Sutai tour

Sutai tour travel

24/03/2021
17/02/2021
САЙХАН САНАА...
13/02/2021

САЙХАН САНАА...

13/10/2020
МОРИН АЯЛАЛ-2.                                        СУТАЙ ХАЙРХАН,ЗҮЙЛИЙН ГОЛ/Говь-алтай аймаг Тонхил сум/.           ...
13/10/2020

МОРИН АЯЛАЛ-2. СУТАЙ ХАЙРХАН,ЗҮЙЛИЙН ГОЛ/Говь-алтай аймаг Тонхил сум/. Аялалын замын урт-164км. Аялах хоног- 3өдөр 2шөнө. Аялалын үзмэр: - Мөрөнгийн хөндий - Хөшөөтийн уурхайн eрөнхий байдал - Цэцэг сум, ард Аюушийн хөшөө - Аюуш толгой - Хойд хажингийн ам - Зүйлийн гол - Сутайн өвөр тал Аялалын хөтөлбөр: - Өглөөний цай уугаад 7цагт кэмпээс хөдлөн Хөшөөтийн уурхайн eрөнхий байдалтай танилцах - 12-13 цагт хээрийн зоог барин амарч тухлан цааш аялсаар Цэцэг сум ,Аюушийн хөшөө, Аюуш толгойг үзэж сонирхох - 16 цагт замын алжаалаа тайлан цайлах - 19-20 цагийн үeд Хажингийн аманд буудаллаж оройн зоог барьж хоноглох - 2ДАХЬ ӨДӨР - 8цагт цайлж Зүйлийн голын зүг хөдлөн Сутай хайрхан уулын өвөр бэлд буудаллан хайрханы төрх байдал байгалийн тогтоц ,Зүйлийн голын хэв шинж, орчмын ландшафтын байдал ,ургамал амьтныг үзэж сонирхох - 12цагаас өдрийн зоог барьж , Зүйлийн голын хөвөөнд уралдаан тэмцээн зохион байгуулж амарч өнжих - 18цагаас оройн зоог барин морьдын тургилах ,голын усны урсах чимээ чагнан хууч яриа дэлгэн амарч тухлан - 3ДАХЬ ӨДӨР Өглөөний эртлэн босож байгаад 8 цагт буцаж хөдөлнө. - Байгалийн сайхныг үзэж сонирхсоор 11 цагаас амарч тухлан цайлна. - 14 цагт өдрийн зоог барин цааш аялсаар 19 цагийн үeд кэмпдээ ирж амарна. Аялалын тариф 114000₮ УТАС-99479900

"SUTAI TOUR " аялал жуулчлалын бааз нь Ховд аймгийн Дарви сумын нутагт орших Сутай хайрхан уулаас эхтэй  байгалийн үзэсг...
13/10/2020

"SUTAI TOUR " аялал жуулчлалын бааз нь Ховд аймгийн Дарви сумын нутагт орших Сутай хайрхан уулаас эхтэй байгалийн үзэсгэлэнт Мөрөнгийн хөндийд байрладаг.2015 оноос үйл ажиллаагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 50-60 хүн хүлээн авах боломжтой. - Гол эвeнтүүд: - Нүүдэлчин малчдын нэг өдрийн ахуй амьдралын хэв маяг уламжлалт ёс заншлыг таниулах, монгол маягаар амьдарч үзэхэд чиглэсэн ХӨДӨӨГИЙН НЭГ ӨДӨР хөтөлбөр - УУЛЫН ЯВГАН АЯЛАЛ - Сутай хайрхан уулыг Ховдын Дарви, Цэцэг Говь- алтайн Тонхил талаас үзүүлэх МОРИН Аялал зэргийг зохион байгуулдаг.

МОРИН АЯЛАЛ-1 .СУТАЙ ХАЙРХАН.                         Аялах замын урт-нийт 50км                                     Аяла...
12/10/2020

МОРИН АЯЛАЛ-1 .СУТАЙ ХАЙРХАН. Аялах замын урт-нийт 50км Аялах хоног- 2өдөр 1шөнө. Аялалын үзмэр: - - Хөшөө чулуун дахь чулуун хөшөө - - Рашаантын боргио , хадны сүг зураг - -Сэмбэрүүтийн салааны вансэмбэрүү - - Хийморийн бор толгой - - Сутай хайрхан - -Ноёны хүрэн - - Сутай хайрханаас эхтэй Мөрөнгийн хөндийн үзэсгэлэнт байгаль, хар модон ойн шуугиан, уулын голын чимээ.ургамал амьтан, малчдын ахуй амьдрал. Аялалын хөтөлбөр: - -Өглөөний цайгаа уугаад 8 цагт кэмпээс хөдөлнө. - 12-13 цагийн хооронд Сэмбэрүүтийн салаанд вансэмбэрүү, ургамал цэцэг сонирхонгоо өдрийн зоог барина. - 17-18 цагийн үeд хийморийн овооны орчим буудаллаж үдшийн зоог барин амарч хононо. - 2ДАХЬ ӨДӨР: - Өглөө эртлэн босож Хийморийн овоонд гарч Сутай хайрхандаа залбирна.Эндээсээ Ноёны хүрэн өндрийн зүг хөдөлж 11цагийн үeд өндрийн оройд гарч алсын барааг тольдно. - - 12-13 цагийн хооронд өдрийн зоог хүртээд Мөрөнгийн хөндийн урд биeийн байгалийн өвөрмөц тогтоцтой танилцан аялсаар буцаж ирнэ. ТА аялах явцдаа тусгай хөтөлбөрийн дагуу зохиогдох адал явдалт уралдаан тэмцээнд оролцон Мөрөнгийн хөндийн онгон дагшин үзэсгэлэнт байгальд хийморио сэргээн мэлмийгээ баясгаж хээрийн зоог хүртэн одот тэнгэрийн дор түүдгийн дэргэд хууч яриа, домог түүх сонсон алжаалаа тайлаарай! Таны үзмэр хэсгээс үзэх үзмэрээ сонирхоорой! АЯЛАЛЫН тариф: 69000төг.Үүнд өглөө өдөр оройн хоол ,унааны зардал ,морь болон хөтөчийн хөлс багтсан болно. АНХААРУУЛГА : ӨНДӨР УУЛЫН НУТАГ ТУЛ ДУЛААН ХУВЦАС БОЛОН УСНЫ ГУiТАЛ ЦУВ АВАХ . ЛАВЛАХ УТАС: 99479900

ТАНЫ ҮЗМЭР- Загал БААТРЫН хирэгсүүр.          Баянбулаг багийн нутаг Гүн жалга гэдэг газар урдаасаа хойшоо 64м баруунаас...
11/10/2020

ТАНЫ ҮЗМЭР- Загал БААТРЫН хирэгсүүр. Баянбулаг багийн нутаг Гүн жалга гэдэг газар урдаасаа хойшоо 64м баруунаас зүүн тийш 72м, 11м өндөр ази тивд байдаг 3 том хирэгсүүрийн оршдог. Энэ овоог нутгийн ардууд өөлдийн их баатар Загал баатрын хөшөө гэж нэрлэдэг.Манжийн хааны хар цэрэг дайлаар ирж яваа сургаар өөлдийн загал баатар тосон Сутайн богдын бэл Булаг гэх газар их тулалдаан болж манжийн цэргийг дарж харамсалтайгаар нас баржээ. Дайснаа дарсан баатраа Их сайрын зүүн урд дэнж дээр унасан морьтой нь босоогоор нь оршуулж цэрэг бүхэн бунханд нэг нэг чулуу өргөснөөр их овоо босжээ Дайснаа дарж дархан цолоо дуудуулсан гэгээн дурсгалд зориулсан овоо тахилга хийхэд Загал баатрын унадаг байсан "Дарвидаг хээр" морь түрүүлж иржээ.Энэ цагаас нутгийнхныг дарвидаг хээрийнхэн гэж нэрлэсэн нь цагийн уртад Дарвийнхан гэгдэх болжээ.

ТАНЫ ҮЗМЭР- Сутай уулаас эхтэй мөрөнгийн хөндийн байгалийн үзэсгэлэн амьтан ургамал, уул ус ,малчдын ахуй амьдрал
11/10/2020

ТАНЫ ҮЗМЭР- Сутай уулаас эхтэй мөрөнгийн хөндийн байгалийн үзэсгэлэн амьтан ургамал, уул ус ,малчдын ахуй амьдрал

Түүхийн дурсгал болох хөшөө чулуу ТАНЫ үзмэрийн нэг болно.
11/10/2020

Түүхийн дурсгал болох хөшөө чулуу ТАНЫ үзмэрийн нэг болно.

Сэмбэрүүтийн салаа. Эндээс нэн ховор эмийн ургамал вансэмбэрүүг сонирхох боломжтой.
11/10/2020

Сэмбэрүүтийн салаа. Эндээс нэн ховор эмийн ургамал вансэмбэрүүг сонирхох боломжтой.

Мөрөнгийн ам
11/10/2020

Мөрөнгийн ам

ТАНЫ ҮЗМЭР- Хийморийн бор толгой.              Сутай хайрхан уулыг хамгийн ойроос харж аз хийморь сэргээх ариун овоо гэж...
11/10/2020

ТАНЫ ҮЗМЭР- Хийморийн бор толгой. Сутай хайрхан уулыг хамгийн ойроос харж аз хийморь сэргээх ариун овоо гэж нутгийнхан билэгддэг ажээ.

ТАНЫ ҮЗМЭР- Ноёны хүрэн өндөр.                        Энэ уулын оройд эрт цагаас хошуу ноёд ,баячуул гарч тахилга наадам...
11/10/2020

ТАНЫ ҮЗМЭР- Ноёны хүрэн өндөр. Энэ уулын оройд эрт цагаас хошуу ноёд ,баячуул гарч тахилга наадам жил бүхэн хийдэг байжээ.Ноёны хүрэн өндрөөс эргэн тойрны 7 сумын газар нутаг харагддаг бөгөөд энэ ууланд гарсан хүний аз хийморь 7 жилээ даадаг гэсэн домогтой.Харин эртнээс нааш эмэгтэй хүн гарах цээртэй их уул ажээ.Сутайн нурууны энэхүү өндөрлөг нь д.т.д3725м өндөр, уулын оройн хэсэг засчихсан юм шиг тэгш талбайтай өндөр уулын нутгын үзэсгэлэн байгальтай.Уулын оройд олон тооны овоо байх бөгөөд нутгийнхан хошууны ноёны шадар дагуулын тоо эсвэл түүний насалсан тоо гэж хэлцдэг байна.Энэ уулын ойролцоо 1км зайтай 2 овоо байх бөгөөд түүнийг хаадын овоо гэх нь бий.

СУТАЙ ХАЙРХАН УУЛ.                                                Ховд аймгийн Дарви,Цэцэг сум Говь -алтай аймгийн Тонхи...
11/10/2020

СУТАЙ ХАЙРХАН УУЛ. Ховд аймгийн Дарви,Цэцэг сум Говь -алтай аймгийн Тонхил сумын заагт баруунаас зүүн тийш 60км сунаж тогтсон,ноён оргил нь д.т.д 4234м өндөрт оршино.
Сутай хайрханы нэрийн гарлыг түргийн / сүв/ ус гэсэн үгтэй холбон бэлэгдлээр сүү гэсэн үгтэй холбон тайлбарлаж иржээ.Монголын нууц товчоонд Сутай/суутай/ өгүлэн эх,суту/суут/ Чингис, сутан/суутан/ гэж гардгаас үндэслэн Суутай алдартай хайрхан хэмээсэн үг болохыг заажээ. СУТАЙ ХАЙРХАН УУЛЫГ МУ- н Eерөнхийлөгчийн зарлигаар төрийн тахилгат уул,2017 онд байгалийн ТУХГ -т оруулжээ.

БАЙНГЫН ТОГТМОЛ ҮЙЛЧИЛГЭЭ.                                     Монгол гэрт /хүсвэл малчин айлд/ хөдөөгийн малчдын өдөр т...
11/10/2020

БАЙНГЫН ТОГТМОЛ ҮЙЛЧИЛГЭЭ. Монгол гэрт /хүсвэл малчин айлд/
хөдөөгийн малчдын өдөр тутмын амьдралын хэв маяг зан заншилтай танилцан амьдарч үзэн амарч алжаалаа тайлах. Тухайлбал: 1.Амьдран суух гэрээ барилцах. - - монгол гэрийн бүтэц, гэр барих , уяа зангилаа уяах аргыг зааж өгөх. 2.Өглөөний цай чанах. - - -монгол цай чанах ёс уламжлал арга - -цай аягалах ёс - - цайны дээж өргөх ёс 3.Цагаан идээ хийх. - - -мал саах - - сүү хөөрүүлж өрөм авах - - тараг бүрдэх, ааруул бяслаг хийх
- - айраг болж архи нэрэх аргаас сурах. 4.Мал хариулах, морь унах,аргал түүх ,гал түлэх, тэнгэрийн байдлыг ажиглан мэдэх,ойр орчмын амьтан ургамалтай танилцах . 5.Монгол үндэсний хоол хийж сурах. 6.Монгол наадгай шагай оносон тоглоом сурах. 7.Үлгэр сонсох гэх мэт өдөр тутмын ахуй амьдралаас сурах, сонирхох. 8.Монгол хувцас болон гар урлалын бүтээл хийж сурах, сурсан зүйлээ дурсгал болгон өөртөө үлдээх.ТҮҮНЧЛЭН тухайн үeд тохиолдох баяр,найр наадам ёс заншлын зан үйлд оролцуулах. .

Байрлал:хө-93°27`41"                   ЗУ-46°49`51"
10/10/2020

Байрлал:хө-93°27`41"
ЗУ-46°49`51"

Мөнгөтэй л хүн баян гэсэн үг биш.Харин...
25/06/2020

Мөнгөтэй л хүн баян гэсэн үг биш.Харин...

Address


Telephone

+97699479900

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Sutai tour posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

  • Address
  • Telephone
  • Alerts
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Travel Agency?

Share