Та бүхэнд шинээр үүд хаалга нээгээд удаагүй байгаа үйл ажиллагаа нь жигдэрч, ашиглалтанд орсон аялал жуулчлалын баазыг танилцуулж байна. Жилийн дөрвөн улиралд ажиллах нэг ээлжиндээ 80-90 хүн хүлээж авах хүчин чадалтай люкс зэрэглэлийн зочид буудал болон гэр буудал, 24 цагийн тасралтгүй үйлчилгээтэй зоогийн газараар үйлчлүүлэх боломжтой. Таныг тав тухтай орчин, найрсаг хамт олонтой Есөн өрлөг жуулч
ины баазад саатан морилохыг урьж байна. Энгийн-120, Хагас-140, Люкс, Бүтэн люкс-160-180Т үнэтэй буудалын зэрэглэлийн өрөөнүүдтэй.
Халуун хүйтэн усыг бүрэн шийдсэн. WiFi интернэт орчин
Тоон системд бүрэн шилжсэн кабелийн суваг
Нэг ээлжиндээ 35-50 хүн хүлээн авах хүчин чадал бүхий ресторан болон лоунжтай, мастер тогоочийн амтлан бэлтгэсэн монгол , европ төрөл бүрийн хоол
Снүүкер биллиард, ширээний теннис, сагсан бөмбөг болон гар бөмбөгийн талбай
70-80 хүний багтаамжтай иж бүрэн сургалтын танхим
50-60 хүний багтаамжтай тохилог хурлын танхим
20-30 хүний багтаамжтай караоке заал
Монгол , Европ , Ази хоолны өргөн сонголт бүхий зоогийн газартай.
Хүүхдийн аюулгүй байдлыг хангасан зориулалтын тоглоомын талбай
Тус амралтын байршил:
Улаанбаатар хотын 0 цэгээс 59 км , Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших Цонжинболдог цогцолбороос 5 км яваад замын урд байрладаг.