10/03/2024
Эрүүл байя. Ганцаардахгүй байя. Бага санаа зовож, их инээе. Аялалд явъя. Өөртөө хөрөнгө оруулцгаая. Хэрэггүй харилцааг таслая.
Өнгөрсөнг тэнд нь үлдээе. Зөв гэж боддог зүйлээ хэнээс ч айхгүй хийе. Арьс үс жиндээ анхаарья. Хаясан гээгдсэн мэдрэмжээ олж авъя. Гоё дурсамж бүтээе. Ядаж ганц хоёр ном уншиж, нэг хоёр үзвэр үзэж, цөөн ч болов сургалт дамжаанд сууя. Хуучин хувцаснуудаасаа салж нэг бүрэн шинэчилээд зөндөө олон зураг даруулъя. Үнэртэй ус, сонсдог дууны листээ өөрчилье. Дотогшоо чимээлж, дуу хоолойны өнгөө намсган, амар амгалан төлөвт байя. Хүслээрээ атлаа хэнд ч тээргүй, хэний ч анхаарлыг татахгүй, дотор гадаргүй “cool” болцгооё…