ТЭНГЭРИЙН НҮҮДЭЛ. дтд2888 м
Алтайн нурууны салбар уулсын нэг Бумбатхайрхан уул Ховд аймгийн Чандмань, Дарви, Зэрэг сумдын дунд орших өгөөж баян нутаг билээ. энэ уулын Хүрмийн нуруунд зуссан айлууд энэ хайрхныхаа бэл руу нүүж эхэлсэн сураг сонсоод зүтгэсээр Хүрмийн нурууны Ишгэн хонд гэдэг газар саахалтаар зусаж байгаа Ховд аймгийн Зэрэг сумын Гүвээ багийн малчин Гантөмөр овогтой Бат-эрдэнэ, Лувсансүрэн овогтой Тольхүү нарынд 8-р сарын 10 ны үдшийн бүрийгээр бууж, энэ жилийн зуслангийн сонин сайхан ярилцаж хоноод маргааш нь саахалт айлууд нүүж, нүүдлийн зураг сүүдэрлэв. дээрх айлууд ДТД 2888 м өндөрт зусаж байгаа нь Тэнгэрт гарчихсан юм шиг санагдана, баруун талд дүнхийх Баатархайрхан уулын мөнх цаст оргил бараг бугуйл хаям ойрхон санагдаж, сүрлэг уулсын дундах Алтан тээлийн хөндий солонгын долоон өнгөөр содон сайхан харагдана. Тэнгэрийн орноос буюу Хүрмийн нуруунаас нам газар буюу Тээлийн хөндий рүү нүүдэл хөдөллөө, Бумбатхайрхан уулын нуруунаас тэмээгээр нүүсэн айлуудын замыг уулынхаа хярыг уруудаж талд нь ч ороогүй байгаад буцаж хараад яагаад ч юм тэнгэрийн нүүдэл гэж нэрл
Миний Монголын сувдан сондор
Мэлмий дүүрэн Дөргөн нуур
Энэ жилийн баринтагаа тайлж, цөнгөө түрж байна. 2023.05.01.
Ховд аймгийн Буянт голын зуслан. 2022.06.01.
Дамдиндоржийн Цэвээнравдан