Mups Hiking Club

  • Home
  • Mups Hiking Club

Mups Hiking Club Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Mups Hiking Club, Travel Company, .

25/07/2024

some walks you have to take alone.

УУЛАНД АЛХАХЫН АЧ ТУС. Ууланд тогтмол алхая🚶🚶🚶🏃🏃‍♀️✅Ууланд алхах зүрхэнд маш сайн нөлөөтэйНамхан ууланд алхах нь ч аэроб...
22/05/2024

УУЛАНД АЛХАХЫН АЧ ТУС. Ууланд тогтмол алхая🚶🚶🚶

🏃🏃‍♀️✅Ууланд алхах зүрхэнд маш сайн нөлөөтэй

Намхан ууланд алхах нь ч аэробик, фитнесээр хичээллэх үетэй адил зүрхний цохилтыг хурдтай цохилуулдаг байна.

Судалгаагаар тогтмол ууланд алхах нь цусны даралтыг тогтворжуулж, глюкозын түвшнинг хэвийн байлгаж, холестерины илүүдэл түвшнийг бууруулдаг болохыг тогтоосон байна.

🏃🏃‍♀️✅Ууланд алхах нь тэнцвэрийг сайжруулдаг

Уулын бартаатай, дээш доош өгссөн замаар алхахад биеийн тэнцвэрийг хадгалж алхахын тулд таны хөл болон хөлийн гол булчингууд идэвхтэй ажилладаг байна. Хөлийн гол булчингуудаа ийнхүү тогтмол ажиллуулснаар таны биеийн тэнцвэр сайжирч байгааг төвөггүй анзаарч эхлэх болно.

🏃🏃‍♀️✅Ууланд алхах нь булчингаа хөгжүүлэх шалгарсан аргуудын нэг

Ууланд алхалт бол биеийн бүхий л булчинг хөгжүүлэх хамгийн шилдэг дасгал хөдөлгөөн юм. Уул өөд өгсөж алхах нь өгзөг, гуяны булчин, шөрмөсийг, уулнаас уруудаж буух үед шагай, ташаа болон гол булчингуудыг маш сайн ачаалж ажиллуулдаг байна.

Таяг тулж, цүнх үүрч алхах үед гар болон нурууны булчинг маш сайн ачаалж хөгжүүлдэг.

Хэрэв та дасгал хөдөлгөөн хийх дуртай биш бол ууланд алхахыг туршаад үзээрэй. Ууланд алхах нь таны биеийн бүхий л эд эрхтэн системд сайнаар нөлөөлөөд зогсохгүй оюун санааг тань амрааж стрессээс ангижрах хамгийн зөв сонголт тань байх болно.

🏃🏃‍♀️✅Ууланд алхах нь ясны нягтралыг сайжруулдаг

Биеийн бүхий л жинг хамарсан ууланд алхах гэх мэт биеийн хүчний дасгал хөдөлгөөн нь ясан дахь эд эсийг хүчирхэгжүүлснээр ясны нягтаршлыг сайжруулах боломжийг бий болгодог байна.

Тэгш зам дээр ачаалал авахгүй алхах бус уулын эгц жим өөд биедээ ачаалал өгч алхах нь ясны нягтаршлыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

🏃🏃‍♀️✅Ууланд алхах нь жингээ эрүүлээр хаях хамгийн таатай боломж

Та ууланд дөнгөж алхаж биедээ маш бага ачаалал авч эхэлж байгаа ч тогтмол алхсаар байвал аажимдаа жингээ эрүүлээр хаяж чадах болно.
Судалгаагаар насанд хүрсэн хүн 7 хоногт 50 минут буюу 2.5 цаг дасгал хөдөлгөөн хийж байх нь зохимжтой болохыг тогтоосон. Хэрэв та жин хаях зорилготой байгаа бол тогтмол 7 хоногт 3 удаа хамгийн багадаа 50 минутыг ууланд алхахад зарцуулаарай.

🏃🏃‍♀️✅Ууланд алхсанаар бие мах бодь ба сэтгэл зүйд бий болох ач тус

Ууланд алхах нь стрессээс ангижирч оюун санаагаа чөлөөлөх боломжийг олгодог

Цэвэр агаараар амьсгалах, Нар мандаж буй агшныг харах эсвэл цэцгийн хүлэмжид зочлох гэх мэт байгальтай холбоотой зүйлд багахан цаг хугацааг зарцуулах гол горхины чимээ сонсох үед ч аз жаргалтай мэдрэмжийг авч стрессээс ангижирдаг.

🏃🏃‍♀️✅Ууланд алхах нь биднийг техник, технологиос түр ч болов хугацаанд ангижрах боломжийг олгодог

🏃‍♀️🏃✅Ууланд алхсанаар таны өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ

Ууланд алхах нь илүү хүчирхэг, чадамж өндөр, бие даасан, ямар ч асуудалтай нүүр тулсан түүнийг даван гарч чадах сэтгэхүйтэй болох боломжийг олгодог байна.

🏃🏃‍♀️✅Ууланд алхсанаар нойргүйдлийг ялаад зогсохгүй нойрны чанарыг сайжруулах боломжтой

Судалгаагаар алхах, энгийн дасгал хөдөлгөөн нойргүйдлийг арилгаад зогсохгүй нойрны чанар дагаад сайжирдаг болохыг тогтоосон байна.

Гэвч өөр нэгэн онол гадаа цагийг өнгөрөөж байгалийн гэрэл авч байгаа нь нойронд хамгийн сайн нөлөөтэй болохыг тогтоожээ.

🏃🏃‍♀️✅Ууланд алхах нь ой санамж болоод тархины бүтцэд сайнаар нөлөөлдөг.

Ууланд алхаж байх үед цусан хангамж тархи руу зөөвөрлөгдсөнөөр хүчилтөрөгч болон бусад чухал уургууд цусаар дамжин тархинд бий болдог байна.
Цусан хангамж нь тархин дахь нейроны эд эсүүдийн уялдааг сайжруулж тархины санах ой болон танин мэдэхүйн бүтцийг идэвхжүүлдэг болохыг тогтоожээ.

🏃‍♀️🏃✅Ууланд алхах нь хамгийн эрүүл хүрээллийг бий болгодог.

Address


Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Mups Hiking Club posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Travel Agency?

Share