Casca

Casca Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Casca, Passport and visa service, .

21/10/2021

Жавхлан юм даа...

Жавхланг яаж ч гутаагаад нэмэргүй ээ. Уран бүтээлч хүн уран бүтээлээ өөртөө бус, өргөн түмэнд зориулж, шатаж, шаналж, онгирч, омгорхож хийдэг гэдгийг улстөрчид ойлгохгүй. Болохгүй байгаа авилгачдын эсрэг боссонгүй, суусангүй, жагссангүй гэнэ. Тэгээд очоод суулт зарласан нэгнийгээ элдвээр гутаан доромжилно. Жавхлан УИХ-д дөрвөн жил үүрэг хариуцлага гэх юмгүй мануухай болж суухдаа төрийн ажил төрлийн холбоо, бүлэглэлийн сүлжээ, намын хамаарлаар сэм сэмхэн явагдаад, үе үехэн алдагдаад, суган доогуур нь хулгайчид шивнэлдээд, суудлынхаа дор мөнгө нуугаад байгааг хараагүй биш, харсан. Мэдрээгүй биш мэдэрсэн. Тэр тухай хэд хэдэн удаа ярилцлага өгч л байсан. Хоёр нохойгоо хооллоод МАН, АН-тай зүйрлээд шоглож байгаа бичлэг нь байдаг шүү дээ. Дуулж, парламентад орж, дахин сонгогдоогүйдээ нутгийнхандаа гоморхсоноос өөр ямар гэм түүнд байгаа юм. Идсэн уусан, идээлсэн бузарласан юм байгаа бол гаргаад ир. Хамаг Монгол төсөл нь хаа очиж маш сайн төсөл, дэлхийгээр нэг тархсан Монгол туургатнуудад гал голомт, газар нутгийг нь сануулан хүрч чадсан л юм даа. Урлагийн хүнд өдий дайны бэлэг дурсгалын аяга, сүр сүлдтэй малгай, дээл хувцас байлгүй дээ. Монгол гэрт амьдардаг айл, эсгий олбог ширдэг бол янзаараа бэлтгэсэн биз. Тэр муу годон гутлыг айлын эхнэр болгон л авдаг биз дээ. Годон гуталтай болгон нь буруудаад, гомдож шаралхсан болгон нь гэмтэй болдог болчихсон юм бол бүгдээрээ буруутан болох нь. Хаа очиж Жавхлан тоглолт, дууны орлогоо ганцаараа шингээдэггүй, зуднаар хөл алдаж зутарсан малчдад өчнөөн хандив өргөж л байсан. Баясгалантай хамтран тоглолт хийгээд бүх орлогоороо өвс аваад өвлийн хүйтнээр хөдөө тийш ачуулж л явсан. Наад хүн чинь нас нь жаахан явахаар нутгийнхнаасаа уучлалт гуйгаад, нулимсаа шудраад сууж л байна, хараад л байгаарай. Залуу нас, авъяас хоёр өөрөө омголон шүү дээ. Жавхланд алдаа, онооны аль аль нь байдаг хэдий ч, Монголоо гэсэн мохошгүй сэтгэлээ дүрэлзүүлж явдаг нь үнэн шүү. Бие даан сонгуульд нэр дэвшээд УИХ-д орж байлаа, бэтгээ бөөцийлж, цүнх баригч хийгээд албаны дарга, газрын дарга хүртэл дэвшсэн урлагийн бусад залуусаас өөр ухагдахуун л даа. Болд шиг ганц тоглолт хийчихээд мөнгөө тоолоод сууж болно доо, наад Жавхлан чинь тэр байтугай үзэгч цуглуулж чадах боловч сэтгэл нь чадахгүй. Тэмцээд суугаа нэгнийгээ тэвнээр хатгаад, тэмцлийн агуулга, хэлэмж, зорилгыг нь гутал малгайн үнэ өртөгөөр бүдэгрүүлээд баймааргүй байна. Дэмжихээ байг гэхэд дэвсэлмээргүй байна. Ер нь тэгээд авсан, авлигадсан баримтгүй, араас нь ухаад ч юм гарч ирдэггүй хүнийг өмссөн зүүснээр нь өөлж, нийгмийн анхаарлыг будлиантуулдаг технологи байна аа, байна. Бид өөрсдөө очиж суугаагүй, утас маажиж, уурлаж бухимдахаас хэтрээгүй. Хэлэх, хийх хоёрын дунд алд дэлэм ялгаа, амьдрал бүтнээрээ багтдаг хорвоо. Жавхлан гэтэл төрдөө дохио өгөөд, Сангийн сайд гуайг сандарч бүлтэртэл сууж чадаж байна. Олны танил гэж омойтсонгүй, урлагийн хүн гэж улалзсангүй, ганцхан өөрийнхөө төлөө гадаа хоноод яваа юм уу, үгүй. Ингээд сууна уу, дуулна уу, тэр ч байтугай уран бүтээлээрээ тэмцэнэ үү, ёстой Жавхлан юм даа. Монгол эр хүн модоо барьсан гуйлгачин төрхөөр төв талбайдаа суух байсан юм уу? Нооройж навсайгаад, номхон дорой царайлаад хэвтэж байвал та нарт сайхан байх уу? Үгүй л дээ. Олны нүдэнд даруухан даавуу дээлээр гоёчихоод, олноос далд орон дороо овойж багсайтал доллар хураадаг бэртэгчингүүдийн хажууд наад хүн чинь торгон дээлээ тос даатал өмсөөд сууж байна. Тойрогтоо хөрөнгө оруулах нэрээр тус бүр 4.0 тэрбумыг өөрөө өөртөө батлаад сууж байгаа гишүүд харин Жавхлангаас ичиж амьдрах хэрэгтэй шүү! Жавхлангийн суултын учир утга дээл малгайндаа ч биш, нэхсэн шантаажилсан гээд байгаа мөнгөндөө ч биш, тэр байтугай эл хүнд өөрт нь биш, Засаг засаг байж чадахгүй байгаад л агуулгаа зангидаж байгааг анзаарах хэрэгтэй. Ийм Засгийн газар ч гэж хаана байлаа, ингэж төр барина ч гэж юу байлаа? Жавхланг шоолоод доромжлоод байгаа хүмүүс " Тэмцэлгүй ард түмэн мөхдөг" гэж цэцэрхэхээ болимоор байна шүү. Тэмцэж яваа нэгнийгээ тэвнээр хатгаад сууж байхын оронд очиж хана хэрэм нь болж, хамжаа хүчээ өргө дөө.

30/04/2021

qwdqwqwf

Address


Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Casca posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Travel Agency?

Share