South Gobi Tourist Information Center

  • Home
  • South Gobi Tourist Information Center

South Gobi Tourist Information Center for tourist who wants to come to South Gobi we giving all information about South Gobi traveling

22/02/2022
17/02/2022
16/02/2022
🐫🐫🐫 "ТЭМЭЭНИЙ БАЯР 2022" 🐫🐫🐫Жил бүр зохион байгуулагддаг 🐫 “ТЭМЭЭНИЙ БАЯР” 🐫 аялал жуулчлалын эвент арга хэмжээ энэ жил ...
16/02/2022

🐫🐫🐫 "ТЭМЭЭНИЙ БАЯР 2022" 🐫🐫🐫
Жил бүр зохион байгуулагддаг 🐫 “ТЭМЭЭНИЙ БАЯР” 🐫 аялал жуулчлалын эвент арга хэмжээ энэ жил анх удаа Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотод зохион байгуулагдах гэж байна.
Уг арга хэмжээ Өмнөговь аймгийн төвд зохион байгуулагдснаар аялагчид тав тухтай орчинд байрлах, амтат хоол ундаар үйлчлүүлэх боломжтой.

Та манай 🎒 аялалд хамрагдснаар
• “Тэмээний баяр 2022” эвент арга хэмжээний нээлтийн үйл
ажиллагаа, тэмцээн уралдаанд оролцох
• Аялалын даатгал
• Байгалийн үзэсгэлэнт газраар аялах 🏞🌅🌄
• Тав тухтай аялал жуулчлалын баазад байрлах ⛺️⛺️⛺️
• Даланзадгад хоттой танилцах аялал хийх 🗺🚌⛪️
• Амтат хоол ундаар үйлчлүүлэх 🍛 🍛 🍛
• Аялалын турш тав тухтай унаагаар үйлчлүүлэх болно 🚌 🚌 🚌

Төлбөрт ороогүй зүйлс:
• Улаанбаатараас – Өмнөговь замын хүнс
• "Тэмээний баярын нээлт"-ийн арга хэмжээ болон "Сайхан тэмээтэй хос" тэмцээнд хэрэглэгдэх тэмээний төлбөр (тэмээний төлбөр ойролцоогоор 15,000₮ – 20,000₮ байна).

☎️ 88485979, ☎️94095979

"Аяллын Хөтөлбөр Мөсний Баяр 2022”Хөвсгөл аймгийн “Хөх сувд 2022” мөсний баярМаршрут: Өмнөговь Даланзадгад-Хөвсгөл аймаг...
14/02/2022

"Аяллын Хөтөлбөр Мөсний Баяр 2022”
Хөвсгөл аймгийн “Хөх сувд 2022” мөсний баяр
Маршрут: Өмнөговь Даланзадгад-Хөвсгөл аймаг-Өмнөговь Даланзадгад Аяллын Урт: 3200 км

Аяллын машин: Toyota ALPHARD
Аяллын үнэ: 515,000₮
Үүнд: - Очоод байрлах байр
- Өдрийн 2 хоол
- Унааны зардал
- Машины төлбөр
- Аялагч бүрт даатгал
/Аялагч нар урьдчилгаа 50% байршуулах/
ХҮНИЙ ТОО ХЯЗГААРТАЙ:
Төлбөр шилжүүлэхдээ өөрийн овог нэрээ утасны дугаартайгаа хийнэ.
Шилжүүлэх данс Хаан банк: 5027561812 Хүлээн авагч Н. Батбилэг
Аялалын хөнгөлөлт:
Хөнгөлөлт 1
Аялагч өөрөөсөө гадна 5 хүн цуглуулж нийт 6 хүний групп цуглуулсан тохиолдолд 25% хөнгөлөлттэй.
Хөнгөлөлт 2
Аялагч өөрөөсөө гадна 11 хүн цуглуулж 12 хүний групп цуглуулсан тохиолдолд 50% хөнгөлөлттэй.
Аялалын хөтөлбөр :
2022.03.01
Өглөө 10:00 цагт Даланзадгад хотоос хөдөлнө. /яг цагтаа гарна/
Замд идэж уух хүнсээ өөрсдөө базаах.
2022.03.02
- Өглөө очмогц Хатгал суманд байрлах байрандаа байрлана
- 12:00 өдрийн хоол
- 13:00-17:30 Чөлөөт цаг
- 19:00 аас Оройн хоол
- 21:00 одтой тэнгэрийн задгай үдэш /Хөвсгөл далайн мөсөн дээр очиж од харах, танилцах/
2022.03.03
- 09:00 Өглөөний цай /аялалын зардалд ороогүй
- Мөсний баярт очих
- 13:00 Өдрийн хоол
-14:30 Мөсөн дээр гарч уралдаант тоглоом тоглох, морин чаргаар аялах
- 18:00 Оройн хоол
- 19:00 Чөлөөт цаг, амрах
2022.03.04
- 09:00 Өглөөний цай /аялалын зардалд ороогүй/
- Мөсний баярт очих
- 13:00 Өдрийн хоол
-14:30 Мөсөн дээр гарч уралдаант тоглоом тоглох
- 18:00 Оройн хоол
- 20:00 Унаандаа сууж буцах замдаа гарах
Аялалын төлбөрт нэмэлтээр орсон үйлчилгээ:
- Морин чаргаар аялах нэг удаагийн төлбөр
- Өглөөний цайнд хэрэглэх цай, кофе
Хөтөлбөрт ороогүй зүйлс:
- замд хооллох хоолны зардал

ЖИЧ: Аялагч бүр дулаан хувцаслах /Үндэсний дээл хувцас, малгай гутал санал болгоё/ аяны хөнжил /мешок/ хуурай болон нойтон салфетка гэх мэт хувийн бэлтгэлийг сайтар хангана.
Холбоо барих утас: 88485979, 94095979

Өмнөговь аймгийн Ханбогд сумаас 11 км-ийн зайд Дэмчогийн хийд оршдог. Уг хийдэд улааны шашны тэргүүн шүтээн Ловон Бадамж...
13/05/2020

Өмнөговь аймгийн Ханбогд сумаас 11 км-ийн зайд Дэмчогийн хийд оршдог. Уг хийдэд улааны шашны тэргүүн шүтээн Ловон Бадамжунай бурхныг залан байрлуулсан байдаг билээ. Дэмчогийн хийдийг говийн догшин ноён хутагт Данзанравжаа байгуулж, номын өргөөгөө байгуулж байсан түүхтэй аж. Ноён хутагт 1830 онд 27 насандаа эл нутагт морилон очиж, “Энэ нутаг миний хувьд бууж мордоод өнгөрөх төдий бус амьдралынхаа тодорхой хэсгийг өнгөрөөх ёстой нутаг орон байна” хэмээн айлдсан гэнэ. Учир нь эл нутагт хүний шиднээс илүү газрын шид нь ноёлсон, хүн шүтэж биширч чадвал сайн сайхан бүхнийг хүнд өгч чадах, галав юүлэх, ертөнц мөхөх тэр хэцүү цагт цөөн хэдэн хүний амийг аваад үлдэх ер бусын газар орон байна хэмээн хутагт айлдаж байсан түүхтэй ажээ. Тиймээс ноён хутагт амьдралынхаа 20 гаруй жилийг эл нутагт өнгөрөөж, Дэмчогийн хийд, Эрээтийн хийд, Цагаан толгойн хийд гэсэн гурван холбоо хийд байгуулсан байна. Энэ гурван хийдийг Галбын гурван хийд гэж нэрлэдэг бөгөөд чандманалсан гурван хийдийн нэг Дэмчогийн хийдийг дэлхийн энергийн төв болохыг сансраас авсан газрын зураг ч баталдаг ажээ. Энэ талаар тус хийдийн ажилтан Тунгалаг ярихдаа:
-Говийн ноён Хутагт Данзанравжаагийн эргэл мөргөлөө хийж, номын айлтгалаа үйлдсэн энэхүү хийдийг дээрээс харахад вааранд суулгасан цэцгийн хэлбэртэй байгуулсан байдаг. Хийдийн ар талд байрлах бэлэг хадыг ноён хутагт өдрийн турш аравнайлан арц, хүж уугиулан, рашааны дээжээ өргөн өнжсөн гэдэг. Ноён хутагтаас энэ ямар гээч ид шидтэй хад хайрхан байна вэ гэхэд хутагт “Энэ хад цохио нь эр хүнд чадал чансаа, аз жаргалыг бэлэглэх, эм хүнд сайн хань сайхан үр заяах, хүний амьдралын болж бүтэхгүй бүхнийг тэгшлэх заяатай хад юм. Үүнийг бадамлянхуа цэцгээр тахих учиртай” хэмээн айлдсан байдаг. Энэ дагуу 1836 онд Дэмчогийн хийдийг байгуулсан. Цэцгийн найман дэлбээнд найман суварга байгуулсан гэж тайлбарлав. Дэмчогийн хийдэд улааны шашны зан үйлийг илэрхийлэх олон зүйлс байдгийн нэг нь нар буруу тойрох учиртай нэгэн суварга юм. Диваажингийн орны авидын суварга гэх тэрхүү суваргыг нар буруу тойрох тусам ариусдаг нигуртай гэнэ. Хийдийн дотоод засал шүншиг равнайг бурханч лам Г.Пүрэвбат өөрийн шавь нарын хамт бүтээсэн юм байна. Уг хийдийн зүүн өмнөд талд энергийн хад байрлах бөгөөд уг суудалд ноён хутагт сууж номын ширээгээ залж, баясалгал үйлддэг байсан түүхтэй юм. Тэрхүү энергийн суудалд суун туурвисан олон арван бүтээлийн нэг нь “Үлэмжийн чанар” дуу ажээ. Хийдийг энергийн төв хэмээн нэрлэх болсны учрыг тогтоохоор олон эрдэмтэн мэргэд зорин очиж байжээ. 2007 онд ШУА-ийн физикийн хүрээлэнгийн доктор Дашням уг хийдэд очиж энергийн төв цэг болон бүсийг тогтоожээ. Тийн тогтооход хутагтын номын ширээгээ залсан хад энергийн гол төв цэг нь байсан гэнэ. Гол цэгээс 15 км-ийн радиуст энергийн бүс байгааг эрдэмтэд тогтоожээ. Харин сансрын зурагт Дэмчогийн хийдээс тал бүрт 30 км-т хүний биед эерэг нөлөөтэй агаарын хуйлрал байгааг баталжээ. Тиймээс Дэмчогийн хийдийг энергийн төв цэг болгосон байна.

07/04/2020

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ТУХАЙ

Засаг захиргааны нэгж:

Өмнөговь аймаг нь 165,0 мянган хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэртэй, 15 сум, 59 багтай. Аймгийн төв Даланзадгад хот.

Хүн ам:

Өмнөговь аймаг нь 69902 хүн амтай.

Газар нутаг:

Өмнөговь аймаг нь Монгол улсын хамгийн өмнөд хэсэгт оршдог бөгөөд урд талаараа БНХАУ-тай, баруун талаараа Баянхонгор, баруун хойд хэсгээр Өвөрхангай, хойд талаараа Дундговь, зүүн талаараа Дорноговь аймгуудтай хиллэн оршдог.

Аймгийн төв Даланзадгад хот нь Улаанбаатар хотоос 560 км зайтай. Монгол улсын хэмжээнд хамгийн том 165,0 мянган кв.км нутаг дэвсгэртэй ба хүн амын суурьшил сийрэг.

Уур амьсгал:

Байгаль цаг уурын хувьд эрс тэс эх газрын уур амьсгалтай, өвөлдөө -20-30 градус хүртэл хүйтэрдэг, дулааны улиралд халуун нь 30-38 градус, салхины хурд 5-15 м/сек, заримдаа 34-45 м/сек хүрдэг,

Аялал жуулчлал:

- Аймгийн төвөөс баруун зүгт 220 км Сэврэй сумын нутагт 800 м өндөр, 150 км үргэлжилсэн Хонгорын голын үзэсгэлэнт элсэн уул,

- Монгол улсын алдарт 33 говийн нэг хэсэг болох хэдэн арван км өргөн Галба, Борзон, Зээмэг, Заг сүүжийн алдарт их говиуд,

- 50-120 сая жилийн тэртээ амьдарч байсан эртний үлэг гүрвэлийн чулуужсан яс, өндөг, чулуужсан мод зэрэг палентологийн олдворууд олдсон Булган сумын нутагт байдаг Баян заг

- дэлхийд ховорт тооцогдох Нэмэгт, хэрмэн цав, Шаригийн ганга, Бүгийн цав, зэрэг байгалийн тогтоц бүхий үзэсгэлэнт газрууд, онгон зэрлэг байгаль,

- Хутагт Данзанравжаагийн байгуулсан энергийн төв болох Дэмчогийн хийд

- Аймгийн хамгийн баруун сум болох Гурвантэс сумын нутагт байдаг Хэрмэн цав

- Аймгийн хамгийн зүүн сум болох Манлай сумын нутагт байдаг үлэг гүрвэлийн чулуужсан мөр

- Дэлхийд ховордсон ан амьтан, ховор төрлийн ургамлаараа гадаадын жуулчин, аялагчдын сонирхлыг ихээхэн татаж байна.

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.Өмнөговь аймгийн аялал жуулчлалын мэдээлэлийн төв 2020 оны мэдээлэлийн сангаа шинэчл...
01/04/2020

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.
Өмнөговь аймгийн аялал жуулчлалын мэдээлэлийн төв 2020 оны мэдээлэлийн сангаа шинэчлэхтэй холбоотойгоор дараах судалгааг явуулж байна. Уг судалгаанд жуулчины бааз, гэр буудал, хоолны газраас гадна авто засвар, эмийн сан, эмнэлэг, супер маркет, хүнс барааны дэлгүүр, үсчин гоо сайхан, халуун ус зэрэг хүний хэрэгцээний бүх төрлийн үйлчилгээний газруудыг хамруулна.
Та доорх линкээр орж бүртгүүлнэ үү
https://forms.gle/f2wGHRTAPTLYXnba7

Уг асуулга судалгаа нь Өмнөговь аймагт үйлчилгээний чиглэлээр (бүх төрлийн) үйл ажиллагаа явуулж байгаа ААНэгж, иргэдийн мэдээлэлийг мэдээлэлийн сандаа нэгтгэн т....

Address


Opening Hours

Monday 07:00 - 20:00
Tuesday 07:00 - 20:00
Wednesday 07:00 - 20:00
Thursday 07:00 - 20:00
Friday 07:00 - 20:00
Saturday 07:00 - 20:00
Sunday 07:00 - 20:00

Telephone

+97688485979

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when South Gobi Tourist Information Center posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

  • Address
  • Telephone
  • Opening Hours
  • Alerts
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Travel Agency?

Share

South Gobi tourist information center

WELCOME to South Gobi