Нуур далайгаар аялахуй

  • Home
  • Нуур далайгаар аялахуй

Нуур далайгаар аялахуй Монгол орныхоо нуур, далайгаар аялахуй

Балгас нуурын домогЭрт балар үед шувуудын их хаан Хангарьд умард зүгээс өмнийг чиглэн нисэж явах замдаа Хан уулын орой д...
07/07/2023

Балгас нуурын домог
Эрт балар үед шувуудын их хаан Хангарьд умард зүгээс өмнийг чиглэн нисэж явах замдаа Хан уулын орой дээр сууж, амарчээ. Амрах зуураа амныхаа цангааг тайлахаар ийш тийш хартал нэгэн нуур харагджээ.

Хангарьд нисэн очиж балгатал ганцхан балга ус л байсан гэнэ. Үүнд уурласан жигүүртний хаан “Амны цангаа гаргаж чадахгүй балга устай нуур” гэж хараагаад Хан уулын оройг базаад хаячихсан гэнэ.

Тэрхүү базагдсан уулын орой нуурын зүүн талд унажээ. Тэр цагаас хойш энэ нуурыг “Балга устай нуур” гэж нэрлэх болсон бөгөөд хожмоо он жил урсан өнгөрч хүмүүсийн ам дамжсаар “Балгас нуур” болон өөрчлөгдсөн аж.

Балгас нуурын зүүн талд дөрвөлжиндүү хэлбэртэй, тэгш оройтой Хан уул гэдэг уул байдаг нь Хангарьдын оройг нь базсан Хан уул юм. Энэ нуур Өмнөговь аймгийн Даланзадгад хотоос зүүн урагш 30 орчим км зайтай газар бий.

Увс нуурын домогЭрт урьд энэ газарт ард олоноо боддогүй, атгаа хомхой ноён түмэн олныг дарлан зовоож суудаг байжээ. Ард ...
07/07/2023

Увс нуурын домог
Эрт урьд энэ газарт ард олоноо боддогүй, атгаа хомхой ноён түмэн олныг дарлан зовоож суудаг байжээ. Ард олон “Ай бидэнд сайн ноён заяадаг болоосой” гэж уйлсаар нуламс нь нуур болон тогтож гэнэ. Нулимсаар дүүрсэн учираас сувсан нуур гэж нэрийдэж нуурын ус давстай байдагын учир энэ юм гэнэ. Гэтэл нэгэн сайн санаат ядуу хүү атгаг хомхой ноёныг зайлуулж ноён болсноор амар жимэр аж төрөн амьдардаг болжээ.

Гүн нуурын домогНэгэн цагт хуучин феадлын үед гэнэ өнөөгийн Сэлэнгэ аймаг Алтан булаг сумын Хяраан хөндий хэмээх газрын ...
07/07/2023

Гүн нуурын домог
Нэгэн цагт хуучин феадлын үед гэнэ өнөөгийн Сэлэнгэ аймаг Алтан булаг сумын Хяраан хөндий хэмээх газрын наах нь Гүн нуур хэмээх газар уул нутаг ус голдоо ихэд өнгө нэмсэн сайхан бүсгүй ээж аавын хамт амьдран суудаг байж тэрээр зан ааль сайтай бөгөөд үйл үртсэнд уран агаад хармын зангүй хачин сайхан гол шиг сайхан бүсгүй байсан нь тодорхой … Түүнд нутгийн сайхан залуу хайртай болж бүсгүй ч мөн адил сэтгэл нийлэн ихэд жаргалтай байтал алс хошууны засаг ноён нэгэнтээ бүсгүйн сургийг сонсоод нутагт нь ирж сайх бүсгүйг олон хараад гэргий болгон авах бодол төрсөн авч хайртай залуу нь бүсгүйг аван үүр цүүрээр оргуулан босгон авч явахад нь засаг ноёны барлагууд тэр хоёрыг барин авч нөгөөх засаг ноён нутгийн түшмэлтэй ам нийлэн хархүүг хугацаагүй цэргийн албанд цөлөн явуулсан ажээ.
Бүсгүйг гэрт хүргээд ээж аавд нь удахгүй ирж охинг нь бэлэг сэлт болон худ ургийн барилдлага тогтооно гэснээр намрын дунд сард айлчлан 9 цагаан тэмээгээр хүүхнийг богтлон авч явж. Тэмээн дээр суусан бүсгүй гунигт тавилан болон сэтгэлд хархүүгээ санан зай завсаргүй цурхиран байх зуураа нэгэнтээ ухаан сийлэн тэмээгээ залан гүн нуурын зүг таваргаж явсаар гүйцэгдэлгүй гүн нуурын эрэг дээр ирэхэд гүн нуур ганцхан давалгайлаад хүүхэнг аван мэлтийн толийж амгалан сайхан нөгөө л янзаараа л зөөлхөн мандлаа шилгээн байсан ажээ . Ингээд балмад ноёны хүсэл үл бүтэж ард зоноороо эгэлгүй сайхан энхрий нутгийн бүсгүйг дурсан Гүн нуурыг тэр цагаас хойш Гүнж нуур хэмээн нэрлэх болжээ. Нэгэн цагт хугацаагүй цэргийн албанаас хархүү ирэн сэтгэлд бүсгүйгээ хайн ирэхэд нутгийн олон болсон явдлын учрыг хэлэн хархүүгийн сэтгэлийн зовлонг хамт хуваалцан уйлж нэг дуулж нэг учирласан авч хархүү сэтгэлээр ихэд унаж Гүнж нуурыг дэргэд сөхрөн сууж харсаар хөшин Бүргэд уул хэмээх хадан уул болон тогтож өглөө орой хоёрт уулын орой нуурын толионд тусан байх агаад өнөөг хүртэл Гүнж нуур Бүргэд уулын домгийг нутгийн ард олон хуучлах ажээ. Энэхүү домгийг хэлэн өгсөн Сэлэнгэ Алтанбулаг сумын иргэн Отгонбаатар хэмээх малчин залууг хэлэхгүй байж болшгүй билээ.

ЦЭНГЭГ УСТ АЧИТ НУУРЫН ДОМОГГалдан Бошигт Манжийн цэргээс зугтан Ховдод ирсний дараа их зуд болжээ. Хамаг мал сүрэг нь ү...
07/07/2023

ЦЭНГЭГ УСТ АЧИТ НУУРЫН ДОМОГ
Галдан Бошигт Манжийн цэргээс зугтан Ховдод ирсний дараа их зуд болжээ. Хамаг мал сүрэг нь үхэж үрэгдэн, хамж базаасан амуу тариагаа дуусгасан тул цэргүүд хэд гурваараа хэрэн тэнэж хоол хүнс эрж явдаг байжээ. Хавар цагт нэгэн хэсэг цэрэг Цагаан голыг өгсөн явж нэгэн нуурын дэргэд ирж амсхийж ядарч туйлдсан цэргүүд нэгнийгээ нуурын харзалсан уснаас ус авахуулахаар явуулжээ. Өнөө цэрэг модон хувингаараа ус хутгатал устай цуг олон загас хувинд орсонд бөөн баяр болоод, аваад иржээ.

Ийнхүү цэргүүд өлсөж үхэх аюулаас аврагдан тэндээ саатан тухалж тэнхэрч аваад уг нуурыг үхэх аюулаас аварсан ачит нуур минь гэснээс болж “Ачит” нуур нэртэй болсон гэх домог бий.

Өөр нэгэн домог ч бас байдаг. Эрт үед хүмүүс дайснаас дүрвэж өвс, ургамал, бэлчээр сайтай нутаг хайж яваад аяншин ядарч, өлсөж ундаасан зүдэрч байтал нэгэн томоохон нуур харагдахаар тэнд очжээ. Гэтэл тэр нуурын мандлаас нэг том загасны сэрвээ цухуйгаад хөлдчихсөн байжээ. Дээрх хүмүүс түүнийг цавчин авч идэн тэнхэрч ихэд баярлан “Ээ хөөрхий Ачит нуур минь” гэж дуу алдсан гэдэг. Үүнээс хойш тэрхүү нуурыг “Ачит” нуур гэж нэрлэсэн гэдэг

Бүст нуурын домогХотгойдын Шадар Ван Чингүнжав Манжийн цэрэгтэй байлдаж явахдаа Бүст нуурын оломыг мэддэг учир нуурыг га...
07/07/2023

Бүст нуурын домог
Хотгойдын Шадар Ван Чингүнжав Манжийн цэрэгтэй байлдаж явахдаа Бүст нуурын оломыг мэддэг учир нуурыг гатлаж нуурын гол дахь ууланд очиж цэргүүдтэйгээ байрлаж байсан ба нуурын нэр, нуурын дундахь Алтан тэвш уулын нэрийг ч шадар ван хайрласан гэх домог бий.
Урьд шадар ван Чингүнжав ховдын цагаан түнгээс гарч орос улсыг зорин манжийн цэргээс зугтаж явахдаа энд хоног тааруулсан гэдэг. Тэгээд өглөө босоход нь анчин гөрөөчнөөс айж үргэсэн ан амьтан нуурын мөсөн дээгүүр сүрэглэн нуурын дундхи уул руу айсуй харагджээ.
Шадар ван өөрөө ч зугтан явсан тул айсан үргэсэн бүхнийг орогнуулан авардаг ачтай, тустай нуур юмаа хөөрхий хэмээн бишрээд өөдөө харсан сав гэж алтан тэвшээ дунд ууланд нь булж, товчлуур мөнгөн бүсээ нуурын мөсийг цоолж хийсэн гэдэг. Тэр цагаас л уг нуурыг Бүст нуур, дундах уулыг нь Алтан тэвш хэмээн нэрлэх болжээ. Мөн тэр үеэс нэгэн сайхан дуу гарч түмэнд түгсэн нь:

Хоноглосонхон газар нь
Ховдын цагаан түнгээ
Ховлоод мордсон цэрэг нь
Хоёр живаа цэрэг
Бүгсэхэн газар нь
Бүстийн дунд уул
Бүслээд мордсон цэрэг нь хоёр живаа цэрэг
Хүчлэнхэн зорьсон газар нь
Хүрмэн тагнын цаахна
Хүрээлэн мордсон цэрэг нь
Хоёр живаа цэрэг
Гурван живаа цэргээ
Дагуулсан ч болоосой
Гургалдай зээрдээ
Унасан ч болоосой.

Дуут нуурын домогЭрт дээр цагт нэгэн бяцхан жаал үргэлж дуут нуурын хөвөөнд тоглож наадаж өссөн ба их игдүүтэй хайр тата...
07/07/2023

Дуут нуурын домог
Эрт дээр цагт нэгэн бяцхан жаал үргэлж дуут нуурын хөвөөнд тоглож наадаж өссөн ба их игдүүтэй хайр татам өхөөрдөм хүү байж гэнэлдээ. Нэг удаа дуут нуурын савдгыг санамсаргүй харчиж. Тэгээд хүн болгон айж сандарч зугтдаг байхад улам сониорхож улам ойртож харах гэж байгаад нуурлуу ороод живж үхэх шахсан гэнэ. Гэтэл нуурын савдаг өөрөөс нь айгаагүй улам ойртох гэж байгаад осолдож буй бяцхан жаалыг хараад анхааралдаа аван нуурын эрэг дээр гарган амийг нь аварчээ. Тэр цагаас хойш хүү нуурлуу ирж тоглох нь улам ихсэж өдөр болгон шахуу байх ба нуурын савдаг тэр хүүг тэнд байх болгонд нь нууцаар харж байнга ажигладаг байж байгаад маш их дассан гэнэ. Хүү нас бие гүйцэн эрийн цээнд хүрхэд түүний өв тэгш бие хаа хэнд ч гологдхооргүй сайхан зүс царай, эсгэрэн дуулах дуу хоолой нь нутгийн олны сэтгэлийг баясгаж нүдийг нь хужирлдаг болсон гэнэ. Тэр үед савдаг ч бас хүүг улам ихээр хайрлаж, харамлаж, хүнд харагдаж үзэгдэх боломжгүйдээ шаналан үдэш болгон нуурыг цалигуулан уйлан урамддаг байжээ. Нэгэн өдөр хүү эр цэргийн алба хаахаар нутгаа орхин явхад нуурийн эргэн тойронд савдаг харсан гэх яриа ихсэж, нутгийн олон айн түгшиж юуны улмаас ямар шалтгаанаар тэр догшин амьтан үзэгдэх болсныг ойлгохгүй байлаа. Уур хилэн ихтэй нуурын савдаг ирэхээ больсон хүүг харахаар нуураасаа гардаг болсон байлаа. Хүү цэргийн алба хаах хугацаа өнгөрсөн ч ирэлгүй ихэд удсаар. Нуурын савдаг ч үзэгдэж харагдахаа байж уугуул нутгийнханы цуурхсан хоосон яриа л үлдэж гэнэ. Нэгэн өдөр нуурийн савдагийн чихнээ нижгэр найрын дуу сонсдон сэрээж, түүний сонирхлын татлаа. Хавь хожид тийм их шуугиан, баяр наадам сонсоогүй савдаг сонирхон очиж холоос ажиглтал түүний удтал хүлээсэн залуу үзэсгэлэнт бүсгүйн хамт хуримын найраа хийж танил болсон сайхан хоолойгоороо чин сэтгэлийн гүнээс хайртдаа дуу дуулан баясалдаж байгааг харан тэвчиж чадалгүй найран дээр очиж газар чичиртэл хашгиран нулимстай нүдээрээ залууруу харан нуурлуугаа буцан одсон гэдэг. Цуглсан нутгийн олон байтугай залуу бүсгүй хоёр юу болоод байгааг огтхонч ойлгоогүй ба үхтэлээ айсан ардууд гэртээ ч харьж чадалгүй бөөгнөрөлдөн хоносон гэдэг. Тэр цагаас хойш нуурлуу зүглдэг хүн ховор болж. Явсан мал иргэж ирдэггүй болжээ. Он цаг улиран одсоор нутгийнханы тогтоосон хориотой зүг гэгдэх газар бий болж хэнч очилгүй 8 жил өнгөрч гэнэ. Залуу бүсгүй 2 ганц хүүтэй болсон ба яаг л аавынхаа бүх зүйлийг өвчиж төрсөн мэт адилхан. Их зүггүй байсан болохоор болохгүй гэсэн зүйлийг заавал оролдож үздэг хүү байжээ. Аавтайгаа адилхан болоод ч тэрүү болохгүй гэсэн болоод ч тэрүү. Хориотой зүглүү нууцаар явсаныг эцэг эх 2 нь мэдээд нүдэндээ нулимстай сэтгэл шаналалтай хамаг хурдаараа араас нь давхиж гэнэ. Нуурын эрэг дээр ирэн хартал нуурын эргээр үхсэн малын хүүрнүүд хөвж, үнэр танар, өнгө үзэмж нь үхээрийн муухай болсон байжээ. Хүүгийнхээ нэрийг дуудан эх нь уйлхад нуурын гол орчмоос урьд хожид сонсдож байсан чанга дуу инээн зовлон шаналалд баясах хоолой сонсдож гэнэ. Бүсгүй залуу хоёрын айх сандрах зэрэгцэн адуу мал нь булиган хаяж одлоо. Залуу уйлан гуйж гэнэ. Миний хүүг өгчих гэж. Тэгтэл тэртээ холоос ингэж хэлж байна. “Хуримын найран дээр чин сэтгэлийн гүнээс гэргийгээ харан дуулж байсаншигээ! Яаг одоо чин сэтгэлийн гүнээс уйчлал гуйн намайг тайтгаруулан дуу дуул” гэж гэнэ. Залуу ч хамгийн сайн чаддаг зүйлсийн нэг тул хэнийг ч уяртал дуу дуулан савдгыг аргадан дуулсан юм гэдэг. Савдаг дууг нь сонсоод уяраад ингэж хэлсэн гэнэ. “Чи өдөр болгон ирж надад дуу дуулж өгч надад харагдаж байна гэж амал. Тэгвэл би одоо хүүхдийг чинь өгье” гэж гэнэ. Залуу ч ам танграга гаран, хэлсэн бүхнийг хийе гэж сөгдөн гуйсан гэдэг. Хүүгээ харан баярлаж хөлийн хурднаар аль болох холдон тэр гурав гэрлүүгээ яван очсон даруйдаа жин бэлтгэн нүүсэн гэдэг. Амалсан ёсоор ирэх ёстой хэмээн савдаг хүлээн суулаа. Долоо хоног хүлээж гэнэ. Тэсэлгүй хэлэгнэн хотол айлруу очтол хэн ч байсангүй. Нутгийнхан бүгд нүүсэн байжээ. Тэр цагаас хойш нуур бараадан нүүдэллэж ирсэн айлсын хүүхэд тогтохгүй, эсвэл ор сураггүй алга болдог болсон гэнэ. Хүүхдээ хайсан хүмүүсийн тоо олширч шөнөжин уйлалдах дуу сонсддог болж. Хэдий хүүхэд нь алга болоод удсанч хүүхдээ алдсан хүмүүс тэндээс явдаггүй байжээ. Учир нь долоо хоногт нэг удаа хүүхдийнх нь уйлах дуу чанх дэргэд нь сонсддог юм гэнэ. Тэр нутгийн талаар сонссон нэгэн хүн алс холоос зорин ирж хүмүүсийг цуглуулан тэдний яриа, болсон явдлуудыг нэг нэггүй сонсож байгаад нуурлуу явжээ. Хүмүүсч гайхан учир битүүлэг түүний юу хийхгээд байгааг нэг л ойлгохгүй хоцорч гэнэ. Хэдий нуурлуу ойртож очихгүй ч алсаас бараадан хэрэгт дурлсан хүмүүс ингэж ярив. “Бидэн дээр ирээд явсан өвгөн ах нуурын эрэг дээр зогсолтгүй 6 хоног дуу дуулж суугаа. Гэхдээ их гоё дуулдаг хүн байналээ. Юуны учир ингээд байгааг нь мэдэхгүй юмдаа” гэж гэнэ. Маргааш шөнө нь алга болсон хүүхдүүд яаг хэвээрэй хаанаас ч юм гараад ирж гэнэ. Хүн болгон хөл хөөр болон юу тохиолдож, ямар хэрэг тохиолдсоныг асууж шалгаасан хүмүүс хаа сайгүй байсан ба нуурын эрэг дээр 7 хоног дуулсан өвгөнийг хэн нь ч санаагүй юм гэдэг. Тэр цагаас хойш дахиж савдаг харсан гэсэн яриа гараагүй юм гэнэлээ.

Зогсoод байх нь аялгуу түрээд
Зоргол халиун буга нь урамдах юмаа
Нүцгэн уулсаа аргадан таалаад
Нүдэн нуур уилаад байх юмаа
Дахилт:
Дуут нуурыг дуулдаг гэлцдэг
Дуундаа уяраад уйлдаг гэлцдэг
Домог яриа хачиргүй байна аа
Долоон хэлээр нуур дуулж байна
Сонсоод байх нь аялгуу түрээд
Согоо нь буга руугаа явж байх юмаа
Аялгуу сайхан дуундаа уяраад
Аргасан нүдэнд нулимс хурах юм
Дахилт:
Чагнаад байх нь аялгуу түрээд
Чанх дэргэд хүүхэд уйлах юмаа
Сэвлэгтэй үрийхээ дууг сонсоод
Сэтгэл нэг л үймрээд байх юмаа гэж дуулсан байдаг. Дууны үгийг домгоос сэдэлтэй гэж хөгшчүүл ярьдаг гэсэн.

Address


Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Нуур далайгаар аялахуй posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Travel Agency?

Share