
25/06/2022
📢 Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага болон UNDP in Mongolia - НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох болон ногоон ажлын байр, зохистой хөдөлмөрийг дэмжих “PAGE” хөтөлбөрийн хүрээнд “Гэр ба Байгаль” 🏞️ эко-соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх санаачилгыг дэмжин ажиллаж байна.
🌎 Уг санаачилгын хүрээнд зохион байгуулагдаж буй аялал жуулчлалын салбарын жижиг дунд бизнес эрхлэгчид, тэдний хамтрагч, малчдад зориулсан туршлага судлах сургалт, арга хэмжээнд оролцохыг урьж байна💡
📅 Хэзээ: 2022 оны 7 сарын 6-7-ны өдрүүдэд
📍 Хаана: Хустайн Байгалийн Цогцолбор Газарт
⌛ Хүний тоо хязгаартай тул 2022 оны 6 сарын 30-ний 18:00 цаг хүртэл дараах QR код болон холбоосоор бүртгүүлнэ үү:
🔗 https://forms.office.com/r/KnrTmSaqfE
📌 Жич: Хустайн БЦГ-т 1 хоног байрлах байр, хоол, ирэх, очих унааны зардлыг ОУХБ хариуцна. Малчдын Улаанбаатар хот руу ирэх, буцах унааны зардлыг мөн ОУХБ хариуцна.