Монгол түмний галын их тахилга

  • Home
  • Монгол түмний галын их тахилга

Монгол түмний галын их тахилга Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Монгол түмний галын их тахилга, Travel Agency, .

19/07/2024

Muuhai l yum bolj bna daa uur hurmeer ch yum shig nylh huuhedtei hun shuu dee shuugch naraa humuusiig amrah hoorond genduuleh arga l daa

Шүүхийн мэдээ:

ШҮҮГДЭГЧ Н.ӨНӨРЦЭЦЭГТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ

Шүүхийн нэр: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

Шийдвэрийн дугаар: 2024.07.19 №2024/ШЦТ/707

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

Шүүгдэгч Н.Өнөрцэцэгийг “Нэр бүхий 4 иргэн, 1 хуулийн этгээдийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан”, “Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр цахим сүлжээ ашиглаж задруулсан”, “Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлогоо зориуд худал тодорхойлсон, нуусан”, “Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж ашигласан”, “Төрийн нууцад хамаарах мэдээ, баримтыг хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, нийт 4 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Өнөрцэцэгт холбогдох хэрэг нь төрийн нууц болон хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой тул хуульд зааснаар шүүх хуралдааныг бүхэлд нь хаалттай явуулсан болно.
Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шүүх хуралдааныг 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 13 цаг 30 минутад зарласан.

Уг шүүх хуралдааныг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баатарсайхан нь “Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх болон Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаан давхацсан тул хойшуулах” хүсэлтийг ирүүлсэн.
Өмгөөлөгч Б.Баатарсайханаас ирүүлсэн хүсэлтэд дурдсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан хойшилсон бол шүүгдэгч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шүүх хуралдааныг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хойшлуулж, тухайн өдрөө дараагийн шүүх хуралдааны товыг 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хийхээр зарласан бөгөөд өмгөөлөгчийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зарлагдсан хурал нь уг хурлаас хойш зарлагдсан хурал байсан ба өмгөөлөгч О.Батсүх нь ямар нэгэн баримтыг шүүхэд ирүүлэлгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул шүүгдэгч Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч нарын зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан гэж үзсэн болно.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оросоо нь хүрэлцэн ирсэн тул шүүгдэгч Н.Өнөрцэцэгийн өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрх нь хангагдсан гэж дүгнэн өмгөөлөгч Б.Баатарсайханаас гаргасан шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Улмаар шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө шүүгдэгч Н.Өнөрцэцэг нь өмгөөлөгч Д.Оросоогоос өөрийн хүсэлтээр татгалзаж байгаа талаарх хүсэлтийг шүүхэд гаргасан ба шүүгдэгч нь өмгөөлөгчөөсөө татгалзах, өөрийгөө өмгөөлөх эрх нь түүний хуулиар олгогдсон эрх тул түүний хүсэлтийг хүлээн авч, хуульд заасан заавал өмгөөлөгчтэй оролцох тохиолдол биш учир шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлсэн болно.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх copy

УИХ-ын нэр дэвшигчдийн сонгогчтойгоо хийх уулзалтийгFacebook group page-ээр мэрэгжилийн камер тэхникээр   LIVE дамуулалт...
11/06/2024

УИХ-ын нэр дэвшигчдийн сонгогчтойгоо хийх уулзалтийгFacebook group page-ээр мэрэгжилийн камер тэхникээр LIVE дамуулалт хийж өгч сонгогчидийн тоог нэмэгдүүлнэ! Мөн мэтгэлцээн зохион байгуулах болон реклам шторк рейл хийж өгч байна ”SUMBER” ENTERTAINMENT LIVE STUDIO-S

Галын тахилага болно хүрэлцэн ирээрэй
27/10/2023

Галын тахилага болно хүрэлцэн ирээрэй

Амралтын өдрийн өглөөний мэнд найзуудаа Маргааш буюу 2023 ОНЫ 5 САРЫН 14-ны Ням гаригийн 14 цагт БЗД 11 хороо Хонхорын з...
13/05/2023

Амралтын өдрийн өглөөний мэнд найзуудаа Маргааш буюу 2023 ОНЫ 5 САРЫН 14-ны Ням гаригийн 14 цагт БЗД 11 хороо Хонхорын зүүн урд,Налайхын баруун талд оршдог Оргидогийн рашааны ойролцоо галын их тахилга болох тул та бүхнийг уръя.Төв Гандангийн хашаан дотроос 12 цагт автобус хөдөлнө.Эрхэм сүсэгтэн та бүхэн гал тахилганд оролцохдоо доорхи зүйлсийг бэлтгэж ирнэ үү.
1.Хонины хормойтой чанасан өвчүү
2.Хонины сүүлний өөх (чанаад 9 хэсэг болгон зүссэн байх)
3.Цэвэр Монгол шар тос 300 гр (Зул өргөдөг модны тос биш бол сайн)
4.Таван өнгийн хоргой торгоны өөдөс
5.Даллага авахуулах тавагтай идээ,даллаганы уут,таван өнгийн хадаг.
6.Архи 1 ширхэг (Шимийн архи байвал сайн)
7.Сүү 0.5 литр
8.Цайны дээж
9.Үнэртэнгүүд;
Улаан,цагаан зандан,гавар,гүргүм,задь,бойгар,даль,
10.Цэвэр хар мод 1 шуудай
11.Өөрсдийн санаж бодож төлөвлөж байгаа ажил,үйл хэрэг хувийн амьдралаа сайн сайхан болгох хүсэл мөрөөдлөө цаасан дээр нэг бүрчлэн бичиж авчирна.
Жич:Та хүсвэл өрх гэрийнхээ галын (Тулга) зуухыг авчирч болно.Мөн өөрсдийн тав тухыг хангаж сандал ширээ дэвсгэр майхан хоол цайгаа бэлтгэж ирээрэй.
АНХААРУУЛГА!!!!!!!
Тахилганд давхар биетэй(жирэмсэн)эмэгтэй оролцож болохгүй.Учир нь ураг унах аюултай гэж үздэг.
Мөн галын хайчаа улаан утсаар амыг нь боож гэртээ үлдээгээрэй.
Тахилгын үеэр архи дарс хэрэглэх давхар өөр зан үйл хийхийг хориглоно.
Нэмж асуух зүйл байвал 99120931 асуугаарай
Та бүхнийг хүндэтгэсэн Мөнхөө лам

18/10/2022

Тахилга дундаа орж байна

18/10/2022

Тахилга гоё болжээ

18/10/2022

Удахгүй эхэлэлээ

Нийслэл хүрээний галын их тахилга удахгүй эхэлнэ.2022.10.18.19:00цаг
18/10/2022

Нийслэл хүрээний галын их тахилга удахгүй эхэлнэ.2022.10.18.19:00цаг

12/10/2021

Галын ИХ тахилга 4 дэхь жилдээ зохион байгуулагдах гэж байна.
Тахилга 2021 оны 10 сарын 13 Намрын адаг шар Нохой сарын шинийн 8-ны билэгт сайн өдөр Хонхорын урд Оргидогийн рашааны ойролцоо 17:00 цагт болно. Утас 99120931,98110913

12/10/2021

Галын ИХ тахилга 4 дэхь жилдээ зохион байгуулагдах гэж байна.
Тахилга 2021 оны 10 сарын 13 Намрын адаг шар Нохой сарын шинийн 8-ны билэгт сайн өдөр Хонхорын урд Оргидогийн рашааны ойролцоо 17:00 цагт болно. Утас 99120931,98110913

Address


Telephone

+97696965858

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Монгол түмний галын их тахилга posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Shortcuts

  • Address
  • Telephone
  • Alerts
  • Videos
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Travel Agency?

Share