд байдаг. Гэвч зарим хэсгийг газрын хөрснөөс ялгаж харахад бэрхтэй болжээ. Өглөгчийн хэрэмд байшин барилга байсан шинж байхгүй бөгөөд дотор талын хэрмэнд тулган хийсэн шороон дэвсэг нь XII-XIY зууны үеийн нум сумчдын зогсох тавцан байсан болов уу гэж үздэг.

 ХӨДӨӨ АРАЛХэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт Хэрлэнбаян улаан уулнаас урагш Хэрлэн тооно уулаас баруун тийш Хэрлэнг...
06/05/2020


ХӨДӨӨ АРАЛ
Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт Хэрлэнбаян улаан уулнаас урагш Хэрлэн тооно уулаас баруун тийш Хэрлэнгийн тохойд далайн төвшнөөс дээш 1300 метр өндөрт орших 30 гаруй километр урт, 20 гаруй километр өргөн тал байдгийг Хөдөө арал гэж нэрлэдэг. Хөдөө арал бол Их хуралдай хуралдаж Өгөөдэй, Мөнх, Есөнтөмөр хааныг хаан ширээнд өргөмжилж байсан түүхт газар юм. Хөдөө нуур, Тосон нуур, Замагт нуур, Цагаан нуур зэрэг хэд хэдэн нуур байдаг. Хэрлэнбаян улаан уулын өвөрт Хэрлэн рүү шургаж орсон Дөрвөлжин, Сүүл, Их улаан толгой, Бага улаан толгой, Олон овоо, Тахилгат гацаа хэмээх 7 жижигхэн толгой байдаг бөгөөд энэ 7 толгойг нутгийн ардууд долоод гэж нэрлэдэг. Долоодыг судлаачид Монголын Нууц Товчоо-нд гардаг Долоон болдог гэж үздэг.

Энд Монголын Нууц Товчоо-г бичиж дуусгасан учраас түүний 750 жилийн ойгоор 1990 онд 4 метр гаруй өндөр Чингис хааны номын гэрэлт хөшөөг босгосон байна. Энэхүү хөшөөний нүүрэн талд Чингис хааныг босоо байдалтай дүрсэлсэн байдаг бөгөөд баруун хажуу талд нь Монголын Нууц Товчооны төгсгөл үгийг сийлсэн байдаг. Хойд ба зүүн талаар нь тэр үеийн морьтон баатруудыг дүрсэлж дээгүүр нь тухайн үед байсан овог аймгуудын сүлд тамгануудыг сийлжээ. Хөшөөний өмнөхөн талд Аураг хотын туурь бүхий Рашаан дэрсний ухаа, Аураг рашаан зэрэг түүхт газрууд байдаг. Номын гэрэлт хөшөөнөөс хойш Аваргатосон нуур рашаан сувиллын хотхон буй. Хөдөө аралын зүүн өмнө Галдан бошигт Манжийн хааны цэрэгтэй байлдаж байсан түүхт газар Тооно уул харагдана. Баруун хойно нь мянган өвөлжөөт Хэрлэнбаян Улаан уул цэнхэртэн харагдана. Чингис хааны Аураг орд бүхий Хөдөө арал нь ийнхүү Хэрлэнбаян улаан уул, Хэрлэн Тооно уул, Хэрлэн гол, Сэнгүр буюу Цэнхэрийн голоор дөрвөн талаасаа хамгаалагдсан, тэр бүр дайсан этгээд халдаад ирэхэд бэрх, ариун дархан газар байжээ.

 ХАР ЗҮРХНИЙ ХӨХ НУУРХар зүрхний Хөх нуур нь далайн түвшнээс дээш 1600 м өндөрт оршдог. “Монголын нууц товчоо”-нд гурван...
06/05/2020


ХАР ЗҮРХНИЙ ХӨХ НУУР
Хар зүрхний Хөх нуур нь далайн түвшнээс дээш 1600 м өндөрт оршдог. “Монголын нууц товчоо”-нд гурвантаа дурсагддаг алдартай түүхэн газар юм. Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын баруун хойно Улаанбаатар хотоос 220 км, засмал замаас салаад 35 км зайтай байрладаг. Нуурын эрэг дээр Чингис хааны 840 жилийн ойд зориулсан гэрэлт хөшөөтэй.

 ДЭЛҮҮН БОЛДОГМонголын нууц товчоо хэвлэгдсэний 750 жилийн ойд зориулж “Дэлүүн Болдогт Чингис хаан усан морин жил, 1162 ...
06/05/2020


ДЭЛҮҮН БОЛДОГ
Монголын нууц товчоо хэвлэгдсэний 750 жилийн ойд зориулж “Дэлүүн Болдогт Чингис хаан усан морин жил, 1162 оны зуны тэргүүн сарын 16-ны өдөр энд мэндэллээ” гэж монгол бичгээр бичиж, гэрэлт хөшөө чулууг орон нутгийн иргэдийн оролцоотой, Болдогийн эрээн толгойд тэнгэрийн тахилгын зан үйл үйлдэж 1990 оны 7-р сарын 20-ны өдөр залан олны хүртээл болгосон билээ.
Дэлүүн болдог нэрийн тухай
хатан ууган хүүгээ энд төрүүлэхэд хүү нь гартаа шагайн чинээ нөж атган мэндэлсэн тул нярайлсан эхэд хонины махаар шөл уулгаж тэнхрүүлдэг заншилтай ч "Баатар хөвүүн төрлөө" хэмээн тэмдэггүй шарга гүүг унаган шөл уулгасан, Унагасан гүүнийхээ дэлүүг газарт булж тэр газрыг Дэлүү булдаг хэмээснээр хожим нь Дэлүүн болдог болсон хэмээн түүхэнд тэмдэглэсэн байдаг.
Хэнтий аймаг нь Түүхэн аялал жуучлалын бүс болж байгаа бөгөөд Энерги өндөртэй овоонд мөргөхөө жил бүр олон мянган дотоод, гадаадын жуулчид ирж хүсэлээ даатгаж буцдаг болсон.

 ЧИНГИСИЙН ГЭРЭЛТ ХӨШӨӨ1962 онд Чингис хааны мэндэлсэний 800 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай БНМАУ-ын Төрийн зүтгэ...
06/05/2020


ЧИНГИСИЙН ГЭРЭЛТ ХӨШӨӨ
1962 онд Чингис хааны мэндэлсэний 800 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай БНМАУ-ын Төрийн зүтгэлтэн, монгол ардын хувьсгалт намын улс төрийн товчооны гишүүн Төмөр-Очироор ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан. Уран барималч Л.Махбалын заавар удирдлагаар Монголын их хаан Чингисийн аварга сүрлэг гэрэлт хөшөөг түүний мэндэлсэн Дадал сумын Гурван нуурын дунд нуурын хойт дэнж дээр 1962 оны 5 сарын 31 нд сүндэрлүүлэн босгосон. Гэрэлт хөшөөний өндөр нь 11.70 м, суурийн өргөн нь 10 м. Бадамлан асаж буй галын хэлбэрийг сонгохдоо Монголчууд эрт дээр үеэс галыг бадран мандахын билэгдэл хэмээн үздэг.Хөшөөний өвөр хананд Чингис хааны босоо дүрсийг төрийн зүтгэлтэн хүний эрхэмсэг шударгуу байдлаар ховилтуулан сийлж “Алд бие мину алжааваас алжаатугай Ахуй төр мину бүү алдартугай” хэмээсэн мэргэн сургаалийг Монгол бичгээр сийлбэрлэжээ.

 БАЛДАН БЭРЭЭВЭН ХИЙДХэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт орших Балдан Бэрээвэн хийд нь Сэцэнхан аймгийн Хөвчийн жонон...
06/05/2020


БАЛДАН БЭРЭЭВЭН ХИЙД
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт орших Балдан Бэрээвэн хийд нь Сэцэнхан аймгийн Хөвчийн жонон вангийн хошуу Хэнтийн нурууны Дэлгэрхаан уулын салбар Мөнх-Өлзийт уулын энгэрт, Бат нуурын хойд талд байгалийн үзэсгэлэнт сайхан газар 1777 онд Богдын долоон цоржийн нэг Цэвээндорж номонхан Шар сүм, Цагаан сүмийг байгуулснаар суурь нь тавигдсан гэж үздэг бөгөөд 1813 онд Их Цогчин дуганыг байгуулсан байна.
Балдан бэрээвэн гэдэг нь ард түмний аман яриа дамжин хэлэгдсэн нэр бололтой. Балдан Барайвун гэдэг нь санскрит хэлний дрепун гэдэг “оргилсон будаа” гэсэн үгнээс гаралтай.

 БУРХАН ХАЛДУН ХАЙРХАНБурхан халдун хайрхан нь Хэнтий нурууны салбар уул юм. Хэнтий нуруу нь Герцийн гаралтай нэн эртний...
06/05/2020


БУРХАН ХАЛДУН ХАЙРХАН
Бурхан халдун хайрхан нь Хэнтий нурууны салбар уул юм.
Хэнтий нуруу нь Герцийн гаралтай нэн эртний уул тогтох хөдөлгөөнөөр үүссэн уул юм.
Бурхан халдун уулыг харахад шат шиг 5аас6 үеэлсэн байдаг. Мөн бас орой дээрээ хүний гараар бүтээсэн мэт тэгш талбай байдаг. Үүнийг зарим хүмүүс хүний гараар бүтсэн хэмээн ойлголттой байдаг. Энэ нь нэн эртний уул тогтох хөдөлгөөнөөр тогтсон хэлбэр юм хүний гараар бүтээсэн зүйл биш билээ. Сайн анзаарах юм бол Бурхан халдун уулын ойролцоох хэд хэдэн уул нь мөн тийм үеэлсэн мэт харагддаг.
Түүхийн эх сурвалжуудаас үзэхэд Бурхан халдун уул нь Их эзэн Чингис хааны амь насыг хэд хэдэн удаа аварч байсан хэмээн тэмдэглэгдсэн байдаг.
Бурхан халдун уул нь монгол түмний хувьд маш чухал ач холбогдолтой юм.
Одоогийн Бурхан халдун уулыг жинхэнэ Бурхан уул мөн үү эс мөн үү гэдэгт эртэмтэн судлаачдын дунд маргаантай байгаа билээ. Хараахан оновчтой шийдэлд хүрээгүй байгаа юм.
Одоогийн Бурхан халдун уул нь Төв аймгийн Мөнгөн морьт суманд байгаа билээ.
Түүхэн эх сурвалжуудаас үзэхэд Бурхан халдун уул Их эзэн Чингис хааны маань хувьд сэтгэл зүрхэнд нь уяатай нутаг байсан нь тодорхой байдаг. Бурхан халдун уулыг зөв тодорхойлох нь нэн чухал юм.
Бурхан халдун уулыг 5жил Юнескогийн дэлхийн өвд бүргүүлэхийн тулд хөөцөлдөсний эцэст 2015оны 6сарын28нд бүртгэгдсэн бна.

 ЗУРААГИЙН УЛААН ХАДНЫ ЗУРАГЗүүнхангай сумын төвөөс 14 км орших  Зураагийн хошууны өвөр талын таван том улаан хадыг Зура...
01/05/2020


ЗУРААГИЙН УЛААН ХАДНЫ ЗУРАГ
Зүүнхангай сумын төвөөс 14 км орших Зураагийн хошууны өвөр талын таван том улаан хадыг Зураагийн улаан хад гэж нэрлэдэг. Энэхүү таван улаан хадны дунд талын хоёр хаданд эртний хүмүүсийн улаан зосон зургууд өнөөг хүртэл уламжлагдан ирсэн. Хаданд эртний хүмүүс маш олон дүрслэл байдаг. Эдгээр хаданд нисэж яваа шувуу мэт дүрс, зөв буруу солбисон дэгрээ тэмдэгнүүд, хавирган сар мэт дүрс, дундаа цэгтэй гурвалжин дүрс, Х үсэг мэт дүрс, олон тооны цэг зураас, дугуй цагираг босоо зурааснууд, янгирын толгой бүхий урт иштэй эдлэл, амьтны арьс дэлгэсэн мэт дүрс, алцайж зогссон хүний дүрс, хоёр гараа унжуулан зогссон хүн зэргийг дүрсэлсэн байна.Энэхүү зураагийн улаан хадны сүг зураг нь Увс аймгийн байгалийн цогцолборт есөн гайхамшигийн нэг болсон эртний түүхийг өөртөө агуулсан УВС нутгийн нэг бахархал юм.

 ДЭГЛИЙ ЦАГААН УУЛМонгол Алтайн нурууны цавчим хаднуудаас үүсэлтэй Түргэний уулсын ноён оргил Дэглий Цагаан уул нь далай...
01/05/2020


ДЭГЛИЙ ЦАГААН УУЛ
Монгол Алтайн нурууны цавчим хаднуудаас үүсэлтэй Түргэний уулсын ноён оргил Дэглий Цагаан уул нь далайн төвшнөөс дээш 4096 метр өндөр. Түргэний уулс нь Бөхмөрөн, Сагил сумыг дамжин 70 орчим километр үргэлжлэх уулс бөгөөд Дэглий Цагаан уулаас зүүн тийш Хавцалын боом хүртэлх 145.1 мянган га талбайг хамарна. Цагаан дэглий уул нь ой тайгатай, уулын түргэн урсгалт гол горхиудтай, мөнх цастай, мөсөн голтой, бэлээрээ үзэсгэлэнт нууруудтай, өвөрмөц тогтоц бүхий хадан хясаатай, ховор болон ховордсон ургамал амьтны аймагтай.Энэ уулнаас Түргэн,Буурал, Хархираа, Ямаатын голууд эх авдаг.Түрэгийн үеийн болон өмнөх үеийн хүн чулуун хөшөөнүүд, хадны сүг зураг, хиргисүүр, булш бунхан, Төгс буянт хийдийн туурь зэрэг түүх соёлын дурсгалуудтай. Сүүлийн жилүүдэд мөсөн гол нь хайлж татарч байгаа.

 МӨНГӨН ЦАХИР УУЛДавст сумын төвөөс 50 орчим км-т цагаан саарал өнгийн шохойн гантиг чулуунаас тогтсон мөнгөлөг цагаан ө...
01/05/2020


МӨНГӨН ЦАХИР УУЛ
Давст сумын төвөөс 50 орчим км-т цагаан саарал өнгийн шохойн гантиг чулуунаас тогтсон мөнгөлөг цагаан өнгөтэй д.т.д 1600 метр өндөрт орших уулыг Мөнгөт цахир уул гэдэг. Монгол улсын дархан цаазат энэ уулын аманд байрлах зурагт буга, янгир ямаа, олон тооны тамга тэмдэг, хүний нүүрийг дүрсэлсэн байдаг.

Уулын зүүн талын аманд хадны дээд хэсэгт эгц урдаас нь харсан хүний нүүрийг дугуйд багтаан хөмсөг, нүд, хамар амтай дүрсэлжээ. Түүний доор цаашаа хараад зогсож буй шовгор оройтой малгай өмссөн хүний их биеийн хэсгийг хөвөөлөн гаргасан эдгээр дурсгалыг МЭӨ 3-1 мянган жилд холбогдоно гэж судлаачид үздэг.

 ЧАНДМАНЬ УУЛЫН ДУСГАЛУлаангомын сав газар бол эртний их түүхтэй, соёл иргэншлийн өлгий болсон нутаг юм. Хархираагийн ну...
01/05/2020


ЧАНДМАНЬ УУЛЫН ДУСГАЛ
Улаангомын сав газар бол эртний их түүхтэй, соёл иргэншлийн өлгий болсон нутаг юм. Хархираагийн нуруунаас буусан олон голуудын үржил шимт хөндий. Улаангомын сав нутаг нь нэн эртнээс хүн оршин амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлсэн бүс нутаг байж түүхийн олон үеийн дурсгалыг өөртөө агуулсаар иржээ. Монгол алтайн нуруу, их нууруудын хотгор нь эртний хүмүүсийн өлгий нутгийн нэг байсан нь Монгол төдийгүй дэлхийн хэмжээнд яригдах цөөн хэдэн дурсгалууд эндээс олдсонтой холбоотой. Тэр дундаа Улаангомын хэмээн тодотгогдох Чандманий соёл бол Монгол, Төв ази төдийгүй дэлхий дахины хэмжээнд яригдах бие даасан цогцолбор соёлын нэгэн мөнөөс мөн ажээ.

Эл дурсгал нь хүрэл, төмрийн түрүү үеийн хоёр томоохон иргэншил болох дорнод монголын дөрвөлжин булш, дундад азийн скифийн соёл иргэншилийн холбоосон дээр оршиж тэр утгаараа энэ хоёр соёл иргэншлийн агуулгыг аль алины нь онцлогийг өөртөө агуулсан ихээхэн өвөрмөц онцлог бүхий дурсгал. Монголын төмөр зэвсгийн түрүү үе буюу мэө VII-III зууны үед холбогдох иж бурэн дурсгал бол Увс аймгийн Улаангом хотын дэргэдэх Чандмань ууланд буй цогцолбор соёл юм. Анх 1972 онд Улаангом хотноо газар шорооны ажил хийж байсан хүмүүс барилгын шороо хайрга Чандмань уулын бэлээс авах үед дүнзэн хашлагатай булш ил гарч, ийм булш байгааг олж мэдсэн ажээ. Чандмань уул далайн түвшнээс дээш 1100 өндөр, улаан боржин чулуунаас тогтсон бөгөөд эртнээс нааш тахилгатай байсан нь олон зүйлээр илэрч байдаг. Мөн онд энэ тухай Г.Жамъян, Т.Бямбадорж нар Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнд мэдээлсэн ажээ. Уг мэдээллийн дагуу доктор Д.Дорж газар дээр нь ирж тандалт үзлэг хийн томоохон дурсгал мөн болохыг нь тогтоож, дараахан Д.Наваан, В.В.Волков нарын удирдсан "Монгол-Зөвлөлтийн хамтарсан хээрийн шинжилгээний хүрэл төмрийн түрүү үе судлах анги" судлан шинжсэн байна.

1972-1974, 1981-1982 онуудад нийт 56 булш малтан шинжилсэн ажээ. Энэхүү дурсгалыг судлан шинжээд эндээс олдсон дурсгалуудыг адил төстэй дурсгалуудтай харьцуулан судлаад бие даасан соёл мөн болохыг тогтоон "Чандманий соёл" хэмээн нэрийджээ. "Чандманий соёл" нь МЭӨ VII-III зуунд холбогдоно.

 ГООЖУУРЫН ХҮРХРЭЭХовд сумын нутагт Хархираа, Түргэний уулсын баруун урд оршино.Байгалийн үзэсгэлэнт газар. Гоожуурын хү...
01/05/2020


ГООЖУУРЫН ХҮРХРЭЭ
Ховд сумын нутагт Хархираа, Түргэний уулсын баруун урд оршино.Байгалийн үзэсгэлэнт газар. Гоожуурын хүрхрээ 17м өндрөөс унана. Олон нуурын уулс нь д.т.д 3000м өндөр. Мөнх цас, сүрлэг хад уулс, улаан номд орсон нэн ховор ирвэс, аргаль, янгир, буга зэрэг 20 зүйлийн ан амьтан, 30 гаруй зүйлийн ургамалтай. Том жижиг 108 нууртай. Шар, ногоон, сүүн цагаан зэрэг олон өнгөтэй. Мөн Вансэмбэрүү цэцэг харах боломжтой.

 ХАН ХӨХИЙ НУРУУНоён оргил Алтан Дуулга нь д.т.дээш 2928м өндөртэй.Ханхөхийн нуруу нь цөлийн хээрийн бүс нэмэгдэх үйл яв...
30/04/2020


ХАН ХӨХИЙ НУРУУ
Ноён оргил Алтан Дуулга нь д.т.дээш 2928м өндөртэй.
Ханхөхийн нуруу нь цөлийн хээрийн бүс нэмэгдэх үйл явцыг хязгаарладаг экологийн тэнцвэрийг хадгалахад чухал ач холбогдолтой газар юм. Хангайн нурууны баруун хойд залгаа болж оршино. Ханхөхий уул нь ой мод, ус, гол элбэгтэй томоохон уул бөгөөд Увс аймгийн Зүүнхангай, Өндөрхангай, Цагаанхайрхан сумын нутагт оршдог. Ханхөхийн нуруу нь их нууруудын хотгорлуу түрж орон Увс болон Хяргас нууруудын хотгорыг зааглана. Алмас эрдэнээс эхлээд олон төрлийн эрдэнэс бий. Эрт дээр үеэс ургамал амьтнаар баялаг гэдгээрээ алдаршжээ.

Address


Telephone

+97686050050

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Нандин Тур posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

  • Address
  • Telephone
  • Alerts
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Travel Agency?

Share