12/12/2022
Засгийн Газар огцруулах болгоод байгаа нь нөгөө талын ашиг сонирхол, зохион байгуулалтаас зайлшгүй!
Засаг огцорвол жинхэнэ хулгайчдад боломж олдоно. Засаг солигдоно, сандал суудал гэсээр зун болно. Тэгээд сонгууль гээд замхарна.
Байгаа Засгаа шахаад ажлыг нь хийлгэхээс өөр аргагүй.
Бас “НЭРСЭЭ ЗАРЛА” гэдэгт нэг логикын алдаа байгаа нь - шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй хүмүүсийг ялтан мэт зарлаж болохгүй. Тэгвэл бид хууль сахиулах гээд эргээд хуулиа уландаа гишгэсэн асуудал болно.
Харин УИХ эхлээд АВЛИГА, АЛБАН ТУШААЛИЙН ХУУЛИА яаралтай шинэчлэх хэрэгтэй. Бүх хөрөнгийг нь хураадаг, 10 жилээс бүх насаар нь хоридог ялтай болгох хэрэгтэй. Мөн цаашид ИХ гишүүдийн тоог нэмж, сонгуулийн хуулиндаа өөрчлөлт хийж ТОГТОЛЦООГОО өөрчлөхгүй бол, өнөөдөр хэдэн хүнийг цовдлоод маргааш нь бүр нууцаар хулгай хийнэ!
Төр ер нь өмчтэй байх тусмаа л хулгай нүүрлэдэг. Төр бол ашгийн бус байгууллага. Төр бизнесийн хамгийн муу менежэр тул, бүх төрийн өмчит компанийг НЭЭЛТТЭЙ ХК болгож, зарим хувьцааг ард түмэнд тараан эзэмшүүлэх, зарим хувьцааг IPO хийн гаргах, зарим хувьцааг шаардлага хангасан гадаадын хөрөнгө оруулагчдад зарах хэрэгтэй.
Ингэж байж жинхэнэ шийдэл болно.
Түүнээс хэдэн гүйцэтгэгч нарыг нь цовдлоод цаашид ЮУ Ч ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ!