History.mn

History.mn History.mn

06/09/2023

ЭЗЭН БОГД ЧИНГИС ХААНЫ СУРГААЛ-аас...

Эзэн Богд Чингис хаан нэгэнтээ үр хөвгүүд, жанжин баатарууд, анд нөхөддөө хандаж дор дурдсан сургаал айлдав.

Чингис хаан өгүүлрүүн: “Олон омог аймгийн хүмүүс чухам юу бодож байгааг нь олж мэд. Юу бодож, юуг хүсэж буйг мэдэхгүйгээр тэднийг дагуулна гэж үгүй. Дэлхий дахин нэгэн гэр бүл болж төв түвшин, энх амгалан болбоос сая миний сэтгэл баясах хэрэг. Бидний эргэн тойрон ёс журамгүй, эзэрхэг харгис, шунахай хаад олон байна.Тэд эрх дураар аашлан ард иргэдээ зовоон үргэлж цэрэглэн байлдаж хүний үхэх элс хийсэхтэй адил болжээ. Иймээс бид тэднийг энх түвшин болгох бодолтой байна. Үүнийг чадваас дээд тэнгэрт гавьяа,доод амьтанд өршөөл болно. Аливаа хүний биеийг эзлэх гэж бүү яарагтун. Сэтгэлийг нь эзлэхтүн. Сэтгэлийг эзэлбээс бие нь хаашаа одох билээ.”

06/09/2023

ӨДГӨӨ МИНИЙ БИЕ ЭРДЭМТЭН МЭРГИДИЙГ ЗАЛЖ, АВЬЯАСТАН ЧАДВАРТНЫГ ТҮШИХИЙГ ХҮСЧ БУЙ НЬ ДЭЛХИЙ ДАХИНЫГ АМАРЛИУЛАХЫН ТӨЛӨӨ БОЛОЙ...

Их эзэн Чингис хааны Чанчунь бумбад илгээсэн захидлыг доктор Я.Ганбаатарын сийрүүлснээр хүргэе.

"Мөнх тэнгэр, хятад иргэдийн хэтэрхий дээрэнгүй, омог бардмыг жигшсэн байнам. Хаан миний бие умар зүгийн Их хээр талд аж төрөн сууж, чин сэтгэлээр чигч шударгыг эрхэмлэн тогтоогоод, сүйтгэн бүрэлгэхийг хориглон зогсоож, өмсөх хувцас, идэх хоолоон адуучин үхэрчинтэй хуваалцан, ард иргэдийг үр хүүхэдтэйгээ адил үзэж, цэрэг дайчид, эрдэмтэн мэргэдийг ах дүүгээн мэт хүндэлж, эв эеийг эрхэмлэн, энэрэл хишгийг түгээмүй.

Түмэн олныг дайчлах их үйлд тэргүүлэн явж, олон их дайн тулаанд амь насаа умартан зүтгэсээр, долоон жилийн дотор төр улсын их үйлсийг бүтээвэй. Өдгөө би дөрвөн зүг найман зовхисын таван өнгө, дөрвөн харийн олон улс орныг нэгтгэн хураагаад нэгэн төрийн жолоонд орууллаа.

Гэвч энэ бол мөхөс миний үйл эрдэм ихийн тул бүтсэн хэрэг биш болой. Харин Алтан улсын төр засаг итгэлгүй тогтворгүй болоход Мөнх тэнгэрээс намайг ивээн тэтгэж, эрхэм дээдийг залгамжлан эдлэх хувь тохиол оноосны учир би бээр өмнө зүгийн Сүн төр улстай холбоо тогтоож, өрнө зүгийн Сартуул улстай хаяа нийлэх болсон агаад Зүүн Ся улс зэрэг харь этгээдийн олон улс орон надад харьяат түшмэл улс болон дагаад байнам. Сэтгэхүл энэ нь манай Шаньюйн улсад мянган он, зуун үед эс гарсан хэрэг болвой.

Хэдий тийм боловч надад оногдсон үйлс агуу, үүрэг хүнд учраас тэр бүхнийг тэгшлэн засахуйд алдас гаргахаас нэн ч сэргийлэн хичээнгүйлнэм. Завь онгоц үйлдэж залуур сэлүүрийг урлах нь гол мөрнийг гатлахын төлөө билээ. Өдгөө миний бие эрдэмтэн мэргэдийг залж, авьяастан чадвартныг түшихийг хүсч буй нь дэлхий дахиныг амарлиулахын төлөө болой. Гэвч миний бие хаан сууринд суусан цагаас янагш чин сэтгэлээр төр засагт зүтгэсээр өнөөг хүрэхдээ гурван гүн, есөн чингийн орноо үүнд нийцэх хүнийг хараахан эс олсон анам.

Харин өдгөө сонсохул Цю багштан Та бомбын үнэн биеийг олоод ёсыг журамлан ихийг үзэж, үлэмжийг мэдэн, далдыг ухаад, ёс зүйд нэвтрэн, эрдэм чадал төгс бүрджээ хэмээн улс даяараан алдаршиж, эртний богд мэргэдийн номлол сургаалыг өвөрлөн, эрдэмт хүмүний сайн ёсоор аглаг уулнаа бясалгал хийн удтал сууж буй гэнэм. Өвөг дээдсийнхээ үлдээсэн эрдэм увьдсыг өвлөн уламжилж, үнэнхүү эрдэмт арш болсон эрхэм Таныг, бомбын ёсны замд орсон сүсэгтэн олон үүлэн мэт хуран хүрээлсэн гэдгийг мөхөс би тугаархан олж мэдэвэй.

Хаан миний бие алсын аянд мордсон хойноо сая эрхэм Таныг Шаньдунгийн хязгаар нутагтаан буйг сонсоод Таныг ихэд бишрэн санагалзах сэтгэл минь ер үл дарагдах болов. Бас Таны Вэйшуй голын хөвөөнөө сүйх тэргээр зорчсон хийгээд улалжин гэрт гурвантаа очсон зэрэг үлгэр домог болсон яриа хөөрөөг тань сонсон нэн ихээр бахархах боловч уул гол хэтэрхий алс хол тул энэ удаад биеэр хүрч учран золгож эс чадавай.

Иймийн тул мөхөс би алс газраас боловч суудлаасаан босч бие мэхүйн Танд ёсолж, шадар түшмэл Лю Жунлу-д хөнгөн улаа, сүйх тэрэг өгч илгээн, Таныг мянган газрын чанадаас урин залж байнам. Эрхэм арш биеийг түр зүдээн, элсэн цөлийг элчилгүй алс хэмээн төвөгшөөж буцалгүйгээр морилон ирж, түмэн олны зовлн зүдгийг арилгаж, дэлхий дахиныг засах үйл эрдмийг мөхөс надад зөвлөн хэлж, жич бас миний биед насыг уртасгаж, өлзий хутгийг бататгах увьдас эрдмийг зааж хайрлах болов уу.

Тэр цагт мөхөс би багш Таныг өөрийн биеэр хүндлэн асрангаа мэргэн үг, шидэт сургаалыг тань сонсоё хэмээн ихэд хичээнгүйлэн хүснэм. Эрхэм Таны эрдэм сургаалыг түр ч атугай хүртвээс буян завшаан болох буй заа хэмээсэн үүгээр миний бие бодол сэтгэлийнхээ өчүүхэн төдийг цухас илэрхийлэн зарлигийн захидалд дурдавай. Эрхэм Та үүнээс хойчийн их үйлийн утга учрыг ойлгож ухсан бол Бомбын ёсыг гэрэлтүүлэн янагш морилон ирж, сайн явдлаас үл ухран, хамаг аьтны хүсэл сэтгэлийг эс чилээх болтугай.

Үүнийг тодорхой мэдэгдмүй. Лавтайяа сайтар хянан ухах буй заа.

Таван сарын шинийн нэгнээ бичиглэвэй.”

04/09/2023
03/09/2023

History.mn сэтгүүлийн редакцаас хүүхэд залуустаа зориулан дэлхийн улс орнууд, ард түмнүүдийн түүх, танин мэдэхүйн төрөл бүрийн сэдвээр цуврал картууд худалдаанд гаргах гэж байна.

10/07/2023

Соц орнуудтай найрамдалт харилцаатай байсныхаа хүрээнд Анвар Садат талын Монголд айлчилж байжээ...

10/07/2023
09/07/2023
09/07/2023

БНМАУ-ын анхны баатар Ш.Гонгор 1912 онд Сэцэнхан аймгийн Сүжигт бэйсийн хошуу одоогийн Баянхутаг сумын нутагт төржээ. 1936 оны нэгдүгээр сарын 28-нд Халх гол...

08/07/2023

History.mn вэбсайтын түүхийн сэдэвтэй нийтлэл, контентуудыг таалан сонирхоно уу.

13/05/2023

Шинэлэг, өнгөлөг загвар дизайнтайгаар
- Матт болон гялгар бүрэлттэйгээр
- Сайн чанарын цаасан дээр хэвлэнэ
- Таны алтан цагийг хэмнэж, онлайнаар болон утсаар зөвлөгөө мэдээлэл өгч хаягаар гарт тань хүргэж өгнө.
- E-barimt олгоно.
Утас: 7011-1929
E-mail: [email protected]
#фокспринтинг

11/05/2023

Address


Alerts

Be the first to know and let us send you an email when History.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to History.mn:

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Contact The Business
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Travel Agency?

Share