Ирж яваа цаг
Яргуй цухуйж даль гөлөглөсөн байна...
2024.04.09
Baigaliin togtots gaihaltai yumaa daa.
2024.02.05
Балжийн голд зайр урсаж байна...
2023.11.07
Балжийн гол зайр урсаж байна.
Хүйтний ам наашилж байна даа...
2023.11.07
100 жилээ тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл ажил сайхан хангагдаж байна даа. 7сарын 19.20 нд наадамтай.
2023.07.26нд
Манай нутагт бороо хур элбэгтэй гол эргээ хальж урсаад гол дагуух жалга нь хүртэл хөл алдаад аюултай байгаа шүү!!!
Зорин ирж байгаа аялагчид минь голын эрэг дээр майхнаа барьж амраад буцна гэсэн төлөвлөгөөндөө өөрчлөлт хийгээрэй.
👉Ирлээ явлаа цэвэр✌️
САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ
Байхгүй юмгүй Баян Дадал минь
Бахархах түүхтэй үзэсгэлэнт нутаг минь ээ
2023.02.21 өдөр
Хажуу булаг
Монгол уламжлалаа алдаагүй Хийморьтой өсөж хийтэй өндийж яваа л хүүхдүүддээ. Жаргал хаана байна энд л байна даа.
Дадал сумын Онон багийн Барчын булангийн бяцхан хүүхдүүд сар шинийн мэнд дэвшүүллээ...
2023.02.12 нд
Онон баг Барчын булан
Амь нэгтэй нутагтаа
Өсөхдөө би өтөг бууцанд нь тоглож
Өглөө нарыг тосон гүйж
Өнгө туяанд нь дулаацаж өслөө...
2023.01.01нд
Амьд байгалиа гэж...
Энэ саарал чоно ч цагаан зээр юмуу гэмээр андуурмаар 10 нилээн гаран хангайн бор гөрөөсийг сүргээр нь урдаа хөөгөөд сурсан зангаараа гүйдэл дунд нь барих гэсэн бололтой ажиглаж жигдхэн цогиотой л явасхийж байна шүү .
Урд тулж ирсэн тэр гөрөөсний ээрэмшээж гүйх нь хөөрхөн ч юм уу.
Дадал сум
2022.12.31 нд
Бид Монгол бахархлын өдрөө ачаалал ихтэйхэн л тэмдэглэж өндөрлөлөө.
Дадал сум
2022.11.24 өдөр
Онон мөрөн зайр урсаж байна. Хүйтэрвэл хадаа гарахад бэлэн болох нь дээ.
Дадал
2022.11.08
ӨВӨЛ АЙСУЙ👏🇲🇳
Хэнтийн Дадал
2022.10.30
👍
2023 онд Дадал сум үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой тохионо.
Дадал
Дадалын залуучууд хүчтэй юм аа💪.
Өөрсдийн байгаа бүхий нөөц боломжоороо эвлэлдэн нэгдэж
Баруун бэлчирийн гол
Зүүн бэлчирийн голд 2 гүүр тавилаа.
Ирсэн болон буцсан жолооч, иргэд хэн ч байсан хийж босгосон гүүрэнд маань 1 ш палкны хадаас хадаж, 1 шуудай хайрга асгаж өөрийн мэт хандаж байгаарай. Бидний хийсэн 2 гүүр та бидний л юм шүү дээ. Сэтгэлээсээ хандаж ашиглаарай. Эвдсэн бол буцаагаад засаарай!
Хэт хүнд даацын машин унасан иргэд ухамсраараа усаараа гарна уу!
Хэнтий Дадал
Баян-Овоо хайрханы маань тохижилт сайхан л болж байна даа. Хавар дуусчих л юм шиг байна. н. Мөнхбаатар захирагчтай Хилийн 0287-р ангийн хамт олондоо баярлалаа👏👏👏
2022.02.06
Хэнтий Дадал
Сайхан зөөлөн цас бударсан өглөө эрт уулын зоон дээр гартал чонотой ханьсаж алхлаа даа. Орооны цаг нь дөнгөж дуусаад тарчихсан өлөн чононууд зээр, гөрөөс, унага, дааганд ширүүн байна даа.
2022.01.28
Хэнтий Дадал
Халиу буга
Тулаад ирэхээр сүрдэж уулга алдамаар сайхан амьтан юм аа. Мэргэжлийн камертай бол ч торолзтол дарах байлаа даа
2022.01.22нд
ХАРЗАНД
БАЛЖ ГОЛЫН ХАРЗ
2022.01.05нд