08/04/2023
Жанжиа Жэ- Гуанжөү- Макао чиглэлийн 8 хоногийн аялал (БНХАУ-ын хамгийн гоё хотуудыг хамгийн хямдаар)
Аяллын хөтөлбөр
1 өдөр Эрээн- Чанша
Аялагчид Эрээн хотоос өглөөний 10 цагт Чанша чиглэлд нисч, замдаа Хөх хотоор 10 цагаялсаны дараа шөнийн 22 цаг 30 минутанд Хятад улсын үзэсгэлэнт Хүнан мужийн нийслэлЧанша хотод ирнэ. Ирээд шууд буудалдаа байрлана
2 өдөр. Чанша – Жанжиа Жиэ (Тэнгэрийн хаалга).
Өглөө буудлаасаа 7 цагт хөдлөн 7 цаг 30минутанд Жанжиа Жиэ хотын чиглэлдхурдан галт тэргэнд сууж 10 цаг 7 минутандЖанжиа Жиэ хотод ирэхэд хятад талынжолооч, хөтөч биднийг тосон зочидбуудалдаа байрлана. Өдрийн хоолоо идсэний дараа Жанжиа Жиэ Гранд Канеонд байрлах дэлхийн хамгийн өндөртбаригдсан шилэн гүүрээр аялна. Энэ нь манай аяллын хамгийн сэтгэл догдлуулсан хэсгийн нэг байх болно. Шилэн гүүрийн урт375м, өргөн 6м, газраас 300м өндөртбайрладаг. Эр зоригийн гүүр хэмээн нэрлэгдэх энэхүү гүүрээр аялж, орой нь нутгийн онцлогтой хоол идсэнээр зочид буудалдаа байрлан амарна.Өглөөний цай Өдрийн хоол Оройн хоол
3 өдөр Жанжиа Жиэ.
Өглөө эртлэн босч, буудалдаа өглөөний цайгаа уусны дараагаар ЮнесКо ийн байгалийн өвдбүртгэгдсэн Хятад улсын 5А зэрэглэлийн аялал жуулчлалын бүс болох Жанжиа Жэ ойнхүрээлэнгээр аялна. Аватар киноны Пандора гаригийн дүр төрхийг илэрхийлэгч жаахан л хөдөлвөл уначихвий гэмээр зорчихсон мэт хадан уулс, цэвэр агаар, цэнгэг уст гол горхи,байгалийн үзэсгэлэнг харж сэтгэлээ баясгах болно. Энэ ойд зочилохдоо бид энэ дэлхийнхамгийн хурдан , хамгийн өндөр, уулс дунд байрлах шилэн лифтээр дээш өгсөх болно. 47хүний багтаамжтай 2 давхар шилэн лифт уулс дунд байрлах бөгөөд 326м өндөр замыг 1минут 58 сек-д туулдаг. Дараа нь Аватар кинон дээрх чулуу давхарлан хийсэн мэт өндөруулс болох Халалуяа уулыг үзсэнээр Пандора гаригийг биеэр мэдрэх болно
Өглөөний цай
Өдрийн хоол
Оройн хоол
4 өдөр Жанжиа Жэ
Өглөөний цайны дараа Жанжиэ жэ хотоос 8 км зайд байрлах Тэнгэрийн хаалга уулбайгалийн цогцолбор газрыг зорин хөдлөнө. Тэнгэрийн хаалга уулын оргил хүртэл 7455мурт дүүжин замаар шилэн кабинд сууж өгсөхдөө байгалийн үзэмжийг сонирхон мэдэрэхболно. Тэнгэрийн хаалга уул нь эрт дээр үеэс хятадын хаадууд энэхүү агуйг диваажинд хүрэхгарц гэж шүтэн бишэрч ирсэн тул Тэнгэрийн хаалга гэж нэрлэх болжээ. Тэнгэрийн хаалгаууланд гарсаны дараагаар ууланд хийгдсэн өгсдөг шатаар дээшлэн хаданд уулыг бүслэнхийгдсэн шилэн гүүрээр алхах нь аяллын бас нэгэн сэтгэл догдлуулсан, эр зоригоо шалгасанхэсэг байх болно. Тус уулаар аялсаны дараагаар буцаж буухдаа автобусандаа суунХолливуудын 99 нугачаат замаар уруудах болно. 99 нугачаат зам нь Жэки Чаны тоглосон“Дорны зурхай” киноны зураг авалтыг хийсэн сонирхолтой газар юм.Оройн хоолны дараа буудалдаа очиж амрана.
Өглөө цай
Оройн хоол.
5 өдөр ЖанЖиа Жэ- Гуанжөү.
Буудалдаа өглөөний цайгаа уусны дараагаар тухайн мужийн онцлогийг шингээсэнхудалдааны төвөөр зочлоно. Өдрийн хоолоо идсэний дараагаар өдөр 2 цагт вагондоо суун хятадын үйлдвэрийн төв болсон Гуанжөү хотруу хөдлөнө. 5 цаг зорчсоны дараа орой 9 цагтГуанжөү хотод ирэн буудалдаа байрлан усанд орж хувцасаа солиод гарч алдарт Гуанжөү цамхагийг үзэн сонирхоно. Дараа нь буудалдаа очиж амрана.
6 өдөр. Гуанжөү- Макао.
Өглөөний цайгаа уусны дараа Гуанжөү-Макао хүртэлх хурдны галт тэргэнд суун, хил гарчАзийн Лас Вигас болох, Азийн казино-н төв болсон Макао-д ирнэ. Өдрийн турш Макаохотын тансаг дэлгүүр, буудал, европын онцлогийг харуулсан сүм зэргээр зочлон, орой PSYNew FACE клип хийгдсэн The Venetian орно. Тэнд хамгийн тансаг зэрэглэлийн зочид буудал,касино, дэлгүүрүүд байх ба Италийн винец хотыг санагдуулам барилга байгууламж, усанхотыг хотел дотроо хийсэн байх бөгөөд яг л Италийн Винец хотод ирсэн мэт зургуудыгавхуулан, усан завь дээр суун шөнийн хотоор аялж буй мэт мэдрэмжийг авах боломжтой.Эргэн тойрны зочид буудал казинонууд нь мөн адил европийн хотыг илэрхийлсэнархетектур дизайнаар бүтсэн дээд зэргийн тансаг зэрэглэлийн байх бөгөөд бүх уух зүйлс,автобус унаа үнэгүй үйлчлэх бөгөөд энэ шөнө Азийн зугаа цэнгэлийн хот Макао хотын тансагзочид буудал, казиногоор аялж уйдах завгүй өнгрүүлсэнээр өглөө эрт 9 цагт Гуанжөү хүрэх галт тэргэндээ суун 30 минут зорчин Гуанжөү дэхь буудалдаа ирж амрах болно.
7 өдөр Гуанжөү - Эрээн.
Буудалдаа ирж хэсэг амарсаны дараагаар өдөр буудлаасаа гарж Эрээн чиглэлийн унтлагынвагондоо суун Эрээн хүрэх урт замын аялалдаа гарна. Унтлагын вагонд ор, угаалгын өрөөбүгд багтсан байх бөгөөд хамтдаа хөзөр тоглон хөгжилдсөөр 40 цагийн дараа Эрээн хотод ирсэнээр энэхүү аялал маань дуусна.
Аялалд багтсан
- Хөтөч
- Бүх онгоцны болон галт тэргэний зардал
- Жанжиа Жэ дэхь 3 өдөрийн бүх хоол, унаа, үзвэрийн билет
- Зочид буудлын зардал
Зочид буудлын зэрэглэл 2 ортой, 4 одтой зочид буудал
Аялал 5 сарын эхээр.
Аяллын үнэ 2.900.000 төгрөг