16/10/2023
🎯2023 оны 11 сараас эхлэн "Хүннү Эйр" компани БНХАУ-ын Хайнан чиглэлд тогтмол нислэг үйлдэхээр боллоо.👏👏👏
✈️✈️"Хүннү Эйр" компанийн гүйцэтгэх захирал П.Мөнхжаргал Хайнан арлын Хайкоу хотын нисэх буудлын захиргаа болон холбогдох албан тушаалтнуудтай хэлэлцээр хийж 2 хотыг холбосон нислэг үйлдэхээр тохиролцлоо.
🇨🇳Хайкоу Мейлан олон улсын нисэх онгоцны буудал (IATA: HAK, ICAO: ZJHK) нь одоогоор орон нутгийн Бээжин, Шанхай, Гуанжоу, Шенжэн, Ханжоу, Нанчан, Чэнду, Чунцин, Куньмин, Далянь, Шэньян, Жинань, Чиндао, Сиань, Чанша, Ухань, Гуйлин, Вэнжоу, Жэнжоу, Нанин, Шиамэнь, Фучжоу, Нанжин, Хөх хот, Гуян, Юнчэн, Чанчунь гэх мэт 29 чиглэл, олон улсын хувьд Хонг Конг, Пномпень, Бангкок, Макао, Сингапур, Куала Лумпур, Сидней, Самоа, Лондон, Токио гэх мэт 10 гаруй чиглэлийн нислэгт үйлчилгээ үзүүлдэг юм.
✅Тус нисэх буудал нь үйл ажиллагаагаа өргөжүүлэн Номхон далай, Энэтхэгийн далайн бүс нутгийг чиглэсэн агаарын тээврийн сүлжээгээ тэлж байгаа бөгөөд ингэснээр чөлөөт худалдааны боомтын нислэгийн хаб болох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.
"Хүннү Эйр" компанийн зүгээс Улаанбаатар – Хайкоу - Улаанбаатар нислэгийн бэлтгэл ажлыг эхлүүлсэн бөгөөд энэ чиглэлд тогтмол нислэгтэй болсноор Монгол аялагчдад үзэсгэлэнт Хайнан арлыг зорих, цаашаа дамжин нисэх боломжтой болохоос гадна гадаадын жуулчдад Монгол улсыг зорих нэгэн агаарын гарц нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.
🌺💐Аялал жуулчлалын салбарын хөгжлийн төлөөх ариун үйлсэд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.