27/11/2022
“Хүйсийн найман нуур”-ын байгалийн үзэсгэлэн бүрдсэн бүс нутгаар морь унаж сарлагийн үхэр нуруу ачих уламжлалт нүүдлийн зан, соёлоо гадаад, дотоодын аялагчдадаа танин мэдрүүлэх тав тухтай тансаг сайхан аяллыг бидэнтэй хамтран зохион байгуулна уу хэмээн тур оператор компаниудыг урьж байна.
“Хүйсийн Найман Нуур”-ын бүс нутаг орчим нь Уул хад, намаг шалбааг, гол ус ихтэй маш бартаатай машин явахад хүндрэлтэй, боломжгүй тул зөвхөн морь унаж, сарлаг нуруу ачих эсвэл явганаар аялах боломжтой.
Бид аяллыг тав тухтай зөөлөн эмээл, номхон морьд, аялал жуулчлалын туршлагатай газарчин хөтөч, тохилог гэр, мэргэжлийн тогоочийн амт, чанартай, органик шинэ халуун хоол, хүнсээр үйлчлэхийн зэрэгцээ аяллын явцад ямар нэг асуудалгүй өндөр хариуцлагатай зохион байгуулж үйлчлэх болно.