13/11/2024
Дуган хад аялал 2024
2024-11-04-нд ТААЖХ-ны идэвхтэн гишүүдийг хүлээн авч амжилттай зохион байгуулж өгсөн Бүрэнтөгс захиралд баярлалаа.
Мөн цаг хугацаагаа зарцуулан бидэнтэй хамт байсан нийт гишүүдэд мөн талархаж байна.
Хөтөлбөрт:
* Дуган хад амралтын газрын товч танилцуулга болон хүрэлцэн ирсэн гишүүдийн асуултуудад дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн.
* Явган өдрийн 1,8км-т аялал хийх байсан ч гишүүдийн зүгээс аяллын бэлтгэлгүй байсан тул хойшлогдон хувь хүмүүс өөрсдөө нарсан ойд алхалт хийсэн.
* Мөн ОУ-ын уулын мастер хүний аяллын талаарх сонирхолтой зүйлсээс мэдээлэл хуваалцан, ДУГАН ХАДАНД 6 төрлийн авиралтын замын талаар танилцуулав.
* Бүрэнтөгс захирлын хобби болох сувинер & хүүхэлдэйнүүд 🥰🌷🤗 сэтгэл татаж байв.
* Гишүүдийн хамгийн дурласан харц булаасан нэгэн зүйл нь өнгийн хивсэнцэр ❤️❤️❤️ Улаанбаатар хивсний үйлдвэрийн хаягдал утсаар ийм уран тансаг хивстэй болдог байх нь ээ ….
* Халаалтын зуухыг шинэчилж ухаалаг Солонгос технологийн зуухтай болж байгаа бөгөөд энэ нь нүүрсийг бага зарцуулагдана.
• Мөн нэг удаагийн биш олон дахин хэрэглэдэг өөрсдийн хийдэг ямааны арьсан таавчик, цэвэрлэгээ нь хүртэл өөрсдийн боловсруулсан технологитой
• үхрийн гуяны борц / өөрсдийн бэлддэг/
• гар нэхээсэн воллейболлын тор
• сагсны талбай бол супер
•тогоочийн гарын амтат халуун хоол 👩🍳😋❤️
* Бид бүхнийг маш сайхан халуун дотно хүлээж авсан “Дуган хад “ амралтын газрын хамт олонд гялаалаа 🙏🏻🥰🌷
2024-11-05
Хоёр дахь өдрөө Хустай БЦГ-аар аялан Молор-Эрдэнэ жуулчины баазын онцлог халуун тогооны шөлөөр дайлуулан үдшийг ая дууны хөг аялгуутай сайхан өнгөрүүллээ.
Бие биетэйгээ маш сайн мэдээлэл хуваалцан бие биенээсээ суралцах зүйлс маш их байв💞🤗🎊🥰🌷