18/03/2024
Монгол улсын Улаанбаатар хотод томилогдон ажилласан Сөүл хотын залуучуудын сайн дурын 1-р ээлжийн баг 2024 оны 3-р сарын 13-ны өдөр Холидэй Инн зочид буудалд
ажлаа тайлагнаж, сайн дурын хөтөлбөрийн хүрээнд боловсруулсан гарын авлага, сургалтын материалыг холбогдох байгууллагуудад гардуулав.
Ингэснээр цаашид Сөүл хотын залуучууд ийм төрлийн олон улсын хамтын ажиллагааны төсөлд оролцох үүд хаалгыг тус сайн дурын баг нээж өгөөд зогсохгүй сайн дурын ажлаар дамжуулан гадаад хамтын ажиллагаа өргөжихөд дэмжлэг болж чадлаа. Нийт 40 хүний бүрэлдэхүүнтэй энэхүү Сөүл хотын залуучуудын сайн дурын 1-р ээлжийн баг нь уур амьсгалын өөрчлөлт, байгал орчин болон дэлхийн иргэний боловсрол гэсэн хоёр салбарт 2023 оны 12-р сараас эхлэн Чингэлтэй Дүүргийн Боловсролын хэлтэс, MIU олон улсын дээд сургууль, МҮИС, 23-р сургууль, 60-р сургууль гэсэн Улаанбаатар хотын таван байгууллагад гурван сарын хугацаатай ажилласан юм.
Сайн дурын баг нь дээрх сургуулийн оюутан, сурагчидтай хамтран уур амьсгалын өөрчлөлт, байгал орчин болон дэлхийн иргэний боловсрол чиглэлээр сургалтын гарын авлага, видео контентыг Монгол хэл дээр боловсруулж хүлээлгэн өглөө. Түүнээс гадна тус гарын авлага материалыг Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудад хандивлан өгөв.
Хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаанд сайн дурынхныг хүлээн авч ажилласан ЕБС-ийн 23-р сургууль, 60-р сургууль, MIU, МҮИС-ийн удирдлага, хамт олон, оюутан, сурагчид болон Сөүлийн сайн дурынхны ажиллах бүх хугацаанд хамтран ажилласан Лантуун Дохио ТББ-ын удирдлагууд оролцсон юм. Мөн дэмжлэг үзүүлж хамтран ажилласан Монгол-Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төсөл, Монголын Хүний Нөөцийн Институт, Грийн Группийн удирдлага, хамт олон хаалтын арга хэмжээнд хүрэлцэн ирж, баяр хүргэлээ.
Арга хэмжээний үеэр нийслэлийн Чингэлтэй дүүргийн ЕБС-иудыг төлөөлж 149-р сургуулийн захирал Э.Пүрэвсүрэн “Туршилт сургалтад хамрагдсан таван сургууль болон Чингэлтэй Дүүргийн бусад ЕБС-иудад энэхүү гарын авлагыг түгээн дэлгэрүүлнэ. Мөн сургалтын гарын авлага, материал нь боловсролын салбарт чухал хөрөнгө оруулалт авчирлаа” хэмээн онцолж байв.
Сөүл хотын залуучуудын сайн дурын багийн зүгээс тус хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд томоохон дэмжлэг болсон бүх байгууллагууд, оюутан сурагчид, цаашлаад Улаанбаатар хотын иргэдэд талархаж, Улаанбаатар хот болон Сөүл хотын залуучуудын хамтын ажиллагаа улам өргөжиж, соёлын солилцоо үргэлжилнэ хэмээн найдаж байгаагаа илэрхийлэв.
몽골 울란바토르시에서 활동중인 ‘제 1기 서울시 청년해외봉사단’ 이 3월 13일 Holiday Inn Hotel에서 봉사활동 성과물 기증식을 개최하였다.
서울시 청년해외봉사단은 서울시에서 청년들의 국제개발협력사업 참여기회 확대 및 봉사활동을 통한 글로벌 역량 강화 지원을 위해 출범하였으며, 제1기 해외봉사단 총 40명이 2023년 12월부터 ‘기후환경’ 및 ‘세계시민교육’ 2개 분야로 울란바토르 시 5개 기관(칭길테구청 교육과, 몽골 국제대학교, 몽골 민족대학교, 23번 종합학교, 60번 종합학교)에 파견되어 3월까지 봉사활동을 실시하였다
몽골 청소년 및 대학생들과 협업하여 세계시민교육과 기후환경교육 몽골어 교재 및 교육영상
을 제작한 봉사단은 결과물을 5개 파견기관에 기증할 뿐만 아니라, 몽골 칭길테구 소속 교육기관 전체에 배포할 예정이다.
이날 행사에는 봉사단 파견기관장(23번, 60번학교 교장 및 MIU 관계자, 민족대학교 교수 등)과 각 학교 협업학생들 뿐만 아니라 서울시 청년해외봉사단원들이 파견기간 중 지속적으로 협력봉사한 NGO Lantuun Dohio에서도 참석하였다. 또, 봉사단 활동에 협업한 한-몽그린벨트사업단, MHRI(Mongolian Human Resources Institute), 그린그룹에서도 참석하여 서울시 청년해외봉사단의 성공적인 활동 마무리를 축하하였다.
울란바타르 칭겔테이구 측을 대표하여 149번 학교 교장이 기증식에서 ‘서울시 청년해외봉사단이 제작한 교육 교재(교과서)가 울란바토르시 내 5개 교육기관 학생들 뿐만 아니라 칭길테구 소속 전체 학교에 무료 배포될 예정이며, 이는 울란바토르시 전체 교육 환경 개선에 큰 영향을 미칠것으로 예상한다’고 축하와 감사의 말을 전했다.
서울시 청년해외봉사단 측은 ‘제1기 서울시 청년해외봉사단’의 활동을 응원하고 지지해준 울란바토르 시민들에게 감사의 말을 전했으며, 이번 봉사단 활동을 통해 서울-울란바토르 친선관계가 더욱 깊어졌음을 확인할 수 있었고, 앞으로도 지속적으로 양 도시의 청년들의 교류 문화가 이어져 나가기를 희망한다고 밝혔다.
Ariunjargal Bombish Bayarjargal Bombish