19/07/2021
ДЭЛХИЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТАЛААРХ СОНИРХОЛТОЙ БАРИМТ, МЭДЭЭЛЭЛ
Дэлхий хамгийн жижиг 10 улс
Гренада- 2016 оны хүн амын тооллогоор 107,000 хүнтэй байсан ба газар нутгийн хэмжээ нь 344 км квадрат. Энэ улс анхилуун үнэрт задь ургуулан экспорт хийдэгээр дэлхийд алдартай. Энэ арал руу ойртоход маш анхилуун үнэр үнэртдэг.
Малт-400 гаруй мянган хүн амтай энэ үзүүлэлтээрээ Европдоо хамгийн шигүү хүн амтайд тооцогддог. Дэлхийн аз жаргалтай улсуудын жагсаалтад дээгүүр байр эзэлдэг. Калипсо хэмээх агуйгаар дэлхийд алдартай.
Малдив-1000 гаруй жижиг шүрэн арлаас бүрдэнэ. 1965 онд тусгаар тогтонсон ба 360,000 гаруй хүн амтай. Аялал жуулчлалын том төв.
Сейнт Киттс- Зүүн Кариббины тэнгисийн дагуу байрлана. 50,000 гаруй хүн амтай. 45 км квадрат нутаг дэвсгэртэй боловч жуулчдын очих дуртай газруудын нэг билээ.
Лиечтенстейн-37,000 гаруй хүн амтай Малдиваас газар нутгийн хувьд 10 дахин бага. Шевицарь болон Австрийн дунд байрладаг. Хамгийн сүүлд 1997 онд нэгэн гэмт хэрэг энэ улсад бүртгэгдсэн байна.
Сан Марино-Эртний түүхтэй улсуудын нэгт тооцогддог. 32,000 хүн амтай. Нутаг дэвсгэрийн хэмжээ бага тул хүн ам нь шигүү оршин суудаг.
Тувалу- Австралийн зүүн хойш далайд байрлана. 10,000 доош хүн амтай ба энэ улс нэг л нэгдсэн эмнэлэгтэй гэнэ. Далай доорх агуйн тогтолцоогоор дэлхийд алдартай.
Наури-жижиг арал улс. 10,000 гаруй хүн амтай. Гайхалтай сайхан байгалын тогтоцтой боловч хүн амын ердөө 10 хувь нь ажил эрхэлдэг. Хамгийн их таргалттай арал улсын тоонд ордог.
Монако-Хамгийн чинээлэг улсын тоонд ордог. Дэлхийд алдартай авто машины Гранд При уралдаан энэд зохион байгууллагддаг. 37,000 гаруй хүн амтай.
Ватикан улс-Итал улсын нутаг дэвсгэр дээр байрлана. Ромын Пап-ын улс юм. 800 гаруй хүн амтай. 1929 онд тусгаар улс болсон. Өөрийн туг далбааг төрийн дуулалтай. 1506 оноос хойш Швейцарь цэргүүд тус улсыг хамгаалдаг.
ЖАРГАЛ ЭКСПЭДИШН.
Сэтгэлд хоногшсон жаргалтай сайхан аяллууд.