21/02/2021
🧐 Улсын тусгай хамгаалалттай газар нутгийг ангилал бүрээр танилцуулж байна. Өнөөдөр БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАР-тай танилцъя.
📌Байгалийн унаган төрхөө харьцангуй хадгалсан, түүх, соёл, шинжлэх ухааны болон танин мэдэхүйн ач холбогдол бүхий улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг байгалийн цогцолборт газар гэнэ.
36 байршлын Байгалийн цогцолборт газар байх бөгөөд 1️⃣Онцгой бүс 2️⃣Аялал жуулчлалын бүс 3️⃣Хязгаарлалтын бүс гэж ангилна.
ОНЦГОЙ БҮСЭД АНХААРАХ ЗҮЙЛ
☝Байгалийн унаган төрхийг нь хадгалах шаардлага нийцүүлэн хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэхийн зэрэгцээ байгаль сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр судалгаа, шинжилгээний ажил явуулах, ургамал, амьтны өсч үржих нөхцөлийг хангах, хөрсийг нөхөн сэргээх, гамшгийн хор уршгийг арилгах арга хэмжээ авна.
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭД АНХААРАХ ЗҮЙЛ
☝Биотехникийн арга хэмжээ авах, Хөрс, ургамлын бүрхэвчийг нөхөн сэргээх. Ойн арчилгаа, цэвэрлэгээ хийх. Рашаан, эмчилгээ, сувилгааны чанартай бусад эрдсийг ашиглах. Байгалийн аялал, жуулчлалыг тогтоосон зам, чиглэлээр зохих журмын дагуу зохион байгуулах. Аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах. Зураг авах, дууны болон дүрс бичлэг хийх, тэдгээрийг зохиол бүтээл туурвихад ашиглах. Уул, овоо тахих, уламжлалт зан үйлийн бусад ёслол үйлдэх. Зөвшөөрөгдсөн газар загас барих зэрэг үйл ажиллагаа явуулах.
ХЯЗГААРЛАЛТЫН БҮСЭД АНХААРАХ ЗҮЙЛ
☝Энд онцгой болон аялал жуулчлалын бүсэд явуулж болох үйл ажиллагаанаас гадна уламжлалт аргаар мал аж ахуй эрхлэх, Аялагч зөвшөөрөл бүхий бусал хүн ашиглах барилга байгууламжийг батлагдсан зураг, төсөл, зөвшөөрлийн дагуу барих, Батлагдсан зураг төсөл, зохих журмын дагуу зам тавих, тээврийн хэрэгслийн зогсоол гаргах, Биеийн тамир, нийтийн арга хэмжээнд шаардагдах талбайг засч тохижуулах зэрэг үйл ажиллагаа явуулах.
БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАРТ ХОРИГЛОХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
❎Хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх. Байгалийн дагалт баялаг, эмийн, хүнсний болон техникийн зориулалттай ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх зэргийг хориглоно.
📸 Гэрэл зургийг: Zuragchin Gan-Ulzii