Khorgo Terkh Tourism Association

  • Home
  • Khorgo Terkh Tourism Association

Khorgo Terkh Tourism Association Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Khorgo Terkh Tourism Association, Tourist Information Center, .

Khorgo crater ( Khorgo Togoo ) is located 180 km from Tariat soum in Arkhangai Province, at the edge of Terkh Tsagaan La...
26/09/2023

Khorgo crater ( Khorgo Togoo ) is located 180 km from Tariat soum in Arkhangai Province, at the edge of Terkh Tsagaan Lake was a volcano that erupted 8,000 years ago. It covers 50 square kilometers and 2,210 meters above sea level. The Khorgo Crater (Khorgo togoo) is 200 meters wide and 80 meters deep. A thick cedar forest grows there. There is a cave known as the “stone ger” by locals near Khorgo Crater. The cave was made of hot lava that turned to stone. There are over 10 caves with holes like you would find at the top of a ger and acting as doors. More than 33 small and big craters near Khorgo crater such us Ul, Tsagaan-Uul, Zalaa Mountain, Mandal and Shavar Tsaram, and more. Between them, the Suman, Gichgene, and Chuluut rivers' bubbling flow makes our land one of beauty.

🇲🇳ТАЛАРХАЛ АРХАНГАЙ-100👏👏👏✅Эртний төрт улсуудын өлгий нутаг Архангай аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наад...
31/07/2023

🇲🇳ТАЛАРХАЛ АРХАНГАЙ-100👏👏👏

✅Эртний төрт улсуудын өлгий нутаг Архангай аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадам ёслол төгөлдөр, өргөн дэлгэр, сайхан боллоо. 👍
🇲🇳Архангайчууд бид нэгэн зууныг үдэж, шинэ зууныг эхлүүлж байна.
✅Түүхт их ойгоо тэмдэглэн өнгөрүүлэхэд нэг баг болж, нэгдэж ажилласан хүн бүхэнд талархал дэвшүүлье.👏

👉Төр, түмний их цэнгэл наадмыг хамтран зохион байгуулсан:👇
- Баяр наадам зохион байгуулах хорооны гишүүд
- Аймгийн Морин спорт уяачдын холбоо
- Аймгийн Үндэсний бөхийн холбоо
- Аймгийн Үндэсний сурын холбоо
- Аймгийн Шагайн холбоо
- Төрийн болон төрийн бус байгууллагын удирдлага, ажилтан, алба хаагчид
- Сумдын ИТХ, ЗДТГ, Соёлын төв, ЕБС, Эрүүл мэндийн төв, Хүүхдийн цэцэрлэгийн хамт олон
- Эрдэнэбулган сумын сургууль, цэцэрлэгийн тогооч, үйлчлэгч, удирдлага хамт олон
- Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний 017, 342, 256 дугаар ангийн алба хаагчид, удирдлагууд
- Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид
- Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн хөгжимчид
- Батлан хамгаалахын хөгжмийн сургуулийн сонсогчид
- Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн Төрийн хүндэт харуулын цэргүүд
- Бөх билэгт дэвжээний багш, дасгалжуулагч, бөхчүүд
- аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар,
- Үүрэн холбооны операторууд/ юнител, мобиком, жи мобайл, скайтел/
- Хандивлагчид
- Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хот дахь нутгийн зөвлөлийн хамт олон
- Монцамэ агентлаг, ETV HD, Сүлд тв, Зөв.мн болон орон нутгийн АВ, Тамир тв-ийн хамт олон
- Архангай аймгийн уугуул сэтгүүлчид
- Ара комплексын баг хамт олон
- Брэнд 21-ийн баг хамт олон
- Ерөнхий продюсер Э.Цолмонбаяр болон түүний баг хамт олон
- Найруулагч Д.Ганболд болон түүний баг хамт олон
- Найруулагч Б.Тамир болон түүний баг хамт олон
- Анир поп оркестрын хамт олон
- Нээлтэд оролцсон уран бүтээлчид, авьяаслаг сурагчид
- аймгийн ХДТ, Тайхар нэгдэл, Хан тамир төвийн нийт уран бүтээлчид
- Морьтой үзүүлбэрийн жүжигчид
- зураач Э.Батнасангаар ахлуулсан зураачид
- Эртний нүүдэлчдийн өлгий Архангай аймгийн аялал жуулчлалын холбоо
- Хот тохижилт үйлчилгээний газрын ажилчид, удирдлага хамт олон
- Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж буй иргэд
- Оюутан залуус
- Хувийн хэвшлийн ААН-үүд, худалдаа үйлчилгээ эрхлэгчид
- Архангайн уугуул урлаг, соёлын алдартнууд болон гар бие оролцсон бүхий л хүмүүст👇
🙏Та бүхэндээ гүн талархал илэрхийлье. 👏
💥Хүн бүхэн чуулсан, хүлэг болгон уралдсан хөлтэй их наадмыг бид хамтаар тэмдэглэн өнгөрүүллээ. ✊
📣Түүхт ойн наадмаа түүх болон яригдтал, түмнийг цэнгүүлж, хотлыг баясгаж гайхамшигтай сайхан наадлаа. 👏

🔥Гурван өдрийн наран дор Арын сайхан хангайд хуран чуулж, дэнж хотойтол дэлгэр сайхан наадсан НААДАМЧИН олон, ард иргэд та бүхэндээ чин сэтгэлийн талархал дэвшүүлье.🙏🙏🙏

02/01/2023
💢ТЭРХИЙН ЦАГААН НУУРБайрлал: Архангай аймгийн Тариат сум, Хангайн нурууНуурт цутгах: Тэрхийн голНуураас гарах: Суман гол...
26/10/2022

💢ТЭРХИЙН ЦАГААН НУУР
Байрлал: Архангай аймгийн Тариат сум, Хангайн нуруу
Нуурт цутгах: Тэрхийн гол
Нуураас гарах: Суман гол
Урт: 16 км
Өргөн: 4-10 км
Талбай: 61 км²
Дундаж гүн: 20 м
Хөвөөний түвшин: 2060 м

Тэрхийн Цагаан нуур нь Архангай аймгийн Тариат сумын нутагт Хоргын тогооны дэргэд байрлах цэнгэг уст нуур. Хангайн нуруунаас эх авсан Хойд, Урд Тэрхийн голын урсгал Хорго галт уулын халуун хайлмал бодист боогдон үүсчээ.

Нуурын голд орших жижиг арал дээр шувууд үүрээ засаж өндөглөдөг. Нууранд хар галуу их ирдэг бөгөөд 5 метр хүртэл гүн рүү шумбан загасаар хооллодог байна. Цурхай зэрэг Сэлэнгийн савын загастай. Мөн ховор шувууд амьдардаг. Нуурын Толгой нь Хоргын дархан газарт багтдаг.

Энэ нуурт 10 гаруй гол цутгадгаас хамгийн том нь Тэрхийн гол юм. Харин ганц гол эх аван гадагш урсдаг бас тэр нь Суман гол юм. Тэрхүү гол нь цаашлаад 50 орчим километр урсаад Чулуутын голд цутгадаг.

Тус нуурыг 2011 онд CNN мэдээллийн төв аялах шилдэг газруудын нэгт багтаажээ.

💢ХОРГО Байрлал: Архангай аймгийн Тариат сумТалбай: 772,67 км²БЦГ-т бүртгэсэн: 1994 онХорго хэмээх газар Архангай аймгийн...
26/10/2022

💢ХОРГО
Байрлал: Архангай аймгийн Тариат сум
Талбай: 772,67 км²
БЦГ-т бүртгэсэн: 1994 он

Хорго хэмээх газар Архангай аймгийн Тариат сумын төвд оршдог. Хэн ч саатан хоргодом энэхүү үзэсгэлэнт нутгийг 1965 оноос дархан цаазат газрын, 1994 оноос байгалийн цогцолборт газрын зэрэглэлээр улсын тусгай хамгаалалтад авчээ. Одоогоос 9 мянга орчим жилийн өмнө дэлбэрч байгаад унтарсан галт уул юм гэдгийг манай газар зүйн эрдэмтэд тогтоожээ. Өөрөөр хэлбэл энэ нь манай орны унтарсан галт уулуудын дотроос хамгийн сүүлд унтарсан галт уул төдийгүй жаахан хэтрүүлбэл уур нь савсаж байгаа “шинэхэн” уул.

Хорго уул нь далайн түвшнээс дээш 2240 метрийн өндөр бөгөөд Хорго уулаас оргилон гарсан халуун хайлмал бодис магма нь газрын уруу даган зүүн тийшээ Суман, Чулуут голын хөндийгөөр зуугаад километр урссан байдаг. Энэ замаар барагцаалбал 10-20 километр өргөн хөндийгөөр урссан магма нь 40-50 метр зузаан хүрмэн чулуун хучилга болон царцсан байж магад гэж эрдэмтэд таамагласан байдаг.

Мөн Хорго уулыг 2 удаа дэлбэрсэн гэж ч ярилцдаг. Уулын тогооны амсар нь 50 градус орчим налуу, 100 орчим метр гүнзгий 300-400 метр диаметртэй дугуй хэлбэртэй. Хоргын тогоон дотор нь сандал, ширээ шиг том том хүрмэн чулуу ундуй сундуй хөглөрч байдаг учир явахад бэрхтэй. Тогоон дотор зөвхөн баруун талаас нь л маш болгоомжтой орж болно. Хорго уулаас урагш зургаан километр орчимд Суман голын зүүн гар талд Тариат сумын төвөөс баруун урагш 3 орчим километр зайтай газарт чулуун гэр гэж сонирхолтой үзмэр бий. Буцлан урсч явахдаа халуун хайлмал магмын хөөс царцан хагарч 170 орчим сантиметр өндөртэй хүрмэн чулуун гэрийн “тооно”, “үүд” бий болгон тогтсон нь энэ. Ийм чулуун гэр манай бусад унтарсан галт ууланд байхгүй.

Хоргын өөр нэг гайхамшиг бол тэндхийн хүрмэн чулуун гадаргын завсар зайд ургасан намхан загзгар хуш модны самар болон бусад жимс нэн элбэг байдаг явдал. Бас хүрмэн чулуунд агуй хонгил элбэг. Хорго уулаас 20 орчим километрт Босгын, Хярын, Сугын тогоо гэж гурван унтарсан галт уул бий. Босгын тогоо нь баруун хойшоо сэтэрсэн боловч ёроолдоо нууртай. Хорго орчмын шаврын царам уулаас туйлын ховор, дээд зэргийн эрдэнийн чулуу алмаз олдсон. Тэрийг нь дээхэн үед Зөвлөлт холбоот улс ашиглаж байсан гэдэг.

Address


Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Khorgo Terkh Tourism Association posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Travel Agency?

Share