07/07/2022
Сайн байцгаана уу ? Манай кэмпийн зүгээс амралт чөлөөт цагаа зөв боловсон үзэх харах зүйлтэй сонирхолтой өнгөрүүлэхийг зорьдог залуусдаа зориулан морин аялал болон завь хосолсон 1 өдрийн аялалын багцыг санал болгож байна.
Аялал 1 өдрийн багц.
Тултын тохой баазаас өглөө мориор хөдлөх 2-3 цаг . Замдаа Дэлхийн хамгийн тод буган хөшөөнүүд болох Уушгийн өврийн буган хөшөөтэй танилцах. Дэлгэрмөрөн голын үзэсгэлэнт тогтоцтой газруудын нэг болох Хар үзүүрийн тохойн агуйг сонирхох.
Өдрийн зоог: Дэлгэрмөрөн голын хөвөөнд тухлан амтат шорлог болон тус баазын хүлэмжинд ургуулсан шинэхэн ногооны саладын хамт зооглоно.
Хээрийн зоог барьсны дараа завиндаа суун Тултын тохой бааз руу буцаж аялна . 2-3 цаг аялах ба зам зуур усны шувууд болон байгалийн зураг авах боломжтой.
Оройн зоог Тултын тохой бааз дээр. түүдэг галын дэргэд зооглоод амрана.
Дараачийн өдөр өглөөний цайны дараа Мөрөн рүү хөдлөх.
Энэхүү аялалын үнэ 1 хүний ердөө 120к болох ба энэ үнэнд өдөр, оройн хоол өглөөний цай,морь, завь болон бааз дээр хонох үнэ багтсан болно.
Хүний тоо нэг удаад 7-8 хүн явах боломжтой.
Тоног хэрэгсэл:Сайн чанарын Америк хийлдэг завь болон аврах хантааз, Барууны загварын ковбой эмээлүүд.
Мэдээлэл авах утас 95099198 98519198