Mountaineering tour

  • Home
  • Mountaineering tour

Mountaineering tour

Хорьдол Сарьдаг ❤️
06/06/2022

Хорьдол Сарьдаг ❤️

06/06/2022
Асралтыг зорьсон Зурагчин. Үнэхээр сайхан зураг авсан байна. ❤️❤️❤️❤️❤️
25/02/2021

Асралтыг зорьсон Зурагчин. Үнэхээр сайхан зураг авсан байна. ❤️❤️❤️❤️❤️

28/01/2021
Аялал жуулчлалын хөгжлийн төв 2020 оны 12 сард аялал жуулчлалын салбараа сэргээн босгоход бэлтгэх, хэрэглэгчдийн дунд да...
28/01/2021

Аялал жуулчлалын хөгжлийн төв 2020 оны 12 сард аялал жуулчлалын салбараа сэргээн босгоход бэлтгэх, хэрэглэгчдийн дунд дахин аялах итгэлийг бий болгох, шинэ нөхцөл байдалд нийцсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчдийн дунд судалгаа явуулж, дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гаргасан зөвлөмж, гадаад улс орнуудад авч хэрэгжүүлж буй аялал жуулчлалын бодлого, арга хэмжээний туршлагаас судлан дараах 3 чиглэлээр хүргүүлж байна. Үүнд:

1. Аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй үндэсний аж ахуйн нэгжүүдийн дунд явуулсан судалгааны дүн;

2. Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас Ковид-19-ын дараа аялал жуулчлалыг сэргээх талаар гаргасан зөвлөмж;

3. Гадаад улс орнуудад авч хэрэгжүүлж буй аялал жуулчлалын бодлого, арга хэмжээний туршлага.

📢🔷Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас Ковид-19-ын дараа аялал жуулчлалыг сэргээх талаар гаргасан ЗӨВЛӨМЖийг та бүхэндээ хүргэж байна.🔷📢

🔹Дэлхийн Аялал жуулчлалын байгууллагаас “Аялал жуулчлалыг сэргээх зөвлөмж” -ийг НҮБ-ын хэд хэдэн гол агентлагууд, аялал жуулчлалын өртгийн сүлжээний тэргүүлэгч хувийн хэвшлийн байгууллагууд болон Гишүүн улс орнуудын оролцоотойгоор боловсруулж, баталж гаргажээ. Энэхүү зөвлөмжид аялал жуулчлалыг сэргээхэд шаардлагатай тэргүүлэх чиглэлийг санал болгосон байна. Үүнд:

Үргэлжлэлийг доорх линкээр орж зөвлөмжтэй танилцана уу
https://www.dropbox.com/s/tarmh0xrj2xrvl9/%D0%94%D1%8D%D0%BB%D1%85%D0%B8%D0%B9%D0%BD%20%D0%B0%D1%8F%D0%BB%D0%B0%D0%BB%20%D0%B6%D1%83%D1%83%D0%BB%D1%87%D0%BB%D0%B0%D0%BB%D1%8B%D0%BD%20%D0%B1%D0%B0%D0%B9%D0%B3%D1%83%D1%83%D0%BB%D0%BB%D0%B0%D0%B3%D0%B0%D0%B0%D1%81%20%D0%B3%D0%B0%D1%80%D0%B3%D0%B0%D1%81%D0%B0%D0%BD%20%D0%90%D1%8F%D0%BB%D0%B0%D0%BB%20%D0%B6%D1%83%D1%83%D0%BB%D1%87%D0%BB%D0%B0%D0%BB%D1%8B%D0%B3%20%D1%81%D1%8D%D1%80%D0%B3%D1%8D%D1%8D%D1%85%20%D0%B7%D3%A9%D0%B2%D0%BB%D3%A9%D0%BC%D0%B6%20%D0%9F%D0%9E%D0%A1%D0%A2%D0%95%D0%A02.pdf?dl=0

19/01/2021
Хагийн хар нуур
11/05/2020

Хагийн хар нуур

Газар нутаг минь❤️
20/04/2020

Газар нутаг минь❤️

19/04/2020

Дундговь❤️

БАГА ТҮРГЭНИЙ ХҮРХРЭЭ Баян-Өлгий аймгийн нутагт Хотон, Хурган нуурын баруун эрэг, Түргэний уулсын дунд хэд хэдэн хүрхрээ...
28/02/2020

БАГА ТҮРГЭНИЙ ХҮРХРЭЭ Баян-Өлгий аймгийн нутагт Хотон, Хурган нуурын баруун эрэг, Түргэний уулсын дунд хэд хэдэн хүрхрээ буудаг. Тэдний дотроос хамгийн том нь Бага түргэний амны хүрхрээ юм. Нийт 36 метр өндөр эгц хаднаас буух бөгөөд их бага гэсэн хоёр хүрхрээ үүсгэн шаталсан маягтайгаар унадаг. Их хүрхрээ нь 23 метр өндөр, Бага хүрхрээ нь 13 метр өндөр. Эргэн тойрон нь байгалийн үзэсгэлэн төгс нутаг бөгөөд аялагч жуулчдын очих дуртай газруудын нэг ажээ.

Монголын газрын зураг шиг хэлбэртэй нуур
08/02/2020

Монголын газрын зураг шиг хэлбэртэй нуур

БАЯНЗАГ Өмнөговь аймгийн нутагт Арц богд уулсын дагуух уудам хөндийд орших шаварлаг хурдас бүхий газар юм. Заг мод их ур...
07/02/2020

БАЯНЗАГ Өмнөговь аймгийн нутагт Арц богд уулсын дагуух уудам хөндийд орших шаварлаг хурдас бүхий газар юм. Заг мод их ургадаг учраас Баянзаг гэж нэрлэгдсэн. Урдаас хойшоо чиглэлтэй сунаж тогтсон, өргөн нь 5 км, урт нь 8 км орчим. Монголчууд улаан элсэрхэг шаварлаг хөрс хатуурч тогтсон газрыг “цав” гэдэг. Арай өндөрлөг газрыг нь “цонж” гэдэг. Баянзагийн цонжнуудын өндөр нь 20-50 м хүртэл байдаг. Мөн тогтоцын хэлбэр дүрсийн байдлаараа нутгийнханд “ширээ шавар”, “тэмээ шавар” гэх мэтээр нэрлэдэг газрууд бий. Баянзагийн улаан шаварлаг хөрс нь оройн наранд асаж буй улаан гал шиг харагддаг учраас “асаж буй толгод” буюу “flaming cliffs” гэж нэрлэгдэх болжээ. Энэхүү нэрийг 1920-илд онд Баянзагт ирж судалгаа хийсэн Америкийн эрдэмтэд өгсөн гэдэг. Тэрхүү судалгааны үеэр 60-80 сая жилийн өмнөх үлэг гүрвэлийн чулуужсан олдворын шинэ шинэ нээлтүүдийг хийсэн учраас палеонтологийн салбарт дэлхийд алдартай газар болж хувирсан юм. Өөрөөр хэлбэл дэлхийд Монголын говийг алдаршуулсан газар юм. Баянзаг нь хойд хэсгээрээ заг модон ойтой. Тэрхүү ой дотор одоогоос 40 мянган жилийн өмнө, түүнээс ч өмнө амьдарч байсан эртний хүмүүсийн ул мөр олдсоор байгаа билээ.

АЛТАЙ ТАВАН БОГД - МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ ЦОГЦОЛБОРТ ГАЗАР Монгол Алтайн нурууны баруун захад хойноосоо урагш сунамал бай...
07/02/2020

АЛТАЙ ТАВАН БОГД - МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ ЦОГЦОЛБОРТ ГАЗАР Монгол Алтайн нурууны баруун захад хойноосоо урагш сунамал байдалтайгаар, Монголын баруун захаас Говь-Алтай аймгийн нутгийг өнгөртөл 900 гаруй километр үргэлжилдэг. Монгол Алтайн нурууны уулархаг их мужид өндөр уулсаар хүрээлэгдэн Хотон, Хурган, Даян, Ховд, Хар салаа, Цагаан салаа, Сонгинот, Ёлт зэрэг голуудын ай сав оршино. Монгол Алтайн нуруунд Монгол орны мөсөн голуудын 96 хувь нь оршдог. Монголын хамгийн том мөсөн гол болох Потанины мөсөн гол нь Цагаан голын эх хавиас 20 километр үргэлжлэн орших бөгөөд нийт талбай нь 24 хавтгай дөрвөлжин километр. Монгол Алтайн нурууны хамгийн нам цэг нь 1800 метрт орших Хурган нуур юм. Уулын хар хүрэн хөрс, нуга намгийн хөрс зонхилохоос гадна хад асгатай. Алтайн нурууны таван их оргилыг нэрлэвэл, Хүйтэн оргил 4374 метр, Найрамдал оргил 4082 метр, Малчин оргил 4037 метр, Бүргэд уул 4068 метр, Өлгий оргил 4050 метр юм. Хад чулуун дээр нь сүг зургууд, элдэв тамга тэмдэг, үсэг зурлага элбэг байдаг. Эдгээр нь 2500-3000 жилийн өмнөх түүх соёлын өв юм. Алтайн нурууны буган хөшөө нь Хангайн нурууны буган хөшөөнөөс ялгарах зүйл байдаг ба тэр нь бугын оронд адууг зурсан байдаг. Мөн адил сэлэм зурсан байх бөгөөд хөшөөний нүүрэн талын дээд өнцөгт том нар, жижиг сар, заримдаа нарыг харвасан сум сийлсэн байдаг. Тус цогцолбор газарт эртний болон Хүннү, Түрэг, Уйгар, Монголын эзэнт гүрний үед хамаарах цаг үе нь нарийн сайн тогтоогдоогүй булш бунхан их байдаг. Могойт, Онхотын хөндийд 30 гаруй хүн чулуутай булш бий. Хотон нуурын орчимд 2 хүн чулуутай, дүрс хэлбэр нь маш сонирхолтой булш бунхан байдаг бол Шар булаг, Ёлтын Харбайн салаа, Чихэртэй, Жаланаш, Сонгинотын орчимд хүн чулуу бүхий булшнууд байдаг. Казак, Тува үндэстний өлгий нутаг учраас тэдгээрийн ахуй амьдрал, зан заншил, амьдрах арга барилтай танилцуулах зорилгоор аяллын хөтөлбөрийг баяжуулах бүрэн боломжтой. Тус бүс нутагт уулын спортын аяллыг түлхүү хөгжүүлсээр ирсэн бөгөөд Хүйтэн оргилд анх 1956 онд Монголын уулчид мөрөө гаргаснаас хойш эдүгээ хүртэл 700 гаруй уулчид гарчээ. Өндөр уулын мөнх цас, мөсөн гол, ян сарьдаг, уулын нуга, хээрийн экосистемийн онцлогийг төлөөлсөн үзэсгэлэнт байгальтай, аргаль янгир, марал буга зэрэг хөхтөн хойлог, тас, ёл зэрэг жигүүртний байршил нутаг бөгөөд уулын спорт, байгалийн аялал жуулчлал хөгжүүлэхэд нэн тохиромжтой нутаг тул 1996 онд 636161 га талбайг улсын тусгай хамгаалалтанд авсан.

Hiking ❤️
05/02/2020

Hiking ❤️

05/02/2020

Manai page huudsand tawtai morilnuu

Address


Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Mountaineering tour posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Travel Agency?

Share