"Гурван Нуур" адалт явдалт зуслан маань Төв аймгийн Борнуур сумын Нарт багийн нутаг Зурын аманд байрладаг. Манайх адалт явдалт зуслан гэдэг утгаараа тансаг биш энгийн адал явдалт орчныг бүрдүүлэхийг зорьдог. Тийм учраас та тансаг байшинд биш жинхэнэ Монгол гэрт, орон дээр биш гудас матрас дэвсээд мешоктой унтана.
Манай үйл ажиллагаа нь өндрийн болон нам дорын гэсэн үйл ажиллагаануудаас
бүрддэг. Өндрийн үйл ажиллагаа гэдэг нь 2 метрээс дээш өндөрт хамгаалалт ба аюулгүйн олстой хамт хийгдэх үйл ажиллагааг хэлнэ. Харин нам дорын үйл ажиллагаа маань ихэвчлэн хурдан шаламгай байх, багаар хамтран ажиллах, асуудал шийдэх зэрэг чадваруудыг хувь хүн бололн багаас ихээр шаарддаг.
Хөтөлбөрт оролцож буй нийт оролцогчдын аюулгүй байдал бол хамгийн чухал анхаарах зүйлийн нэг билээ. Бид олон улсын жишигт нийцсэн олс, хамгаалах хэрэгслүүдийг ашиглан аюулгүй байдлын дүрэм, журмын дагуу үйл ажиллагаагаа явуулдаг.
Манай үйл ажиллагаанд өөрийгөө сорьж, амьдралын чадваруудаа хөгжүүлж, хамт олноо таньж мэдэхийг болон чөлөөт цагаа хөгжилтэй, үр ашигтай өнгөрөөхийг хүссэн хүн бүхнийг нас, хүйс, албан тушаал харгалзахгүйгээр урьж байна.
Үнийн хувьд өдрийн 3 хоол (өглөөний цай, өдрийн хоол буюу 1,2-р хоол, оройн хоол буюу 1 юм уу 2-р хоол сонголтоор), байрлах гэр, манай үйл ажиллагаанууд бүгд багтаад хүний 1 хоногийн 60,000₮ болно.