21/07/2022
Түшээ-Гүний рашаан /сахарын рашаан/-нд хамгийн ойр "Баянгол Эко" амралт захиалга авч байна. Холбогдох утас: 86020108
Рашаантай холбоотой товч түүх баримт, судалгааг дор орууллаа.
Улаанбаатар хотоос 60км засмал замаар яваад Төв аймгийн Батсүмбэрээс 18км шороон замаар яваад Баян гол, Түшээт гүн хайрханы бэлд орших хөл хөдөлгөөн тасардаггүй Сахарын рашаан гэх үзэсгэлэнт байгальтай газар бий.
Эртний эм, домын сударт чихрийн шижинг “Цангах” өвчин хэмээн нэрлэж байсан тухай баримт бий. Мөн чихрийн шижинд тустай рашаан, усны талаар ч өгүүлсэн нь бий. Тэдний нэг нь Түшээгүн нуруунаас ундрах САХАР-ын рашаан.
Уг рашааныг хүртэснээр элэгний үзүүлэлт эрс сайжирч, шинжилгээ хийлгэж үзэхэд АСАТ, АЛАТ–ын хэмжээ өмнөх үеэсээ эрс буурдаг аж.
Уг рашааныг Япончууд олон жил судалж, Сапорогийн Олон Улсын их сургуулийн профессор рашаан судлаач эрдэмтэн Мацуда Тоданари тэргүүтэй эрдэмтэд судалжээ.
-Хүний бие махбодид хамгийн тохиромжтой шүлтлэгийн хэмжээтэй
-Ус төрөгчийн ион маш өндөртэй. Ус төрөгчийн ионы хэмжээ намар, өвөл, хавартаа хамгийн өндөртэй.
-Цахилгаан дамжуулах чадвар өндөр. (Усны цахилгаан дамжуулах чадвар нь түүний шинэ, цэнгэг байдлыг илэрхийлдэг)
-Антиоксидант өндөр. (Антиоксидант нь хүний хөгшрөлт, өвдөлт, эмзэг байдлын шалтгаан болоод буй чөлөөт радикалын давамгайллыг тэнцвэржүүлж, биеийг эрүүлжүүлдэг)
-Усны химийн шинж чанар удаан хадгалагддаг гэдэг дүгнэлт гаргажээ. Хэвийн бодисын солилцооны үед хүний бие организмд чөлөөт радикалууд үүсч байдаг. Гэхдээ чөлөөт радикал ихэсвэл эсийн бүрхүүлийг гэмтээж, эрт хөгшрөх, өвдөх, хавдар үүсэх аюулд хүргэн, судасны хана, арьс, уушиг, булчин шөрмөс, яс мөгөөрс, холбоос эдүүдийг гэмтээдэг. Антиоксидантууд нь хүний биед ядаргаа болон бусад гадны нөлөөллийн улмаас нэмэгддэг чөлөөт радикалын давамгайллыг эсэргүүцсэнээр тухайн эсийг болон организмыг хоргүйжүүлэх нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлж чаддаг.
Сахарын рашааны анагаан эмчлэх чанар нь 85 хувьтай байгаа нь устөрөгчийн ионы үйлчлэлээр идэвхжсэн хүчилтөрөгчийг устгаж, шохойжилтыг эсэргүүцэх гайхамшигтай чадварын үр дүн гэдэг дүгнэлт гаргаж байжээ. Тус рашааны хоргүйжүүлэх, нөхөн сэргээх үйлчилгээ чихрийн шижин өвчнийг анагаахад нөлөөлдөг гэж ярилцдаг.