Энэтхэгийн аялал/Indian travel

  • Home
  • Энэтхэгийн аялал/Indian travel

Энэтхэгийн аялал/Indian travel Энэтхэгийн аяллын албан ёсны хуудас

Аяллын зөвлөх: 9595-4949

http://www.tengertravel.mn/

09/05/2020

#Нялх хүүхэдтэй ээжүүдийн ядаргааг тайлах аргууд:🤱

Бид нярайлаад удаагүй байгаа шинэхэн ээжүүддээ зориулан, хэрхэн ядаргаагаа тайлах, өөрийгөө амраах тухай хэрэгтэй мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

1. Өдрийн цагаар унтах
Залуухан ээж та хүч тамираа хурдан сэргээе гэвэл сэрүүлгээ унтрааж, утас, хонх гэх мэт чанга дуу чимээ гарах зүйлүүдийн дууг хааж, хүүхэдтэйгээ хамт унтаарай. Хүүхдээ унтах үед нь та ч бас хэсэгхэн амраад аваарай. 20-30 минут ч хамаагүй унтаж, амрах нь төрсөн эхийг хурдан хүч тамираа нөхөхөд тусалдаг.

2.Халуун устай ваннд хэвтэх юм уу шүршүүрт орох
Далайн давс эсвэл хөөстэй, халуун усанд хэвтэх нь хүнд төгс амралт болдог. Та 10-15 минут халуун усанд хэвтэхэд хангалттай бөгөөд энэ нь таны алжаал ядаргааг тайлж, сэтгэлийг сэргээнэ.

3.Цэвэр агаарт ганцаараа алхах
Төрсөн эх өдөрт бага ч болов цэвэр агаарт ганцаараа алхах нь сайхан амралт болдог. Дуу чимээгүй, цэвэр агаарт алхаж байх нь юу юунаас илүү хэрэгтэй. Үүнээс гадна хүүхдээ салхинд авч гарахдаа өөрийгөө ч мөн тэр олон бухимдал, стрессээс салгаж, нүдээ анин уужуу амьсгалаарай.

4.Дуртай хөгжмөө сонсч, бүжиглэх
Таны стресс бухимдлыг тайлах нэгээхэн арга бол хөгжим сонсож бүжиглэх юм. Энэ нь таны хуралдсан их бухимдал болон биеийн алжаалыг хормын дотор тайлж, хөнгөрүүлнэ.

5.Спорт болон йог
Өдөрт 10-15 минут дасгал хөдөлгөөн хийснээр залуу эхчүүд эрч хүчээр цэнэглэгдэж, урам зориг дүүрэн болно. Дасгал хөдөлгөөнийг хүүхдээ унтаагүй байхад ч хийж болно. Мөн төрөл бүрийн йогийн дасгал хийж, тайван гүнзгий амьсгалж, өөртөө амралт өгөөрэй.

6.Амттай хоол, хүнс идэх
Амттай хоол, хүнс идэх нь хүний биеийн эрч хүчийг сэргээдэг. Ядарсан үедээ нэг ширхэг шүүслэг алим юм уу, атга самар идээрэй. Ялангуяа төрсөн эхчүүд аяга халуун сүүтэй цайнд нэг нүд хар шоколад хийж уувал алдсан эрч хүчээ олж авах аж.

7.Зүгээр л хэвт
Заримдаа зүгээр л 5 минут нүдээ анин, ертөнцөөс тасарч хэвтэхэд бүх ядаргаа тайлагдаж, сайхан болдог. Ингэснээр бие амарч, тархины ачаалал багасдаг.

8.Өөрийнхөө доторхи хүнийг сэрээ
Төрсөн эхчүүдийн ихэнх нь олон нийтийн сүлжээнээс хамааралтай байдаг. Олон нийтийн сүлжээнд орохгүйгээр, гэрээсээ гарахгүйгээр өөрийгөө баясгах олон арга бий, тэдгээрийг хий, юу ч байж болно. Өөртөө таалагддаг зүйлээ хий. Дуртай хоолоо хийж идэж, дуртай зүйлээ үзэж, дуртай юмаа хийж болно. Мөн өөрийгөө хөгжүүлж, сурсан ч болно.

Эх сурвалж: Хаан.мн

Амрицарын Алтан сүмЭнэтхэгийн синх шашны хамгийн ариун дагшин газар болох энэ сүм тус улсын хойд хэсгийн Панжааб мужийн ...
09/05/2018

Амрицарын Алтан сүм

Энэтхэгийн синх шашны хамгийн ариун дагшин газар болох энэ сүм тус улсын хойд хэсгийн Панжааб мужийн Амрицар хотод оршдог. Уг хот Алтан сүмийг төвөө болгосон Хармандир Сахиб буюу Бурхны өлгий хэмээх цогцолборыг тойрон хөгжиж, одоогийн төрхөө олжээ. Хотыг синх шашны дөрөв дэх их багш Гүрү Рам Дас 1577 онд байгуулсан бол дээрх цогцолборын төв болох Алтан сүмийг тав дахь их багш Гүрү Аржааны санаачилгаар бүтээж, 1604 онд гүйцээжээ. Харин сүмийн дээд их биеийг 750 кг цэвэр алтаар бүрсэн нь 1764 оны явдал юм.

Сүмийн дотор тал, нэн ялангуяа гол танхимын орой нь мөн алтадмал өнгөтэй, гантиг чулуу болон бусад олон төрлийн үнэт чулуун шигтгэмэлтэй учир хосгүй үзэсгэлэнтэй харагдана. Алтан сүм дөрвөн зүгт хандсан дөрвөн хаалгатай байдаг нь бүх шашин номынхонд нээлттэй, синх шашин ямагт энх амгаланг эрхэмлэнэ гэсэн чухаг санааг агуулжээ. Сүмийн хажууханд үнэгүй хоол унд тараадаг, дэлхийн хамгийн том буяны гал тогоо байдаг. Энд өдөр бүр 100-300 мянган хүн үнэгүй хоол идэж, сүсэгтэн олны өглөг хишгээс хүртдэг байна.

Эх сурвалж: arav.mn

2007 онд сэргээн засварлагдсан 1500кг алт орсон Энэтхэгийн Алтан сүм [Vellore Golden Temple]
09/05/2018

2007 онд сэргээн засварлагдсан
1500кг алт орсон Энэтхэгийн Алтан сүм

[Vellore Golden Temple]

09/05/2018
Бүгд Найрамдах Энэтхэг улсын нийслэл Шинэ Дели хотод 25 сая хүн амьдардаг.
24/10/2017

Бүгд Найрамдах Энэтхэг улсын нийслэл Шинэ Дели хотод 25 сая хүн амьдардаг.

“Заан поло”Заан поло нь хаадын спорт гэгддэг. Өдгөө  Энэтхэг, Шри ланк, Балба, Тайланд улсуудад үндэсний спорт хэмээн өр...
14/09/2017

“Заан поло”

Заан поло нь хаадын спорт гэгддэг. Өдгөө Энэтхэг, Шри ланк, Балба, Тайланд улсуудад үндэсний спорт хэмээн өргөнөөр тоглодог бөгөөд Англи, Шотланд улсууд ч заан полоны багуудтай. Заан поло анх Балбын вант улсын Мегаулид үүсэн бөгөөд нэг баг 4 заантай, нэг зааныг 2 хүн унаж поло тоглодогоороо онцлогтой. Анх 1982 онд Заан полоны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болсноос хойш жил бүрийн 11-р сард уламжлал болгон зохион байгуулах болжээ.

Энэтхэгийн аяллын зөвлөх: 9595-4949

Address


Alerts

Be the first to know and let us send you an email when Энэтхэгийн аялал/Indian travel posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Энэтхэгийн аялал/Indian travel:

Shortcuts

  • Address
  • Telephone
  • Alerts
  • Contact The Business
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Travel Agency?

Share