Аялал жуулчлалын зөвлөгөөн
Зүрхэн арал
Дадал сум Баян уул сумын дагуу байдаг
Эх түүхийн жимээр хуулас
2019.10.14
“ДЭЛҮҮН БОЛДОГ”
Энэ удаа Чингис хааны мэндэлсэн Дэлүүн болдог-ийн тухай өмнө нь өөрийн уншиж байсныгаа сүүл үеийн судалгаагаар баяжуулсан мэдээлэл тавья аа. Ирэх зун 6 сарын эхээр хамт олноо дагуулаад “заавал очно” гэж өөртөө бараг “тангараглав”, ккк.
Түүхэн сударт Чингис хааны мэндэлсэн газрыг “Ононы Дэлүүн болдог” гэж тэмдэглэсээр ирсэн. Судар бичгийн хүрээлэнгийн анхны дарга Онхуд С.Жамъян гүн 1928 онд Онон голын дагуу явж судлаад Хэнтий аймгийн Дадал сумын Гурван нуурын хойд хөвөөнд “Дэлүүн болдог бий" гэсэн санааг анх гаргажээ. Тэрбээр “зүүн ба баруун хоёр нуурын нэр нийлээд Дэлүүн болдог болсон тул энэ газар мөн” хэмээн үзээд, “Хэнтий уулын баруун өмнө зүгт, Хэрлэн голын баруун талд байх Дэлгэрхан уулын өвөрт Дэлүүн өндөр гэх битүү модтой нэгэн тарган ухаа байхыг харлаа. Тэр ухааны зүүн урд Хэрлэн голын зүүн биед зүүн өмнөөс нь орсон их замыг “Болдагийн ам” гэдэг, тэнд Чингис хаан төрсөн гэж нутгийнхан ярьж байна” хэмээжээ.
Академич Х.Пэрлээ “Дэлүүн болдогийн тухай олон таамаглал буй, ихэнх нь ташаарсан. Дэлүүн болдог нь Онон, Балж хоёр голын бэлчирт хууч
Сумын төв өвөлдөө.
Эх түүхийн жимээр хуудаснаас авав.