20/06/2023
Явж явж чамд өөрийн гэх хоёр л юм үлдэнэ. Ээж аав чинь бурхны таалалд очно. Хүү чинь хүргэн болж, охин чинь бэр болоод явчихна. Эд хөрөнгө чинь чамайг байхад ч үрэгдэнэ, чамайг байхгүй ч үрэгдэнэ. Найз нөхөд цагийн аясаар зэрэглээ болдог бол ажил мэргэжил, боловсрол өвлөгдөж болох ч өөрт чинь үүрд үлдэхгүй. Бүтээл чинь бусдын хайр шүүмжлэл хоёрт хэрчигдэнэ. Эрүүл мэнд, залуу нас чинь жамын өмч. Хань чинь чамд дурсамж болно эсвэл чи ханьдаа дурсамж болно. Жам харгис билээ. Тэгэхлээр чамд үлдэх хоёрхон зүйлийн нэг нь ДУРСАМЖ. Нөгөө нь ҮХЭЛ. Юу гэсэн утгатай вэ гэхээр үхэхээсээ өмнө утга учиртай дурсамж бүтээ, тэрийгээ дурсаад үнэ хүндтэй үхлээ тос л гэсэн үг…юу ч авч явж чадахгүй ч, маш ихийг үлдээж болно.
#үрхөврөл