25/06/2021
😮😲😦😢😩
Өчигдөр шөнө 12 цагийн алдад бас нэг баг ирж үзээд цээж маш их шуугиан чимээ орж биеийн байдал муу байна гэсэн боловч мөн л бид нар эмнэлэг авч явдаг баг бишээ. Эмнэлэг авч явдаг баг тусдаа байгаа хэрвээ эмнэлэгт ор гарвал тэр баг ирээд авна. Одоогоор харин бүх эмнэлэг ор байхгүй байгаа гэсээн. Биеийн байдлыг чинь бид хариуцаж авсан эмчид нь хэлээд яаралтай хэвтэх хүн байна гээд сайн хэлээд өгнөө. Одоогоор гэртээ эмчлүүлж байгаа хүмүүст зориулж манайд харья нэг л амьсгалын аппарат байгаа. Тэр аппарат одоо хүнд хүнд байгаа. Салгавал л амьсгалж чадахгүй болчих гээд байгаа болохоор аппарат ч авч ирэх боломжгүй байна. Ямар ч байсан болохгүй бол бид дахин ирж үзнээ гээд явсан. Тэгээд бүүр шөнө аргаа ядаад өөрсдөө очихгүй бол бүтэхгүй юм байна гээд хоёулаа машинаа унаад эмнэлэгийн гадаа очтол хүлээн авахаар нь орох нь битгий хэл эмнэлэг гадаа хашааны хаалга битүү хаачихсан халгаалалтын бүсээр орох хориотой гээд хаацан үүдэнд нь ямар ч хүн байхгүй. Гүй одоо амьсгалахад хэцүү байгаа хүнээ хашаа даваад оруулалттай нь биш дээ гээд эргээд хоёулаа гэртээ ирсэн дээ.
Тэгээд нэг унтах сэрэхийн хооронд арай хийж үүр цайлгаад өглөөнөөс авахуулаад эмч руугээ мэссэж бичээд залгаад л эмчээ ор гарах нь уу гээд асуух болгонд л би цаг тутамд эмнэлэг руу ор асууж байгаа. Ор гараагүй л байна гээд, бүүр сүүлдээ яах учраа олохгүй яах гэж ажил хийнэ гэж гадуур гарсан юм бэ ингээд үхвэл яах юм бэ миний буруу чиний буруу гээд нэг нэгрүүгээ хэрүүлийн үг чулуудаад.
Гүй ээ нээрээ хүн аргаа барахаараа юу хэлж юу хийж байгаагаа ч мэдэхээ байдаг юм байна.
Яг тэгж байтал утас дуугараад.
Та хоёрт ор гарсан шүү. Одоо манай баг очиж авна эмнэлэгт хэвтэх зүйлээ бэлдээрээ гээд л эгээл бурхан та нарыг өршөөлөө гэж байгаа зүйл хэлж байна.
Хурдан морины түрүү магнай харахаар хамрын самсаа шархирна гэж ярьдаг
За эмчийн хэлсэн тэр үгийг сонсоод миний нүднээс өөрийн эрхгүй нулимс урсаж тэр дороо охид руугаа бичиж.
Ээжид нь ор олдлоо. Одоо миний охид сандрах хэрэггүй аав нь баярлаад уйлж байна гээд энэ зургийг явуулсан юм
Би ер нь тун уйлдаггүй хүн.
Өчигдрөөс хойш л цээжинд нэг зүйл тээглээд гаргачихмаар санагдаад байсан саяны жаахан нүдний чийгтэй хамт баахан зүйл тэр доороо гараад явчих шиг санагдсан шүү
Тэгээд түрүүхэн л түр тар гээд байсан хоёр эмчийн хэлсэн илбийн юм шиг үгийг сонсоод хормын дараа хоёулаа баярлаад буруу хараад уйлж байлаа
Бушуухан шиг худынхаа хөдөөнөөс явуулсан шинэ хонины махаар цагаан шөл хийж тавиад эмнэлэг авч явахаас нь амжиж эмнэлэгт хэвтэх зүйлээ бэлдэх гээд дэгдээд л гүйчихлээ
Энхээ маань яг шөлөө идэж дуусаад аарц ууж байтал утас дуугарч. За ирсэн шүү эхнэрээ аваад гараад ирээрэй гээд эмч залгаж байна. Лифтэнд ороод Энхээгийнхээ араас тэврээд, Хайртай шүү гэж хаа хамаагүй хэлээд байдаггүй үгээ аяархан хэллээ.
Машинд суусны дараа нь хөлийг нь тэврээд л мөн л, Хайртай шүү гэж аяархан гялс мялс хэлээд эмнэлгийн машиныг явуулсан даа.
Би одоо анх, за нэгэнт өнгөрсөн би ч гэсэн халдвар авсан байх гэртээ хамгаалах гээд яадаг юм бэ гэж бодож байтал. Манай бэр эгч залгаж намайг сайн загнаад. Чи халдвар аваагүй ч байж болно. Чи өөрөө хэвтчихэлгүй эрүүл байж байж эхнэрийнхээ эмэнд хүүхдүүдийнхээ хүнсэнд явдаг юм байгаа биз дээ. Тийм учраас одооноос сайн өөрийгөө хамгаал гэж ярьсан нь надад бас их итгэл үнэмшил өгсөн шүү. Хөгширсөн гээд загнах хүн байхгүй гэж бодож байсан бэр эгчдээ нэг сайн загнуулаад харин их зүйл ойлгосон доо
Эмч энэ дунд их муу хүн шиг санагдахаар бичсэн байж магадгүй. Үнэхээр эмнэлгийн ажилчид маань аль аль талдаа ажиллаад ажиллаад дийлэхгүй нөхцөл байдал хүнд байна лээ шүү.
Яг үнэндээ бол шөнөжин бид хоёртой холбоотой байж. За яаж байна. Зүрхний цохилт яаж байна. Уушигны хэмжээ яаж байна гээд залгаад мэссэж бичээд л бидэнтэй хамт шөнө лав унтаагүй. Өөр бас хүнд таван хүн байгаа гэсэн тэр хүмүүс рүүгээ залгаж байнга хянаж зөвлөгөө өгч байсан нь дамжиггүй. Хоолойг нь сонсохнээ манай том охины үеийн л охин болов уу гэж бодмоор.
Нэр зүсийг нь мэдэж чадаагүй манай хэсгийг хариуцсан эмч охинд юуны түрүүнд хязгааргүй их баярласан шүү гэж дахин дахин хэлмээр байна
Миний эхнэр, ээж, эгч, дүү, охид шиг маань , айлын аав, хань ижил гээд бидэнтэй л ижил олон хүмүүс санаа зовж байгаа байх гэж бодоод маргааш бичих гэж байсан зүйлээ одоо бичээд орууллаа.
Санасныг бодвол ямар ч байсан ингээд эхний ээлжинд эмнэлгийн бараа хурдан харлаа.
Надад цорын ганц эхнэрээ эмчийн гарт эмнэлгийн орон дээр хонуулж байгаа учраас өнөөдөр би бүтэн нойртой хонохоор боллоо ❤️❤️❤️
2021 оны 6 сарын 21-ний нэгэн сайхан нартай өглөө ☀️
Нөхцөл байдал ийм байгааг хүн болгон ойлгоосой гэсэндээ бичлээ.
Ард түмнийхээ амийг аврахаар хоол нойроо хугаслан цаг нартай уралдан, хоёргүй сэтгэлээр ажиллаж буй ХанУул Нэгдсэн Эмнэлэг ийн хамт олон, эмч, сувилагч, жолооч нартаа маш их баярлалаа 👩⚕️🧑⚕️👨⚕️🏥🚑🇲🇳