Баян-өлгий аймгийн үзэсгэлэнт газрууд

  • Home
  • Баян-өлгий аймгийн үзэсгэлэнт газрууд

Баян-өлгий аймгийн үзэсгэлэнт газрууд Баян-Өлгий аймгийн үзэгсэлэнт газруудаар аялцгаая

Ачит нуурАчит нуурын урт нь 30 км, өргөн 16 км бөгөөд 1464 метрийн өндөрт оршино. Монгол Алтайн нурууны томоохон салбар ...
15/08/2023

Ачит нуур
Ачит нуурын урт нь 30 км, өргөн 16 км бөгөөд 1464 метрийн өндөрт оршино. Монгол Алтайн нурууны томоохон салбар Сийлхэм, Түргэний нурууны хур цас, мөсөн голоос эх авч, цаашлаад Ховд голд цутгадаг байна. Ачит нуур Дэвэлийн арал орчмоор 158 зүйл шувуу бүртгэгдсэн бөгөөд “Улаан ном”-д орсон олон шувууд байдаг. Алтайн сугас, Монгол хадран зэрэг загастай нуур юм.

"Галдан Бошигт манжийн цэргээс зугтаан Ховдод ирсний дараа их зуд болжээ. Хамаг мал сүрэг нь үхэж үрэгдэн, хамж базаасан амуу тариагаа дуусгасан тул цэргүүд хэд гурваараа хэрэн тэнэж, хоол хүнс эрж явдаг байжээ. Хавар цагт нэгэн хэсэг цэрэг Цагаан голыг өгсөж, нэгэн нуурын дэргэд ирж амсхийхдээ ядарч туйлдсан цэргүүд нэгнийгээ нуурын харзалсан усанд явуулжээ. Өнөө цэрэг модон хувингаараа ус хутгатал устай цуг олон загас хувинд орсонд бөөн баяр болоод аваад ирж гэнэ. Ийнхүү цэргүүд өлсөж үхэх аюулаас аврагдан тэндээ саатан тухалж, тэнхэрч аваад уг нуурыг ачит нуур минь гэснээс болж “Ачит” нуур нэртэй болсон" гэх домог бий.

Толбо нуур байгалийн үзэсгэлэнт газарБаян-Өлгий аймгийн Толбо сум аймгийн төвөөс 75 км зайд оршдог. Толбо нуур нь Толбо ...
15/08/2023

Толбо нуур байгалийн үзэсгэлэнт газар
Баян-Өлгий аймгийн Толбо сум аймгийн төвөөс 75 км зайд оршдог. Толбо нуур нь Толбо сумаас 5 км-ийн зайтай байрладаг.
Толбо нуур нь Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутагт орших үзэсгэлэнт нуур ба Монгол Алтайн нурууны томоохон цэнгэг уст нуур юм. Толбо нуур нь байгалийн цэнгэг устай 21 км урт, 7 км өргөн хамгийн гүн нь 12 метр байдаг ба байгалийн цэвэр агаартай өвөрмөц сайхан нутаг юм. Эргэн тойрондоо өндөр хад асга бүхий нүцгэн уул нуруугаар хүрээлэгдсэн ба одоо хир нь Толбо,Хүнгүй зэрэг зарим уулын оргилд бага зэрэг мөнх мөс цас ч харагдана.
Толбо нуурт хэд хэдэн жижиг арал байдгаас хамгийн том нь Гичгэний толгой ба энэ нуурт түрж орсон хошууны үзүүр цухуйж байгаа нь тэр. Энэ нуур уулсын ам хавцлаар урссан арваад гол горхийг өөртөө нийлүүлж усаа бүрдүүлэх ба илүүдэл усаа Түргэний голоор дамжуулан Ховд голд өгөх боловч хуурай гандуу үед гадагш урсгалгүй болдог байна. Хэдий тийм боловч маш цэнгэг устай.
Толбо нуурт усны нөмрөгт бүргэд, идлэг шонхор, Гангар хун , Ангир, Тураг гогой буюу хар галуу зэрэг олон зүйл шувууд олноор ирж зусна.
Нуур нь Алтайн сугас, монгол хадран зэрэг хэдэн зүйл загас элбэгтэй.
Толбо нуур байгалийн үзэсгэлэнт газраас гадна манай түүхийн нэгэн үйл явдлын гэрч болсон газар билээ. Энэ бол Толбо нуурын бүслэлт гэж алдаршсан Ц.Хасбаатарын удирдсан журамт цэргүүд цагаантны давуу хүчинд бүслэгдэн 42 хоногийн турш баатарлагаар тулалдсан тулаан юм

Потанины мөсөн голМонгол Алтай нурууны Таван богд уулсад манай оронд хамгийн томд тооцогдох Потанин, Александр, Гранегий...
15/08/2023

Потанины мөсөн гол
Монгол Алтай нурууны Таван богд уулсад манай оронд хамгийн томд тооцогдох Потанин, Александр, Гранегийн мөсөн голууд бий. Потанин мөсөн голын талбай 53.5 ам км юм./ Н.Дашдэлэг 1983/
Аялал жуулчлал нь дэлхий нийтийн хэмжээнд тасралтгүй өсөн нэмэгдэж буй үйлдвэлэл бөгөөд хүмүүсийн хувиараа аялах сонирхол ихээхэн нэмэгдэж , тэдний хувьд нутгийн уугуул иргэдийн ахуй амьдралтай бодит байдалд нь танилцах сонирхол давамгайлж байгаа нь Монгол шиг нүүдэлчний уламжлалт зан заншлаа хадгалж чадсан орны хувьд гол үзмэр нь болж байгаа.

Аялал жуулчлал нь дэлхий нийтийн хэмжээнд тасралтгүй өсөн нэмэгдэж буй үйлдвэлэл бөгөөд хүмүүсийн хувиараа аялах сонирхол ихээхэн нэмэгдэж , тэдний хувьд нутгийн уугуул иргэдийн ахуй амьдралтай бодит байдалд нь танилцах сонирхол давамгайлж байгаа нь Монгол шиг нүүдэлчний уламжлалт зан заншлаа хадгалж чадсан орны хувьд гол үзмэр нь болж байгаа.

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутаг Бага Ойгорын Цагаан салаагийн хадны сүг зурагЦагаан салаагийн хадны сүг зураг нь...
15/08/2023

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутаг Бага Ойгорын Цагаан салаагийн хадны сүг зураг
Цагаан салаагийн хадны сүг зураг нь уулын өвөр биед байрласан хавтгай гөлгөр чулуун дээр зурагдсан бөгөөд хэсэг хэсгээрээ бөөгнөрөн байрласан байдаг.

Уртаараа 15 км орчим зайд үргэлжилнэ. Эрдэмтдийн үзэж байгаагаар 10000 орчим зургаас бүрддэг байна.
Зургийн гол сэдэв нь мал аж ахуй, ан агнуур юм. Мөн тэр үеийн ан амьтдыг урнаар дүрслэн үлдээсэн байдаг. Ан агнуурын тэр үеийн арга барил, зэрлэг амьтдын ааш араншингийн талаар маш дэлгрэнгүй тод томруун дүрсэлсэн нь тоогоороо утга санаагаараа хосгүй зүйл гэж тооцогддог. Хадан дээр зурж үлдээсэн урлагийн энэ бүтээлүүдийг харьцуулах өөр бүтээл байхгүй. Төв Азийн болон бусад орнуудад тохиолддог боловч тоо хэмжээгээрээ, зургийн уран сайхны илэрхийллээрээ Бага Ойгорын хадны зураг илүү гэдгийг судлаачид тогтоосон байдаг

Бага Түргэний хүрхрээАлтай таван богдын байгалийн цогцолборт газрын үзэсгэлэнт газруудын нэг нь Цэнгэл сумын Хотон, Хург...
15/08/2023

Бага Түргэний хүрхрээ
Алтай таван богдын байгалийн цогцолборт газрын үзэсгэлэнт газруудын нэг нь Цэнгэл сумын Хотон, Хурган нуурын хөндийн Бага түргэнийн хавцалд орших их бага түргэний Хүрхрээ юм.

Уг хүрхрээ мөнх цаст уулсаас эх авч урсаж байгалийн үзэсгэлэнт гайхамшигийг цогцлоосон онгон зэрлэг байгаль дунд оршдогоороо онцлог юм. Хүрхрээний өндөр нь 15 метр бөгөөд энэ нь тус аймагт оршиж буй хүрхрээнүүдийн хамгийн өндрөөс унан урсаж буй хүрхрээ болж тооцогддог. Эргэн тойрон дахь уулсаараа шинэс мод, харгана, болон бутлаг ургамлаар баялаг. БНХАУ – ын Битүү ханасын үзэсгэлэнт газартай хиллэж оршдог.

Ёлтын сав газар         Ёлтын сав газар нь Алтай суманд байрладаг . БНХАУ – тай хиллэдэг бөгөөд Алтай таван богдын байга...
15/08/2023

Ёлтын сав газар
Ёлтын сав газар нь Алтай суманд байрладаг . БНХАУ – тай хиллэдэг бөгөөд Алтай таван богдын байгалийн цогцолборт газрын үзэсгэлэнт газруудын нэг нь юм. Ой ургамалжилтын Төв Азийн мужийн Монгол Алтайн хошуунд хамаарна. Уг газар нь унаган төрөхөө харьцангуй хадгалсан, дэлхийд ховордсон амьтан, ургамлын тархсан нутаг, ойгоор бүрхэгдсэн үзэсгэлэнт байгальтай юм.. Энэ бүс нутаг нь байгальд гарч буй хувьсал, байгалийн иж бүрдэлийн өөрчлөлтөд уур амьсгалаас үзүүлэх нөлөө хамгийн чухал байр суурийг эзэлдэг байна. Уур амьсгал гэдэг нь хамгийн өргөн утгатай бөгөөд түүнд сав газрын агаарын ба хөрсний дулаан, хүйтэн, хур тунадас, салхи, нарны гэрлийн цацралт, ууршилт зэрэг уур амьсгалын олон нэгжүүд багтах боловч тэдгээр нь газар зүйн бусад нөхцлүүдтэй хамтран шууд буюу шууд бусаар нөлөөлнө. Алтай сумын нутаг дэвсгэр нь дэлхийн бөмбөрцөгийн хойд хагасын дундад өргөрөгт багтдаг учир эх газрын эрс тэс уур амьсгал зонхилно. Ёлтын сав газар нутгийн ихэнх хэсэгт уулархаг ой бүхий газар зонхилдог учраас харьцангуй сэрүүвтэр, чийглэг байдаг. Эрчис мөрөн нь уг Ёлтын сав газраас Ёлт, Сонгинот голуудаас эх аван урсдаг .
Дундаж өндөр уулсыг хамаарах бөгөөд Ёлт голын хөндийд 2070 м – ээс ар хажуугаар гацуур – шинэсэн, шинэс – гацууран ойн бүслүүр эхлэж түүний доод хэсгээр эмжээрлэн үетэн – элдэв өвст ойн нугын ургамалжил зонхилно. Энд эмийн ургамал болон хүнсний ургамлаар баялаг юм. Мөн Ёлтын ам, Бэхтийн гол, Өмхэйт гэдэг газруудад улаалзгана, үхрийн нүд, тошлой, хад зэрэг жимс, жимсгэнэ тархан ургахаас гадна уулын өвөрт сармисан сонгино ургадаг.
Энэ нутагт Янгир ямаа (Capra sibirica) Халиун буга (Ceryus claphus) зэрэг хөхтөн амьтан , Цоохор ирвэс (Uncia unica), хүрэн баавгай г.м дэлхийд ховордсон ан амьтны тархсан нутаг юм.

Цамбагарав уулын байгалийн цогцолборт газар      Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц , Баяннуур сумды...
15/08/2023

Цамбагарав уулын байгалийн цогцолборт газар
Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц , Баяннуур сумдын заагт орших Цамбагарав уулын 110960га талбайг УИХ-ын 2000 оны 29 дүгээр тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан юм. Мөс судлалын ач холбогдолтой ,ирвэсний хэвийн өсөлтийг хангах зорилготойгоор хамгаалагдсан.
Цаст уул далайн түвшнээс дээш 4208 метрт өргөгдсөн, алсаас сүрлэг сайхан харагддаг мөнх цаст уулстай.
Энд дэлхийд болон Монголд оронд ховордсон амьтад байхаас гадна уулсынхаа араар армаг тармаг шинэсэн төгөл ойтой, тошлой, хад зэрэг жимс элбэгтэй байдаг. Үзэсгэлэнт тогтоц бүхий уулын ам, хавцал элбэг тааралдана.
Цамбагарав уулын БЦГазрын үндсэн зорилго нь байгалийн өвөрмөц тогтоц, экосистемийн онцлог төрх, байгалийн үзэгдэл, ховордсон ан амьтадыг хамгаалах, байгалийн нөөцийг тогтвортой ашиглах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, үйл ажиллагааг зохицуулахад оршино.

Алтай Таванбогдын Байгалийн цогцолборт газар         Монгол орны уул нурууд эмх замбараагүй тогтсон бус харин ч тодорхой...
15/08/2023

Алтай Таванбогдын Байгалийн цогцолборт газар
Монгол орны уул нурууд эмх замбараагүй тогтсон бус харин ч тодорхой чиглэлтэй бөгөөд тэр чиглэл нь нутгийн баруун зүүн хагаст харилцан адилгүй юм. Уулсын тогтолцоо болон уулс хоорондын хотгорууд нутгийн баруун хагаст баруун хойноос зүүн урагш сунаж тогтсон бол зүүн хагаст баруун урдаас ба зүүн хойш эргэж нийт уулын цуваа нум мэт цүлхийж тогтжээ. Нийт нутаг дэвсгэрийн эзлэх талбай 1566.5 мян км2.. Алтай Таван богдын байгалийн цогцолборт газар нь хойт талаараа ОХУ, баруун талаараа Таван богдоос баруун урагш Өвчүү уул хүртэл БНХАУ–тай хиллэдэг бөгөөд уртаашаа 186 км, өргөөшөө 42 км газар нутгийг хамардаг . Талбай нь бараг бүхэлдээ өргөгдсөн гадаргатай, далайн түвшнээс дээш 1800 – 4374 м, хамгийн өндөр цэг нь Монгол Алтайн нурууны ноён оргил Хүйтэн, хамгийн нам цэг нь Хурган нуур 1800 м, бүх нутаг дэвсгэрийн 80.0 % нь 1850 метрээс дээш өндөрт өргөгдсөн ба ерөнхийдөө 2400 – 2700 м байдаг . Эх газрын эрс тэс уур амьсгалтай. Судалгаанаас үзвэл 100 жилийн 50 – д нь уулын хээрийн бүсэд 100.0 – 125.0 мм хур тунадас унах магадлалтай ба өөрөөр хэлбэл хуурайвтар цөл, говийн нөлөөнд ихээхэн автагдсан өндөр уулын өвөрмөц уур амьсгалтай, маш эмзэг экосистем юм. Алтай Таван богдын байгалийн цогцолборт газар нь газрын гадаргын болон газар доорхи усаар баялаг . Хотон, Хурган, Даян зэрэг мөстлөгийн гаралтай томоохон нууруудаас гадна 250 гаруй жижиг нуур, цөөрөм бий. Том нуурууд нь цэнгэг, хүйтэн устай нуурууд юм. Тиймээс хавар, зуны улиралд ус, намгийн олон зүйлийн шувууд нүүдэллэн ирж зусаж, үүрээ засан өндөглөдөг чухал газруудын нэг билээ. Өндөр уулын мөнх цас , мөсөн гол, ян сарьдаг, уулын нуга, хээрийн ландшафт, экосистемийн онцлогийг төлөөлсөн үзэсгэлэнт байгальтай , аргаль , янгир, халиун буга, зэрэг хөхтөн амьтан, ирвэс, хүрэн баавгай , хойлог, тас , ёл зэрэг жигүүртний гол байршил болдогоороо зайлшгүй хамгаалах шаардлагатай нутаг юм.

1983 онд газарзүйч эрдэмтэн Н.Дашдэлэг, инженер П.Хишигсүрэн, Р.Евелхан нар дэлгэрэнгүй хураангуйлалтай агаар, сансрын болон газрын зураг, өмнөх судалгааны материалд тулгуурлан судалгаа хийж, Монгол орны орчин үеийн мөстөл, мөсөн голын талбайг 659 ам км, тооны хувьд 262 хэмээн нарийвчлан тогтоожээ. Тэдгээрийн ихэнх нь Монгол Алтай нурууны Таван Богд, хүйтэн оргилын орчимд орших ба түүнээс өмнө тийш багасаж цөөрнө. Монгол Алтай нурууны Таван богд уулсад манай оронд хамгийн томд тооцогдох Потанин, Александр, Гранегийн мөсөн голууд бий. Потанин мөсөн голын талбай 53.5 ам км юм./ Н.Дашдэлэг 1983/ Аялал жуулчлал нь дэлхий нийтийн хэмжээнд тасралтгүй өсөн нэмэгдэж буй үйлдвэлэл бөгөөд хүмүүсийн хувиараа аялах сонирхол ихээхэн нэмэгдэж , тэдний хувьд нутгийн уугуул иргэдийн ахуй амьдралтай бодит байдалд нь танилцах сонирхол давамгайлж байгаа нь Монгол шиг нүүдэлчний уламжлалт зан заншлаа хадгалж чадсан орны хувьд гол үзмэр нь болж байгаа. Эртний хүмүүсийн соёл иргэншлийн нэгэн гайхамшигт бүтээл болох хад, чулуун дээр улаан зосоор зурсан сүг зургууд ба хаданд сийлж зурсан ан амьтан, хүний дүрс бүхий сүг зургуудаас гадна элдэв тамга, тэмдэг, үсэг зурлага Алтайн нуруунд элбэг юм. Энэ зургууд нь Монгол Алтайд амьдарч байсан хүмүүсийн 2500 – 3000 жилийн өмнө үйлдэж үлдсэн түүх соёлын өв сан юм

Address


Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Баян-өлгий аймгийн үзэсгэлэнт газрууд posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Travel Agency?

Share