28/10/2023
МОНГОЛ ҮНДЭСНИЙ ХООЛНЫ ХӨГЖҮҮЛЭЛТ, ЖУУЛЧДЫН СЭТГЭЛ ХАНАМЖ СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
🥩🥗🍱Хүнсний бүтээгдэхүүн, хоол үйлчилгээ тэр дундаа гадаад дотоодын жуулчдын хоол үйлчилгээний аюулгүй байдлыг хангахад аялал жуулчлал зочлох үйлчилгээ эрхэлдэг бизнес эрхлэгч бүрийн оролцоо, хариуцлага нэн чухал билээ.
✅Энэ удаагийн хэлэлцүүлэг “Монгол Үндэсний хоолны хөгжүүлэлт ба жуулчдын сэтгэл ханамж” сэдвийн дор явагдах бөгөөд гадаад, дотоодын жуулчдын аяллын үеийн хоол, хүнсний асуудалд нийтлэг тулгардаг аюулгүй байдал, стандарт, эрүүл ахуй, үйлчилгээний соёл түүнчлэн хэрхэн ур чадвараа сайжруулах, хоолны нэр төрлийг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох чөлөөтэй санал бодлоо илэрхийлэхэд гол зорилго оршиж байна.
АйТиЭм-Mongolia 2023“