One day trip mongolia

One day trip mongolia Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын үзэсгэлэнт газрууд үзэх аялал

Ээж модСэлэнгэ аймгийн Шаамар суманд орших хүн дүрст модыг "Ээж мод" хэмээн нэрийддэг бөгөөд Улаанбаатар хотоос 310 км з...
30/06/2020

Ээж мод
Сэлэнгэ аймгийн Шаамар суманд орших хүн дүрст модыг "Ээж мод" хэмээн нэрийддэг бөгөөд Улаанбаатар хотоос 310 км зайд оршдог. Ээж мод хэмээн тахих болсны учир шалтгаан тодорхойгүй бөгөөд зөвхөн таамаг, үлгэр домог л байдаг аж. Эрт үед Сэлэнгийн цагдаа ээж модонд сүслэн залбираад явахдаа, татаж байсан тамхиа унтраалгүй явснаас модонд уяатай хадганд гал авалцаж ээж мод шатжээ.
Харин өнөөх цагдаа буцах замдаа машинтайгаа онхолдон нас барсан хэмээдэг. Энэхүү догшин үзэгдлийг нутгийн нэгэн алдартай лам аргалахаар болж хажууд нь ургаж байсан модыг аргадан байж одоогийн "Ээж мод" болгосон гэдэг. Тэрхүү шатсан ээж модонд "Хувьсгалын долоо" гэгдэх хүмүүс очиж мөргөөд цааш Улаан Оросоос тусламж авахаар явж байсан гэсэн яриа ч бий.
Монголын сүсэгтэн олон жил бүрийн ханш нээх өдрөөр буюу дөрөвдүгээр сард нэг удаа ээж модыг тахидаг ба зорин очсон сүсэгтнүүд ээж модонд сүү өргөж гурван хүслээ гуйдаг юм. Хатуу архийг модруу бус ёроолын элсэнд өргөх ёстой ба хүслээ шивнэхдээ алгаа хавсарч мөргөж болохгүй хоёр алгыг өөд харуулан хүслээ шивнэж гуйдаг байна.

ТАНИЛЦУУЛГА Сэлэнгэ аймаг маань Монгол орны нутгийн хойд хэсэгт Орхон Сэлэнгийн сав газрын дунд зэргийн уулс бүхий 41,2 ...
30/06/2020

ТАНИЛЦУУЛГА
Сэлэнгэ аймаг маань Монгол орны нутгийн хойд хэсэгт Орхон Сэлэнгийн сав газрын дунд зэргийн уулс бүхий 41,2 мянган дөрвөлжин км нутаг дэвсгэр эзлэн оршдог аймаг юм. Аймгийн төв нь Сүхбаатар хот, нийслэл Улаанбаатар хоттой төмөр зам болон асфальтан хучилттай замаар холбогддог ба нийслэлээс 330 км зайтай оршино.

Сэлэнгэ аймгийн нутаг нь Их Монгол улсын үед баруун хойд хязгаар байсан бөгөөд Их Монгол улсын задралын үед Гэрсэнз жалайр хунтайжийн нутагт харъяалагддаг байжээ. Богд хаант Монгол улсын үед Түшээт хан аймгийн Эрдэнэван, Баатарван, Ахай гүний хошуудаас бүрддэг байсан. Хожим Эрдэнэвангийн хошуунаас нутаг тусгаарлаж Сумъяа бэйсийн хошуу шинээр байгуулагдсан байна.

Сэлэнгэ аймгийн нутагт төмрийн үйлдвэрлэл, цэрэг зэвсгийн үйлдвэрлэл, газар тариаланг эрт дээр үеэс эрхэлж байсан ул мөр бий. Сэлэнгэ аймаг нь эртний Монголын их хаад Амбагай, Хотол, Хабул, Есүхэй хаад баатруудын унаган нутаг юмаа.
1921 онд Ардын хувьсгалын анхны ялалт энэ сайхан нутагт болж, Шивээ хиагт, Шаамарын шар тохой, Улаанбургас, Ханын хөндийн тулалдаанууд түүхэнд тэмдэглэгдэн үлдэж, ардын журамт цэргийн байрлаж бүтэц зохион байгуулалтаа шийдвэрлэж байсан Ханын хөндий, Номт, Эрээн арал, Алтан зэрэг түүх соёлын дурсгалт газрууд олон бий.
1931 онд "Газар тариалангийн аймаг" нэртэйгээр байгуулагдаж, 1934 онд ард түмний Хүсэлтээр Сэлэнгэ аймаг хэмээн нэрлэжээ.

Сэлэнгэчүүдийн хөдөлмөрөөр бий болсон эх орны "Орхон" сортын улаан буудай, Шаамарын алим, нарийн нарийвтар ноост "Орхон", "Хангай", "Ерөө" үүлдрийн хонь, махны "Сэлэнгэ" үүлдрийн үхэр зэрэг нь энэ нутгийнхны бахархал болно.
Сэлэнгэ аймаг нь газар тариалан голлон хөгжүүлсэн аймаг юмаа. Манай орны газар тариалангийн талбай нь үлэмж хэсэг Орхон Сэлэнгийн сав газарт төвлөрсөн байдаг. Улсын үр тарианы 36.7 хувийг үйлдвэрлэдэг, 1682489 толгой малтай. Сэлэнгэ аймагт мод боловсруулах, гурилын, хүнсний, спирт бал бурмын үйлдвэр, вагон засварын газрууд байдаг. Сүхбаатар хот төмөр зам ба авто замын гол зангилаа нутаг бөгөөд хилийн байнгын чухал гарцын нэг юм.
Аймгийн нутгийн баруун хойд хэсгээр юрийн хурдас, өмнөд хэсгээр нь герциний боржин, зүүн хэсэгт гүний боржин тархжээ. Аймгийн нутагт Улаантолгой, Шарын голын нүүрс, Төмөртэй, Төмөртолгойн төмөр, Их алтат, Бугант, Толгойтын алт болон барилгын хэрэглэгдэхүүн элбэгтэй.
Сэлэнгэ, Орхон, Хараа, Ерөө зэрэг Монгол орны томоохон гол мөрнүүд урсдаг. Ерөөгийн, Товхонханы, Хондын, Могойн зэрэг рашаануудтай ба нутгийн ихэнхи хэсэгт уулын хар шороон хөрс, гол мөрний хөндийн хагшаа хурдаст хөрс тархжээ.
Хүн ам нь 2019 оны жилийн эцэст 106 854 -д хүрсэн байна.
Сэлэнгэ мөрний хөвөө, нутаг газраар нүүдэллэн оршиж байсан эртний сурвалжит Монгол туургатан, овог аймгуудын буурал түүхээс улбаатай Сэлэнгэ аймгийн үүсэл хөгжил, өнөөгийн дүр төрх, ирээдүйн чиг хандлагын анхдагч товч мэдээллийг, сонороо мялаагч эрхэм танд хүргэхэд энэхүү танилцуулгын зорилго оршвой.
http://selenge.gov.mn/

Address

Sükhbaatar

Opening Hours

05:00 - 21:00

Telephone

+97699002587

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when One day trip mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category


Other Travel Companies in Sükhbaatar

Show All