28/08/2024
Үг үүл мэт арилна, харин гэрэл зураг газар, шороо мэт үлдэнэ...
“Хамаг бүхэн бороо мэт урсан одовч харин гэрэл зураг шороо мэт үлдэнэ”
Үг үүл мэт арилна, харин гэрэл зураг газар, шороо мэт үлдэнэ...
Намаржаа тийш нүүдэл эхэллээ, малчин түмэн минь тавлаг сайхан намаржаарай,
Амралтын өдрүүдээр зургандаа яваад ирлээ, Дөргөн нуур мөн ч сайхан байна даа, "ДӨРГӨН НУУР" гэр отог, утас: 95117677, 95117877, 88815581, 88915581
Ховд аймгийн Адуучин тэмцээн амжилттай сайхан боллоо, Буянт сумын адуучин Батсайхан овогтой Дөлбаяр түрүүлж улсын аваргад аймгаа төлөөлөн оролцох эрхийн эзэн боллоо, зохион байгуулсан Ховд аймгийн адуучдын холбооны хамт олонд талархал илэрхийлье. 2024.07.15.
Монгол наадмын чимэг
Морьтой залуус
Ховд аймгийн Чандмань сумын баяр наадмаар. 2024.07.09.
БАРУУН БҮСИЙН ТУЛГУУР ТӨВ-ЭРТНИЙ ТҮҮХТ ХОВД ХОТООС ЭХ, ҮРСИЙН БАЯРЫН МЭНД ДЭВШҮҮЛЖ, МОНГОЛ УЛСЫНХАА ГЭР БҮЛ БҮРД АЗ ЖАРГАЛ, ЦОГ ХИЙМОРИЙГ ХҮСЭН ЕРӨӨЕ.
Ховд аймгийн Чандмань сумын харъяат Монгол улсын заан Ч.Бямбадоржийн нэрэмжит "АЛДРЫН ТҮҮЧЭЭ" барилдааны үеэр Чандмань сумын начин Дарамын ОЧИР ахаа, Ховд аймгийн арслан Гомбожавын ЦЭДЭНБАЛ, Монгол улсын харцага Нямаагийн БАТЗАЯА НАР, гэрэл зургийг Д.Цэвээнравдан
Ховд бөхийн дэвжээнээс санаачлан зохион байгуулсан Ховд аймгийн Чандмань сумын харъяат Монгол улсын заан Чадраабалын Бямбадоржийн нэрэмжит АЛДРЫН ТҮҮЧЭЭ бөхийн чуулбар, зааны нэрэмжит барилдаан Баруун бүсийн тулгуур төв Ховд хотын спортын төв ордонд амжилттай боллоо, Улс, аймаг, сумын цолтой 128 бөхийн барилдаанд Чандмань сумын харъяат Монгол улсын манлай заан Баатархүүгийн Пүрэвсайхан 7 давж түрүүлж, Монгол улсын аварга Оргихын Хангай үзүүрлэв, шөвгийн 4-т Монгол улсын заан Баярхүүгийн Бат-өлзий, аймгийн арслан Мягдардоржийн Баяржавлан нар шалгарав. 2024.05.17.
Казак зон олондоо Наурыз баярын мэнд дэвшүүлье
Төрж, өссөн Чандмань нутгаараа яваад ирлээ, малчдын хотонд шинэ төлийн дуу цангинаж, малчин түмэн минь сэтгэлийн найрсалтай сайхан хаваржиж байна
2015 онд домогт бөх, Дархан аварга, Хөдөлмөрийн баатар Хорлоогийн Баянмөнх аваргын хөшөө, цогцолборыг барьж байгуулах үйл ажиллагааг дэмжиж Монгол улсын заан Ч.Бямбадорж ахтайгаа хамт очиж суурь цутгах ажилд нь гар бие оролцож, сэтгэлийн өргөл өргөж, Ховд нутгаас аварга төрөх болтугай гэж хурайлж явсан үеийн зураг.
Монгол оронд минь урин хавар айлчлан ирж, цас ханзарч, ингэ төллөж, шинэ төлийн дуу малчны хотыг найрсал уясалтай болгоно
Хайртай ханьдаа, охиндоо, бэрдээ, ач нартаа болон НН-ын бүх бүсгүйчүүддээ олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Март-8 баярын мэнд дэвшүүлье
Бумбат хайрхан ууланд өвөлжиж буй зарим жижиг шувуудын зураг. 2024.02.22
МИАТ компани, Ховд аймгийн ЗДТГ-аас Монголын гэрэл зурагчдын дунд зохион байгуулсан "МӨНГӨЛӨГ ШАГШУУРГА-2024" гэрэл зургийн уралдаанд явуулсан зурагнууд, та бүхэн сонирхож, САЙХАН БИТҮҮЛЭЭРЭЙ
МИАТ компани, Ховд аймгийн ЗДТГ-аас Монголын гэрэл зурагчдын дунд зохион байгуулсан “МӨНГӨЛӨГ ШАГШУУРГА -2024” цуврал гэрэл зургийн уралдаанд ТЭРГҮҮН БАЙР эзэлж шагналаа хүлээн авлаа, баярлалаа
Сумандаа амьдарч, морио уяж, улс, бүсийн уралдаанаас олон айраг, түрүү авч бахдам амжилт гаргаж Монгол улсын алдарт уяач цол хүртсэн Ховд аймгийн Зэрэг сумын иргэн Бөхчулуун овлгтой Баатарбилэг дүүдээ баяр хүргэж, улам их амжилт хүсье
Эв эе, итгэлцэл, ойлголцол, хүчээ төвлөрүүлэх нь хөгжил дэвшлийн суурь шүү…
Ховд аймгийн Чандмань сумын Талын булаг багийн малчин Даваажав овогтой Эрхзаяа, Батмөнх овогтой Даариймаа нар ажил үйлсээрээ шалгарч 30 гаруйхан насандах аймгийн аварга малчин өрхөөр шалгарч, шагналаа гардан авч байгаад халуун баяр хүргэе, миний зээ, бэр нар үнэнхүү ажилсаг, малч, олон түмэндээ тус нэмэртэй, миний санаанд хүрч байгаа цөөхөн залуучуудын нэгдээ, дүү нартаа улам их амжилт хүсэн ерөөе, өнө мөнхөд тэнгэр эцэг, газар ээж, нутаг усныхаа олон түмний хишиг буяныг хүртэж, ус голынхоо ард олонтойгоо эвтэй найрсаг байж, мал сүргээ улам чанаржуулж, бэлчээр нутагаа соргог сайханаар ашиглаж улсын аварга малчин өрх болоорой
Ховд аймгийн Чандмань сумын ЕБС-ийн захиралаар ажиллаж байсан Гончигийн Очирбат, Жанчивын Цэдэнбал багш нарын хүүхдүүд Монгол улсын тэргүүний тариаланч хамт олон болжээ, Очирбатын Ганбаатар ерөнхий захиралтай, Очирбатын Ганзориг гүйцэтгэх захиралтай АГРО АЛЬФА ХХК Төв аймгийн Батсүмбэр суманд орчин үеийн өндөр технологийн газар тариалангийн үйлдвэр эрхлэж арвин их амжилттай ажиллаж байгаа сэтгэгч, зохион байгуулагч, ажилсаг хөдөлмөрч залуучууд билээ,
Ховд аймгийн Чандмань сумын Тахилт багийн малчин Жүгдэрийн Баттулга, Тэрбишийн Байгальмаа нар Монгол улсын аварга малчин өрх болсонд баяр хүргэж, улам их амжилт хүсье, шинэхэн аваргууд аав, ээжүүдээ дууриасан ясны ажилсаг, малч, хөдөлмөрч төдийгүй Чандманьчуудын бахархал болсон нүүдлийн соёл ахуй, уртын дууны өв уламжлалыг өвлөн тээж, хөгжүүлж яваа уран бүтээлчид билээ.
Сар шинийн баяр угтсан БУУЗ ажиллагаа…
Тэмээ тэнгэрийн амьтан, уралдааны зарим зураг
Цан хүүрэг татуулсан
Цас мөсний баяраар
Цагаан нэхий дээлтэй хүмүүс
Цаанаасаа нэг дулаахан харагдана
"МӨНГӨЛӨГ ШАГШУУРГА" баярын
Мөсний сурын харваачид. 2024.01.21
"МӨНГӨЛӨГ ШАГШУУРГА" БАЯРЫН
"МӨНГӨН ӨВ ТЭЭГЧ" 2024.01.20.
Be the first to know and let us send you an email when Tseveenravdan Damdindorj posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.
Send a message to Tseveenravdan Damdindorj:
ТЭНГЭРИЙН НҮҮДЭЛ. дтд2888 м Алтайн нурууны салбар уулсын нэг Бумбатхайрхан уул Ховд аймгийн Чандмань, Дарви, Зэрэг сумдын дунд орших өгөөж баян нутаг билээ. энэ уулын Хүрмийн нуруунд зуссан айлууд энэ хайрхныхаа бэл руу нүүж эхэлсэн сураг сонсоод зүтгэсээр Хүрмийн нурууны Ишгэн хонд гэдэг газар саахалтаар зусаж байгаа Ховд аймгийн Зэрэг сумын Гүвээ багийн малчин Гантөмөр овогтой Бат-эрдэнэ, Лувсансүрэн овогтой Тольхүү нарынд 8-р сарын 10 ны үдшийн бүрийгээр бууж, энэ жилийн зуслангийн сонин сайхан ярилцаж хоноод маргааш нь саахалт айлууд нүүж, нүүдлийн зураг сүүдэрлэв. дээрх айлууд ДТД 2888 м өндөрт зусаж байгаа нь Тэнгэрт гарчихсан юм шиг санагдана, баруун талд дүнхийх Баатархайрхан уулын мөнх цаст оргил бараг бугуйл хаям ойрхон санагдаж, сүрлэг уулсын дундах Алтан тээлийн хөндий солонгын долоон өнгөөр содон сайхан харагдана. Тэнгэрийн орноос буюу Хүрмийн нуруунаас нам газар буюу Тээлийн хөндий рүү нүүдэл хөдөллөө, Бумбатхайрхан уулын нуруунаас тэмээгээр нүүсэн айлуудын замыг уулынхаа хярыг уруудаж талд нь ч ороогүй байгаад буцаж хараад яагаад ч юм тэнгэрийн нүүдэл гэж нэрл
Want your business to be the top-listed Travel Agency?