Nomadic travel-mongolia

  • Home
  • Nomadic travel-mongolia

Nomadic travel-mongolia Холбоо барих:
Утас- 99900241
E-mail - [email protected]

Бид өөрийн орны иргэдийн амралт чөлөөт цагийг зөв боловсон ая тухтай өнгөрүүлэхэд Монгол орныхоо онгон дагшин байгаль, үзэсгэлэнт сайхан газрууд,түүх дурсгалын соёлын үнэт өв, нутгийн иргэдийн зан заншил,уламжлал дэлхийд хаа ч байхгүй нүүдлийн соёл иргэншил, ард түмний ахуй амьдрал, ХХI зууны монголчуудын хөгжил дэвшил, бүтээн байгуулалттай танилцуулах мөн даярчлагдаж буй дэлхий ертөнцтэй хөл ни

йлүүлэн тав тухтай аялахад нь туслах зорилготой дотоод болон гадаадын аялал жуулчлалын маршрутуудыг гарган ажиллаж байна.

Манжуурын шоппинг аялал🚌Автобустай аялал 5ш5ө үнэ 350’000₮✈️Шууд нислэгтэй аялал 3ш4ө (7 хоногийн Лхагва,Бямба гарагууда...
08/10/2023

Манжуурын шоппинг аялал

🚌Автобустай аялал 5ш5ө үнэ 350’000₮
✈️Шууд нислэгтэй аялал 3ш4ө (7 хоногийн Лхагва,Бямба гарагуудад) үнэ: 980,000₮

🔸Хотын үзвэр: Өдөр мэт гэрэлтэх шөнийн Манжуур хот, Далай хиймэл нуур, дэлхийн генесийн номонд бичигдсэн хамгийн том Матрёшка талбай, арслан зааны музей цэцэрлэгт хүрээлэн, Манжуур толгой, хайрын цэцэрлэгт хүрээлэн, 3-н улсын хилийн боомт зэрэг гайхалтай газруудыг үзэж сонирхоно.
Манай үйлчилгээ:
🔸4-н одтой зочид буудалд 3хоног байрлана.
🔸Өглөөний буфет хоол
🔸Оройн Урлагийн үзүүлбэртэй хятад хоол
🔸Өөрийн сонголтоор шарсан мах халуун тогооны хоол
/ ундаа, ус, пиво, вино, архи / Үнэгүй.
🔸Орос хятад охид залуусын үзүүлбэр, илбийн гайхамшиг, лазер шоу, хийлийн аялгуутай орос хоол
🔸Үслэг эдлэлийн дэлгүүр болон бусад худалдаа үйлчилгээний төвүүдээр орж худалдаа хийж боломж дурсамж дүүрэн сайхан аялцгаая.

Хөлбөмбөгийн дэлхийн аваргын тоглолтууд явагдах цэнгэлдэх хүрээлэнгүүд
22/11/2022

Хөлбөмбөгийн дэлхийн аваргын тоглолтууд явагдах цэнгэлдэх хүрээлэнгүүд

Орчин үед уран барилга барих гэдэг ийм болсон бна. Дубай хот
10/11/2022

Орчин үед уран барилга барих гэдэг ийм болсон бна. Дубай хот

Мэддэггүй нэгэнд маань хэрэгтэй мэдээлэл байна.Ууц тавих ёс:Ууц нь зургаан хавирга, ууц сүүлийн хамт үргэлжилж байгаа хэ...
06/11/2022

Мэддэггүй нэгэнд маань хэрэгтэй мэдээлэл байна.
Ууц тавих ёс:
Ууц нь зургаан хавирга, ууц сүүлийн хамт үргэлжилж байгаа хэсгийг нэрлэх бөгөөд ууцан дээр сээр, эсвэл хүзүү, дал, дөрвөн өндөр, хавирга, хонготой шагайт чөмөг дагуулан тавьдаг. Зочны өмнө ууц тавихдаа баруун гарт нь дөрвөн өндөр хавиргыг тавих бөгөөд сээрний нарийн үзүүр, шаантыг борви, далны мах, хавирганы бураа талыг ууцны харцага өөд харуулан тавина. Хэрэв сээрний оронд хүзүү тавих бол аман хүзүү талыг харцага тийш нь, харцагыг зочны зүг харуулан тавина. Ууцыг хөндөхөд зүүн гараараа харцаганаас түшин барьж, баруун гар дахь хутгаар ууц, сүүл хоёрын уулзвар орчинд голд нь нэг, дараа нь олон яс уулзах орчмоос эхлэн өөрийн тийш харцаганы хоёр зураа дагуу цувуулан гурав гурав эсгэнэ. Түүний дагуу сүүлний бөгтрөг орчмын хоёр толионоос дугараг хэлбэртэй хоёр хэсэг өөх хөрслөн халимлаж авна. Дараа нь харцага талын ирмэгийн мах өөхний нийлэлт орчмын хоёр талаас хоёр хэсэг халимлан аваад толгой сүүлнээс авсан хоёр дээжтэй нийлүүлэн гал голомтын хувь гэж тусгай тавина. Ийнхүү хөндөж гүйцсэний дараа ууцаа таллана. Хоёр талаас таллаж авснаа гурав гурав хувааж нэгийг нь галын хувь дээр нэмнэ. Харин гурвыг нь дээж болгож тусгай тавина. үлдсэн хоёрыг хувь болгон үлдээж амсана. Дараа нь ууцныхаа хоёр талаас нэжгээд таллан авч хишиг хэмээн тараадаг ёстой.

05/11/2022

Монгол туургатны цахим сайт
Өгэдэй хаан бүх хятад хүнийг устгаж, газар нутгийг нь малын бэлчээр болгохоор төлөвлөж байж
Отаки Мацусо “Хубилай хаан”
undesten 2022-11-02 17:59
Өгэдэй хаан бүх хятад хүнийг устгаж, газар нутгийг нь малын бэлчээр болгохоор төлөвлөж байж
Өгэдэй хаан их сууринд суусаны түрүү жил болсон хэрэг билээ. Нэгэн өдөр шадар түшмэл Бадай гэгч монгол хүн, Их хааны өмнө айлтгаж хэлсэн нь:

– Би ер нь хятад /нангиад/ хүнийг тус болмоор улс байж юу магад гэж бодож байсан юм. Халаг !!! яахын аргагүй золигууд байна шүү гэжээ.

Өгэдэй хаан:

– Гэнэт ийм үг хэлэхийн учир шалтгаан юу бэ?

Бадай шадар түшмэл:

– Яахав дээ. Чингис хааны гэгээн сүрээр тэднүүсийг төвшитгөөд одоо нэгэнт арваад жил болж байгаа биш үү. Өнөө хүртэл сохор сүхэсү /зоос/, сөөм бөсийн барьц өргөж ирээгүй. Ийм болохоор тэднүүсийг хүйсийг тэмтрэх юм уу, эсвэл ондоо нэгэн газарт үлдээлгүй цөлж явуулаад нутгийг нь МАЛЫН БЭЛЧЭЭР БОЛГОВОЛ МАГАД ДЭЭР гэж бодно би гэв.

Бадайн энэ үгийг сонсоод Өгэдэй хаан “тийм” гэсэн байдал үзүүлж толгой дохив. Хамт байсан өөр нэгэн монгол түшмэд:

– “Бадайн хэлсэн зүйтэй. Адуу хонь хариулбал юутай их тус болох ажээ” хэмээнэнэхүү дурдлагыг шууд зөвшөөрчээ.

Үнэндээ эдгээр шадар түшмэдийн хэлсэн нь огт үндэсгүй зүйл биш. Юун гэвэл, тэр үед монгол цэргийн эзэлж байсан Хатан гол /Шар мөрөн/-ын хойдох газар гэвэл эдүгээгийн Саньши, Хэбэй, Шандун 3 мужийг хэлж байв. Хатан гол XII зууны сүүлээр үерлэсэнээс болж голын сав нь их хувирч Фухай буланд цутгаж байсанаас шилжээд алс өмнө зүгийн Жансу мужаар далайд цутгадаг болсон юм. Иймээс тухайн үед Шандун муж бол Хатан голын хойд биед байжээ. Ноёд түшмэд санаа тааваараа булааж дээрэмдсэнээс болж улсын хөмрөгт орох орлого гэмээр юм хэрэг дээрээ үгүй байжээ.

Эдгээр шадар түшмэдийн саналыг Өгэдэй хаан хүлээж авмаар болж байтал өөр нэг хүн энэ үед эрс ондоо санал гаргажээ.

Хитан түшмэл Елюй Чуцай:

– Эрхэмүүдийн айлтгасан зүйлс бол даанч гүехэн санаа болно. Хятадууд хийгээд хятад нутаг бол үнэндээ тийм ч тусгүй зүйл биш юм. Харин тохиромжтой дүрэм тогтоол болон үүнийг хэрэгжүүлж чадах хүн дутагдаж байгаа учираас ийм болсон юм. Энэ хоёр зүйлийг бүрэлдүүлбэл хүндэт та нарын санаандгүй их орлого улсын хөмрөгт орох нь магад юм гэжээ.

Шадар түшмэлүүд энэхүү эсрэг саналыг эсэргүүцэх гэж чармайж үзсэн боловч энэ саналыг гаргасан хүн бол Чингис хааны үеэс авьяас төгөлдөр гэгдсэн Елюй Чуцай байсан тул түүний хэлсэнийг няцаах хүн үгүй байв. Елюй Чуцай алгуур аажимаар цааш хэлсэн нь:

– Газар тарианаас гааль татварлаж болно. Арилжаа худалдаа хөгжөөд ирвэл арилжаанаас гувчуур авч болно. Чингэвэл архи, давс, төмөр зэрэгийг хуучин зуршилаар тусгайлан худалдахад хүрвэл энэ талын орлого бас багагүй юм. Наад зах нь жилд тавин түмэн лан мөнгө, найман түмэн толгой хэрэмлиг, дөчин түмэн лан нарийму аму будаа баталгаатай татварлан авч чадах бололцоотой юм. Улс оронд учир явдал тулгарч байгаа өнөөгийн эринд эд хөрөнгийн баялгийг нээгдүүлэх нь туйлын чухал үүрэг мөн. Үлдээлгүй нийтэд нь малын бэлчээр болгоход хүрвэл яалаа ч гээд энэ мэтийн их орлогыг олж чадахгүй юм гэв.

Суудалд суусан олоноороо иймэрхүү зориг төгөлдөр яриаг сонсоод хэрэг зуур үг дуугүй болцгоов.

Гэвч Өгэдэй хаан тэр дороо Елюй Чуцайн нотолгоог бүрмөсөн бахархаж магтан сайшааж байлаа. Өгэдэй хаан:

– Зүйтэй. Елюй Чуцайн санал ёстой зөв гэж би үзнэ. Юу ч гэсэн туршиж үзсүгэй гэв.

Ингээд Өгэдэй хааны зарлиг ёсоор Елюй Чуцай гааль гувчуур татварлах 10 мужийн сайдыг томилж, дараа жилийн намар их хаан Алтан улсыг төвшитгөхөөр Юнжунд очсон үед жишсэн тоо ёсоор гааль гувчуурыг цуглуулаад Өгэдэй хааны аяны ордонд хүргэж өгсөн байна.

Энэ үед Елюй Чуцайг ширтээд:

– Чи минь үргэлж миний дэргэд байтугай. Улсын хэрэгцээг ийнхүү гүйцэт хангаж чадсанаас үзвэл чи үнэхээр чадвартай эр байна гэв.

Энэ мэт сайшаасанаас үзвэл Өгэдэй хаан Елюй Чуцайн саналыг бүрмөсөн хүлээн авах болсоныг харуулах боловч ахар хугацаанд ийм арвин эд хөрөнгийг тоо ёсоор хятад орноос татварлаж чадна гэж бодож байгаагүй бололтой.

Эх сурвалж: Отаки Мацусо “Хубилай хаан”

Чингис хаанМонголын Эзэнт Гүрний үүсгэн байгуулагч бөгөөд анхны хаанИх эзэн богд Чингис хаан (~1162 оны 11 сар – 1227 он...
05/11/2022

Чингис хаан
Монголын Эзэнт Гүрний үүсгэн байгуулагч бөгөөд анхны хаан
Их эзэн богд Чингис хаан (~1162 оны 11 сар – 1227 оны 5 сарын 31) 1206 онд Монгол аймгуудыг нэгтгэж Их Монгол Улс буюу Монголын Эзэнт Гүрнийг байгуулсан Монголын их хаан байв. Хиад Боржигин Есүхэйн Тэмүжин гэдэг нэртэйгээр Боржигин овогт төрсөн тэрбээр монголын болон дэлхийн түүхэн дэх гарамгай цэргийн удирдагчдын нэг болсон юм.

Чингис хаан
ᠴᠢᠩᠭᠢᠰ
ᠬᠠᠭᠠᠨ
Их Монгол Улсыг үндэслэгч их эзэн хаан
Юань улсын үед (XIV зуун) бүтээгдсэн Чингис хааны хөрөг. Үндэсний Ордон Музей, Тайбэй, Тайвань. Анхны хувилбар нь хар, цагаан өнгөтэй байсан ба Хубилай хааны захиалгаар 1278 онд монгол зураач Хорихосон (хятад галигаар Хо-ли-хосун (Ho-li-hosun)) урлажээ.
Хаанчлал
1189–1227 Цэнхэрийн голын Хар зүрхний Хөх нуур гэдэг газар, 1189 онд Алтан, Сачи Бэхи, Даридай авга нар зөвлөлдөж хаан ширээнд суулгав.
Бүтэн нэр Чингис хаан, Тэмүжин
Монгол бичиг: Cinggis qagan.svg
Төрсөн огноо ~1162 өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр мэндэлсэн.
Төрсөн газар
Хамаг Монгол (Өнөөгийн Монгол Улс, Хэнтий аймаг Дадал сум)
Өнгөрсөн огноо 1227 онд
Өнгөрсөн газар
Их Монгол Улс.Оршуулсан газар тодорхойгүй /нууц/
Удаах
Өгэдэй хаан
Их хатан
Бөртэ үжин
Хатан
Есүй
Есүгэн
Хулан
Хүүхэд
Зүчи
Цагадай
Өгэдэй
Толуй
Эцэг
Есүхэй
Эх
Өэлүн
Улс
Их Монгол Улс
Ургийн овог
Боржигин
Их Монгол Улсыг байгуулсны дараа тэрээр амьдралынхаа явцад Ази, Европын ихэнх нутаг дэвсгэрийг эзэлсэн бөгөөд харин түүний үр хүүхдүүд үүнийг нь үргэлжлүүлж, тухайн үед соёл иргэншилт хүн төрөлхтөнд нээгдээд байсан дэлхийн хуурай газрыг бараг бүхэлд нь эзэлсэн байна.

Чингис хаан Тангудыг эзэлсний дараа, 1227 онд Алтан улсын хилийн ойролцоох Лю Пан уулнаа мөнхөржээ. Түүний оршуулагдсан газар нь одоо хүртэл илрээгүй болно. Чингисийн үр удам өнөөгийн Хятад, Солонгос, Кавказ, Төв Азийн орнууд, мөн өнөөгийн Орос, Зүүн Европ, Ойрх Дорнодын зарим хэсгүүдийг эзэлсэн буюу түшмэг улсуудаa болгосон ажээ.

Уг гарал
Идэр нас
Мэргидийг дарсан ба Хамаг Монголын хаан болсон нь
Жамуха, Татар, Жүрхин, Тайчуудтай тэмцэлдсэн нь
Их Монгол Улсыг байгуулсан нь
Чингис хааны хийсэн аян дайнууд
Нас нөгцсөн нь
Чингис хааны булшны нууц

За бүгдээрээ энэхүү сав суулгасны талаар мэдэх зүйлүүдээ бичих үү
02/11/2022

За бүгдээрээ энэхүү сав суулгасны талаар мэдэх зүйлүүдээ бичих үү

МОНГОЛЫН ТӨРИЙГ ЗАХИРАГЧИД1. Чингис хаан                     1182-1206-1228                       22 жил2.  Толуй хан   ...
27/10/2022

МОНГОЛЫН ТӨРИЙГ ЗАХИРАГЧИД

1. Чингис хаан 1182-1206-1228 22 жил
2. Толуй хан 1228-1229 2 жил
3. Өгөдэй хаан 1229-1241 12 жил
4. Дөргөнө хатан 1242-1245 4 жил
5. Гүюг хаан 1245-1246 1 жил
6. Огул Хаймиш хатан 1247-1250 3 жил
7. Мөнх хаан 1251-1259 8 жил
8. Аригбуха хаан 1260-1264 4 жил
9. Хубилай хаан 1264-1294 30 жил
10. Төмөр хаан 1294-1307 13 жил
11. Хайсан хаан 1304-1311 7 жил
12. Аюурбарвад хаан 1311-1320 9 жил
13. Шадбал хаан 1320-1323 3 жил
14. Есөнтөмөр хаан 1323-1328 5 жил
15. Асугив хаан 1328 1 жил
16. Хүслэн хаан 1329 1 жил
17. Төвтөмөр хаан 1329-1332 3 жил
18. Ренчинбал хаан 1332 20 өдөр
19. Тогоонтөмөр хаан 1333-1370 37 жил
20. Аюушридар хаан 1370-1378 8 жил
21. Төгстөмөр хаан 1378-1388 10 жил
22. Есүдэр хаан 1389-1392 4 жил
23. Элбэг хаан 1393-1400 8 жил
24. Гүнтөмөр хаан 1400-1402 2 жил
25. Гүйличи хаан 1403-1408 5 жил
26. Өлзийтөмөр хаан 1408-1412 4 жил
27. Дэлбэг хаан 1412-1415 3 жил
28. Эсэхү хаан 1415-1425 10 жил
29. Адай хаан 1426-1438 12 жил
30. Тогтохбуха хаан 1438-1452 14 жил
31. Эсэн хаан 1453-1455 3 жил
32. Махагүргүс хаан 1456 1 жил
33. Молон хаан 1457-1464 7 жил
34. Мандуул хаан 1465-1482 17 жил
35. Баянмөнх хаан 1482-1488 6 жил
36. Батмөнх хаан 1488-1512 24 жил
37. Барсболд хаан 1513-1521 8 жил
38. Боди-Алаг хаан 1521-1547 26 жил
39. Дарайсүн хаан 1548-1557 9 жил
40. Түмэн хаан 1557-1592 35 жил
41. Буян хаан 1593-1603 10 жил
42. Лигдэн хаан 1604-1634 30 жил

ТАЙЛБАР:

1. Монголын түүхийн ном, бичиг болон сошиал түүхийн бүлгэм, хуудсуудаар Монголын хаадын болон төр захирагчидын тухай, тэдний хаан суусан, хэдэн жил хаанчилсан тухай алдаатай бичвэр их тааралддаг. Тиймээс миний бие урьд өмнө нь хэн ч, хаана ч бичиж байгаагүйгээр алдаа багатай талаас нь бичиж орууллаа.

2. Мэдээж цаг хугацааны хувьд тулгамдуу бичсэн болохоор зарим нэг зүйлийг нягтлах цаг хугацаа байсангүй. Дахин нягталж хармаар зүйлүүд байгаа ч аажим хийх нь зөв байх хэмээн санав. Тиймээс залруулга, тайлбар, зөвлөлгөөг дуртайяа хүлээн авна.

3. Гэхдээ ерөнхий мэдлэгийн түвшинд суурь байгаа болохоор гайгүй байх хэмээн санана. Жишээ нь Чингис хааны сүүлчийн оныг 1228 он гэсэн байгаа. Үүнийхээ үндэслэл, нотолгоог мэдэх тул зоригтойгоор бичсэн болно.

4. Зарим нэгэн хаадын түүх намтар өнөө хэр түүх судлалд огт судлагдаж, шийдэгдээгүй зүйлүүд байгаа, түүнийг бас бодолцоно бизээ.

Бичсэн: Ю.Пүрэвдорж. 2019 оны 4-р сарын 12.
“МОНГОЛЧУУДЫН ТҮҮХ

Монголчууд байгаль,цаг уур, газар нутгийн онцлогтоо тохируулан мал аж ахуйгаа маллаж малынхаа ашиг шимээ амьдрал ахуйдаа...
27/10/2022

Монголчууд байгаль,цаг уур, газар нутгийн онцлогтоо тохируулан мал аж ахуйгаа маллаж малынхаа ашиг шимээ амьдрал ахуйдаа хэрэглэж илүү гарсанаа өөр хоорондоо солилцож арилждаг болсон билээ.

Нүүдлийн соёл иргэншлийн хамгийн том төлөөлөл нь МОНГОЛЫН БИЛЧЭЭРИЙН МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭГЧ малчин МОНГОЛЧУУД  яах аргагүй ...
25/10/2022

Нүүдлийн соёл иргэншлийн хамгийн том төлөөлөл нь МОНГОЛЫН БИЛЧЭЭРИЙН МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭГЧ малчин МОНГОЛЧУУД яах аргагүй мөн билээ. Малчид байгаль цаг уурын онцлогтоо тохируулж жилийн дөрвөн улиралд хэдэн ч удаа нүүдэлж амьдарсаар ирсэн билээ. Ингэж нүүдэлэхдээ ердийн хөсгөөр нүүдэг.

ЦАМБАГАРАВ ХАЙРХАНЫ ДОМОГЭрт цагт Өөлдүүд Цамбагарав хайрханыг ЦАСТ гэдэг байжээ. Нэгэн уран дархан хүн уулын өнгө байда...
24/10/2022

ЦАМБАГАРАВ ХАЙРХАНЫ ДОМОГ

Эрт цагт Өөлдүүд Цамбагарав хайрханыг ЦАСТ гэдэг байжээ. Нэгэн уран дархан хүн уулын өнгө байдалд нийцүүлж, бурхан бүтээгээд түүнийгээ Цамбагарав хэмээн нэрлэж Цастын өвөр Жинст уулын оройд залснаас хойш Цамбагарав хэмээн нэрийджээ. Эрт дээр үеэс Өөлд, Мянгадууд Цамбагарав, Алтан-Хөхий хоёр уулаа Ховд голтойгоо шүтэж, хайрлан биширч, хүндлэн тахиж ирсэн уламжлалтай билээ.
Цамбагарав уулыг хоймороо завилан сууж цай идээ, архи дарсаар дайлуулж байгаа эр хүний шинжтэй уул гэдэг учир Цамбагарав уулыг эр савдагтай. Түүний яг элгэн урдаас харж ханаран цэнхэртэх Алтан-Хөхий уулыг эр нөхөрөө дайлж цайлж байгаа эхнэр хүний дүрстэй учир эм савдагтай гэдэг домогтой ажээ.

Хар ус нуурыг тогоотой цай нь, Ховд голыг тогоотой цайгаа самран сэлбэж байгаа шанага нь, баруун гар талд нь байгаа Майхан уулыг тавагтай идээ нь, өмнө нь байгаа шорвог давстай Баян нуурыг лонхтой архи нь, зүүн талд нь байгаа Алтанцөгц нуурыг хундагатай архи нь гэдэг домогтой.

Ийм учраас энэ хоёр уулын өвөрт нутагладаг Өөлд, Мянгадууд: Цагаан сарын шинийн нэгний өглөө хотынхоо урд өндөрлөгт тусгай тавцан засаж эр савдагтай Цамбагарав хайрхандаа өндөр хавирга, хонтшагайг, эм савдагтай гэх Алтан-Хөхий хайрхандаа өвчүү шатааж өргөж, 13 сангаа тавьж мөргөдөг домогтой ажээ.

Нүүдэлчдийн соёл иргэншилийн томоохон төлөөлөл бол яах аргагүй МОНГОЛЧУУД билээ.
22/10/2022

Нүүдэлчдийн соёл иргэншилийн томоохон төлөөлөл бол яах аргагүй МОНГОЛЧУУД билээ.

Их хаан минь армаг хүлгийн зоон дээрээс ард түмэндээ хандан хэлсэн алдарт үг нь.Алд бие миньАлжаавал алжаатугайАхуй төр ...
17/10/2022

Их хаан минь армаг хүлгийн зоон дээрээс ард түмэндээ хандан хэлсэн алдарт үг нь.
Алд бие минь
Алжаавал алжаатугай
Ахуй төр минь бүү алдартугай...

Их хааны хөргийг ингэж зурсан байна.
11/10/2022

Их хааны хөргийг ингэж зурсан байна.

Их хааныхаа зургийг сайхан зурсан монгол зураачдаа баяр хүргэе
09/10/2022

Их хааныхаа зургийг сайхан зурсан монгол зураачдаа баяр хүргэе

Та бүхэндээ Олон Улсын Ахмадын өдрийн мэндийг хүргэж эрүүл энх аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
01/10/2022

Та бүхэндээ Олон Улсын Ахмадын өдрийн мэндийг хүргэж эрүүл энх аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Нүүдэлчин монголчуудын соёл.
27/09/2022

Нүүдэлчин монголчуудын соёл.

Алтай нутгийн үзэсгэлэнт сайхан газруудын нэг
24/09/2022

Алтай нутгийн үзэсгэлэнт сайхан газруудын нэг

Өвөл хаяанд ирлээ. Өвлийн аялалдаа бэлтгэх цаг ойртсон байна.
18/09/2022

Өвөл хаяанд ирлээ. Өвлийн аялалдаа бэлтгэх цаг ойртсон байна.

Эх орны байгалийн сайханд эрмэг хүлэгийн босоо хийморь сүлд дээшээ байг
14/09/2022

Эх орны байгалийн сайханд эрмэг хүлэгийн босоо хийморь сүлд дээшээ байг

15/08/2022

Архангайн Цахир сумын нутаг, Содномдаржаа хайрханы өвөрт орших Цахирын хоёр багш ламтаны лагшин шүтээн. Одоогоос 150 гаруй жилийн өмнө самади бясалгалд шилжсэн багш шавь хоёр гэгээнтэн энд оршиж байна. Дэлхий нийтээрээ л Буриадын Итгэлт хамба руу хошуурч байдгийг мэднэ. Итгэлт хамба бол 1927 онд жанч халж самади бясалгалд шилжиж гайхамшгийг үзүүлсэн бол Цахирын хоёр багштан 130 жилийн өмнө номын агаарт уусаж лагшин шүтээн болон сүсэгтэн олон бүү хэл дэлхийн шинжлэх ухааныг гарах гарцгүй болтол туйлдуулсан номын гэгээнтнүүд билээ. Архангайн Цахир сумаас урагшаа шороон замаар салаад хөндийгөө өгсөж давхисаар Тарвагатайн нурууны байгалийн цогцолбор газарт хүрээд уулаа өгсөөд хоёр суврагат очно. Зам нь цагаан, 45 км орчим тул жижиг тэргээр ч давхиад хүрэхэд саадгүй. Суврага дотор мөнхийн суудалдаа заларсан хоёр багшийн лагшинг харах жижигхэн цонх бүтээжээ. Содномдаржаа хайрхны өвөр бэлд Отгонтэнгэр хайрхны Бадар хундага лугаа Хөх нуур бий. Ард олноо өвгөн Гэсэр багш хэмээн алдаршсан ламтан “ намайг өөд болохоор Хөх нуурын оньд оршоогоорой. Улаан албингийн гүйдлийг хааж он удаанаар сууя би ” хэмээн тангараг талбин гэрээслэсэн ажгуу. Харин түүний шавь Цорж аграмба Санжаажав “ намайг таалал төгссөний дараа багшийн хажууд нутаглуулаарай” хэмээн гэрээслэсэн гэдэг бол, бас зарим аман яриагаар багшийнхаа лагшин шүтээний өмнө залбирч суусан чигээрээ таалал хураасан ч гэлцэх нь бий. Юутай ч хоёр багштан өдгөө яг л амьд мэт оршиж, үс сахал нь ургаастай буйг шинжлэх ухаан тайлж эс чадах ажээ… номын буянг дээдлэн сүсэгтэн олны төлөө гэгээрч амьдраад номын агаарт уусан шингэсэн эрдэмт хоёр багш шүтээн болон мөнхөрчээ. Зон олон хоёр шүтээнийг зорин очиж биширэн хүндэтгэж, мөргөн шүтэх нь нэн элбэг. Арын сайхан хангай нутгаар зорчихдоо саатан золгоод явахад санасан бүхэн сэтгэлчлэн бүтэхийн нигууртай гэнэм.

Монголын түүхтэй холбоотой Өвөрхангай аймгийн Бүрд сумын Бат хаан ууланд 1шөнө 2 өдрийн аялалд явж Зүрх уулыг гороолж то...
03/07/2022

Монголын түүхтэй холбоотой Өвөрхангай аймгийн Бүрд сумын Бат хаан ууланд 1шөнө 2 өдрийн аялалд явж Зүрх уулыг гороолж тойроод Зүрхний Рашаанаас хүртэж байгаад ирлээ.

30/06/2022
Зуны дэлгэр сайхан цагт эх болсон байгалиа хайрлаж хөдөө аялалаар явахдаа хогоо цэвэрлээд ойролцоох суурин газрын зориул...
29/06/2022

Зуны дэлгэр сайхан цагт эх болсон байгалиа хайрлаж хөдөө аялалаар явахдаа хогоо цэвэрлээд ойролцоох суурин газрын зориулалтын саванд хийж явахыг уриалж бна.

29/06/2022

Та бүхэндээ зуны сайхан нарлаг өдрийн өглөөний мэндийг хүргэе

27/06/2022

Сайхан зусч байна уу

ганц нэг зураг орууллаа.
16/11/2020

ганц нэг зураг орууллаа.

23/06/2019

Сайн байцгаана уу сайхан зусаж байна уу эрхэм нүүр номын найзуудын дунд нэгэн бяцхан уралдаан зарлаж байна. Энэхүү хөшөө хэдэн онд хэн гэдэг уран бүтээлчийн бүтээл болхыг үнэн зөвөөр нь таасан хүнд шагналтай.

19/06/2019

Сайн байцгаана уу сайхан зусаж байна уу зуны дэлгэр цаг ирж та бүхэн хөдөө орон нутагт болон байгалын үзэсгэлэнт сайхан газруудаар аялалаар явж байхдаа Монголчуудын түүх дурсгалтай холбоотой олон арван хөшөө дурсгалуудын зураг авч Nomadic travel-mongolia хуудсанд оруулж олон түмний хүртээл болгоход хамтран ажиллана гэдэгт итгэж байна. Та бүхний мэргэн оюун мэдтүгэй

17/06/2019

ТӨРИЙН ТАМГАНЫ ХӨШӨӨ

Сүхбаатар дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэр, Төрийн ордны хойд цэцэрлэгт Монгол төрийн үе үеийн тамганы дардасыг агуулсан Тамганы хөшөө байдаг. Энэ хөшөөг 2006 онд зураач Д.Наранжавын зураг төслөөр Авзага трейд компанийн барилгачид барьжээ. Тамганы хөшөөний нүүрэн хэсэгт Их Монгол Улсын далай хаан Гүюгийн тамганы дардсыг сийлбэрлэсэн. Энэ нь 780 жилийн тэртээ Чингис хааны ач Гүюг хаанаас Ромын пап 4 Иннокентэд илгээсэн захидалдаа дарсан тамганы дардас юм.

Баруун талд нь шашин төрийг хослуулан баригч, наран гэрэлт, түмэн наст Богд хааны буюу Богд Хаант Монгол Улсын төрийн тамганы дардсыг гаргасан юм. Хойд талд нь 1924 онд Монгол Улсын анхдугаар их хурлаар баталсан БНМАУ-ын их хурлын тамганы дардсыг Соёмбо бэлгэдэлтэй хамт дүрсэлсэн. Зүүн талд нь 1992 оны үндсэн хуулийн дагуу үйлдсэн морьтой сүлд бүхий тамга бий. Төрөө хүчтэй байхыг бэлгэдэн төрийн тамганы бариулыг дөрвөн хүчтэний нэг бараар дүрслэн хийжээ. Хөшөөний суурь хэсэгт эртний овог, омгуудын тамгыг дүрсэлсэн байдаг.

Нүүрэн талд байх тамганы бичээсийг дурдваас, “Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол Улсын Далай хааны зарлиг, ил булха иргэн дор хүрвээс биширтүгэй, аюутугай” хэмээсэн байдаг.

16/06/2019

Балингийн Цэрэндоржийн тухай.

Балингийн Цэрэндорж (1868 оны 5 сарын 2 - 1928 оны 2 сарын 13) нь Монгол улсын зургаа дахь ерөнхий сайд байв.

Балингийн Цэрэндорж

Монгол Улс Улсын дөрөв дэх
Ерөнхий сайд

Албан тушаал хашсан
1923 он – 1928 онӨмнөхСодномын ДамдинбазарДараахАнандын АмарТөрсөн1868
Өндөрхаан, Хэнтий аймгийн Хэрлэн сумНас барсан1928 оны 2 сарын 13
УлаанбаатарУлс төрийн нам МАXН

Хичээнгүй сайд хэмээх Балингийн Цэрэндорж 1868 онд төржээ. Багаасаа гэрийн боловсрол эзэмшсэн тэрбээр 1865 - 1911 онд Манж заргын яаманд бичээч, орчуулагч түшмэл, 1913 - 1915 онд гадаад яамны дэд сайд, 1915-1919 онд тэргүүн сайд, 1921 оны 3 сараас гадаад яамны эрхэлсэн түшмэл, 1922 - 1923 онд гадаад яамны сайдаар ажиллаж байжээ. 1915 онд Хиагтын гэрээ байгуулах 3 улсын уулзалтанд Монголын төлөөлөгчдийг хятадын шаардлагаар солиход тухайлан Цэрэндоржийг нэрлэн ирүүлсэн байна. Мөн 1919 онд Монголын Автономитыг устгах гэрээнд Шанзудба Бадамдоржийн хамт идэвхийлэн оролцож гарын үсэг зурж баталгаажуулсан гол хүний нэг юм.

1923 оноос ерөнхий сайдаар томилогдон ажиллаж байгаад 1928 оны 2 сарын 13-нд өвчний улмаас нас баржээ. Б.Цэрэндоржийн амьдрал нь хоёр талтай тул түүнийг чухам үнэндээ хэн байсныг хэлэх аргагүй хүн юм.

Сонирхолтой баримт

Түүхэн баримт

Бусад хүний үнэлэлт

Last edited 2 days ago by Aerbaniya

ХАМААРАЛТАЙ ХУУДАС

Төгс-Очирын Намнансүрэн

Гончигжалцангийн Бадамдорж

Богд хаант Монгол улсыг хятадууд цэрэглэн эзэлсэн нь

16/06/2019

Махатма Ганди
Энэтхэгийн улс төр, шашны удирдагч
Хадмал тольгужаратમહાત્મા ગાંધીхиндиमहात्मा गांधीлатинMahatma Gandhi

Маха́тма Га́нди хэмээн алдаршсан Моханда́с Карамча́нд Га́нди (1869-1948; 78 насалсан) — Энэтхэгийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгч, улс төрч байв. Түүний нөлөөгөөр Энэтхэг Британийн эзэнт гүрнээс 1947 онд тусгаар тогтносон.

Махатма ГандиБүтэн нэрમોહનદાસ કરમચંદ ગાંધી
Мохандас Карамчанд ГандиТөрсөн өдөр1869 оны 10 сарын 2Төрсөн газар Британийн Энэтхэг, Порбандар
(өнөөгийнхөөр Энэтхэг, Гужарат)Улс оронБританийн Энэтхэг (анх)
Энэтхэг (хожим)Өнгөрсөн өдөр1948 оны 1 сарын 30
(78 насалсан)Өнгөрсөн газар Энэтхэг, Дели, Шинэ Дели Ажил үйл улс төрч Хоч нэр Махатма Ганди
(хүндэт Ганди)
Бапу (эцэг)

Гандийн иргэний хүчирхийлэлгүй тэмцэл нь дэлхийн дахинд иргэний эрхийн төлөө тэмцлийн жишиг жим зурж, дэлхийн колоничлолын задралд нэмэр болжээ. Энэтхэгт түүнийг «Махатма» (хүндэт), «Бапу» (эцэг) гэж авгайлсан.
Бага залуу нас
Мохандас Карамчанд Ганди 1869 оны 10 сарын 2-нд Британийн Энэтхэгийн Катяварбүсийн (өнөөгийн Гужарат мужийн) Порбандар хотод хиндү шашинт, худалдаачин ангийн айлд төржээ.

1876 он. 7 настай
1902 он. Ганди эхнэрийн хамт
Түүний өвөг Уттамчанд, эцэг Карамчанд(1822–1885) нар Порбандар нутгийн ноён (рана)-ы сайдаар ажиллаж байв. Карамчанд дөрвөн эхнэр авсан ба эхний хоёр нь нас залуу өөд болж, гуравдугаар нь үр хүүхэд төрүүлсэнгүй.

Харин Карамчанд Гандийн дөрөвдүгээр эхнэр Путлибай (1844–1891) гурван хүү, нэг охин төрүүлсэний отгон нь Мохандас Ганди байв. Мохандас Ганди 1876 онд сургуульд элсэн суралцсан ба англи хэлнээс бусад хичээлд сайн дүнгүй байв.

1883 онд 13 насандаа Мохандас Ганди 14 настай Кастурбатай тус нутгийн заншил ёсоор эцэг эхийн тохируулсанаар гэрлэв. Тэр хоёр Харилал (1888 онд төрсөн), Манилал (1892), Рамдас (1897), Девдас(1900) нарын дөрвөн хүүтэй болсон.

1888 онд ерөнхий шалгалтанд орж 800 сурагч шалгаруулсан дотор багтаж Самалдасын дээд сургуульд орсон ч өвчин ороож, нэг жил хэртэй сураад сургуулиа төгсөлгүй гэрээ санаад Порбандарт буцан иржээ.

16/06/2019

Георгий Жуков

Георгий Константинович Жуков (1896 оны 12 сарын 26 - 1974 оны 6 сарын 18) нь ЗХУ-ын дөрвөн удаагийн Баатар, БНМАУ-ын баатар, ЗХУ -ын Эх орны их дайны цуут жанжин, ЗХУ-ын маршал юм. Дайны хатуу ширүүн, аюул гамшигт үед Зөвлөлтийн ард түмэн дотроосоо олон авьяаслаг жанжныг төрүүлсэн билээ. Зөвлөлт Холбоот Улсын маршал Георгий Жуков тэдэн дотроос хамгийн гарамгай нь мөн. Ядуу тариачин гэр бүлээс гарч, жагсаалын цэргээс маршал болтлоо түмэн бэршээлт, мянган адармаат зам туулсан тэрээр ард түмэн цэрэг армийн дотор маш алдартай байлаа.

Георгий Жуков1896 оны 12 сарын 1 – 1974 оны 6 сарын 18(77 насалсан)
Төрсөн газарСтрелковка, Калугийн губерн, Хаант Орос УлсНас барсан газарМосква, Зөвлөлт Холбоот УлсЭх орон Хаант Орос Улс(1915–1917)
Зөвлөлт Холбоот Улс (1917–1957)Ажиллагаа/салбар Хаант Оросын арми
Улаан армиАлбан үүргийн он жилүүд1915–1957ЦолЗөвлөлт Холбоот Улсын МаршалЦэргийн удирдах албан тушаалЛенинградын фронт, Баруун фронт, Украйны 1 дүгээр фронт, Беларуссын 1 дүгээр фронтболон бусадТулалдаанууд/дайнуудДэлхийн нэгдүгээр дайн
Оросын иргэний дайн
Халхын голын байлдаан(Номунхан)
Эх орны дайнШагналуудЗөвлөлт Холбоот Улсын Баатар (4)
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Баатар (2)Лениний одон (6)
Улаан тугийн одон
Октябрийн хувьсгалын одон (3)
Суворовын 1-р зэргийн одон (2)
Ялалтын одон (2)
Хүндэт Легион
Virtuti Militari
Хүндэт Легион
Жоржийн Загалмай одон (2)
бусадБусад үйл хэрэг"Дурдатгал, бодол" ном, 1969 он.
Г.Жуков. Хаант оросын армин цэрэгт. 1916 он
Георгий Константинович Жуков 1896 оны 12 сарын 26-ны өдөр тариачин гаралтай Константин Артемьевич Жуковынхоёрдугаар хөвгүүн болон төржээ. Бага залуу насандаа ядуу зүдүүгийн зовлон гамшгийг амсаж, нагац ахындаа зарцлагдаж байлаа. Дэлхийн нэгдүгээр дайн эхэлсэн ба 1915 оны наймдугаар сард хаант засгийн армид татагдаж ,Баруун –Өмнөд фронтод байлдаж гарамгай гавьяа байгуулсн тул Георгиевийн 2 загалмайгаар шагнагджээ. 1917 оны 2-р сарын Хувьсгалын үед түүнийг сумангийн цэргийн хорооны даргаар сонгожээ. Октябрийн хувьсгалындараа Улаан армид элсэн иргэний дайндоролцож улаан тугийн одонгооршагнагджээ.
Г.Жуков. Цэргийн курст. 1925 он
Тэрээр иргэний дайны үед улаан цэрэг, дараа нь улааны дарга болж явлаа. Хувьсгалын дайсны эсрэг цэргийн хөдөлмөрийн жинхэнэ утга учрыг ойлгосон билээ. Иргэний дайны дараа Жуков Тамбовд гарсан Антоновын тариачны бослогыг дарах ажиллагаанд Тухачевскийн удирдлаган доор батальонзахиран оролцсон байна.

Г.Жуков. самарын 7-р морьт дивизийн Бузулукийн 39-р хорооны захирагч. 1923 он

Георгий Жуковын цэрэг удирдах өндөр чанар, цэргийн байлдааны ба улс төрийн бэлтгэлийн түвшинг дээшлүүлэх талаар хийж байсан шаргуу чимхлүүр ажлыг ахлах дарга нар нь анхааран ажиглаж байлаа. Г.К.Жуковын командалсан 2—р бригад К.К.Рокоссовскийн Английн пролетари нарын нэрэмжит самарын 7 -р морьт дивизийн бүрэлдэхүүнд багтаж байлаа.Энэ нь түүний ажил байдлын тодорхойлолтоос тод харагдаж байна. Тэр үед дивизийн дарга байсан ирээдүйн ЗХУ-ын маршал К.К.Рокоссовский түүний ажил байдлыг тодорхойлж бичихдээ:

Зориг шийдвэртэй дарга.Их санаачилгатай,санаачилгаа ажилд чадамгай хэрэглэдэг, сахилгатай. Шаардлагатай, тавьсан шаардлагаа заавал биелүүлдэг гэжээ. Дэлхийн хоёрдугаар дайны өмнө Жуков нь Белоруссын цэргийн тойргийн командлагчийн орлогч хүртлээ дэвшсэн байна. Энэ үед Сталины заавраар зохион байгуулсан Их хэлмэгдүүлэлтийн үед удаа дараа буруу үзэл бодолтой гэж хардуулж, нууц мэдээлэд орж байжээ. Жуков үүнийг мэдэж шууд Ардын комиссар Ворошиловтөөрийг нь хилсээр хардан сэжиглэж байгаа тухай захидал бичин өөрийгөө цагаатгуулан авч үлдэж чадсан байна.

Халхын голын байлдаанЗасварлах
Халхын голын байлдаан
Г.Жуков ба Х.Чойбалсан. Халхын гол. 1939 он
Халхын голын байлдааны эхний үе шатанд 57-р корпусын захирагч Фекленкозахирагчтай зөвлөлтийн цэрэг газар болон агаарт болсон тулалдаануудад удаа дараа ялагдал хүлээн хүн хүч, зэвсэг техникийн хувьд хүнд хохирол учирсан байна. Үүнийг засахын тулд байдлыг газар дээр нь тодруулан яаралтай арга хэмжээ авах армийн бие төлөөлөгчөөр томилох хүнийг Сталин тэргүүтэй зөвлөлтийн дээд удирдлага хэлэлцэх үед маршал Будённыйболон Ворошиловын саналаар Белоруссын цэргийн тойргийн командлагчийн орлогч жуковыг томилсон байна. Жуковыг Монголд ирж тулалдааны байдалтай газар дээр нь танилцсаны дараа байдлыг Воршилов илтгэхэд 1939оны 7-р сарын 11-нд түүнийг 57-р корпусын командлагчаар томилогдсон

Халхын голын байлдааны үед Жуков эхний шатанд цэргийн байрлалыг тогтворжуулах, нэмэлт хүчийг яаралтай татах арга хэмжээнүүдийг шууд авч эхэлжээ. Түүнийг командлалыг авсаны дараахан 7 сарын эхээр генерал Комацүбара Мичитароийнзахирамжаар японы эзэн хааны явган цэргийн 23-р дивиз Халхын голыг гатлан Баянцагааныг эзлэн аюултай байдал үүсгэсэн байна. Энэ үед Жуков эрс шийдэмгий арга хэмжээ авч Яковлевийнтанкийн 11-р бригадыг Баянцагаан дах японы цэргийн түшиц газар луу явган цэргийн дэмжлэггүй давших тушаал гарган агаарын бүх хүч болон артиллерийн ангиудад япончуудыг буудаж бөмбөгдөх тушаал өгсөн байна. Эгзэгтэй үед үүнээс өөр бэлтгэл хүч түүнд байгаагүй бөгөөд энэ эрс шийдвэрийн ачаар япончуудыг Бяанцагаанд бут цохин тэд нарыг дахин Халхын голыг гатлах боломжгүй болгосон.
Ялсан жанжид. Халхын гол. 1939 он

Бэлтгэл хүчээ татсаны дараа 1939 оны 8-р сарын 20 - 31 -ны хооронд генералКомацүбара Мичитарогийн командалсан 6 -р армийг бүрэн бүслэн бут цохисон юм. Энэхүү тулалдаанд 2 талаас олон мянган цэрэг алагдсан ба шархадсан байна. Түүнийг Зөвлөлт Холбоот Улсын баатар цолоор шагнажээ. (28.8.1939 г., Алтан таван хошуу № 435) ба БНМАУ -ын улаан тугийн одон.

16/06/2019

Георгий Жуков

Георгий Константинович Жуков (1896 оны 12 сарын 26 - 1974 оны 6 сарын 18) нь ЗХУ-ын дөрвөн удаагийн Баатар, БНМАУ-ын баатар, ЗХУ -ын Эх орны их дайны цуут жанжин, ЗХУ-ын маршал юм. Дайны хатуу ширүүн, аюул гамшигт үед Зөвлөлтийн ард түмэн дотроосоо олон авьяаслаг жанжныг төрүүлсэн билээ. Зөвлөлт Холбоот Улсын маршал Георгий Жуков тэдэн дотроос хамгийн гарамгай нь мөн. Ядуу тариачин гэр бүлээс гарч, жагсаалын цэргээс маршал болтлоо түмэн бэршээлт, мянган адармаат зам туулсан тэрээр ард түмэн цэрэг армийн дотор маш алдартай байлаа.

Георгий Жуков1896 оны 12 сарын 1 – 1974 оны 6 сарын 18(77 насалсан)
Төрсөн газарСтрелковка, Калугийн губерн, Хаант Орос УлсНас барсан газарМосква, Зөвлөлт Холбоот УлсЭх орон Хаант Орос Улс(1915–1917)
Зөвлөлт Холбоот Улс (1917–1957)Ажиллагаа/салбар Хаант Оросын арми
Улаан армиАлбан үүргийн он жилүүд1915–1957ЦолЗөвлөлт Холбоот Улсын МаршалЦэргийн удирдах албан тушаалЛенинградын фронт, Баруун фронт, Украйны 1 дүгээр фронт, Беларуссын 1 дүгээр фронтболон бусадТулалдаанууд/дайнуудДэлхийн нэгдүгээр дайн
Оросын иргэний дайн
Халхын голын байлдаан(Номунхан)
Эх орны дайнШагналуудЗөвлөлт Холбоот Улсын Баатар (4)
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Баатар (2)Лениний одон (6)
Улаан тугийн одон
Октябрийн хувьсгалын одон (3)
Суворовын 1-р зэргийн одон (2)
Ялалтын одон (2)
Хүндэт Легион
Virtuti Militari
Хүндэт Легион
Жоржийн Загалмай одон (2)
бусадБусад үйл хэрэг"Дурдатгал, бодол" ном, 1969 он.
Г.Жуков. Хаант оросын армин цэрэгт. 1916 он
Георгий Константинович Жуков 1896 оны 12 сарын 26-ны өдөр тариачин гаралтай Константин Артемьевич Жуковынхоёрдугаар хөвгүүн болон төржээ. Бага залуу насандаа ядуу зүдүүгийн зовлон гамшгийг амсаж, нагац ахындаа зарцлагдаж байлаа. Дэлхийн нэгдүгээр дайн эхэлсэн ба 1915 оны наймдугаар сард хаант засгийн армид татагдаж ,Баруун –Өмнөд фронтод байлдаж гарамгай гавьяа байгуулсн тул Георгиевийн 2 загалмайгаар шагнагджээ. 1917 оны 2-р сарын Хувьсгалын үед түүнийг сумангийн цэргийн хорооны даргаар сонгожээ. Октябрийн хувьсгалындараа Улаан армид элсэн иргэний дайндоролцож улаан тугийн одонгооршагнагджээ.

Г.Жуков. Цэргийн курст. 1925 он

Тэрээр иргэний дайны үед улаан цэрэг, дараа нь улааны дарга болж явлаа. Хувьсгалын дайсны эсрэг цэргийн хөдөлмөрийн жинхэнэ утга учрыг ойлгосон билээ. Иргэний дайны дараа Жуков Тамбовд гарсан Антоновын тариачны бослогыг дарах ажиллагаанд Тухачевскийн удирдлаган доор батальонзахиран оролцсон байна.

Г.Жуков. самарын 7-р морьт дивизийн Бузулукийн 39-р хорооны захирагч. 1923 он

Георгий Жуковын цэрэг удирдах өндөр чанар, цэргийн байлдааны ба улс төрийн бэлтгэлийн түвшинг дээшлүүлэх талаар хийж байсан шаргуу чимхлүүр ажлыг ахлах дарга нар нь анхааран ажиглаж байлаа. Г.К.Жуковын командалсан 2—р бригад К.К.Рокоссовскийн Английн пролетари нарын нэрэмжит самарын 7 -р морьт дивизийн бүрэлдэхүүнд багтаж байлаа.Энэ нь түүний ажил байдлын тодорхойлолтоос тод харагдаж байна. Тэр үед дивизийн дарга байсан ирээдүйн ЗХУ-ын маршал К.К.Рокоссовский түүний ажил байдлыг тодорхойлж бичихдээ:

Зориг шийдвэртэй дарга.Их санаачилгатай,санаачилгаа ажилд чадамгай хэрэглэдэг, сахилгатай. Шаардлагатай, тавьсан шаардлагаа заавал биелүүлдэг гэжээ. Дэлхийн хоёрдугаар дайны өмнө Жуков нь Белоруссын цэргийн тойргийн командлагчийн орлогч хүртлээ дэвшсэн байна. Энэ үед Сталины заавраар зохион байгуулсан Их хэлмэгдүүлэлтийн үед удаа дараа буруу үзэл бодолтой гэж хардуулж, нууц мэдээлэд орж байжээ. Жуков үүнийг мэдэж шууд Ардын комиссар Ворошиловтөөрийг нь хилсээр хардан сэжиглэж байгаа тухай захидал бичин өөрийгөө цагаатгуулан авч үлдэж чадсан байна.

Халхын голын байлдаанЗасварлах

Үндсэн өгүүлэл: Халхын голын байлдаан

Г.Жуков ба Х.Чойбалсан. Халхын гол. 1939 он

Халхын голын байлдааны эхний үе шатанд 57-р корпусын захирагч Фекленкозахирагчтай зөвлөлтийн цэрэг газар болон агаарт болсон тулалдаануудад удаа дараа ялагдал хүлээн хүн хүч, зэвсэг техникийн хувьд хүнд хохирол учирсан байна. Үүнийг засахын тулд байдлыг газар дээр нь тодруулан яаралтай арга хэмжээ авах армийн бие төлөөлөгчөөр томилох хүнийг Сталин тэргүүтэй зөвлөлтийн дээд удирдлага хэлэлцэх үед маршал Будённыйболон Ворошиловын саналаар Белоруссын цэргийн тойргийн командлагчийн орлогч жуковыг томилсон байна. Жуковыг Монголд ирж тулалдааны байдалтай газар дээр нь танилцсаны дараа байдлыг Воршилов илтгэхэд 1939оны 7-р сарын 11-нд түүнийг 57-р корпусын командлагчаар томилогдсон

Халхын голын байлдааны үед Жуков эхний шатанд цэргийн байрлалыг тогтворжуулах, нэмэлт хүчийг яаралтай татах арга хэмжээнүүдийг шууд авч эхэлжээ. Түүнийг командлалыг авсаны дараахан 7 сарын эхээр генерал Комацүбара Мичитароийнзахирамжаар японы эзэн хааны явган цэргийн 23-р дивиз Халхын голыг гатлан Баянцагааныг эзлэн аюултай байдал үүсгэсэн байна. Энэ үед Жуков эрс шийдэмгий арга хэмжээ авч Яковлевийнтанкийн 11-р бригадыг Баянцагаан дах японы цэргийн түшиц газар луу явган цэргийн дэмжлэггүй давших тушаал гарган агаарын бүх хүч болон артиллерийн ангиудад япончуудыг буудаж бөмбөгдөх тушаал өгсөн байна. Эгзэгтэй үед үүнээс өөр бэлтгэл хүч түүнд байгаагүй бөгөөд энэ эрс шийдвэрийн ачаар япончуудыг Бяанцагаанд бут цохин тэд нарыг дахин Халхын голыг гатлах боломжгүй болгосон.



Ялсан жанжид. Халхын гол. 1939 он

Бэлтгэл хүчээ татсаны дараа 1939 оны 8-р сарын 20 - 31 -ны хооронд генералКомацүбара Мичитарогийн командалсан 6 -р армийг бүрэн бүслэн бут цохисон юм. Энэхүү тулалдаанд 2 талаас олон мянган цэрэг алагдсан ба шархадсан байна. Түүнийг Зөвлөлт Холбоот Улсын баатарцолоор шагнажээ. (28.8.1939 г., Алтан таван хошуу № 435) ба БНМАУ -ын улаан тугийн одон.

Address


Telephone

+97699900241

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Nomadic travel-mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Nomadic travel-mongolia:

Videos

Shortcuts

  • Address
  • Telephone
  • Alerts
  • Contact The Business
  • Videos
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Travel Agency?

Share