Muugii Travel-Мөөгий Трэйвел

  • Home
  • Muugii Travel-Мөөгий Трэйвел

Muugii Travel-Мөөгий Трэйвел Монгол орноороо сайхан аялцгаая

05/02/2023

Айхтар хэлж байгаан шүү
Бавуугийн Лхагвасүрэн:

Аав нь арав алдсан болохоор чамайг тав алдаг гэж үглэдэг юм.
Айлын хүүхдүүд дунд алт ч бий гууль ч бий, алийг нь сонгож нөхөрлөхөө өөрөө шийд. Алт урвалдаад олон хувирдаг, гууль гандсан ч өнгөө алдадгүйг зүгээр л сана.
Амаа мурийлгаж цээжээ түрсэн алиа гарууд зөндөө таарна, хараа өндөр хажуугаар нь зөр.
Чаддаггүй чацаганууд бөөнөөрөө байдаг, чаддаг нь угаасаа даруу байдгийм.
Ядарсан нэгэн таарвал бөхийж хүндэл, тэнгэр хардгийм чамайг.
Мөнгөтэй явахад ойртсон хүнийг нөхөрт хэзээч бүү тооц.
Өнгөтэй явахад зүүгдсэн бүсгүйг өөрийн болгож бүү харамла.
Бусдаас өөрийгөө онцгой гэж хэзээч битгий бод, ээж чинь чамайг эвэр, сүүлтэй төрүүлээгүй билээ.
Онцгойрч сондгойрч тодормоор бол олигтой сур, их унш, сайн унт, зөв хоолло.
Нас чинь дандаа залуу байхгүй, намайг дагаад намаржаад л ирнэ.
Зүс чинь үргэлж толигор байхгүй, үс чинь цайгаад гундаад л ирнэ.
Шаардлагатай гэвэл худлаа хэл, харин худалч болж амьдрах хэрэггүй.
Зайлшгүй гэвэл зодолд сайхан, заавал дараа нь уучлал гуй.
Хүний нүдийг эгцлэн харж, дотор нь ортол өрөмдөж сур, түүнийг таних шилдэг зам. Сэтгэл сайтыг бүү март, ачийг хариул.
Олон найзаар халаас дүүрдэг хорвоо, орхигдоод гээгдээд зугтаадаг нь амьдралын жам, тоотой нь үлдэнэ тэднээ гамна
Олон охид энгэр чимнээ, өөрийг чинь гурав хувилах нь ганц л бий, түүнийгээ л хай. Олсон цагтаа бүхнээ зориул.
Сурсан эрдэм чинь төгс бол өлсөх зовлонг үзэхгүй, сураагүй зүйлдээ харамсалгүй гуйвж дайвалгүй цэх бай.
Нүгэл нэгийг үйлдвэл хоёр буянаар хариулж бай.
Эрх мэдэлд бүү шуна, эд хөрөнгө бүү хураа. Эрүүлийг хүс, ээжийгээ үргэлж тойр. Аавынхаа чадаагүйг хийчихвэл бахарх, асаасан голомтоо бат сахь.
Нэг л өдөр би өнхөрнө, нээх гашуудах шаардлага үгүй.
Эвийг дандаа хичээ, эх орноо үргэлж хайрла.

12/08/2022
🚶Ганцаараа Аялахын давуу талГанцаараа аялах уйтгартай эсвэл аюултай гэж боддог хүмүүс олон байдаг. Гэхдээ би энд, үгүй э...
16/05/2022

🚶Ганцаараа Аялахын давуу тал

Ганцаараа аялах уйтгартай эсвэл аюултай гэж боддог хүмүүс олон байдаг. Гэхдээ би энд, үгүй ээ ганцаараа аялах хөгжилтэй, зугаатай эсвэл аюулгүй гэж батлах гэсэнгүй. Гэвч таныг заавал ядаж нэг удаа ганцаараа аялал хийж үзээрэй гэж ятгамаар байна. Яагаад гэвэл ганцаараа аялал хийх нь олон давуу талуудтай байдаг шүү. Эдгээрээс дурьдвал,
👍Нэгдүгээрт: Та өөртөө улам итгэлтэй болно.
Заримдаа бид нар хийж үзээгүй байж, би чадахгүй гэж өөрийн нөөц боломжийг дутуу үнэлэх тохиолдол олонтаа гардаг. Харин чадахгүй гэж бодож байсан зүйлээ хийж үзээд, чадсаныхаа дараа өөртөө улам итгэлтэй болдог. Яагаад гэвэл, дараагийн хийж үзээгүй, хүч хөдөлмөр, зориг шаардах зүйл дээр, “би чадахгүй” гэдэг үгийг хэлэхээсээ өмнө, ийм бодлыг тээхээсээ өмнө, хийгээд үзье гэсэн хандлагатай болдог.
Олон хүмүүсийн “би чадахгүй байх” гэсэн зүйлсийн нэг нь яах аргагүй ганцаараа аялах байдаг. Тиймээс ядаж нэг удаа ганцаараа аялж чадаарай, тэгвэл зөвхөн аялал ч бус өөр олон зүйл дээр өөртөө итгэлтэй болоход тань танд тус болох болно.
👍Хоёрдугаарт: Хувийн зохион байгуулалт сайжирна.
Ганцаараа аялах нь хувийн зохион байгуулалт сайтай болоход маш их тустай. Өөрөө аялалаа төлөвлөнө, цагаа барина, хэрэгтэй зүйлсээ зэхнэ, хадгалж, хамгаална. Өмнөөс чинь зохицуулж, шийдэж, зэхэх хэн ч байхгүй үед чи өөрөө л бүх зүйлээ зохицуулж сурах бөгөөд илүү бие даасан болж төлөвшдөг.
👍Гуравдугаарт: Аялалын зам зөвхөн таных байх болно.
Маш ховорхон тохиолдолд хэн нэгэнтэй хамт аялж буй хирнээ ганцаараа байгаа мэт эрх чөлөөтэй аялах боломжтой байдаг. Тэгвэл эрх чөлөөтэй аялна гэж юу гэсэн үг вэ? Нэг үгээр хэлбэл, бүх л сонголтыг чи өөрөө хийх боломжтой байна гэсэн үг юм. Унаа, хоол, үзвэр, буудал гээд бүх л зүйлийг зөвхөн өөрийн сонирхолдоо нийцүүлэн, цаг хугацаа болон санхүүдээ тохируулан сонгох боломжтой байдаг.
Үүнээс гадна бас нэгэн чухал зүйл бий. Тэр бол мэдрэмж буюу сэтгэгдэл зөвхөн таных байх болно. Юу гэсэн үг вэ гэхээр, хажууд яваа хүнд таалагдах, таалагдахгүйгээс таны мэдрэмж, сэтгэгдэл үл хамаарна гэсэн үг. Жишээлбэл, Үргэлж юмыг гоочилдог, сөрөг талыг нь харж, түүнийгээ байнга илэрхийлдэг хүнтэй хамт явахаар, дагаад чи ч бас стресстэй болох мадагдлал өндөр байдаг.
Тиймээс ганцаараа аялах нь өөрт төрж буй сэтгэгдэл, мэдрэмжээ ямар нэгэн нөлөөлөлгүйгээр сонсож, түүнийгээ хүлээн авч, таашаахад илүү дөхөм байдаг.
👍Дөрөвдүгээрт: Суралцана, хөгжинө
Ганцаараа аялахын дурьдахгүй байхын аргагүй нэг гоё тал нь бид нар олон талаар суралцаж, хөгждөг. Яагаад гэвэл, бүх л зүйл өөрийн толгой дээр буудаг учраас, хийхээс өөр аргагүй, мэдэхээс өөр аргагүй, чадахаас өөр аргагүй болдог. Хэн нэгэн чаддаг, мэддэг, туршлагатай хүнтэй явахад аюулгүй, амар хялбар байх нь сайхан ч, тэр хирээрээ бид сурдаггүй, хөгждөггүй. Хажуу дахь хүндээ бүгдийг даатгаж орхидог. Харин ганцаараа аялж байгаа тохиолдолд замын турш бүгдийг ухамсартайгаар үйлдэж, түүнээсээ суралцаж, ойлгож, ухаарч, мэдэрч улмаар сэтгэлзүйн хувьд ч, танин мэдэхүйн хувьд ч, бодит амьдралын туршлагын хувьд ч суралцаж, хөгждөг.
👍Тавдугаарт: Өөртэйгөө улам сайн танилцана.
Мэдээж ганцаараа аялна гэдэг бол гав ганцаараа, ширэнгэн ой эсвэл эзгүй хээр талаар явахын нэр биш. Хаа ч явсан эргэн тойронд хүмүүстэй тааралдаж, танилцаж, зам нийлж, сонирхолтой дурсамжийг бүтээх боломжтой ч, ихэнхи цаг хугацааг өөртэйгөө л өнгөрүүлэх хэрэгтэй болдог. Аян замын турш өөрийгөө илүү их анзаарч, таньж мэддэг. Тэгснээрээ өөрийгөө илүү ойлгож, хүлээн зөвшөөрч, хайрлаж, өөрийнхөө хувьд чухал, чухал бусыг, юунд дуртай, дургүйг танин мэдэж, нэг үгээр хэлэхэд өөртэйгөө улам сайн танилцдаг.

Feeling 💚
08/05/2022

Feeling 💚

Iceland
06/05/2022

Iceland

МОНГОЛ ХҮН БҮРИЙН ЗААВАЛ ОЧИЖ ҮЗЭХ ГАЗРУУД ХАДГАЛААД АВААРАЙ МАНАЙХААН1. АРХАНГАЙ АЙМАГЧулуутын голХоргын тогооТэрхийн ц...
06/05/2022

МОНГОЛ ХҮН БҮРИЙН ЗААВАЛ ОЧИЖ ҮЗЭХ ГАЗРУУД ХАДГАЛААД АВААРАЙ МАНАЙХААН
1. АРХАНГАЙ АЙМАГ
Чулуутын гол
Хоргын тогоо
Тэрхийн цагаан нуур
Суварга хайрхан уул
Тамирын гол
Булган уул
Тайхар чулуу
Хар балгас
Билгэ хааны цогцолбор
2. БАЯН - ӨЛГИЙ АЙМАГ
Ёлтын сав газар
Алтай таван богдын байгалийн цогцолборт газар
Потаны мөсөн гол
Бага Ойгарын цагаан салаагийн хадны сүг зураг
Бага Түргэний хүрхрээ
Толбо нуур
Ачит нуур
3. БАЯНХОНГОР АЙМАГ
Цагаан агуй
Бичигт хад
Шатар чулуун хөшөө
Түрэгийн үеийн бичээс
Бүгийн цавийн хоолой
Шаргалжуутын халуун рашаан
Их Богд уул
4. БУЛГАН АЙМАГ
Хөгнө тарна байгалийн цогцолборт газар
Уран тогоо уул
Шивээт улааны цогцолбор
Хар бухын балгас
Чин толгойн балгас
Бий булгын балгас
Могойн шинэ ус
5. ГОВЬ - АЛТАЙ АЙМАГ
Ээж хайрхан уул
Бурхан буудай уул
Сутай хайрхан уул
Цагаан голын хадны зураг
Монгол элс
Хасагт хайрхан уул
Аж Богдын нуруу
Эрээн нуур
Шаахар толгой
6. ГОВЬСҮМБЭР АЙМАГ
Чойрын Богд уул
Зүүн жанжин Чойрын хийдийн туурь
Цагаан дарь эх
Дагвасүндэл бурхан
Хүүхдийн овоо
Дугар мээрэнгийн хөшөө
Цоорхойн рашаан
7. ДАРХАН - УУЛ АЙМАГ
Тахилгат их дархан уул
Дурлалын мод
Шарын голын зосон зураг
Буурал уулын булш
Дүрс нарс
Лам Дондовын рашаан
Хүйтний голын хадны бичээс
8. ДОРНОГОВЬ АЙМАГ
Хамрын хийдийн цогцолбор
Цагаан дарь эх
Сүйхэнт, Өлгий хийд
Цонжийн чулуу
Бүрдэнэ булаг, Мөнхийн ам
Эргэлийн зоо
Нүдэнгийн хонхор
9. ДОРНОД АЙМАГ
Чингисийн хэрмэн цав
Хэрлэн Барс хотын туурь, цамхаг
Буйр нуур
Хайлангийн хадны хүн дүрст чулуу, дөрвөлжин булш
Их бурхант чулуун бурханы цогцолбор
Шонх таван толгойн хүн чулуун хөшөө
Хамар даваа дээрх ялалтын хөшөө
Халх гол
Вангийн цагаан уул
10. ДУНДГОВЬ АЙМАГ
Их газрын чулуу
Дэл уул
Бага газрын чулуу
Онгийн хийдийн туурь
Морин хуур
Өөш манхан
Дэлгэрхангай уул
11. ЗАВХАН АЙМАГ
Отгонтэнгэр хайрхан
Хар нуур
Загастайн давааны хүн чулуу
Бор хярын элсэн манхан, Мухартын гол
Тэсийн гол Нисэхийн шугуй
Их хайрхан уул
Дааган дэлийн буган чулуун хөшөө
Идэр голын буган хөшөөт дурсгал
Сангийн хэрмийн туурь
12. ОРХОН АЙМАГ
Зэргэлээ
Айргийн гозгорын Хүннүгийн бүлэг дурсгалт газар
Бөөрөнхий сайр хэмээх байгалийн тогтоц газар
13. ӨВӨРХАНГАЙ АЙМАГ
Арц богд
Хужиртын рашаан
Монгол түмний морины их шүтээн
Хархорум хот
Эрдэнэ зуу хийд
Тэвш уул
Төвхөн хийд
14. ӨМНӨГОВЬ АЙМАГ
Говь гурван сайхан
Баянзаг
Нэмэгт, Хэрмэн цав
Галбын говь
Ноён богд, Толь хад
Алгуй улаан цав
Хонгорын элс
Сангийн далай
Галбын гурван хийд
15. ХОВД АЙМАГ
Сэнхэрийн агуй
Хар-Ус нуур
Мөнххайрхан уул
Баянзүрхийн буган хөшөө
Төрийн тахилгат Алтан Хөхий уул
Харуул овоо
Ямаан усны хадны сүг зураг
Цамбагарав уулын байгалийн цогцолборт газар
Ишгэн толгойн хадны зураг
16. УВС АЙМАГ
Увс нуур
Хяргас нуур, хэцүү хад
Алтан элсний дархан цаазат газар
Хан хөхий уулс
Чандмань уулын дурсгал
Гоожуурын хүрхрээ
Мөнгөт цахир уул
Дэглий цагаан уул
Зураагийн улаан хадны зураг
17. ХӨВСГӨЛ АЙМАГ
Соёны бүс нутаг
Хөвсгөл нуур
Даян дээрхийн агуй
Уушгийн өврийн буган хөшөө
Улаан толгойн буган хөшөө
Дархадын 13 овоо
Цаатны нутаг
18. СЭЛЭНГЭ АЙМАГ
Амарбаясгалан хийд
Соронзон хад
Хувьсгалын өлгий Алтанбулаг
Халуун рашаан
Тужийн нарс
Дуут хад
Сайханы хөтөл
19. СҮХБААТАР АЙМАГ
Алтан овоо
Шилийн богд
Монголын хүн чулууд
Таван толгойн археологийн цогцолбор
Ганга нуур, Оргихын булаг
Хунгийн чуулган
Егүзэрийн хийд
20. ХЭНТИЙ АЙМАГ
Бурхан Халдун уул
Балдан Бэрээвэн хийд
Чингисийн гэрэлт хөшөө
Дэлүүн болдог
Хар зүрхний хөх нуур
Хэрлэнгийн хөдөө арал
Өглөгчийн хэрэм
Рашаан хад
Дуурлиг нарсны Хүннүгийн булш
21. ТӨВ АЙМАГ
Манзушир хийдийн туурь
Хустайн байгалийн цогцолборт газар
Гүнжийн сүм
Зоргол хайрхан уул
Чингис хааны морьт хөшөө
Тоньюукукын гэрэлт хөшөөний бичээс, цогцолбор дурсгал
Цогт хунтайжийн дуутын хадны бичээс

Peaceful 💛
05/05/2022

Peaceful 💛

🚗ЭРДЭНЭ ЗУУ ХИЙД🚗НАМТРААС ТОВЧХОН ДУРДВАЛЭрдэнэ Зуу хийдийг Их Чингис хааны алтан ургийн Гэрсэнз жалайр хун тайжийн 3-р ...
03/05/2022

🚗ЭРДЭНЭ ЗУУ ХИЙД🚗
НАМТРААС ТОВЧХОН ДУРДВАЛ
Эрдэнэ Зуу хийдийг Их Чингис хааны алтан ургийн Гэрсэнз жалайр хун тайжийн 3-р хөвгүүн Онох Үйзэн ноёны ахмад хүү Абтай сайн хан 1586 онд байгуулжээ. Автай сайн хан Халхын цэргийг удирдан мордож, Хөвхөр хэрээ хэмээх газарт Ойрадтай байлдан ялж өөрийн ахмад хөвгүүн Субугадайг илгээж, Ойрадад хаан суулгаад нутагт хүргүүлэн явахад нэгэн толгойгүй хонхны цар олж нэрийг нь мэдэхгүй дуу гаргаваас дэмий сайханд авч явтал Түмэдийн газраас хэдэн худалдаачин ирсэн ажгуу.Тэд нараас асууваас ном уншихад хэрэглэдэг хонх гэв. Ном гэгч юу буй хэмээв. Бурхны зарлиг гэв. Бурхны зарлиг ямар буй хэмээвээс таван хүмүүн хол сууж бичгээр аль учрыг хэлэлцэж мэдсэнд Абтай сайн хан маш гайхаж, их бишрэл сүсэг төрөөд, Бурханы шашинд үлэмж сүжиглэсэн . 1586 онд III -р Далай лам Содномжамцыг Түмэдийн Хөх хотод морилж буй үед Абтай сайн хан өөрийн дүү Түмэнхэн сайн ноёны хамт очиж бараалхан Далай ламд булганы арьс, алтадсан өргөө, алт мөнгө, 1000 агт тэргүүтэй мал сүрэг зэрэг үлэмж өргөл өргөжээ. Далай лам бээр Зуу Шигэмунийн эндүүгүй шарил эрхий хуруу төдий их гэрэл бадарсан нэгийг хайрлаж бас гэр дүүрэн бурхнаас сонгож автугай гэж зарлиг болсонд нэг хуучин хөрөг авсан нь галд үл шатсан Пагму түв Дорж жалбу ажгуу. Мөн “ Очирай сайн хаан цол ” , шар үсэг бүхий тамга шагнажээ.III-р Далай лам Абтай сайн хаантай уулзах үедээ өвөг дээдсийнхээ тахилын орныг сэлбэн засваас тэр оронд шашин төр аяндаа хослон дэлгэрэх болно хэмээн зарлиг болсон гэдэг. Эрдэнэ Зуу ба Өндөр гэгээний намтарт: Модон эм тахиа жил 1585 онд урьдын Чингис хааны III-р хөвгүүн Өгэдэй ноён хаан суусан ба хойно Тогоонтөмөр хаан сэлбэн барьж суусан Шарга азрага хэмээх Шанхат уулын ар дахь хуучин Тахай нэрт балгасны дотор өчүүхэн нэг байшин ордны дээд давхарт Далай ламын гэгээний биеийг дүрэмлэн өөрийн мутраар бүтээснээс Бурхны гэгээний мэндэлснээс хоёр мянга таван зуун дөчин зургаан жил, Богд Зонховын мэндэлснээс хоёр зуун хорин есөн жил болсны үед Хятадын арван гуравдугаар Ван Ли хааны арван дөрөвдүгээр онд үл барагдах нэрт гал эр нохой жилийн / 1586 / элдэв төгөлдөр хэмээх зуны дунд сарын 15 ны өдөр сүмийн нуруу босгож уламжилсаар байгуулж …. Далай лам гэгээнийг залья хэмээн айлтгасанд гэгээний ор болгон Сажийн үндэсний Лодойнямбуу хэмээх ламыг хайрлан айлдсаныг Зуугийн сүмд залж ирээд мөн тэр лам равнай үйлдэхийн сацуу урьд Далай лам бээр эндээс равнай айлдъя хэмээснээр мөн өдөр өмнө зүгээс үүл гэрэл мэт өнгөтэйн дотроос тутаргын арвай бууж гайхамшигтай адистад болов хэмээн Эрдэнэ Зуу хэмээн нэр өгөв. Үүнд: бүтээсэн шүтээнүүнүүдийн эрхэм нь Далай ламын өргөсөн гайхамшигт чандмань эрдэнэ мэт бурхны шарил тэргүүтэнийг залж, үүдэшгүй адистидат шүтээн ба чухал эрдэний зүйлүүдээр үүдсэн бурхан Шигэмунийн манлайд Бадамгарав өргөсөн нэг, Гурван цагийн бурхан, Вачирдара, Бадамсамбава, Сажа бандид Гунгаажалцан, Гарма лам, Найман бодисад, ба дээд бодисад хоёр, хэтэрхий сүр жавхлан бадарсан байдалт шажныг сахигч цэргийн чуулганыг тархаан дарагч зандан модон их бэрээг барьсан үүдсэн сахиус Гомбогүр нэг, дөрвөн мутарт Лхам нэг, дөрвөн Махранз болоод бас дээр залсан гурван цагийн долоон бурхан, арван зургаан Энэтхэгийн байдалт ахуй шүтээн, Сайн галавын мянган бурхан тэргүүтнийг амилуулав.
Эрдэнэ зуу ба Өндөр гэгээний намтар оршвой УТНС / Жамба. Асрагч нэртийн түүхээс

🗻
03/05/2022

🗻

🗻🗻АЖ БОГДЫН НУРУУ 🗻🗻Говь-Алтай аймгийн Алтай сумын нутагт орших Монгол Алтайн нурууны салбар уул бөгөөд хамгийн өндөр ор...
03/05/2022

🗻🗻АЖ БОГДЫН НУРУУ 🗻🗻
Говь-Алтай аймгийн Алтай сумын нутагт орших Монгол Алтайн нурууны салбар уул бөгөөд хамгийн өндөр оргил нь Хүрэн товон далайн төвшнөөс дээш 3802 метр өндөр. Аж богдын нурууны өврөөс Индэр, Гишүүнтэй, Их гол, ар талаас нь Урт, Дөрөлжийн голууд эх аван урсдаг. Уулын хүрэн, цайвар хүрэн, говийн бор, хужир мараат, цөлийн бор саарал хөрстэй. Үет, буурцагт, бутлаг ургамал буюу ерхөг, хялгана, нарийн цагаан өвс, тэсэг, шөвөг, ортууз, агь, гогд, гоньд, тоорой, сухай, заг, гандигар, торлог, шар мод, харгана, баглуур, бударгана, таана, хүмүүл зэрэг ургамал голлон ургадаг. Аргаль угалз, янгир, хавтгай, хулан, хар сүүлт зээр зэрэг амьтадтай. Ууландаа зун 116-138 миллиметр хур тунадас унадаг. Алтай сумынхан сүү цагаан идээг сайн боловсруулдаг бөгөөд түүн дотор Аж богд уулынхаа нэрээр нэрлэсэн Ажийн бор хэмээх ааруул нь тун амттай.

АМАРБАЯСГАЛАНТ ХИЙДХийдийн түүхээс: Монголын анхдугаар Богд Г.Занабазарын үйлс, эрдэм билэг, авъяас, ур ухааныг сүсэглэн...
02/05/2022

АМАРБАЯСГАЛАНТ ХИЙД
Хийдийн түүхээс: Монголын анхдугаар Богд Г.Занабазарын үйлс, эрдэм билэг, авъяас, ур ухааныг сүсэглэн дээдэлж, түүнд зориулсан хийдийг бариулахаар 1725 онд Манжийн эзэн хаан Энх-Амгалан зарлиг гаргаж улсын сангаас 10 түмэн лан мөнгө гаргажээ. 1726 онд Монголын олон уран дархчуул барилгын ажлыг эхлүүлж тоосго модоор барьж 1737 онд дуусгажээ. Амарбаясгалант гэдэг нэр нь Монгол нэр бөгөөд анх энэ хийдийг байгуулахаар хэсэг лам нар газар шинжиж явахдаа одоо тус хийдийн байгаа газарт эрэгтэй эмэгтэй 2 хүүхэд чулуугаар гэр барин тоглож байсантай тааралджээ. Тэр 2 хүүхдийн нэр нь Амар, Баясгалант гэдэг байжээ
Үйл ажиллага: Амарбаясгалант хийдэд сургалтын 10 дацан ажиллаж, хурал ном хурж ид цэцэглэж байхдаа 50 гаруй дугантай, 6000 гаруй лам хуврагтай шашны их орон байжээ. Бурхан багшийн сүм, Аюуш, Махгал, Майдар, Нархажидын сүм, Богд гэгээний ордон, Өндөр гэгээний бунхан зэрэг 40 гаруй сүм дуганыг 175 х 207 метр хэрмэн хашаан дотор барьснаас одоо 28 сүм дуган үлджээ. 1937-1938 оны хэлмэгдүүлэлт хийдийг нөмөрч олон зуун лам нар нь хэлмэгдэн 200 гаруй жилийн турш хуримтлуулж цогцлоосон ховор нандин бурхан шүтээн, судар бүтээлүүд нь дахин сэргээх боломжгүйгээр устгагджээ. Хожим 1943 онд Амарбаясгалант хийдийг улсын хамгаалалтанд авч сэргээн засварласан байна. Одоо тус хийдэд Янпай хаалга, Махранзын сүм, Түүхийн сүм, Сангийн бойпор, Монгол уран барилгын цогц бүтээл болох Цогчин дуган, Лаврин сүм, Монголын гал голомт хэмээгддэг Шар өргөө зэрэг байшин барилгууд бий. Тус хийдэд Өндөр гэгээн Занабазарын бүддэн, мөн III, IY Богдын шарилыг хадгалж байжээ. Амарбаясгалант хийдэд бас нэг чухал дурсгал болох Ганжуурын 108 боть, Данжуурын 226 ботийн Монгол эх хадгалагддаг. Эдгээр Монгол эхийг 1628 онд бүтээсэн бөгөөд эртний гүн ухаан, анагаах ухаан, газарзүй, урлаг судлал, дуу хөгжим, одон орон зэргийг агуулсан 1260 гаруй бүлэгтэй байдаг.

02/05/2022
02/05/2022
02/05/2022

Address


Telephone

+97685918561

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Muugii Travel-Мөөгий Трэйвел posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

  • Address
  • Telephone
  • Alerts
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Travel Agency?

Share