16/10/2023
ТАТГАЛЗСАН ШАЛТГААН:
- Виз татгалзахад пасспортны арын хуудсан дээр улаан өнгөтэй он сар мөн тоо дардаг болсон бөгөөд тоо нь виз татгалзсан тайлбар юм.Тайлбар бүхий хуудас өгөхөө больсон.
✌️Илүү их мэдээлэл авахыг хүсвэл группд элсээд найзуудаа уриарай!
👉1. Пасспортны хүчинтэй хугацаа дууссан
👉2. Хилийн Шалган Нэвтрүүлэх Албаны тухай хуулийн 11-р зүйлийн 1(хилээр орох эрх нь хаагдсан)-д хамрагдсан.
👉3. Өмнө нь БНСУ-д визний хугацаа хэтрүүлж байсан буюу оршин сууж байхдаа хууль зөрчиж байсан.
👉4. Зорчих зорилгоо тодорхойлсон бичиг баримтаа бүрдүүлж өгөөгүй.
👉5. БНСУ-ын хилийн албанаас тогтоосон оршин суух нөхцлийг хангаагүй.
👉6. A) Хуурамч материал бүрдүүлж өгсөн (орох эрхийг _жилээр хаасан). b) Ажлын газрын тодорхойлолтын үнэн зөв эсэхийг батлах боломжгүй. c) Аман болон бичгийн мэдүүлэг бодит байдалтай зөрүүтэй байсан, үнэн зөвийг батлах боломжгүй . d) Бүрдүүлсэн бусад материалын үнэн зөв эсэхийг батлах боломжгүй.
👉7. Зорчих зорилго тодорхойгүй байсан.
👉8. Төлбөрийн чадвар зэрэг нь визний хугацаандаа буцаж ирэх баталгаа болж чадаагүй.(Хууль бусаар оршин суух , ажлах магадлал өндөр)
👉9. A) Уригч тал нь хүн урих эрхгүй байсан. Уригч талын өмнө нь урьсан хүмүүсээс тус улсад хууль бусаар үлдсэн тохиолдол гарсан.
👉10. Уригчтайгаа төрөл садан болон ямар холбоотойгоо баталж чадаагүй
👉11. Бусад a) Утсаар холбогдох боломжгүй байсан. Нэмэлтээр хүссэн материалыг бүрдүүлж өгөлгүй өөрийн хүсэлтээр пасспортаа буцааж авсан.
ТАВТГДАХ ШААРДЛАГА:
👉1. Виз мэдүүлгийн маягт дээр зорчих зорилго, холбогдох утасны дугаар, ажлын газар зэргийг худал бичсэн тохиолдолд виз татгалзах шалтгаан болох бөгөөд тодорхой хугацаагаар виз олгохоос татгалзана.
👉2. Хуурамч болон засварласан бичиг баримт бүрдүүлж өгөх тохиолдолд болон визний хууль бус үйлдэл зэрэг нь 2 удаа илэрсэн тохиолдолд уг этгээдийг Монгол улсын хуулийн дагуу зохицуулалт хийх бөгөөд БНСУ-ын визний журам /Удирдамж/-ын дагуу "Хязгааргүй"-ээр визний мэдээллийн нэгдсэн системд байрлуулж БНСУ-ын хилээр нэвтрэхийг хязгаарлана. /2019.09.16-аас хэрэгжинэ/.
👉3. Бүх бичиг баримт зөвхөн тухайн баримтанд заасан хүчинтэй хугацаан дотор ирүүлэх хэрэгтэй ба хүчинтэй хугацааг тусгайлан заагаагүй бол олгосон өдрөөс хойш 3 сарын дотор зөвхөн гаргасан баримт бичгийг ирүүлж болно.
👉4. Зорчих зорилгыг тодорхойлох зэрэг визний мэдүүлгийг шалгахын тулд шаардлагатай тохиолдолд бүрдүүлэх бичиг баримтын тоог нэмж, хасч болно.
👉5. Бүрдүүлж өгөх боломжгүй бичиг баримтын тухайд зорилго тодорхойлох боломжтой өөр бусад бичиг баримтаар орлуулах эсхүл өргөдөл бичиж өгч болно.
👉6. Виз мэдүүлэхэд бүрдүүлж өгсөн бичиг баримтыг бүртгэж /шалгаж/ дууссаны дараа эх хувийг буцаан олгох бөгөөд бусад виз мэдүүлсэн бичиг баримтыг буцаан олгохгүй.
👉7. Паспортын хүчинтэй хугацаа нь виз мэдүүлж буй өдрөөс эхлэн тооцвол 6 сар ба түүнээс дээш хугацаанд хүчинтэй байх
👉8. Виз олгогдсон боловч хилээр нэвтрэх нөхцлийг хангахгүй гэж үзвэл БНСУ-ын онгоцны буудал дээр хилээр нэвтрүүлэхээс татгалзаж болно.
👉9. Урт хугацаагаар оршин суух ангилалын виз мэдүүлэх эсхүл Хууль зүйн яамнаас тогтоосон оршин суух ангилалын виз мэдүүлэх тохиолдолд сүрьеэгийн оношлогооны хуудас зайлшгүй бүрдүүлж өгнө. /Дараах хүмүүст хамааралгүй: Дипломат/Албан ажлын виз мэдүүлэгч, 6-с доош насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй/
✅ Өмнө нь солонгос улсад оршин суух хугацаандаа хууль бусаар оршин сууж байсан, хугацаа хэтрүүлсэн иргэд виз мэдүүлэх эрхээ шалгуулсны дараа виз мэдүүлнэ.
1. Виз мэдүүлэх эрх нь нээгдсэн боловч визний хариу сөрөг гарах тохиолдол бий.
2. БНСУ-ын ЭСЯ-д тайлбар, амлалт бичиг нэмж бичих шаардлагатай.
✅Хэрэв өмнө нь БНСУ-д хууль бусаар оршин сууж байсан бол виз олгогдохгүй байх нөхцлүүд:
1. БНСУ-аас баривчлагдаад ирсэн тохиолдолд 5 жил
2. Өөрийн хүсэлтээр буцсан тохиолдолд 1 жил
3. 2002 оны Өршөөлийн Е-9 ангилалын визийг авсан хэдий ч хугацаандаа нутаг буцаагүй тохиолдолд 3 жил
4. 2002 оны Өршөөлийн Е-9 ангилалын визийг авалгүй нутаг буцсан тохиолдолд 1 жил
5. Гэмт хэрэгт холбогдон албадан гаргагдсан тохиолдолд виз олгохгүй
6. Өөрийн нэр дээр болон өөр хүний нэр дээр гадаад паспорт ашиглан оршин сууж байгаад ирсэн тохиолдолд 5 жил тус бүрээр Инчёоны буудлаас гарсанаас хойш хугацаагаар тооцно.
✅Хэрэв виз мэдүүлээд татгалзсан хариу авсан бол:
1. Виз мэдүүлэхэд татгалзсан хариу авсан бол татгалзсан хариу өгсөн өдрөөс 6 сарын дараа виз мэдүүлнэ. /2019.09.16-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн./
2. Гэрлэлт болон цагаачлах виз мэдүүлээд татгалзсан хариу авсан бол татгалзсан хариу өгсөн өдрөөс 6 сарын дараа виз мэдүүлнэ.
#Солонгос copy